Ж.Батболд: Зун ичиж өвөл гарч ирдэг тарвага бас бий
МБОТББХ-ны Ерөнхийлөгч Жамсрангийн Батболдтой ярилцлаа. Батболд докторыг олон нийт тарвага судлаач гэдгээр нь илүү таньдаг билээ.

Байгаль хамгаалах чиглэлийн хөдөлгөөнүүд өнгөрсөн намар БОАЖЯ-тай хамтарч ажиллахаар анхдугаар зөвөлгөөн хийсэн. ТББ-ууд чухам юуг нь хийхээр болсон юм бол?
Сайдын орон тооны бус зөвлөхөөр ажиллана. Олон нийтийн байгууллагыг төр хүлээн зөвшөөрсөнд бид баяртай байгаа. Холбогдох хууль шийдвэр гарахад оролцож санал бодлоо хэлэх боломжийг бидэнд өглөө. Төрөөс хийх хяналт, судалгаа, байгаль орчны нөхөн сэргээлт хийх зэрэг зарим ажлуудыг байгаль хамгаалах чиглэлийн хөдөлгөөнүүдэд даатгахыг анх удаа зөвшөөрлөө. Энэ нь аль аль талдаа хэрэгтэй, ашигтай.
Тэгвэл байгаль орчны хяналт хийдэг УМХГ-тай хамтарсан бол илүү дээр байсан юм бишүү?
Хамтарч ажиллахгүй. Харин хир сайн хяналт хийж байна гэдгийг давхар хянах нь үр дүнтэй. Мэрэгжлийн хяналтынхны зүгээс олигтой хяналт тэмцэл хийхгүй байгаа талаар байнга хэл ам гарч байдаг. Тэдний ажлыг хийлцэх хууль, эрх,мэрэгжил хэрэгтэй. Аливаа хяналтууд нэгдэж найзан дундаа байна гэж юу байх вэ.
Та нар тэгээд БОАЖ яаманд хир нөлөөлж чадаж байна вэ? Албан тушаал амалсан уу?
Албан тушаал горилох гэж зөвөлгөөн хийгээгүй. Гэхдээ Байгаль хамгаалах чиглэлийн ТББ-уудыг цэвэр мэрэгжлийнхэн байгуулсан байдаг. Шувуу судлаач нар л шувууг хамгаалах нийгэмлэг, холбоо байгуулдаг. Байгаль орчны салбар мэрэгжилдээ өндөр нэр хүндтэй, эрдмийн зэрэг цолтой хүмүүс өөрсдийн холбоо, хөдөлгөөнөө байгуулж холбогдох олон улсын байгууллагад гишүүнээр элсчихсэн төсөв, төсөл судалгаагаа хийгээд явж байна. Олон улсын болон иргэдийн ихээхэн дэмжлэг, тусламж авдаг тийм холбоод олон бий.
Энэ их хүч төрд, байгаль орчинд бодитой нэмэр болно. Гадаад орнууд ихэвчлэн ТББ-уудаар байгаль хамгаалах ажилаа даатгасан. Төрөөс одоо бидэнд тодорхой эрх олгоод өгчихвөл улсын ажлыг давуулан биелүүлнэ гэж боддог.
Янз бүрийн хөдөлгөөн, холбоод тэмцэл хийнэ гэсэн нэрийн дор өөрсдөө их ашигтай ажилладаг юм биш үү?
Үүнийг бид маш их ярьж байгаа. Хамтарч ажиллах тоглоомны дүрэм яаралтай хэрэгтэй байна. Рекет хийх маягаар тэмцэл хийдэг хөдөлгөөнүүд бий. Юм цэгцэндээ орохоор хоёр талдаа гарцгаах байх. Гэхдээ ихэнх холбоо, хөдөлгөөнүүд зорилгоо зоосны нүхээр хардаггүй шүүдээ. Тэдний хийж байгаа ажил нь амьд яваагийн утга учир болчихсон, үндсэн хобби нь байдаг болохоор ашиг олохыг нүгэл хийсэнд тооцдог. Аж ахуйн нэгж, төрийн байгууллагад ийм үнэнч панат ховор учраас байгаль хамгаалах, тарвага хамгаалах зэрэг ажил дээр дандаа ашиг хонжоо яваад байдаг юм.
Насаараа мод тарьж, мод хамгаалаад олны танил болсон хувь хүн байгууллага гэв гэнэт хөрөө рам ажиллуулаад эхэллээ гэж одоо болтол сонсоогүй л юм байна.
Түймэрт шатсан ойг цэвэрлэх эрх авах гэх мэт ажлуудыг авсан байгууллагууд маш ашигтай ажилладаг биздээ?
Мэрэгжлийн бус дурын байгууллага ийм эрх авчихдаг. Үүн дээр бидний холбоод оролцох үүрэгтэй юм. Ядаж тэднийг мэрэгжлийн болгох хэрэгтэй. Энэ дашрамд хэлэхэд манайд одоогоор 600 орчим ТББ байгаль орчины чиглэлээр үйл ажиллагаа явуулах бүртгэлтэй явдаг. Үүнээс зуу хүрэхгүй нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Эднийг дотор нь нэгдүгээрт “Холбоо, нийгэмлэг” Хоёрдугаарт “Хөдөлгөөн”-үүд, гуравдугаарт “Сан” гэж хуваадаг. Хөдөлгөөнүүд ихэвчлэн ямар нэгэн зорилгын төлөө нэгдээд үүргээ гүйцэтгэсэн бол аяндаа татан буугддаг түр зуурын голдуу байгууллага. Сангууд болохоор тухайн хамгаалах үйл хэргийнхээ төлөө мөнгө босгох хэлбэрээр байгуулагддаг. Эдэн дундаа холбоо, нийгэмлэгүүд хамгийн их мэрэгжсэн, тогтвортой, хариуцлагтай ажилладаг. Эднээс мэрэгжлийн үнэр үнэртэж байдаг.
Байгаль хамгаалах ажлыг төр олон нийтийн байгууллага ихэвчлэн мухар сүсэг дээр тулгуурлан сурталчилгаа явуулж байгаа нь анзаарагддаг. Энэ хэр явууртай арга вэ?
Урсгал усанд сүү, цус тусаавал бузартана гэдэг чинь үнэн ш тэй. Шинжлэх ухааны талаасаа харахад усанд органик бодис холилдохоор бохирдоно.Булингартсан усыг ахуйд хэрэглэхээр өвчин тусна. Энийг мухар сүсэг гэхээсээ илүү байгаль хамгаалах уламжлал гэж ойлгох хэрэгтэй. Манай ард түмэн нүүдэллэн амьдрах явцдаа хүрээлэн буй орчинтойгоо үргэлж хамт харьцсаар ирсэн. Энэ нь яахын аргагүй уламжлал болон тогтсон.Тэр уламжлал нь орчин үеийн шинжлэх ухаантай ихэвчлэн таардаг, нотлогддог болохоор энэ чиглэлээр байгаль хамгаалах ажлыг хийхэд манай иргэдэд хурдан хүрдэг.
Одоо байгаль хамгаалал, аялал жуулчлал хоёр нэг асуудал боллоо. Энэ хоёр салбар хоорондоо ямар холбоотой юм бэ?
Жуулчид байгаль, түүний цэврээрээ үлдсэн төрхийг нүдээр үзэх гэж голдуу ирдэг. Түүнээс бус бидэнд өөр үзүүлээд байх байгууламж, дурсгал ховор. Эртний Хар хорум нийслэлийг үзье гэхээр ганцхан чулуун мэлхий л үлджээ. Хэрэв сайн сурталчилах юм бол дэлхий дээр зөвхөн энд үлдээд байгаа нүүдэлчин хэв загварын соёлыг харах нь манай гол онцлог болно. Нүүдэллэн амьдардаг өөр үндэстэн бараг байхгүй тул энэ нь их сонин содон дурсамж юм л даа. Тэр нүүдлийн соёл нь ямагт байгальтай уялдаатай учир энэ хоёр салбар нэг байх нь маш зохимжтой. Дээр нь Монгол орон өөрөө түүхийн хувьд гүн ул мөрөө дэлхийд үлдээсэн үндэстэн. Харамсалтай нь нүүж явдаг учраас ямар нэгэн өв дурсгал бүү хэл аргамжааны гадасны ч ормоо үлдээдэггүй. Энэ нь бас л давтагдашгүй онцлог. Дотоод гадаадын аялагчдын нүд хужирлах газрууд ихэвчилэн улсын тусгай хамгаалалттай, дархан газруудад байдаг. Тэдгээр газруудыг аялал жуулчлалын салбаруудад хариуцуулбал төр өөрийн том ачаанаасаа салах боломж бий. Жишээлбэл “Хустай” дахь байгалын цогцолбор газрыг менежментийн хувьчлалаар хариуцуулсан. Одоо тэнд л амьтан ургамал хэвийн байж чадаж байна. Тарвага гэхэд л хуучин цагийг санагдуулан өсч үржсэн байх жишээтэй.
Жуулчид голдуу хаашаа их аялдаг вэ?
Манайхан сүсэг бишрэлтэй холбоотой газруудаар голдуу явдаг. Тухайлбал Хамрын хийд, Дэмчигийн хийдийн инергийн төвд очих. Дараа нь Хөвсгөл нуурыг сонирхох, Орхоны хүрхрээ, Их бага газрын чулуу, баруун зүгт Алтай Таван Богд уулын барааг харах гэж их явж байна.
Энүүхэн ойрхон манай Гүн Галуутайгаас аргаль угалз үзэх гэж бас явдаг. Мэдээж Хустайн тахийг дотоод гадаадгүй очиж сонирходог.
Аялал жуулчалыг төрийн нуруунаас салгаад өгчихвөл бие даагаад амьдарч чадах уу?
Чадахгүй. Маш их хөрөнгө оруулалт хийж байж гадаадаас хэдэн хүн ирдэг болно. Сайн зам, Өндөр зэрэглэлийн зочид буудал, дэд бүтэц, зэргийг хэдэн ч тур бааз дундаасаа байгуулж чадахгүй . Зуны гурван сар олсон хэдэн төгрөгөөрөө бусад улиралд чүү чамай амьдардаг.
Төрөөс хөрөнгө гаргаж бичил Хар Хорум хотыг бүтээн босгох зэрэг асар том ажлууд хиймээр байгаа юм. Сүүлийн үед жуулчид хамгийн аюулгүй тээвэр гээд төмөр замаар явах их дуртай болсон байна. Төмөр замын дагуу аялал жуулчлалын салбар байгуулах нь ирээдүйтэй. Одоо манайд 600 тур оператур, 320 зочид буудал, 160 жуулчны баазад нийт 30 орчим мянган хүн ажиллаж байна.
Монголын тухай гадаад сурталчилгаанд биднийг мах түүхийгээр нь иддэг, хагас зэрлэг маягийн аль болохгүй талаас үзүүлдэг. Жуулчны баазууд тийм юм үзүүлнэ гэж гадаадынхныг авчирдаг юм уу?
Энэ их хэцүү асуулт байна. Манайд аялал жуулчлалын чиглэлийн 56 дээд сургууль байдаг. Тэндээс төгсөгчдийн 96 хувийг ажлын шаардлага хангаагүй гээд ажилд аваагүй харамсалтай тоо байна. Ийм боловсон хүчний нөөцтэйгээр эх орноо зөвөөр сурталчилахын ялдамд жуулчлалаас ашиг олох бол хэцүү л дээ. Нэг хэсэг Монгол гэхээр л траншейний хүүхэд, гэр хорооллын ядуу амьдрал гараад байдаг байсан. Одоо арай багассан .
Саяхан манай “Selena trauel” компани оюуутнуудын дунд эссэ бичлэгийн уралдаан зарласан. Түүн дээр яавал Монголд жуулчин ирүүлэх тухай санаануудыг уралдуулсан юм. Энэ мэтчилэнгээр адил төстэй жуулчны чиглэлийн сургууль хооронд өрсөлдөөн бий болгож шинэ санаанууд олж даруй өөрчлөлт хийх ажил их байна. Нүүдэлчний амьдралыг урлаг соёлын талаас маш зөв сайхнаар гаргаж ирмээр санагддаг.
Жуулчид ирээд буцахдаа дурсгал болгоод авч явах бэлэг дурсгалууд хир хөгжсөн бэ?
Бараг үгүйдээ. Хүмүүс Их дэлгүүрээс жаал жуул юм авдаг. Орон нутгийн шинж чанартай өвөрмөгц дурсгалыг газар бүр санаачлах хэрэгтэй байгаа юм. Одоохондоо эсгийгээр хийсэн урлалууд давамгайлдаг.
Таны үндсэн мэрэгжил болох тарвагны хувь заяа ямархуу байна вэ? Энэ чиглэлийн ажлаа хийж байгаа юу?
Хийж байгаа. Гүн галуутайд тарвага нутагшуулж нутгийн иргэдээр нь хамгаалуулсны хүчинд тэнд тарвага олширсон.
Манай холбоонд зарим иргэд, байгууллага хандаж тарвага нутагшуулах хүсэлт тавьдаг. Үүн дээр мэрэгжлийн зөвөлгөө өгч хамтран ажилладаг. Тарвага нутагшуулах нь их нарийн ажил байдаг л даа. Ноднин Дорнод аймгийн нэгэн сумыг тарвагтай болгох ажилд оролцсон. Тарвага агнахыг хориглосон санал гурван удаа гаргалаа. Гурвууланг маань төрөөс зөвшөөрсний үр дүнд одоо энэ амьтан мэр сэр өсөх хандлагтай байна.Ер нь тарвага төдийгүй экологид хохирол учруулсан этгээдийг нөхөн төлбөр тавиулах хуулийг чангаруулах цаг болсон. Түймэр шатаачихаад хохиролыг нь төлөхгүй яваад байна.
Тарвага юунаас болж ховордоод байна вэ?
Мэдээж хүмүүс их агнаж байна. Зарим зоогийн газрууд хүртэл өвлийн цагаар боодог гаргаж ирээд дуудлага худалдаа хийсэн байдаг.
Билчээр доройтсноос тарга тэвээргэ авахгүй хорогддог.Бүргэд зэрэг махчин шувуудын дэгдээхэй нисэх үетэй давхцаад мөндөлнүүд нүхнээсээ гардаг. Энэ үеэр хамаг мөндөл шувууны хоол болдог.Ер нь зөнгөөрөө бол тарвага жилдээ 20 хувь өсөх тогтолцоотой.
Хэдэн жилийн настай амьтан бэ?
Дээд тал нь арван жил л амьдардаг. Тусгайлан торонд тэжээгээд 17 жил амьдруулсан тохиолдол байдаг.
Монголчууд ичихийг нь нэг жилийг нэг хоногт тооцдог гэлцдэг?
Худлаа. Тарвага сэрүү орохоор ичээндээ ороод биеийн халуун нь таван хэм болтлоо буурдаг. Минутад дөрвөөс тавхан удаа амьсгаа авах ба зүрх нь үндсэндээ бараг зогсдог. Гэхдээ долоо хоноод л бүх байдал нь хэвийн болж сэргэж ирснээ буцаад л ичээд эхэлдэг. Энэ мэтчилэнгээр таваас зургаан сарыг нүхнээсээ гарахгүй хүйтнийг өнгөрөөнө. Тарвагны энэ үйл ажиллагааг суганд нь байдаг хүн мах зохицуулдаг юм. Сонирхуулахад Дундад Азийн тарвагнууд говь цөлийн халуун эхлэхээр ичиж, сэрүү орохоор гарч ирдэг юм билээ.
Идэш тэжээл ховордохоор ичдэг энэ процессийг бэлчээрийн мал аж ахуй дээр туршиж болох уу?
Ёстой мэдэхгүй юм. Тэгдэг бол мөн ч их хэрэгтэй байна шүү.
Хоньчин барилгачин хоёр
“Ивээлт намын уриа дуудлагаар илгээлт аваад говийг зорьсон хоньчин сайн байна уу…” гэсэн хайр дурлалын сэдэвтэй ч гэмээр дуу байдаг.Ажилчин , малчин нар нийлэн сууваас зохилтой гэх социалист агуулгатай, харилцаа дууны гол баатар өдгөө Монгол Солонгос хоёр ард түмний дунд өрнөж байна.
3474 Хангуг өвөө монгол авгайтай боллоо гэвүү. Манай зүгээс хөдөө орон нутагт хэдэн мал дээрээ өссөн охид хот бараадан юухан хээхэн хийдэг. Тэгээд олигтой ажлын олдоц байхгүй болохоор өөр гарц хайдаг. Энэ үеэр солонгос иргэн заяаны хань хайж буй тухай зар бишгүй олдоно. Тэр дагуу зүс царай нас биеэ санал болгоод явуулахад хариу нь удалгүй гарч хүргэн хүү наашаа шогшино. Жаран сая ард түмэн дотроос тогоог нь барьчих сэвгэр олдоогүй гэхээр ямар л өөдтэй юм байв гэж. Газар тариалан, барилга хавьцаа ажил хийж хэдэн төгрөг хураасан, тэр нь нутгаасаа авгай авахад хаана ч үгүй, боловсрол ухамсарын тал дээр бол ярих ч юм байхгүй нөхдүүд хямд авгайн эрэлд морддог. Бүгдээрээ тийм биш ч хоёр талын нийтлэг дүр төрх бол энэ хавьцаа. Хувь хүний амьдрал яана уу ийнэ үү хамаа алга.
Монгол Солонгос хоёр орны улс төрийн байдал олон юман дээр санаа нийлж найрсаг болоод байхад дээрх хосууд маань чих халууцуулаад байх юм. Саллаа л гэнэ. Нийллээ л гэнэ. Хүний эрх зөрчлөө. Хүүхний наймаа явагдлаа гэх уйлаан майлаан тасрахгүй. Хоньчин барилгачин хоёуланд нь жог бийдэг шүү.
Бичиг үсэгт тайлагдаагүй нэгэн Хангуг “босс” эхнэр авахаар Монгол ирсэн байсныг миний энэ муу хоёр цэхэр нүгэл хураан байж харсан болохоороо л үүнийг бичив.
А.Сүхбат: Надаар бизнес хийхээ боль гэж шаардана
“Одод” хэмээх кабелийн телевизээр спортын ертөнц дэхь гайхамшигтай агшинуудыг түүхчилэн үзүүлдэг билээ. Ялангуяа үндэсний бөхийн барилдааны үе үеийн сайхан бөхчүүд хэрхэн барилдаж буйг эргэн харахад энэ телевизийн алтан фонд барагдашгүй.
Эднийх далай аварга А.Сүхбатын барилдааны торгон агшинг түүвэрлэсэн бичлэгийг сонирхсон хүмүүст хаягаар хүргэж өгнө гэсэн зарыг байнга тавьдаг. Энэ талаарх аваргын бизнес хир гүйлгээтэй байгааг лавлахад тэрээр ихэд дургүйцсэнээ илэрхийлсэн юм.
“-Миний барилдаж явсан түүх бол ард түмний дунд үлдэх болохоос хэн нэгний өмч болон, мөнгө олох зорилгонд зориулагдаагүй. Энэ нь намайг олон нийтэд буруугаар ойлгуулж, миний нэр төрд халдсан гэж үзэж байна. А.Сүхбат гэдэг хүний барилдаан нэг талаас Монгол бөхийн түүх ч, нөгөө талаас хувь хүн миний амьдралын салшгүй хэсэг. Тийм учраас энэ талаар эхлээд надтай ярьж зөвшөөрөл авах тийм хуультай шүү дээ. Надаар бизнес хийхээ болиорой гэж шаардаж байна” хэмээн аварга хариуллаа.
Ж.Гангаа

shak
Зочин