М.БАТЧИМЭГ: ИРГЭД РҮҮГЭЭ БУУ ШАГАЙХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖИЖ УИХ-Д ӨРГӨН БАРЬСАН
Ерөнхийлөгчийн аюулгүй байдлын бодлогын зөвлөх М.Батчимэгтэй ярилцлаа.

-Сүүлийн үед төр иргэд рүүгээ буу шагайдаг болох нь. Үзэл бодлоо илэрхийлээд жагсах үед ч бууддаг болох нь гэж байна. Үнэхээр ардчилсан төрд ийм юм байж болох уу?
-Үүнийг харин өөрөөс чинь, бас иргэдээс асуумаар байгаа юм. Энэ талаар хэн нэг албан тушаалтан байр сууриа илэрхийлэхээс илүү манай иргэд, сонгогчид юу гэж бодож байгааг мэдэх нь ийм юм санаачлаад байгаа улстөрчдөд илүү цочоо өгөх байх. Аль болох олон хүн энэ талаар яриасай гэж бодож байна.
-Та аюулгүй байдлын асуудлаар Ерөнхийлөгчид зөвлөдөг хүн шүү дээ?
-Миний хувьд байр суурь тодорхой. Ц.Нямдорж сайд ийм хууль санаачлаад явж байна шүү гэж хамгийн түрүүнд санаа зовж, сонин хэвлэлээр эсэргүүцсэн байр сууриа илэрхийлж байсан хүмүүсийн нэг нь би. Тэр ч утгаараа Засгийн газраас ийм хуулийн төсөл УИХ-д өргөн баригдаж байна шүү, Ерөнхийлөгчийн зүгээс Засгийн газрын хэлэлцүүлгийн түвшинд байр сууриа тодорхой илэрхийлсэн, эсэргүүцсэн. УИХ-ын түвшинд асуудлыг нухацтай анхаарч үзээрэй гэдгийг их хурлын гишүүдэд хэлж ярьж байна. Үүний үр дүн ч гарч байгаа гэж бодож байна.
-Ардчилсан намын бүлэг хуулийн төслийг буцаах санал гаргасан, та үүнийг хэлж байна уу.
-Тийм. Гэхдээ энэ асуудлыг шүүмжилж байгаа нь зөвхөн Ардчилсан намын гишүүд бус, үүнийг шүүмжилж байгаа олон гишүүн байгаа гэж бодож байна.
-Ерөнхийлөгч энэ асуудлаар ямар байр суурьтай байсан бэ?
-Тэр асуудлыг хэлэлцсэн Засгийн газрын хуралдаан дээр би Ерөнхийлөгчийн байр суурийг тайлбарласан. Аргагүй нөхцөл байдал үүсч, улс оронд онц байдал зарлаагүй л бол дотооддоо, тэр тусмаа ард иргэдийхээ эсрэг цэрэг, зэвсэгт хүчин оруулж, галт зэвсэг хэрэглэж болохгүй гэдгийг. Бас онц байдал зарлаагүй нөхцөлд цөөн хүн дур зоргоороо цэрэг, зэвсэг хэрэглэх үүдийг нээснээр ардчиллыг нухчин дарах, төрийн эргэлт гарах, цаашилбал улс орон иргэний дайн гарах нөхцөл үүсдэгийг ч хэлсэн. Үндсэн хуулийн эсрэг ийм заалтыг хуульчилж болохгүй гэж үзсэн. Харамсалтай нь Ц.Нямдорж сайдаас эхлээд үүнийг Ерөнхийлөгчийн зүгээс гүйцэтгэх засаглалтай эрх мэдэл булаалдаж байгаа хэрэг гэж тайлбарлаж, над руу дайрч давшлаад өнгөрсөн. Элдвээр мэтгэлцэж байж нэг юм зэвсэгт хүчин оруулах асуудлыг хасч, бусдыг хэвээр үлдээх шийдвэр гаргасан.
-Энэ төслийг оруулж ирсэн гэж ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг ихээхэн буруутгаж байна. Таны харж байгаа өнцгөөр хашир сайд юунд үндэслэж бас найдаж энэ саналыг оруулж ирсэн юм бол?
-Ц.Нямдорж сайдыг би хэтэрхий олон жил төрийн чухал албан дээр дур зоргоороо авирлаж сурчихаад ингээд байж болдог юм, ингэж л нэр нөлөөгөө бэхжүүлдэг юм гэсэн итгэл үнэмшилтэй болчихсон хүн юм уу гэж боддог. Эрх мэдэл, эрээ цээргүй байдлаараа улс төр хийж амжилт олж сурчихсан хүмүүс ганц Ц.Нямдорж сайдаар хязгаарлагдахгүй болжээ. Ийм хүмүүс улам л олон нийтийн санаа бодлоос өөрсдийгөө таслаад, явах тусам буруу замаар будаа тээх магадлал нь өндөр болоод байдаг юм байна. Хүмүүс Ц.Нямдорж сайдыг цагдаад галт зэвсэг өгч, ард түмний эсрэг буу шагайлгах гэлээ гэж эмзэглэж байна. Гэтэл ингэж хүсч байгаа хүн ганц Ц.Нямдорж сайд биш шүү дээ.
-Өөр ямар хүмүүс байгаа юм бэ. Та нэрлэж чадах уу?
-Ард иргэдийг айлгаж, эмзэглүүлж байгаа энэ асуудлыг санаачилсан хүн нь Ц.Нямдорж сайд боловч Засгийн газар танхимаараа үүнийг хэлэлцээд, дэмжээд УИХ-д өргөн барьсан шүү дээ. Тэгэхээр энэ бол нэг хүний асуудал биш, Монгол Улсын өнөөгийн Засгийн газар танхимаараа ийм байр суурьтай байна гэсэн үг.
-Хамтарсан Засгийн газарт Ардчилсан намын сайд нар ч байгаа шүү дээ, тэд ямар байр суурьтай байсан бэ?
-Үнэнийг хэлэхэд Ардчилсан намын сайд нараас эргэлзсэн, татгалзсан байр суурь илэрхийлсэн нь Засгийн газар дээр Ерөнхийлөгчийн байр суурийг харгалзаж үзэх, ядаж зэвсэгт хүчин оруулах асуудлыг хасуулахад дэмжлэг болсон гэдгийг энд хэлэх ёстой.
-Үндэстэн дотроо аюулгүй байхын тулд буу зэвсэг агсах нь хэр зөв юм бол?
-Хамгийн ноцтой нь одоо яригдаж байгаа хуулийн төсөл дээр ганц цагдаад галт зэвсэг хэрэглүүлэх асуудал төдий бус, иргэдийн жагсаал цуглааныг дарахад дотоодын цэрэг, хилийн цэргийг оруулах асуудал байгаа. Засгийн газар дээр хэлэлцсэн эхний хувилбараар бол бүр зэвсэгт хүчин тэр чигээрээ дайчлагдах төсөл явж байсан. Төр ард түмнийхээ эсрэг буу шагайна, цэрэг оруулна гэдэг Ардчилсан орны хувьд байж болшгүй зүйл. Монголд ерэн онд ч ийм явдал болж байгаагүй. Гэтэл өнөөдөр ийм асуудал ороод ирэхэд Засгийн газар байх ёстой зүйл мэт огт цочихгүй хэлэлцээд, бүр дэмжээд алх цохиод явчихсанд нь би хувьдаа үнэхээр цочирдсон. Манай байдал бодсоноос хамаагүй дор байгаа юм байна, зарим хүмүүс эрх мэдэлдээ ташуурч юу хийж байгаагаа ч нухацтай бодохоо больчихжээ гэдгийг л илүү тод мэдэрсэн.
-Та хүчний чиглэлээр боловсон хүчин бэлтгэдэг сургуулиудыг нэгтгэсэнийг нэлээд шүүмжилж байсан. Тэдгээрийг нэгтгэсэнээр ямар сөрөг үр дагавар бидэнд гарах вэ. Яг одоо эхнээсээ мэдэгдэж эхэлсэн зүйл байна уу?
-Ц.Нямдорж сайд цэрэг цагдаа бүгдийг нь дотоод яамны мэдэлд авч нийгмийг атгандаа байлгахыг, хуучны дотоод яамыг сэргээхийг хүсч байна гэдэг нь сүүлд санаачилсан энэ хуулийн төслөөс хүмүүст ойлгогдож байгаа байх. Тэгэхээр яагаад цэрэг, цагдаа, тагнуулын сургуулийг нэгтгэхээр улайрсан, одоо ч тэр хууль бус шийдвэрээ хамгаалж байгаа нь ойлгогдох байх. Сөрөг үр дагаврын хувьд гэвэл энэ шийдвэр аюулгүй байдлыг хангах тогтолцоог дампуурал руу түлхэж байгаа. Цагдаагийн академийн сонсогч нарт цэргийн дарга нар хичээл заагаад эхэлсэн гэж бодохоор хүмүүст бид чинь юу руу л яваад байна даа гэх бодол өөрийн эрхгүй төрж таарна. Нөгөө талаас, хууль хэрэгжүүлэх үүрэгтэй Засгийн газар, түүний дотор Хууль зүй дотоод хэргийн сайд нь ингэж хуулийг үл тоомсорлож дур зоргоороо авирлаад ирэхээр энэ улс орон цаашид юу болох вэ гэдэг бол хамгийн ноцтой асуудал. Миний бодлоор Монголд улсад Хууль зүйн яамыг байхгүй болгоод оронд нь бүх хүчний байгууллагаа атгасан хэмжээгүй эрхт Дотоод хэргийн яам байгуулах ажил л яваад байх шиг байна. Гэхдээ дахиад онцлоод хэлэхэд гурван сургуулийг нэгтгэх асуудлыг Ц.Нямдорж сайд ганцаараа шийдээгүй, Засгийн газар хэлэлцэж, тогтоол гаргаж шийдвэрлэсэн. Ерөнхийлөгчөөс хууль зөрчсөн шийдвэрээ эргэн харж цуцлах шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлсэн ч өнөөг хүртэл ямар нэг арга хэмжээ авахгүй байна. Хилийн цэргийн дээд сургууль гэдэг цэргийн ангийн дугаартай, статустай, байлдааны тугтай цэргийн байгууллагыг хууль бусаар татан буулгаад, галт зэвсгийг нь нэг тийш зөөчихсөн байгаа. Хуулийн дагуу байршил өөрчилсөн, шинэ анги байгуулагдаж шилжүүлсэн зүйл огт байхгүй. Санаатай, санамсаргүй аль нь ч бай, хуулийг уландаа гишгэсэн үнэхээр том завхрал явагдаж байна. Хууль биелүүлдэг эрүүл саруул тогтолцоотой газарт энэ бол байж болшгүй зүйл.
-Одоо тэгээд цаашаа яах вэ?
-Засгийн газар өөрийн хууль бус тогтоолоо хүчингүй болгохгүй бол түүнийг хүчингүй болгох эрх нь УИХ-д байдаг. УИХ-д хандаж асуудлыг тавихаас өөр аргагүй болж байна. УИХ бол ард түмний төлөөлөл болсон, сонгуулиар иргэдэд ажлаа шууд тайлагнадаг байгууллага. Ийм асуудалд УИХ Засгийн газраас илүү нухацтай хандах байх гэж найдаж байна. Энэ алдаатай шийдвэрийн хор уршиг нь их, хэвээрээ байгаад байвал урт хугацаанд улс оронд олон уршиг дагуулна гэж санаа зовж байна.
-Санаа зовох гэснээс, сэдвээсээ жаахан хазайгаад таны хувийн үзэл бодлыг сонирхмоор санагдлаа. Эмэгтэй хүний хувьд танд энэ ажил чинь хүнд санагдах үе байдаг уу?
-Энд эрэгтэй, эмэгтэй хүн гэхээс илүү мэргэжлийн итгэл үнэмшил чухал гэж би боддог. Ерөнхийлөгч итгэж найдаад ийм том хариуцлага оногдуулж байхад би эмэгтэй хүн гээд хойш суух боломжгүй. Тэр тусмаа хариуцсан чиглэлээр ийм хууль бус, бусармаг явдлууд өрнөөд байхад нүдээ аниад чимээгүй суух эрх байхгүй шүү дээ. Сүүлийн үед өрнөөд байгаа энэ “хүчний” гэгдэх байгууллагуудын асуудлаар өөрт заримдаа амаргүй ч гэсэн олон түмэнд мэдээлэл, ойлголт өгч байх нь, улс орны ч, иргэдийн ч аюулгүй байдалд, бас Монголын төрийн дархлаа батжихад ч хэрэгтэй гэж боддог. Манай Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд ч яг ийм үзэл санаа шингэсэн. Улс үндэсний аюулгүй байдал монгол хүн бүрийн сонор сэрэмж, ухамсартай үйл ажиллагаан дээр суурилна, тиймээс төр иргэдээ шаардлагатай мэдээллээр нь хангаж байх ёстой.
-Та сүүлийн үед дээр яригдсан асуудлуудаар нэлээд ярьж, бичиж байх шиг. Үүнийг тань Ерөнхийлөгч аюулгүй байдлын чиглэлээр энэ асуудлуудыг хамгийн их анхаарч байна гэж үзэж болох уу?
-Яг тийм биш ээ. Энэ бол анхаарлын төвд байгаа асуудлуудын нэг л хэсэг нь. Ерөнхийлөгч аюулгүй байдалтай холбоотой олон асуудал дотор хүний аюулгүй байдалд онцгой анхаардаг гэдгийг хэлмээр байна. Гурван сая хүрэхгүй хүнтэй Монгол Улс хүн нь аюулгүй байж аюулгүй оршино. Гэтэл өнөөдөр Монголд хүний аюулгүй байдлыг хөндсөн олон ноцтой асуудал бий болсон. Ерөнхийлөгчийн амьдрах орчноо эрүүлжүүлж мод тарих, агаарын бохирдлыг бууруулах, газар хөдлөлт, байгалийн гамшгийн эрсдлийг бууруулах, архидалттай тэмцэх, цөмийн хог хаягдлыг бүрмөсөн хориглох гээд олон асуудал үүнд чиглэгдэж байгаа. Сүүлийн үед хүнсний аюулгүй байдлын асуудлаар ажлаа эрчимжүүлэх зорилт тавьж байна.
-Та мэдээж эмэгтэй хүний хувьд улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх асуудлыг дэмждэг байж таарна. Тийм үү?
-Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдээд ирэхээр улс орон бүхэлдээ хождог юм байна, улс төр илүү ажил хэрэгч, зарчимтай болдог юм байна гэдгийг гадны улс орнууд өөрсдийн жишээн дээр хүлээн зөвшөөрдөг юм билээ. Манай улс төрд, бүр явцууруулж хэлбэл наад зах нь улсын төсөв хуваарилахад эмэгтэйчүүд, эхчүүдийн оролцоо бараг байхгүй байгаагийн золиос нь бохир заваан хот, хортой хоол хүнс, эх нялхсын эрүүл мэнд, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн хүрэлцээгүй байдал, гэр бүлийн элдэв бэрхшээлтэй асуудлууд гэж би боддог. Боловсрол, эрүүл мэндийн салбар уналтын байдалд байгаа нь ч үүнтэй холбоотой. Манайд наад зах нь өрх толгойлсон эмэгтэйчүүд хэчнээн олон байгаа билээ. Тэд ялгаагүй л Монголын ирээдүй болсон үр хүүхдүүдээ өсгөөд, амьдралын хатуу ширүүнийг нуруундаа үүрээд явж байгаа монгол ээжүүд. Энэ мэт нийгмийн эмзэг асуудалд эмэгтэй хүн илүү мэдрэмжтэй ханддаг гэж би боддог. Төр тэр болгон хүрч чадахгүй байгаа ийм газруудад эмэгтэйчүүд голдуу толгойлсон төрийн бус байгууллагууд идэвх гаргаад явж байдаг шүү дээ.
-Сонгуулийн хууль гарахын өмнө эмэгтэйчүүдийн квот гэж их ярьдаг. Эрчүүд нь үүнийг бүр аймшгийн зүйл ярьж байгаа мэт хүлээж авах нь ч байх юм. Үүнийг квотоор шийдэж өгөх нь ямар хэрэгтэй юм бэ?
-Чадалтай юм бол өрсөлдөөд гараад ир гэж хэлдэг эрчүүд цөөнгүй байдаг л даа. Энэ бол шударга л үг. Гэхдээ шударга үг шударга орчинд л үнэтэй. Гарааны нөхцөл адил тэгш өрсөлдөөнийг л шударга өрсөлдөөн гэдэг. Гэтэл Монголд ч, гадны орнуудад ч эмэгтэйчүүд улс төрд ороход нэн түрүүн хоёр бодитой саад учирдаг. Нэгд, эрчүүд давамгайлсан улс төрийн орчинд угаасаа эрчүүд орон зайгаа алдах хүсэлгүй, тиймээс ч аль болох өөрсөддөө ашигтай тохироо бүрдүүлээд, хоорондоо үгсээд явчихдаг. Нөгөө нь, улс төр их мөнгө шаарддаг. Эмэгтэйчүүд хэчнээн боловсролтой, чадалтай, нийтийн сайн сайхны төлөө сэтгэл зүрхтэй байлаа гээд мөнгөгүйгээсээ болоод улс төрд орж чаддаггүй. Ийм нөхцлийг түр хугацаанд зөөллөж гарааны нөхцлийг ойролцоо төвшинд аваачих үүднээс л олон оронд тодорхой хугацаагаар квот хэрэглэдэг юм билээ. Манайд ч ийм л утгаар квотын асуудал яригдаж байгаа гэж боддог.
-Дэлхийн улс орнуудад шийдвэр гаргах түвшиндээ эмэгтэйчүүдийн оролцоог тэгш байлгахын тулд ямар алхмуудыг хийсэн байдаг юм бол?
-Парламентын квот бол сонгох, сонгогдох эрхтэй холбоотой асуудал. Сонгогчдын тодорхой хэсэгт квотын дагуу зөвхөн эмэгтэй хүн сонго гэж тулгах боломжгүй. Иймээс квотын тогтолцоо пропороциональ системд л үйлчилнэ гэдгийг бодох ёстой. Нөгөө талаас зөвхөн сонгогдох бус, томилогдох түвшинд ч эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх чухал. Энэ бол сонгуулиас илүү амар бөгөөд богино хугацаанд шийдэж болох асуудал.

wLmahVFDKXbouZOQ
DzBgvLUPgJAri
bQMaUEzMbpp
eBbHzKwwvEd
iCQdvajXEKmGynS
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Nox
Nox
Зочин
NTV
Туул
Туул
Туул
Jiriin irgen
enkhbold
Зочин
sara
zochin
Зочин
and
zochin
zochin
zochin
kkk
ulysses
ulysses
nn
demjij baina
xun
galaa
unen
4112
Zochin
emegtei
Хүрээ
Зочин
Зочин
Зочин
zochin
zochin
Зочин
tsend
Ñïîðòûí áóó ñóì
Ñïîðòûí áóó ñóì
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
247
Зочин
zochin
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
bold
hi
дэмжигч
irgen
зочин
зочин
Мгл
Зочин
Зочин
A