Даян дэлхий дээр
Иерусалим шиг ариун дагшин хот үгүй хэмээн жүүдүүд  өөрсдөө, мусульманчууд, христианчууд нь ярьдаг юм билээ. Бид гэр бүлээрээ тэр хотод зугаалах ховорхон учрал тохиож тэр тухай олон хүний амнаас сонсож бие сэтгэлээрээ мэдэрч явлаа. Биднийг очсон зуны тэр үдэд энэ хот миний дуранд ингэж буусан юм.


Энэ хот үндсэн гурван хэсэгт хуваагддаг. Их цайзаар хүрээлэгдсэн хуучин хотын их хана. Энэ хана 4000 жилийн түүхтэй. Гашуудагсдын хана, дурсгалын хана гэж нэрлэдэг. Орой биднийг буцах үед ингэж харагдаж байв.


Түүхэн бүх үзмэр, сүм, мөн армян, христос, жүүд, лалын бичил хорооллууд энэ цайзын дотор байна. Тэр цэнхэр оройтой сүм дотор Иисус Христос бурханы шарил бий. Иисусын төрсөн ба бурхан болсон, цовдолж алсан хэрээс мод нь, лалын биваагарьд Мухаммедын тэнгэрээс морьтойгоо бууж ирсэн нөгөө ариун дагшин газар энд байна

Дөрвөн мянган жилийн түүхтэй их хананы өмнө миний ач охин очоод байгаа нь. Энд хөл тавьсан цөөхөн монгол хүүхдийн нэг нь болов уу. Бид үдийн 11.00 цагийн үед очиход хананд мөргөгсөд ид цуглаж байв.

Миний хүү их хананы дэргэд. Цаана нь “доос” хөвгүүд явж байна. “Доос” гэдэг нь үнэн сүсэгт жүүдүүд гэсэн үг. Санчигны үсээ тайруулахгүй ургуулна. Тас хар хувцас, тас хар бүрх малгай өмсөнө. Мөргөл шашны зан үйлээс өөр ажил эрхлэхгүй. Олон хүүхэд өсгөнө. Улсаас тэтгэлэг авна. Хуучин хана руу очсон эр сүвтэй хэн боловч кипа хэмээх ийм жижиг тоорцог өмсөх ёстой.


Миний хүү түүхт их хананаас адис авч жүүдүүдийн нэг адил юу санасан есөн хүслээ хэллээ.


Их цайзаар хүрээлэгдсэн хуучин хот дотор аюулгүй байдлыг дээд зэргээр сахиж байв. Иймэрхүү харуул хамгаалалттай алхам тутам тааралдана. Энэ зургийг гэнэдүүлж байгаад би фото аппаратдаа татаж авсан юм.

Дорнод Иерусалимын араб ресторанд биднийг хооллоод гарч байхад Иерусалим хот ингэж харагдав. Шөнийн харанхуйд хуучин хот, их цайз, Мухаммедын тэнгэрээс бууж ирсэн алтан оройт мечет ингэж харагдаж байв.