УХАМСАР 0 ХҮМҮҮС Ч УЛСЫГ УДИРДАЖ БОЛНО, ГЭХДЭЭ...
Гэрийн хуушуур хамгийн амттай, баяр ёслолын үеэр хааяадаа л нэг иддэг “тансаг хоол”.
Гэрийн хуушуур хамгийн амттай, баяр ёслолын үеэр хааяадаа л нэг иддэг “тансаг хоол”. Бид гэртээ бол хамгийн чанартай махаар, аль болох амттай нүнжигтэй хуушуур хийхийг л бодно. Гэтэл гуанзны хуушуур хамгийн хямдхан, хуучирсан тосонд хайрсан, чанаргүй зарим хүн авч идэхээсээ ичдэг. “Хэдэн хүнийг хооллъё” гэсэн сэтгэлээр биш “Хэдэн хүнд хоол заръя” гэсэн зорилгоор гуанз ажиллуулдаг нь капитализмын дүрэм, нэг төрлийн сул тал ч байх. Гуанзнууд сайн тосонд хайрсан, зузаахан махтай шаргалтсан хуушуур хийж чадна, гэхдээ ингэвэл 400 төгрөг биш 1000 төгрөгөөр зарахаас аргагүй. Даанч хүмүүс “Чи муу яахаараа мянгаар хуушуур зарж хүн шулдаг юм” хэмээн хэрүүл хийж, зарим хэнээтээнүүд нь “Хуушуурны үнийг буулгъя” хэмээн гуанзны гадаа жагсаж ч мэднэ. Магад социализмын үед л 1000 төгрөгний зардлаар хийсэн сайн хуушуурыг 400 төгрөгөөр үнэлж зарах байсан, хүмүүс ч “дээр үед юм чанартай байж” хэмээдэг. Даанч тэр мундаг чанартай мөртлөө гоё хямдхан юмнууд нь иргэдэд бараг олдоггүй, дарга нар л авдаг. Мөнгө бол онц биш, дарга байх нь чухал, социализм ийм болохоор л нурсан биз.
Заримдаа бид үйлчилгээ муутай, ярвалзсан худалдагчтай тааралддаг. Юуг нь зүхэх вэ дээ. Магад түүнийг инээлгэхийн тулд авч буй талхан дээрээ 500 төгрөг нэмж төлөх хэрэгтэй. Тэгвэл дэлгүүрийн эзэн худалдагчынхаа цалинг нэмж, тэр хирээр харилцааны соёлтой байхыг шаардана. Гэхдээ надад бол худалдагчийн ааш хамаагүй, талхаа 500 төгрөгөөр хямдхан авсан нь дээр. Дараа 500 төгрөгийг юман чинээ тоодоггүй болсон цагтаа амттай талхтай, үйлчилгээ сайтай газар орохыг хүсэх л байх. Хэн ч өөрийн ухамсарт сайхан сэтгэлээр инээмсэглэх албагүй, капитализмд инээмсэглэл бүр өөрийн үнэтэй. “Хорвоо дээр өнгө мөнгөнд хэмжигдээгүй үлдсэн цорын ганц сэтгэл хөдөлгөм зүйл бол нохой сүүлээ шарвалзуулах хөдөлгөөн” гэж хэн нэг алдартан хэлсэн нь бий. Энд гэр бүл, хамт олон, хайр сэтгэлийн тухай яриагүйг ойлгоорой.
Есүүс Христ, Будда биш л юм бол хүн өөрөө ашиг олохын тулд л бусдад хэрэгтэй зүйлийг өгдөг. Дээр дурдсанчлан хүнийг өлсгөхгүй гэсэн сайхан сэтгэлийн үүднээс биш хүнд хоол зарчих юмсан гэсэн ашигч сэтгэлийн үүднээс бизнес хөгждөг. Сайхан сэтгэл, хүний төлөө гэсэн ухамсар нь тун ховорхон бөгөөд найдваргүй эд. Улс төрийн хувьд ч тэр. Иргэдийг сайхан амьдруулъя, зөв тогтоол батлъя гэсэн ухамсарт сэтгэлээр биш, хүмүүсээс яаж коок авах вэ, мөнгө хөрөнгө, нэр хүндээ яаж дээшлүүлэх вэ гэсэн үүднээс ихэнхи нь ханддаг. Зурагтаар шүлсээ савируулан боож үхэх гэж буй гарууд ард түмний төлөө халаглан их хурал, засгийн газраа зүхнэ. Зарим нь гадаадын нударганчуудаас алт зэсээ хамгаална, зарим нь дотоодын нударганчуудаас 350 төгрөгөө хамгаална. Энэ худлаа баагийнуудын том үгний цаана өөрсдийнх нь хувийн ашиг сонирхол л байгаа. Ер нь бол хотыг хуучин машинуудаас салгахын тулд шинэ машин оруулж ирдэг ченжүүдийг УИХ –д гаргах хэрэгтэй болчихоод байгаа юм, одоогийн дүрмээр.
Саяхан Баярцогт сайдтай хэдэн минут ярилцах завшаан тохиолдоход өөрөө хэлж байсан “УИХ –д тэнэг хүн сонгогддоггүй юмаа. Харин сайн хүн, муу хүн гэсэн хоёр төрөл л байдаг юм” гэж. Үнэний ортой, бид хэчнээн муулж тэнэг мангараар нь дуудлаа ч гэсэн тодорхой хэмжээний ухаантай болоод л тэгж дээшээ гарсан байж таараа, тэд. Улс төрчийнхөө хувьд ямар ч орилоо авгай, хүчит бөх байлаа гэсэн яг тулаад, ярилцаад суувал олон олон ухаантай яриануудаараа таныг гайхуулах л болно. Тиймээс тэднийг тэнэгтээ ийм тааруухан ажиллаж байгаа гэж битгий бодоорой. Ердөө л ухамсар алга, сэтгэл алга. Буруутгах аргагүй ээ. Хүн бол хүн, ер нь ухамсартай байх албагүй, хүний төлөө ажиллах ч албагүй. Тэднийг сонгосон ард түмнийг ч бас буруутгах аргагүй, зөв бурууг нь мэдэхгүй хэн нэг адгийн шаарыг дээш нь гаргаад л явуулчихна. Ер нь ард түмэн өөрсдийнхөө өдөр тутмын амьдралыг босгох гэж санааширч явахаас биш хэн нэг даргын сайн муу замналынх нь үүх түүхийг судална гэж үгүй. Зарим иргэд мөнгө амладаг хүнийг, зарим нь ухаантай хүнийг, зарим нь нутгийнхаа хүүг, зарим нь зүгээр л гоё үстэй царайлагийг нь сонгоно. Иргэд төгс зөв сонголт хийж чадахгүй, ер нь зөв сонголт хийх алба ч үгүй. Зарим гарууд “Иргэний хариуцлагын үүднээс бүх сонгогчид улс төрчдөө судалж мэдэх ёстой” гэж хэнээтдэг юм. Иргэн хүний хариуцлагыг нийтлэлч Баабар маш товчхон, их оновчтой хэлсэн нь бий, тэр нь ердөө л “татвараа төлөх” бас “хуулиа биелүүлэх”.
Тэгэхээр одоо яах вэ? “Хэн нь сайн хүн юм болоооо?” “Хэн нь ухамсартай юм болоо?” гэж шаналаад л байх уу. Хэн гэдэг дарга ухамсарт сайхан сэтгэлтэй вэ гэдгийг бид хэчнээн логикоор төсөөлөөд, эргэцүүлээд дүгнэж чадахгүй. Хүнийг ухамсаргүйнх нь төлөө ялладаггүй юм, харин хууль зөрчсөнийх нь төлөө шийтгэдэг. Ухамсар нь нойл заасан ямар ч адгийн шаар дээшээ гарлаа гэсэн зөв зүйл хийхээс өөр гарцгүй болтол нь шахдаг тийм сайн хууль л бидэнд хэрэгтэй. Хууль хууль хууль бас дахин хууль, өөр арга байхгүй. Хувь хүний ухамсар гэдэг даанч дэндүү найдваргүй эд. Барууны хөгжилтэй орнууд хуулийнхаа хүчээр л бүхнийг сайнаар зохицуулдаг.
Бид өөрсдийгөө ухамсаргүй тэнэг Монголчууд гэлцэх юм. Үгүй дээ, харин ч 500 метр газарт хогийн савгүй байхад хэмжээндээ цэвэрхэн байна гэдэг ухамсартайгийн шинж. Амьтны хараал барсан иргэний бүртгэл, үл хөдлөх хөрөнгийг бүртгэлийн ачаалал дунд хөлсөө дуслуулан ажиллаж буй төрийн албаныхныг буруутгамааргүй ч юм шиг. Сайн муу ажиллаа гээд огт ялгаагүй атал ухамсараараа “сэтгэл гаргаж” буй хороон дарга нарыг магтмаар ч юм шиг. Хулгай хийх боломж байсаар атал ухамсараараа “арай бага хулгайлж” байгаа түшээдэд баярламаар ч юм шиг. Сайн муу баригдсан олон барилгын дундаас заримыг нь сонгож “ухамсараараа” шаардлага тавьдаг улсын комисс, мэргэжлийн хяналтынханд баярламаар ч юм шиг.
Монголчууд бид “ухамсар, сайхан сэтгэл” гэдэг олдошгүй, хэврэг, найдваргүй юмны эрэлд хатсанаас биш “хууль” хэмээх хүчирхэг найдвартай зүйлээ нэлээд хойгуур үнэлжээ. Сайн хууль л бидэнд амар тайван амьдрал, шударга ёс, магад төрийн түшээдийн “ухамсарт сэтгэл” –ийг авчирна. ОТ, ТТ –ын буянаар баяжихаасаа өмнө сайн хуультай болох нь хамгийн чухал асуудал. Тухайн ард түмнийг бүтээж цогцлоосон хуулиар нь хир оюунлаг, хир мундаг эсэхийг танихад хялбархан, энэ мэдээж хэцүү ч бид хичээх л хэрэгтэй.

Зочин
zochin
zochin
zochin
Зочин
Зочин
eryhrt
5rytwrtyrt
bi
Lucifer
Lucifer
ariun
uurchlukh tsag irjee
Bujee
Bujee
Lhagwabud
Зочин
Зочин
Зочин
nar
Зочин
Зочин
Зочин
b
muujig
Намдаг
Зочин
football
Зочин
snooker
Зочин
Зочин
z
s
Зочин
2u
Зочин
Эрка
Жавхаа
Зочин
Зочин
NB
Зочин
Зочин
Зочин
Зочин
ббб
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Wikileaks
Зочин
chinzo
d temuujin
ЭМГЭНЭЛТЭЙ БАЙНА
Д.Ганхуяг
Çî÷èí
Зочин
Çî÷èí
Зочин
Зочин
Зөгий
Зочин
Зочин