”АРАБЫН ХАВАР” БУЮУ ТАХРИРТ ДҮРЭЛЗСЭН ГАЛ
”АРАБЫН ХАВАР” БУЮУ ТАХРИРТ ДҮРЭЛЗСЭН ГАЛ
Египет оронд 2011 оны эхээр дэгдсэн, дэгдэх нь бүү хэл донсолгосон, улмаар дэглэмийг нь нураасан, Египетээр дамжаад нийт Ойрхи Дорнодын бүс нутагт хүчтэй нөлөөлсөн түүхэн тэр их хувьсгалт үйл явц ингэж эхэлсэн юм. Нэгдүгээр сарын 25-нд олон зуун хүн Каир хотын төвийн Тахрирын талбай.
Ерөнхийлөгч Хосни Мубаракийн томоос том зураг руу залуус авирч гараад түүнийг урж тасдаж байхыг зурагтаар харлаа. Амьдаараа домог болоод бурханчлагдсан жолоодогч руугаа ийнхүү үсчин дайрч байгааг хараад байдал бишдэх нь хэмээн би дотроо бодсон юм.
Нэгдүгээр сарын 28, Каир хотын төв хэсэгт нэн аюултай нөхцөл байдал үүсэв. Алагдаж шархадсан хүн, шатаасан цагдаагийн машин тоогоо алджээ. Хилэгнэсэн ардууд цагдаа руу халдаж, цагдаагийн хэсгүүд үнсэн товрого болов. Орой гэхэд египетийн цагдаа Каир болон бусад хотуудыг хамгаалалтгүй орхин тарж алга боллоо. “Эрх баригч намын төв байр шатаж байна” гэсэн томоос том бичиг дэлгэцээ гараад ирлээ.
Босогчид эрх баригч Үндэсний Ардчилсан Намын (ЕҮАН) төв байр руу дайрч хамаг цонхыг нь хагалаад галдан шатаав. Хэд хоногийн ийм байрыг хамгаалалтын цэргүүд хүү бид хоёрт ийм байшинг үзүүллээ.
Оройхон хэрд буун дуу алсад дуулдаж, хөл хөдөлгөөн ихсэв. Тахрирын талбай босогчдоор дүүрчээ. Энэ үед 2 сая хүртэл хүн Тахрирт цуглараад цаашаа Ерөнхийлөгчийн өргөө рүү хөдөлж байгаа тухай ТВ-үүд мэдээлж байв.
Каир дахь Ерөнхийлөгчийн тавын таван ордон өргөөг цэрэг танк хамгаалалтандаа авч, зам дагуу төмөр бетонон баррикад босгожээ. Тахрирт Мубаракийн талынхан хүч түрэн орж ирэн эсрэг жагсаал зохион байгуулж чулуу модондоо тулж, тэр нь талцаж хуваагдсан маш том мөргөлдөөнд хүргэжээ. Чулуун мөндөр асгаж, гал шатаж, утаа манан дотор хэн ялагч хэн ялагдагч нь мэдэгдэхээ болив.
Хөдөөнөөс тариачид, нүүдэлчин бедуинууд морь, тэмээтэйгээ жагсаалаар ирж Тахрир дэх мөргөлдөөнд оролцож эхлэв. Морин цэргийн атак аятай харагдаж байна. Морьтонгууд мод шийдэм, ташуураар зэвсэглэжээ. Хүний зовлон мал адгуустаа хүрлээ. Хичнээн морь, тэмээ шархадсаныг мэдээлсэнгүй. Мөргөлдөөн ч гэж хэлж болох, эсвэл гамшиг, дайрлага ч гэж нэрлэхэд хилсдэхгүй.

Зураач Лондон