Хүчирхийлэлгүй Монгол улсын төлөө...!
Монголруу аюул айсуй. Хүчирхийллийн гинжин урвалд ороогдох аюул айсуй. Монголчууд бид энх амгалан амьдралаа эгнэгт алдах аюул айсуй.
Монголруу аюул айсуй. Хүчирхийллийн гинжин урвалд ороогдох аюул айсуй. Монголчууд бид энх амгалан амьдралаа эгнэгт алдах аюул айсуй. Орондоо орох завгүй олзлолдон булаалдаж, хөнжилдөө орох завгүй хөнөөлдөн булаалдах аюул айсуй. Сьерра-Леон зэрэг орнуудад очоод энхийг сахиулж байгаа цэрэг эрс маань орон гүрэндээ эргэн ирээд энхийг сахиулах хэрэгт хүчин зүтгэх гутамшигийг дуудсан мөргөлдөөний аюул айсуй. Гадны шунахайчуудын гар хөл болон хэдэн хэсэгт хуваагдаж, бие биеийнхээ эсрэг халуун зэвсгийн ам шагайх аюул айсуй. Баялагт маань шунах их гүрнүүдийн геополитикийн ил далд “дайн”-д татагдан орж газар нутгийн бүрэн бүтэн байдлаа алдаад үндэсний төрт улсаа устгаж мэдэх аюул айсуй. Монгол Улс маань Либери шиг “газар дээрхи там” болох аюул айсуй.
Залуус маань ажилгүй байна. Их дээд сургууль төгссөн залуус ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж байна. Дээд боловсролын диплом ажилгүйдлийн үнэмлэх мэт болчихоод байна. Дээд боловсролын диплом өвөртөлчихөөд азаар зөөгчийн ажил олж доош орж байгаадаа залуус цухалдаж байна.
Их дээд сургуулиуд нь дипломын бизнес хийгээд байгаа болохоос бус үнэнхүү хэрэгтэй боловсролыг олгохгүй байна. Ирээдүйн ажилгүйчүүдийн “өдөр өнжүүлэх газар” болчихоод байна. Дээд боловсрол олгож байгаа нэртэй тэдгээр өдөр өнжүүлэх газрын төлбөр эцэг эхчүүдийг улам бүр ядууруулсаар байна.
Орон нутгийн шим шүүсийг ховх сорж байгаа төрийн ховдоглолоос болоод аймаг орон хөгжиж дэвших шаансгүй байна. Өөрийн хөрөнгөөр хийж буй хэмээн гайхуулах бүтээн босголтын ажил өрнүүлж буй аймаг сум бараг алга. Сайдын багц, гишүүний тэрбумаас хишиг горьдсон аймаг сумын засаг дарга нар дээрээс ирсэн татаасыг хуваарилдаг диспетчерийн ажил хийж байна. Сумын төвд төсвийн ажилтан, ТҮЦ-ийн худалдагчаас бусдад нь хийх ажил алга.
Итгэл найдвараа алдсан хөдөөнийхөн маань горьдлого тээсээр хотруу нүүж байна. Хотруу нүүсээр хорин жил болж байна. Хотод ирээд адлуулж байна. Урьд нь ирсэн хөдөөнийхөн хойно нь ирсэн хөдөөнийхнийгөө хөдөөнийх хэмээн гоочилж байна. Хөдөөнөөс ирээд ажил олж чадахгүй тул гудамж сахин сэлгүүцэж байна. Ажилгүй хүнд архи л олддог. Архины үйлдвэрүүдийн борлуулалт ямагт манлайлж байдгийн нэг шалтгаан энэ. Ажилгүй тул орлогогүй залуус халаасныхаа хэдэн задгайг хувь нийлүүлэн архидацгааж байна. Хүүхэд багачуудыг хүртэл “архидалтын хувь нийлүүлсэн нийгэмлэг”-тээ элсүүлж байна. Архидалт улам бүр залуужиж хүрээгээ тэлж байна.
Ажил хийж байгаа хүмүүсийн ахуй амьдрал ч бас сайнгүй байна. Цалин бага, өрхийн орлого ядмаг тул орон сууц зэрэг наад захын хэрэгцээт зүйлдээ хүрч чадахгүй байна. Төр төсвийн байгууллагад ажиллаж буй олон залуус өөрийн гэх орон сууцгүйн эрхээр халаасны өрөө, түрээсийн байранд амьдардаг. Тийм төрийн албан хаагчид яаж авилгаас ангид байж чадах билээ. Төрийн албан хаагчдын нэг гол орлогын эх үүсвэр бол авилга гэдэг нь нууц биш.
Авилга манай нийгмийг хоёр хувааж байна. Авилгад өгсөн нэг мөнгө бүр бараа үйлчилгээний өртөгт шингэсэн байдаг. Тэгэхээр авилга бол капиталис- тыг капиталтай нь, аж ахуй эрхлэгчдийн ажиллагсадтай нь, баячуудыг ядуустай нь, малчдыг малтай нь гээд, хэнийг ч үлдээлгүй шулан мөлждөг мөлжлөгийн хэрэгсэл мөн. Тэгээд нийгэм маань, төрийн эрх мэдлийг мөлжлөгийн хэрэгсэл болгосон авилгачдын анги, түүнд дарлагдан буй жирийн иргэд хэмээх хоёр ангид хуваагдаад байгаа юм.
Ийнхүү шил шилээ дарсан олон асуудал байна. Тоочоод байвал жагсаалт үргэлжлээд л байх болно.
Ардчилал гэж үүнийг хэлээд байгаа юм. Сонгогдсон л бол удирдагчид нь бүрэн эрхээ хэрэгжүүлдэг. Ард түмэн нь сонгуулиар хариугаа авдаг. Өөрөөр хэлбэл таалагдаагүй төрөө ардчилсан сонгуулиар сольдог.
Жорж Бушийг Иракад дайн зарлахад Америкийн иргэдийн 40 гаруй хувь нь эсэргүүцэж байсан. Улаанбаатар дахь АНУ-ын Элчин сайдын яамны нэгэн дипломат ажилтан Бушийн шийдвэрийг эсэргүүцэн ажлаа өгөөд буцаж байсныг манайхан санаж байгаа. Хэдийгээр хүн амынх нь бараг тэн хагас нь эсэргүүцэж байсан боловч Буш, Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэн Ирак руу цэргээ оруулан дайтах шийдвэр гаргасан. Тэгэхэд, хэдийгээр маш ихээр бухимдан эсэргүүцэж байсан боловч ямар ч америк хүн төрийн эргэлт хийх, Бушийн эсрэг зэвсэгт тэмцэлд босох, Конгрессийн ордон руу дайрах зэргээр шийдвэрийг хүч хэрэглэн зогсоох оролдлого гаргаагүй. Харин 2008 оны сонгуульдаа идэвхтэй оролцож, Бушийн намын нэр дэвшигчийг унаган Обамаг сонгон хариугаа авч байсан билээ.
Хойд Америк, Европ, Япон зэрэг ардчилсан улс орнуудын ард түмэн ямар ч бэрхшээлтэй хүнд асуудлуудыг шийдэхдээ төрийн эргэлт мэтийн хүч хэрэглэн шийдвэрлэх улстөрийн арга замаас ямагт зайлсхийж байдгийн учир юу вэ? Таалагдаагүй төрөө тайван замаар солих ардчилсан сонгуулийн боломж байсаар атал хүчирхийллээр асуудал шийдэх гэж оролдох нь иргэдээ хооронд нь дайсагналцуулж, мөргөлдүүлэн дайтуулж, алалдуулсаар дуусдаг гэдгийг тэд өөрийн биеэр үзэж амсаад хаширсан ард түмнүүд билээ. Зарим улс эцэстээ устаж гадны эрхшээлд орсон нь бий. Улсыг устгадаггүй юмаа гэхэд улстөрийн хүчирхийлэл нь “өнхөрсөөр” хамгийн хэрцгий дарангуйлагчид хүрч тогтдог гэдгийг ч тэд бас үзсэн.
Сьерра-Леон, Либери, Нигери, Руанда, Судан зэрэг Африкийн «ардчилсан» улс орнуудад бүр аймаар зүйлүүд болжээ. “Хувьсгал” нэртэй удаа дараагийн төрийн эргэлтүүд, иргэний дайн, угсаатан, шашин хоорондын мөргөлдөөн, байнгын үймээн самуун зэрэгт эдгээр орнууд туйлдсан. Сүүлдээ хүн ард нь зэрлэгшин дэмийрч өчүүхэн шалтаг гарахад алалдахаас өөр ухаангүй болжээ. Хар сүсэг, бөөгийн ёс газар авчээ.Том бөө бүхэн өөрийн цэрэг эрстэй. Либерид гэхэд Чарльз Тейлор хэмээх нэгэн солиот эр өөрийгөө тэнгэрээс гаралтай хэмээн бөөлдөг. Түүний цэрэг эрс нь онгодоо сэрээж хүчийг олох ёслолынхоо үеэр дайсныхаа зүрхийг сугалан иддэг байсан ажээ. Тэдгээр цэрэг эрс бусдыг буу хэрэглэх чадваргүй болгохын тулд олзныхоо хүмүүсийн гарыг цавчин тасдах жишиг тогтоожээ. Цэрэг эрс гэдэг нь 15 орчим насны, хар тамхинд мансуурсан өсвөр насны хүүхдүүд. Серра-Леонд,Тейлорыг шүтэн биширдэг Модэй Санко хэмээх бас нэгэн солиотой бөө “Алмазын хэрэг эрхлэх газар”-ын дарга болгосонгүй хэмээн хорсохдоо дэд ерөнхийлөгчийн албан тушаалыг өөрт нь санал болгосон эрх баригчдынхаа эсрэг бослого гаргаж иргэний дайн дэгдээжээ. Дэгдээсэн хэргээ ард түмэндээ тайлбарлахдаа ардчилал, шудрага ёсыг тогтоох ариун дайн хэмээжээ. Түүний цэргүүд мөн л олзныхоо эрчүүдийн гарыг тасдаж ,эмэгтэйчүүдийг хөхийг огтолж, хар тамхинд мансууран бөөгийн ёслолыг үйлддэг байжээ. Ер нь Африкийн эдгээр “газар дээрхи там” болсон улсуудын “шудрага ёсыг тогтоох”-оор тэмцэж буй улстөрчдийн цаад жинхэнэ зорилго нь газрын тос, алмаз, алт зэрэг байгалын баялгийг хяналтандаа авах явдал байдаг байна.
Төрийн эрх мэдлийн төлөө тэмцэл нь зөвхөн анги хоорондын тэмцэл байсангүй. Маркс ангийн тэмцэл байсан мэтээр нотлох гэж оролдсон болохоос бус үнэндээ, эхнэр нь нөхөртөйгөө, аав нь хүүтэйгээ, ах нь дүүтэйгээ, ээж нь охинтойгоо, хаан нь язгууртантайгаа, язгууртан нь язгууртантайгаа, хамба нь хамбатайгаа, баячууд нь баячуудтайгаа,олигархи нь олигархитайгаа, хөрөнгөтөн нь хөрөнгөтөнтэйгөө төрийн эрх мэдлийн төлөө алалдан тэмцэлдсээр ирсэн. Харин жирийн олон түмэн ямагт тэдний улстөрийн зэвсэг байсан юм. Өнөөдөр ч бас тийм байна.
Төрийн эрх мэдлийг хүчээр булаан авах үйл ажиллагааны түүх хүчирхийлэл хүчирхийллийг төрүүлдэг үнэнийг хүн төрөлхтөнд харуулсан. Хүчирхийлэлийн “хүү”нь хүчирхийлэл, ”ач” нь хүчирхийлэл, “гуч” нь хүчирхийлэл гээд л үргэлжлэн төрдөг аж. Ард түмнийхээ төлөө гэх хуурмаг уриа хашгирсан ихэс дээдсийн “зодооноос” үүдэлтэй хүчирхийллийн гинжин урвалд ороогдсон ард түмэн үйл тамаа үзсээр иржээ.
Тэдэнд, хүчирхийлэл нэг л эхэлбэл гинжин урвалд орж нийтээрээ гамшигт нэрвэгдэнэ гэдэг нь ёстой пад алга. Гомдол, өширхөл, атаархал, хорсол, цөхрөл, согтуурал мэтийн сэтгэлийн эмгэг байдлын нэг агаараар амьсгалсан “хөөрсөн олон түмэн”-ийг нэг л бий болгоодохвол замдаа таарсан болгоныг уран тасдах, галдан шатаах, эвдэн сүйтгэх, хэн ч зогсоохын аргагүй аймшиг эхлэх нь тэдэнд ёстой пад алга. Ардууд хоорондоо талцаж зодолдоод эхэлбэл цусаа үзэж салдаг улайралын уршиг тэдэнд ёстой пад алга. Ах дүүсээрээ алалдаад эхэлбэл үеийн үеэрээ тангараг тасарч өс хонзонгоос өөр амьдралын зорилго үлддэггүй хүний догшин араншингийн гэм асвал яана гэх сэтгэлийн зовнил ёстой пад алга. Шашин хоорондын, үндэстэн хоорондын, угсаатан хоорондын мөргөлдөөн түймэр мэт асан түгээд 13 дугаар зууны монголчууд шиг орондоо орох завгүй олзлолдон булаалдахдаа хүрнэ гэдэг нь ёстой пад алга.
Нэгэн экстермист этгээд “Шудрага ёсыг тогтоохын төлөө хэдэн хүн битгий хэл хэдэн мянган хүний амь эрсдэж байсан түүхтэй” гэж мэдэмхийрч байна. Түүнд алга ташин баяр хүргэх солиотнууд ч байна. Эдгээр эрхмүүд интернэт болон телевизийн утасны цаанаас олныг турхирахдаа гаргуун болохоос өөрийнхөө утсан улаан аминдаа нугасгүй хайртай хулчгар шаарнууд билээ.
Би хувьдаа үр хүүхэд, ач зээ нартаа амласан ам, өргөсөн тангарагаа биелүүлэхийн төлөө зориг шулуудан тэмцэх болно. Монголын ард түмэн тэднийхээ хойч үеийн энх амгалан амьдралыг хамгаалах болно. Ардчилсан Монгол Улсыг хүчирхийллийн далайд живүүлж бусниулах гэсэн хэн бугайтай ч ардчилсан Үндсэн хуулийнхаа хүрээнд өршөөлгүй тэмцэхээ мэдэгдэж байна!
x x x
Өөрийгөө философич хэмээн дөвийлгөдөг марксист гуай хүч хэрэглэн төрийн эрх мэдлийг авахыг уриалан бичиж байна. Ерөнхий сайдаас унагасны хариу өш хонзонг өнөө хир санасаар байгаа эрхэм, өөрийн боловсруулсан үндсэн хуулийг батлах “хуралдай” гээчийг зарлан хуралдуулах замаар төрийн эргэлт хийх бэлтгэл ажлыг зохион байгуулаад завгүй явж байна. Тэр бээр, Ленин тэргүүтэй большевикууд 1917 онд Орос оронд хийсэн төрийн эргэлтийн түүхийг ягштал судлаад хувьсгалынхаа стратеги тактикийг боловсруулжээ. Сайд болоогүйдээ хорссон УИХ-ын зарим гишүүд “иргэний дайн болно шүү!” хэмээн хуралдааны танхимд зоргоороо хашигчиж байна. Бас нэгэн эрхэм гишүүн өөрөөсөө бусдыг “бирд”-үүд хэмээн дайраад, тэдний эсрэг “хишигтнүүдийн дайн” зарлах тунхаг бичиг түгээж байна. Энэ дайн нь зөвхөн “бирд” хэмээгчдийн эсрэг байгаад зогсохгүй тэдний эхнэр, үр хүүхэд, ах дүүс, төрөл төрөгсдийн эсрэг хийх “дайн” юм гэнэ. Өнгөрсөн зууны 30-аад онд нацистууд, еврейчүүдийг “бирд”-үүд хэмээн нэрлээд “төрлөөр нь устгах”-ыг уриалан тунхаг гаргаж байсан. Эрхэм гишүүн нацистуудын солиорлоос санаагаа аваагүй байж болох хэдий ч түүний зохиосон тунхаг бичиг нь Гитлер, Муссоллини нарын тэргүүлсэн фашист намуудын мөрийн хөтөлбөртэй агаар нэг ажээ. Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсанаа өнөө хэр гомдоллож яваа эрх мэдэлд шунах донтон нийгмийн хагарлыг ил далдаар өдөөн турхирч эвдрэлийн үрийг цацаж сууна. “Монголчууд эвтэй байхдаа хүчтэй” гэдэг байсан тэр, унаснаасаа хойш “эвтэй байх нь шудрага бус” гээд уугиж явна.x x x
Өнөөдөр шийдлээ хүлээсэн олон асуудал Монгол улсад бий. Бүхнийг харлуулж ярих нь амны уншлага мэт болсон энэ цаг үед хорин жилийн өмнөхөөс хол ахиж дэвшснээ улиг болгон давтах сонирхол надад алга. Гэхдээ, өнөөдөр Монголын төр бүс нутагтаа хамгийн өгөөмөр төр гэдгийг лавтай хэлж чадна. Манай хоёр хөрш байгалын баялгаараа дэлхийд тэргүүлдэг хэдий ч ард түмэндээ бэлэн мөнгө тараагаагүй байна. Нийгмийн, эрүүл мэндийн даатгал, дээд боловсролын сургалтын төлбөрийг нь иргэнийхээ өмнөөс төр нь төлөөд бас дээрээс нь бэлэн мөнгө өгөхөөр болсныг мэдэхээрээ орос, хятад иргэд дуу алддаг юм. Орос, нэн ялангуяа Хятадын төр иргэдээ эрхлүүлэхгүй хэмээн шүд зуудаг учраас ингэх нь аргагүй.x x x
Хэдийгээр манай төр өгөөмөр боловч Монгол Улс хөгжлийнхөө үзүүлэлтээр бүс нутагтаа хамгийн адагт нь ордог. Манайд шийдлээ хүлээсэн асуудлууд шил шилээ харан зогсож байна.Залуус маань ажилгүй байна. Их дээд сургууль төгссөн залуус ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж байна. Дээд боловсролын диплом ажилгүйдлийн үнэмлэх мэт болчихоод байна. Дээд боловсролын диплом өвөртөлчихөөд азаар зөөгчийн ажил олж доош орж байгаадаа залуус цухалдаж байна.
Их дээд сургуулиуд нь дипломын бизнес хийгээд байгаа болохоос бус үнэнхүү хэрэгтэй боловсролыг олгохгүй байна. Ирээдүйн ажилгүйчүүдийн “өдөр өнжүүлэх газар” болчихоод байна. Дээд боловсрол олгож байгаа нэртэй тэдгээр өдөр өнжүүлэх газрын төлбөр эцэг эхчүүдийг улам бүр ядууруулсаар байна.
Орон нутгийн шим шүүсийг ховх сорж байгаа төрийн ховдоглолоос болоод аймаг орон хөгжиж дэвших шаансгүй байна. Өөрийн хөрөнгөөр хийж буй хэмээн гайхуулах бүтээн босголтын ажил өрнүүлж буй аймаг сум бараг алга. Сайдын багц, гишүүний тэрбумаас хишиг горьдсон аймаг сумын засаг дарга нар дээрээс ирсэн татаасыг хуваарилдаг диспетчерийн ажил хийж байна. Сумын төвд төсвийн ажилтан, ТҮЦ-ийн худалдагчаас бусдад нь хийх ажил алга.
Итгэл найдвараа алдсан хөдөөнийхөн маань горьдлого тээсээр хотруу нүүж байна. Хотруу нүүсээр хорин жил болж байна. Хотод ирээд адлуулж байна. Урьд нь ирсэн хөдөөнийхөн хойно нь ирсэн хөдөөнийхнийгөө хөдөөнийх хэмээн гоочилж байна. Хөдөөнөөс ирээд ажил олж чадахгүй тул гудамж сахин сэлгүүцэж байна. Ажилгүй хүнд архи л олддог. Архины үйлдвэрүүдийн борлуулалт ямагт манлайлж байдгийн нэг шалтгаан энэ. Ажилгүй тул орлогогүй залуус халаасныхаа хэдэн задгайг хувь нийлүүлэн архидацгааж байна. Хүүхэд багачуудыг хүртэл “архидалтын хувь нийлүүлсэн нийгэмлэг”-тээ элсүүлж байна. Архидалт улам бүр залуужиж хүрээгээ тэлж байна.
Ажил хийж байгаа хүмүүсийн ахуй амьдрал ч бас сайнгүй байна. Цалин бага, өрхийн орлого ядмаг тул орон сууц зэрэг наад захын хэрэгцээт зүйлдээ хүрч чадахгүй байна. Төр төсвийн байгууллагад ажиллаж буй олон залуус өөрийн гэх орон сууцгүйн эрхээр халаасны өрөө, түрээсийн байранд амьдардаг. Тийм төрийн албан хаагчид яаж авилгаас ангид байж чадах билээ. Төрийн албан хаагчдын нэг гол орлогын эх үүсвэр бол авилга гэдэг нь нууц биш.
Авилга манай нийгмийг хоёр хувааж байна. Авилгад өгсөн нэг мөнгө бүр бараа үйлчилгээний өртөгт шингэсэн байдаг. Тэгэхээр авилга бол капиталис- тыг капиталтай нь, аж ахуй эрхлэгчдийн ажиллагсадтай нь, баячуудыг ядуустай нь, малчдыг малтай нь гээд, хэнийг ч үлдээлгүй шулан мөлждөг мөлжлөгийн хэрэгсэл мөн. Тэгээд нийгэм маань, төрийн эрх мэдлийг мөлжлөгийн хэрэгсэл болгосон авилгачдын анги, түүнд дарлагдан буй жирийн иргэд хэмээх хоёр ангид хуваагдаад байгаа юм.
Ийнхүү шил шилээ дарсан олон асуудал байна. Тоочоод байвал жагсаалт үргэлжлээд л байх болно.
x x x
Энэ дэлхийд асуудалгүй улс нэг ч байхгүй. Хүндрэл бэрхшээлийн урт жагсаалт бариагүй нэг ч ард түмэн алга. Хөгжлөөрөө гайхуулдаг Японы ард иргэд баргар байна. Сүүлийн 15 жил Японы эдийн засгийн гайхамшиг гэж дуулдахаа байсан. Эдийн засаг нь зогсонги байдалд орсон. Итгэл найдвараа алдсан ард түмнийх нь сэтгэл зовоосон асуудлын жагсаалт л нэмэгдсээр байна. Амиа хорлох явдал улам ихэссээр байгаа гэнэ. Намайг саяхан Японд очиход хоёр хүүхэдтэй нэгэн гэр бүл хүүхдүүдээ тэвэрсээр хурдан галт тэргэн доогуур орж амиа хорлоцгоосон тухай мэдээ гарч байна билээ. 2007 онд НҮБ-ээс амьдрахад хамгийн таатай орон гэж зарлагдаж байсан Исланд улс өнөөдөр дампуураад байна. Санал асуулгаар иргэдийнх нь гуравны нэг нь өөр улсад очиж амьдрал хайхаас аргагүй болсноо өчсөн байна билээ. Хүчирхэг америк бөөн асуудалд уначихаад байна. Капитал нь гадагшаа урсаж иргэд нь бөөн бөөнөөрөө ажилгүй болсоор. Манай хүн амаас бараг тав дахин их хүн ажилгүй болжээ. Америк хүн ажилгүй болно гэдэг бол аймшиг байдаг. Учир нь амьдарч байсан орон сууц, унаж байсан машин, хүүхдийн сургалтын зээл гээд бүх зүйлээ алддаг. Манайд ажлаасаа халагдахад цалингаа л алддагтай жишихэд үнэхээр аймшиг юм билээ. Миний нэг америк танил маань “Бид ч гуравдагч оронд амьдарч байгаа мэт болоод байна даа” хэмээн цөхрөнгүй дуу алдсан юм. Европын өндөр хөгжилтэй гэгддэг Франц, Их Британи, Герман улсын иргэд ч америкчууд шиг сэтгэл гундуу байна. Тэнд байнга ажил хаялт, жагсаал цуглаан болж байгааг бид мэдээгээр харсаар байна. Хөгжлөөрөө дэлхийг гайхуулж байгаа Хятад улс ч ядуурал, ажилгүйдэл, авилгын гээд хэмжээ, цар хүрээ нь далай шиг арвин асуудалтай, бас л тавгүй байна. 100 сая орчим хүн ядуу төдийгүй өлөн зэлмэн байна. Би Хятадаар явж байхдаа эрэг газарт нүх ухаад амьдарч байгаа маш олон хүнийг харсан. Тэд манай траншейнийхан шиг архинд ороод нүхэнд орогнож байгаа бус амбаар бариад орчих аргагүй, үнэнхүү үгээгүй учраас нүхэнд амьдардаг юм билээ. Социализмын үед манайтай ах дүүгийн барилдлагаатай байсан Европын хуучин социалист орнууд бидэнтэйгээ ихэр мэт асуудлуудтай байна. Эрхбиш Европын Холбооны тусламж дэмжлэгийн хүчээр биднээсээ дээр байгаа. Гэхдээ нийгмийн амьдралын ерөнхий хэмнэл тун танил. Авилгадаа идэгдсэн төрөө зүхэж, олигархаа хараасан ард иргэд гээд «дотно» дүр зураг харагдах юм билээ. Харин тэнд манайх шиг бэлэн мөнгө тараах ёс үгүй. Африк, Латин Америкийн орнуудын асуудлыг дурдаад ч хэрэггүй биз. “Үүргэвчтэй аялал” нэвтрүүлгээрээ Алтай гишүүн өнгөцхөн ч гэсэн харуулж байсан. Ийнхүү анхааран ажихад шийдлээ хүлээсэн олон асуудлын жагсаалт бариагүй нэг ч ард түмэн энэ дэлхийд үгүй ажээ.x x x
Улс бүр, ард түмэн бүр өмнөө тулгарч буй бэрхшээлүүдийг шийдэхээр янз янзаар үзэж байна. Шийдэх арга зам олон хэлбэртэй боловч бэрхшээлтэй асуудлаас болоод төр, иргэний хооронд үүсэх зөрчлийг шийдэх байдлаар нь хоёр ангилж болно. Ардчилал баттай төлөвшсөн улс орнуудад тайван тэмцлийн хэлбэрээр асуудлыг шийдэж байна. Жагсаал, цуглаан, ажил хаялт, бүслэн гинжилж зогсох, өндөг лоолиор нүүлгэх мэт олон хэлбэрүүдийг ашиглан төр засагтаа шаардлага тавин тайван замаар тэмцэл өрнүүлдэг. Анархистууд, хөөргөн танхай залуус мэтийн үймээн дэгдээгч бяцхан бүлэглэлүүд даврах гэж оролдох боловч ард иргэд нь угаасаа дэмждэггүй, цагдаа нь ч нэг их нялууралгүй номхтгодог. Афин хотод сүрт жагсаал хийж байсан ажилчид, анархистуудыг эгнээнээсээ хөөн гаргаж байгаа нь манай телевизээр гарч л байсан. Саяхан, Ерөнхийлөгч Саркозийн шийдвэрт дүргүйцсэн Францын ард түмэн бараг тэр чигээрээ бослоо.Франц даяар ажил хаялт, цуглаан, жагсаал болов. Гэхдээ, ийнхүү тэмцэж байгаа хэн бугай ч Саркози болон түүнийг дэмжиж буй парламент руу дайран орж хүч хэрэглэхийг уриалсангүй. Хэдийгээр ард иргэд нь маш их шахалт үзүүлсэн боловч Саркозийн шийдвэрийг парламентийн олонхи дэмжсэн. Тэглээ гээд зэвсэгт тэмцэл болсонгүй, төрийн эргэлт болсонгүй, Октябрийн хувьсгал болсонгүй. Мэдээж дараагийн сонгуулиар Саркозийн нам ялагдах байх. Өнөөдөр ялагдсан ард түмэн ирэх сонгуулиар Саркозийгоос хариугаа авч таарна. Ардчилал гэж үүнийг хэлээд байгаа юм. Сонгогдсон л бол удирдагчид нь бүрэн эрхээ хэрэгжүүлдэг. Ард түмэн нь сонгуулиар хариугаа авдаг. Өөрөөр хэлбэл таалагдаагүй төрөө ардчилсан сонгуулиар сольдог.
Жорж Бушийг Иракад дайн зарлахад Америкийн иргэдийн 40 гаруй хувь нь эсэргүүцэж байсан. Улаанбаатар дахь АНУ-ын Элчин сайдын яамны нэгэн дипломат ажилтан Бушийн шийдвэрийг эсэргүүцэн ажлаа өгөөд буцаж байсныг манайхан санаж байгаа. Хэдийгээр хүн амынх нь бараг тэн хагас нь эсэргүүцэж байсан боловч Буш, Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэн Ирак руу цэргээ оруулан дайтах шийдвэр гаргасан. Тэгэхэд, хэдийгээр маш ихээр бухимдан эсэргүүцэж байсан боловч ямар ч америк хүн төрийн эргэлт хийх, Бушийн эсрэг зэвсэгт тэмцэлд босох, Конгрессийн ордон руу дайрах зэргээр шийдвэрийг хүч хэрэглэн зогсоох оролдлого гаргаагүй. Харин 2008 оны сонгуульдаа идэвхтэй оролцож, Бушийн намын нэр дэвшигчийг унаган Обамаг сонгон хариугаа авч байсан билээ.
Хойд Америк, Европ, Япон зэрэг ардчилсан улс орнуудын ард түмэн ямар ч бэрхшээлтэй хүнд асуудлуудыг шийдэхдээ төрийн эргэлт мэтийн хүч хэрэглэн шийдвэрлэх улстөрийн арга замаас ямагт зайлсхийж байдгийн учир юу вэ? Таалагдаагүй төрөө тайван замаар солих ардчилсан сонгуулийн боломж байсаар атал хүчирхийллээр асуудал шийдэх гэж оролдох нь иргэдээ хооронд нь дайсагналцуулж, мөргөлдүүлэн дайтуулж, алалдуулсаар дуусдаг гэдгийг тэд өөрийн биеэр үзэж амсаад хаширсан ард түмнүүд билээ. Зарим улс эцэстээ устаж гадны эрхшээлд орсон нь бий. Улсыг устгадаггүй юмаа гэхэд улстөрийн хүчирхийлэл нь “өнхөрсөөр” хамгийн хэрцгий дарангуйлагчид хүрч тогтдог гэдгийг ч тэд бас үзсэн.
x x x
Харин ардчиллыг шинээр тогтоож буй, Европын бус ихэнхи оронд асуудлыг хүч хэрэглэх аргаар шийдэх гэж оролддог. Парламентруугаа дайрах, хууль бусаар түр засгийн газар байгуулан хууль ёсны төрийг устгах большевикуудын аргыг хэрэглэх, зэвсэгт бослого зохион байгуулах, цэргийн эргэлт хийх зэрэг хүчирхийллийн замыг сонгож авдаг. Нэн ялангуяа байгалын баялаг ихтэй улсад бүр үзүүлээд өгнө. Ийм замыг сонгож авсан улс орнууд хүчирхийллийн гинжин урвалд ороогдон зовж туйлдаж байгааг бид харсаар байна. Хамгийн жигшүүртэй нь ард түмнээ хооронд нь алалцуулах хүчирхийлэлд уруу татсан улстөрчид хохиролгүй гардаг. Ялагдсан улстөрчид нь гадаадад зугтааж, ялсан улстөрчид нь дарангуйлал тогтоох ажлаа эхлүүлдэг. Киргизийн удаа дараагийн “хувьсгал” нэртэй төрийн эргэлтүүд үүний нэг тод жишээ болно. Акаевын дарангуйлалыг эсэргүүцсэн бослогыг Бакиев толгойлсон.Тэр үед “ардчилал шудрага ёсыг тогтоохийн төлөө цогтой тэмцэгч” Бакиевийн хэлсэн үг уяруулж, хийсэн тэмцэл нь бишрүүлж байлаа. Акаев Москваруу зугтаж, Бакиев ялсан. Төд удалгүй Бакиевын эзэрхэг ёс тогтож, түүний гэр бүлийхэн Акаевынхнаас дутуугүйгээр улсынхаа сан хөмрөгийг цөлмөж эхэлжээ. Өнгөрсөн хавар Бакиевийг эсэргүүцсэн бослогыг Отунбаева толгойллоо. Бакиев Минскрүү зугтан очоод улсаасаа тоносон 200 сая ам. долларыг төлж байж Европийн иргэншил дэх цорын ганц дарангуйлагч Лукашенкогийн ивээлд багтжээ. Киргизийн эдгээр “баев”-чуудын “хувьсгал” бүр нийтийг хамарсан хүчирхийлэл дагуулж байлаа. Гартаа буу барьсан согтуу залуучууд “хувьсгал”-ыг манлайлж, харснаа дээрэмдэн тонож, охидыг хүчирхийлж, эсэргүүцэл үзүүлснийг буудан алж байлаа. Орон нутгаас ирсэн “Хувьсгалч” залуу “Захирагч надад хүчирхийлсний төлөө 100 доллар, байшин шатаасны төлөө 40 доллар төлсөн” хэмээн согтуу нүдээ сүртэйгээр гялалзуулан сайрхаж байв. Хүчирхийлэлд ширвэгдэж цөхөрсөн нэгэн узбек авгай “Би маш ядуу амьдардаг, олон хүүхдээ тэжээх гэж зүдрэхэд төрөөс горьдох зүйл юу ч байгаагүй, гэхдээ өнөөдөр бүр аймшгийг үзэж байна, охидыг минь хүчиндэж, хөвгүүдийг маань алж байхад тэр төр нь хаа байна аа...” хэмээн орь дуу тавин ярьж байлаа. Киргизийн “хувьсгал”-уудын эмгэнэлтэй хийгээд ичгүүргүй явдлуудыг Цэнддоо тодоор дүрслэн бичсэн билээ.Сьерра-Леон, Либери, Нигери, Руанда, Судан зэрэг Африкийн «ардчилсан» улс орнуудад бүр аймаар зүйлүүд болжээ. “Хувьсгал” нэртэй удаа дараагийн төрийн эргэлтүүд, иргэний дайн, угсаатан, шашин хоорондын мөргөлдөөн, байнгын үймээн самуун зэрэгт эдгээр орнууд туйлдсан. Сүүлдээ хүн ард нь зэрлэгшин дэмийрч өчүүхэн шалтаг гарахад алалдахаас өөр ухаангүй болжээ. Хар сүсэг, бөөгийн ёс газар авчээ.Том бөө бүхэн өөрийн цэрэг эрстэй. Либерид гэхэд Чарльз Тейлор хэмээх нэгэн солиот эр өөрийгөө тэнгэрээс гаралтай хэмээн бөөлдөг. Түүний цэрэг эрс нь онгодоо сэрээж хүчийг олох ёслолынхоо үеэр дайсныхаа зүрхийг сугалан иддэг байсан ажээ. Тэдгээр цэрэг эрс бусдыг буу хэрэглэх чадваргүй болгохын тулд олзныхоо хүмүүсийн гарыг цавчин тасдах жишиг тогтоожээ. Цэрэг эрс гэдэг нь 15 орчим насны, хар тамхинд мансуурсан өсвөр насны хүүхдүүд. Серра-Леонд,Тейлорыг шүтэн биширдэг Модэй Санко хэмээх бас нэгэн солиотой бөө “Алмазын хэрэг эрхлэх газар”-ын дарга болгосонгүй хэмээн хорсохдоо дэд ерөнхийлөгчийн албан тушаалыг өөрт нь санал болгосон эрх баригчдынхаа эсрэг бослого гаргаж иргэний дайн дэгдээжээ. Дэгдээсэн хэргээ ард түмэндээ тайлбарлахдаа ардчилал, шудрага ёсыг тогтоох ариун дайн хэмээжээ. Түүний цэргүүд мөн л олзныхоо эрчүүдийн гарыг тасдаж ,эмэгтэйчүүдийг хөхийг огтолж, хар тамхинд мансууран бөөгийн ёслолыг үйлддэг байжээ. Ер нь Африкийн эдгээр “газар дээрхи там” болсон улсуудын “шудрага ёсыг тогтоох”-оор тэмцэж буй улстөрчдийн цаад жинхэнэ зорилго нь газрын тос, алмаз, алт зэрэг байгалын баялгийг хяналтандаа авах явдал байдаг байна.
x x x
Төр хэмээх нийгмийн институц анх Месопатамид бий болсноос хойш өнөөдрийг хүрхэд хүн төрөлхтөн муу төрөөсөө салах ердөө хоёрхон арга замыг олжээ. Нэгдэх нь хүч хэрэглэх, хоёрдох нь ард түмнийхээ сонголтоор шийдүүлдэг ардчилсан сонгуулийн арга.x x x
Муу төрийг хүчээр буулгах арга нь 10 000 жилийн настай. Хэмжээгүй эрхт хааны засаглалаас тиран засаг хүртлэх аливаа дарангуйлах ёс тогтсон нийгэмд цорын ганц арга нь энэ байлаа.Төрийн эрх мэдлийн төлөө тэмцэл нь зөвхөн анги хоорондын тэмцэл байсангүй. Маркс ангийн тэмцэл байсан мэтээр нотлох гэж оролдсон болохоос бус үнэндээ, эхнэр нь нөхөртөйгөө, аав нь хүүтэйгээ, ах нь дүүтэйгээ, ээж нь охинтойгоо, хаан нь язгууртантайгаа, язгууртан нь язгууртантайгаа, хамба нь хамбатайгаа, баячууд нь баячуудтайгаа,олигархи нь олигархитайгаа, хөрөнгөтөн нь хөрөнгөтөнтэйгөө төрийн эрх мэдлийн төлөө алалдан тэмцэлдсээр ирсэн. Харин жирийн олон түмэн ямагт тэдний улстөрийн зэвсэг байсан юм. Өнөөдөр ч бас тийм байна.
Төрийн эрх мэдлийг хүчээр булаан авах үйл ажиллагааны түүх хүчирхийлэл хүчирхийллийг төрүүлдэг үнэнийг хүн төрөлхтөнд харуулсан. Хүчирхийлэлийн “хүү”нь хүчирхийлэл, ”ач” нь хүчирхийлэл, “гуч” нь хүчирхийлэл гээд л үргэлжлэн төрдөг аж. Ард түмнийхээ төлөө гэх хуурмаг уриа хашгирсан ихэс дээдсийн “зодооноос” үүдэлтэй хүчирхийллийн гинжин урвалд ороогдсон ард түмэн үйл тамаа үзсээр иржээ.
x x x
Асуудлыг хүч хэрэглэн шийдэх нь улам бүр зовлонд унагаж буйг ухаарсан ард түмэн муу төрөөсөө салах энхийн арга зам нь ардчилсан сонгууль гэдгийг эцэст нь нээжээ. Энэ бол хүн төрөлхтний оюун ухааны хамгийн аугаа нээлтүүдийн нэг мөн. Афин болоод Ромын эхэн үеийн ардчиллыг эс тооцвол энэ арга нээгдээд 200 орчим жил болж байна. Хүчирхийлэх аргатай харьцуулахад нялхаараа байгаа. Гэхдээ ач тусыг нь олон улс орнууд ойлгоод өөрийн хил хязгаар дотроо ардчиллыг баттай тогтоожээ. x x x
Муу төрөө энхийн арга замаар солих эрхийг ард түмэндээ олгосон ардчиллыг тогтоосон орнуудын нэг нь Монгол Улс. 1992 онд батлагдсан Үндсэн хуулиар монголын ард түмэнд өөрийн үзэмжээр УИХ болон Ерөнхийлөгчөө сонгож төрөө байгуулах эрхийг хуульчилж өгсөн. Тэгээд Үндсэн хуулиар хуульчлагдсан эрхийнхээ дагуу УИХ, Ерөнхийлөгч нь сэтгэлд нийцвэл дахин сонгож,эс таалагдвал сольж өөрчилсөөр ирлээ. Шинэ Үндсэн хуулиа баталсны дараа явагдсан анхны парламентын сонгуулиар МАХН сонгогчдын олонхийн санал авч үнэмлэхүй ялалт байгуулсан. МАХН-ын байгуулсан Жасрайн Засгийн газрын бодлого ард түмэнд таалагдаагүй тул 1996 оны УИХ-ын сонгуулиар сонгогчдын олонхи нь Ардчилсан хүчний төлөө саналаа өгч МАХН-ыг засгийн эрхээс зайлуулсан. Эрх барьж байхдаа өөр хоорондоо албан тушаал булаалцалдан муудалцсаар Засгийн газраа тогтвортой ажиллуулж чадаагүй Ардчилсан хүчинд итгэл алдсан ард түмэн 2000 оны УИХ-ын сонгуулиар МАХН-ыг засгийн эрхэнд буцаан гаргасан. 2004 оны УИХ-ын сонгуулиар, нэг хүнийг тахин шүтүүлэх социализмын үеийн арга барилаа дахин сэргээх гэж оролдсон МАХН-ын мунхаг бодлого хирээс хэтэрсэнд болгоомжилсон сонгогчид Ардчилсан хүчний парламент дахь мандатын тоог нэмэгдүүлэн улстөрийн хоёр том хүчний суудлыг бараг тэнцүүлэн санал өгсөн байдаг. Сү.Батболдын тэргүүлсэн хамтарсан Засгийн газар “муу дүн” авбал 2012 оны парламентын сонгуулиар МАХН, Ардчилсан Нам хамтдаа унан гуравдагч хүчин ялж улстөрийн цоо шинэ нөхцөл байдал үүсэхийг үгүйсгэх аргагүй. Ерөнхийлөгчийн сонгууль ч мөн ард түмний хүсэл зоригийг илэрхийлэл болж, сайн ажилласан Ерөнхийлөгч улиран сонгогдож, таалагдаагүй Ерөнхийлөгч огцрон халагдаж ирсэн. Ийнхүү муу удирдагчдаасаа салахад хүч хэрэглэн тэмцэлдэх шаардага огтоос байхгүй болсоор хорин жил болж байна.x x x
Ард түмнээсээ асуухгүй удирддаг коммунист дарангуйллын нийгмээс, хэнээр удирдуулахаа ард түмэн өөрөө мэддэг ардчилсан нийгэмд монголчууд шилжихдээ бас хүчирхийлэлгүйгээр шилжиж чадсаныг дэлхийн ардчилсан орнуудын нийгэмлэг олзуурхан хүлээн авсан байдаг. Ингэх нь аргагүй. Дарангуйлагч засаглалаас ардчилсан засаглалд тайван замаар шилжих бараг бололцоогүй хэрэг. Ийм шилжилт хийсэн ихэнхи оронд их бага хэмжээгээр хүчирхийлэл гарсан. Харин монголчууд “оготоны хамраас ч цус гаргалгүй, айлын цонх хагалалгүй” дарангуйллыг унагаж ардчиллыг ялуулсан юм. Ардчилсан хүчний тууштай боловч тайван тэмцлийг, хүчээр төрийн эрхийг булаан авах, МАХН-ыг цаазлан тараах зэргээр хүчирхийлэлд хүргэх гэсэн оролдлогууд гарч байсан. Тэр бүрийг Ардчилсан хүчний удирдагчид таслан зогсоож чадсан нь ардчилсан хувьсгалыг тайван замаар хийхэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн юм. Ардчилсан хүчний удирдагчид гэм зэмгүй нэг ч монгол хүний “хацар шалбарахгүй”-гээр тэмцлээ ялуулна хэмээн тангараг тавьсан байсан билээ.x x x
Ардчилсан хувьсгал тайван замаар ялж, Монгол оронд ардчилал энхийн замаар нутагшсаар хорин жил боллоо. Харамсалтай нь өнөөдөр, дэлхийн зах зээл дээр огцом эрэлт нь нэмэгдэж үнэ нь хадахуйд “нойрноос сэрээд” буй Таван толгой, Оюу толгой зэрэг байгалын баялаг маань монголчуудын энх тунх амьдралыг эрсдэлд оруулж эхэллээ. Байгалын баялгийн хараалд автсан бусад улсын мунхаглалыг гайхаж суусан монголчууд бид өнөөдөр өөрсдөө баялгийн хараал тусч мэдэхээр байна. Баялгийн хараал манай үүдийг хэдийн нь тогшиж эхэлснийг 2004, 2008 оны УИХ-ын сонгуулийн дараах үймээн самуун харуулсан. Бид өмнө нь цөөнгүй сонгууль явуулсан. Гэхдээ ингэж бие биедээ “агсарч” байгаагүй юм. Үүнийг хараад эрхтгүй, байгалын баялаг маань илүү ухаалаг хойч үеээ хүлээгээд «унтаж» байхгүй яав даа! хэмээн бодогдох юм.x x x
Баялгийн сураг дуулаад улстөрчдийн араншин их өөрчлөгдсөн. Саарал ордонд суугаа нь ч их өөрчлөгдсөн, гудамжинд “лааз өшиглөж” яваа нь ч их өөрчлөгдсөн. Цаанаа баялагт шунах шуналаас өөр эрхэмлэх үнэт зүйлгүй улстөрчид олширлоо. Тэдний гайгаар, ард түмнийхээ сайн сайхны төлөө үзэл бодлоо дэнслэн уралдуулсан оюуны өрсөлдөөн эд баялгийн төлөөх тэмцэл болон хувирлаа. Баялгийн хараалыг улстөрчид “хэвлий”-дээ тээж явна.x x x
Баялгийн хараалыг хэвлийдээ тээж яваа тэр улстөрчид Монгол орныг хүчирхийллийн талбар болгохоос сийхгүй байна. Шудрага царайлаад төрийн эргэлт хийхийг уриалж байна. Буянтны дүр эсгээд бусдыгаа төрлөөр нь устгахыг уриалж байна. Цөхөрсөн эх орончийн дүр эсгээд шатааж галдахыг уриалж байна. Аргаа барагчийн дүр эсгээд буудаж айлгахын үлгэр үзүүлж байна.Тэдэнд, хүчирхийлэл нэг л эхэлбэл гинжин урвалд орж нийтээрээ гамшигт нэрвэгдэнэ гэдэг нь ёстой пад алга. Гомдол, өширхөл, атаархал, хорсол, цөхрөл, согтуурал мэтийн сэтгэлийн эмгэг байдлын нэг агаараар амьсгалсан “хөөрсөн олон түмэн”-ийг нэг л бий болгоодохвол замдаа таарсан болгоныг уран тасдах, галдан шатаах, эвдэн сүйтгэх, хэн ч зогсоохын аргагүй аймшиг эхлэх нь тэдэнд ёстой пад алга. Ардууд хоорондоо талцаж зодолдоод эхэлбэл цусаа үзэж салдаг улайралын уршиг тэдэнд ёстой пад алга. Ах дүүсээрээ алалдаад эхэлбэл үеийн үеэрээ тангараг тасарч өс хонзонгоос өөр амьдралын зорилго үлддэггүй хүний догшин араншингийн гэм асвал яана гэх сэтгэлийн зовнил ёстой пад алга. Шашин хоорондын, үндэстэн хоорондын, угсаатан хоорондын мөргөлдөөн түймэр мэт асан түгээд 13 дугаар зууны монголчууд шиг орондоо орох завгүй олзлолдон булаалдахдаа хүрнэ гэдэг нь ёстой пад алга.
Нэгэн экстермист этгээд “Шудрага ёсыг тогтоохын төлөө хэдэн хүн битгий хэл хэдэн мянган хүний амь эрсдэж байсан түүхтэй” гэж мэдэмхийрч байна. Түүнд алга ташин баяр хүргэх солиотнууд ч байна. Эдгээр эрхмүүд интернэт болон телевизийн утасны цаанаас олныг турхирахдаа гаргуун болохоос өөрийнхөө утсан улаан аминдаа нугасгүй хайртай хулчгар шаарнууд билээ.
x x x
Энэ цагийн Монгол улсад шийдлээ хүлээсэн олон асуудал байгаа. Гэхдээ зарим нэгэн хийтэй этгээдийн санаатай харлуулан хэлж байгаа шиг яахаа алдсан улс орон бишээ. Дахин хэлэхэд төр нь бэлэн мөнгө тараах зэргээр хэрээсээ хэтэрсэн халамж үзүүлж байгаа цөөхөн орны нэг. Өнөөдрийн монголчууд хорин жилийн өмнөхөөсөө илүү сайхан амьдарч байгааг хотын гудамжины машины түгжрээ, хөдөөгийн малчдын хот нотлоод өгнө. Энхтайван амьдрал маань баялгийн хараал хэвлийдээ тээсэн улстөрчдийн гайгаар нуран уначихгүй бол дараагийн арван жилд одоогийнхоос хол илүү сайхан амьдралд хүрэх нь дамжиггүй.x x x
Би гурван хүүхэд, гурван ач зээтэй. Би тэдэндээ эрх чөлөөтэй, энх амгалан амьдралтай Монгол улсыг хүлээлгэж өгнө хэмээн ам тангараг өгсөн. Ардчилсан хувьсгалыг дэлхийд үлгэр жишээ болохуйц энхтайван замаар хийсэн Монголын Ардчилсан Холбоо, Монголын Ардчилсан Намын мянга мянган гишүүд хойч үеийнхэндээ мөн ийм тангараг өргөсөн. Элбэгдорж, Баабар, Гончигдорж, Ганболд, Дорлигжав, Алтанхуяг зэрэг Ардчилсан хувьсгалын удирдагчид бүгд бас тангарагтай. Ард түмний элч болох УИХ-ын гишүүд ч бас ийм тангарагтай. Би хувьдаа үр хүүхэд, ач зээ нартаа амласан ам, өргөсөн тангарагаа биелүүлэхийн төлөө зориг шулуудан тэмцэх болно. Монголын ард түмэн тэднийхээ хойч үеийн энх амгалан амьдралыг хамгаалах болно. Ардчилсан Монгол Улсыг хүчирхийллийн далайд живүүлж бусниулах гэсэн хэн бугайтай ч ардчилсан Үндсэн хуулийнхаа хүрээнд өршөөлгүй тэмцэхээ мэдэгдэж байна!
x x x
Урагшгүй, муу удирдагчдаа зад шүүмжилцгээ. Жагсацгаа. Цуглацгаа. Гэхдээ гэм зэмгүй хэний ч хацар шалбарах ёсгүй!