МАДАМ ТЮССОГ ДАГУУЛАХГҮЙ МУЗЕЙ БЕЙРУТЭД БАЙНА

![](http://baabar.mn/files/old_images/2011/10/23d88375e0279f89great.jpg)
Мария Тюссо хэмээх уран барималчийн бүтээлээр анх Лондонд нээгдсэн лааны тосон баримлуудын музей эдүгээ Лондонгоос гадна дэлхийн 10 том хотод буй. Гэвч яагаад ч юм Бейрутын (Ливанд) захад уулын энгэрт байгуулсан энэ нэг музей “Мадам Тюссо”-гоос үзмэрийн хувьд, уран бүтээлийн технологийн шийдлийн хувьд хол давсан мэт бидэнд санагдлаа. “Мадам Тюссо”-гийн баримлууд нь хөшөө маягтай бүтсэн байдаг бол “Hall of Fame”-ийнх баримлууд нь ярих хөдлөх нь бүү хэл судасны лугшилт нь мэдрэгдэнэ гээч. Гэм нь лааны тосоор бус, резин хуванцар оролцуулж хийжээ. Гэвч үзээд ханашгүй.
![](http://baabar.mn/files/old_images/2011/10/ce9592469a61b946great.jpg)
Саудын Арабын Хаадын баримал. Хаадаас нь гадна энд Саудын Арабын Хааны ач хүү бөгөөд Ливаны анхны Ерөнхий сайдын зээ хүү – тэрбумтан Алвалиидын хөшөө хүндтэй байр эзэлж байв. Миний хүү, ач охин энд зочилсон анхны монгол хүүхдүүд байх.
![](http://baabar.mn/files/old_images/2011/10/c7df62b9f1655b6dgreat.jpg)
Саддам Хусейныг яг адилхан дүрсэлсэн байв. Энэ түүхт хүн Лондонгийн “Мадам Тюссо”-д бүтээгдсэн нь энэ бүтээлд арай хүрэхгүй шиг санагдсан шүү.
![](http://baabar.mn/files/old_images/2011/10/8f75e70d180cd88agreat.jpg)
Лондонгийн музейд Саддам, Арафат нар ингэж заларч байдаг, харьцуулаад үз
![](http://baabar.mn/files/old_images/2011/10/f2c9453c3be295e2great.jpg)
Арабын Нэгдсэн Эмират Улсыг үндэслэгч, Кувейт улсыг үндэслэгч хоёр Эмир шейх энд заларч байна. Адилхан адилхан гэхэд дэндүү адилхан бүтээгджээ.
![](http://baabar.mn/files/old_images/2011/10/aac9af1b509c7652great.jpg)
Харин Алберт Эйнштейнийг хэтрүүлчихжээ. Нүд нь гархилсан, үс нь сэгсгэр, дэндүү ноорхой хийчихэж. Амьдрал дээр тийм ч байсан байж болно. Эсвэл жүүд учраас доош нь хийв үү?
![](http://baabar.mn/files/old_images/2011/10/d11aeca74f71e86agreat.jpg)
Дэлхийн хамгийн өндөр хүний баримал. Миний хүү, ач охин хоёр зэрэгцээд зогсоход ийм байна.
![](http://baabar.mn/files/old_images/2011/10/27750cd1b53712f1great.jpg)
Ж.Буш яг байгаа биз? Эндүүрмээр адилхан.
![](http://baabar.mn/files/old_images/2011/10/82b1be7b759c0fbagreat.jpg)