ЭРХ МЭДЛИЙН ТӨЛӨӨХ БАЯН, СЭХЭЭТЭН ХОЁРЫН ЯЛГАА
Мажоритар систем гэгч нь дахих нь дээ янз нь.
Мажоритар систем гэгч нь дахих нь дээ янз нь. Ирэх жилийн сонгуулийг хэрхэн явуулбал шударга болох бол гэхэд бараг бүгд л пропорциональ хэлбэрийг заадаг юм. Харин цагаа тулахаар шийдвэр гаргагчид ганц удаа өөрийгөө боддог. Ер нь тувт өөрийгөө бодож Их хуралд очсон болохоос бусдад сурталчилдаг албаны хуурай үгэндээ юу гэж уусах вэ дээ.
2012 оны сонгууль нь нэг аймгийн хэд хэдэн сум багтсан жижиг тойрогт хэдэн баячууд өрсөлдөх магадлал улам ихэсч байна. Мажоритар өрсөлдөөнөөр их мөнгө хаясан нь эрх мэдлийн оройд гарах нь тодорхой. Айсуй сонгуулийг мөнгөний сонгууль болгомооргүй байна гэсэн ерөнхий яриаг бүгд л хэлэх, бичих юм даа.
Хүмүүс ба намууд эрдэм боловсролтой, шударга, нэр цэвэр, нэр хүндтэй, эх оронч нөхдийг Их хуралд суугаасай гэж мөрөөднө. Тэр нь тэгээд чухам хэн юм бол доо. Лав л баян буюу мөнгөтэй хүн биш бололтой. Мөнгөнд дургүй хүн байдаггүй мөртлөө монгол ардын бүх үлгэр, домогт ядуу нь баянаа баалсан тухай гардаг. Домгийг үнэн болгож хувийн өмчийг устгасан нийгэм байгуулж үзлээ. Нийтээр баянг үзэн ядах дэвсгэр суурь манайд хангалттай бий. Тэгвэл ухаантай ноорхой өнчин хүү яагаад одоо сонгуулиар цоройгоод гарч ирэхгүй байна вэ? Өөрийгөө ухаантай гэж боддог хүн Монголоор дүүрэн болчихжээ. Насанд хүрч байгаа иргэд бараг цөмөөрөө дээд боловсролын дипломтой болцорсон өнөө цагт тэнэг хүн гэвэл баян, малчин хоёр л шив дээ. Ийм хүнд нөхцөл байдлын дундаас "тэнэг баячуул" ялалт байгуулж, ухаантнууд ялагдаад байдгийн учрыг амархан тайлбарладаг. Анхны сонгуулийн үедүүдэд сонгогчид хуугаараа ядуу байсан. Архи, мөнгө, хоолноос саналаа худалдсан юм гэцгээнэ. Харин архийг нь уугаад, мөнгийг нь хэрэглээд саналаа нөгөө талд өгчихөж болоогүй юм уу гэхээр тоймтой хариу хэлж чаддаггүй. Энд эргэлзээ төрөхүйц өөр шалтгаан байна. Мэдээж ард нь байгаа улс төрийн нам чухал нөлөөтэй. Энэ сэдвийг түр орхиод баячуул ба сэхээтнүүд гэгч нь ямаршуу хүмүүс байдгийг эргэж санацгаая.
Янз бүрийн нийгэм байгуулсан, өөр өөр тогтолцоотой засаглал болгон суутнууддаа, ухаантнууддаа халтай байсан тухай түүх их арвин. Хувийн өмчийг үзэн яддаг социализм хүртэл өөрөө баянаасаа илүү сэхээтнээсээ хурдан салсан ба дараа нь "сэхээтний төөрөгдөл"-өөсөө ч ангижрахыг байнга зорьсоор ирсэн юм. Уг нь эрх мэдэл тэдэнд л байвал улс орон хөгжчих гээд байдаг. Үгүй юм байна. Яагаад гэхээр үлгэр амар сайхан жаргахдаа өнчин хүү өөрөө баян болоод, өөрөө хаан болоод төгсдөг. Бодит амьдрал ч бас тийм. Тэглээ гээд улс төр явдаг жамаараа явсаар л ирсэн. Харин бүх л төрийн өнгөнд сэхээтнүүд гоншгонохоос хэтрээгүй. Тэдний дийлэнх нь өндөр боловсролтой ч цаад араншин нь дэндүү хувиа хичээгч байдгийг борчуул гадарлаад дургүй байдаг юм байна л даа.
Улсын төдийгүй хувийн томоохон байгууллагад хүртэл зохих алба хашдаг сэмбэгнэсэн нөхдүүд байдаг даа. Биед амар, хариуцлагаас хол, аль дулаан зөөлөн хэвтрийг хэдийнэ олоод эзэлчихсэн. Тэрэндээ сэтгэл ер ханахгүй, тоглоом шоглоомоор бусдыг байнга шордон энүүхэндээ их эдүүд. "Хи хи...Манай дарга ч аварга эр дээ. Яаж ч баллаж мэднэ шүү. Намайг хойно аспирантурт сурч байхад наад муу чинь нэг хуулийн сургуульд байлуу яалаа. Өчүүхэн амьтан ш дээ...Баруунд бол ингэдэггүй л байхгүй юу. Намайг Америкт сурч байхад..." "Дүү хүү ном сур. Сурсан эрдмийг чинь чамаас хэн ч булааж авч чадахгүй???" Эрх мэдэл баригчид ийм шалчганасан юмнуудыг олны хүсэлтийн дагуу нядлахад хэзээд бэлэн байдгийг мэдэрдэггүй.
Их олон хүн өөртөө зориулж боловсрол эзэмших явцдаа бусдад үл таалагдах амьдралын хэвшилд орсноо анзаардаггүй. Үйлээ үзэж эмч мэргэжил эзэмшсэний дараа өөр олон хүн эмчилгээ хийдэг болчихвий гэсэн түгшүүр төрнө. "Жор мэдэхгүй ч зовлон үзсэн чавганцыг" сайн шоолоход хамаг ухамсарт амьдралаа зориулах жишээтэй. Сурсан эрдмээ төрсөн хүүхдэдээ ч өвлүүлэлгүй үхдэг хужаагийн намтартай их адилхан. Жаахан ном уншсан гэгдэх нөхдүүд улс орон байтугай ар гэр, авгай хүүхдээ зөнд нь хаяж тэрүүхэндээ л сэтгэлийн цэнгэл эдлээд явчихдаг. Ийм нөхдүүдэд борчуул яаж дуртай байх юм. Өөрийг нь алдаршуулсан бүтээл туурвил сүндэрлээд байхаас өрөөлд нялзах хаялгагүй "ухаантнууд" олшроод байна. Ядаж байхад дээд боловсрол үнэ хүндгүй болчихлоо. Дагаад номтой номгүй нийт сэхээтнүүд новш шиг хөглөрч байна. Тэднийг хэлмэгдүүлдэггүй юм гэхэд тоох янз алга. Олон хүн гадаадын том сургууль төгсөж, шат дамжлагуудыг цугийг нь дүүргэсэн атлаа өөрийгөө болон тухайн шинжлэх ухаанаа илэрхийлэх үгийн баялаг эзэмшээгүй нь эргэлзээ төрүүлдэг. Ухаантай ч юм шиг, солиотой ч юм шиг.
Гэтэл эрх мэдлийн төлөө өрсөлдөгч баячуул нь олон түмэн сонгогчдын нүдэн дээр ядаж булаагдах юмтай харагддаг. Ихээхэн хулхидаад байвал цөмөөрөө дайрч ороод эдлэн газарт нь малаа ч болохноо бэлчээх юм хуна. Баян хорвоогоос буцахдаа юу ч авч явахгүй. Өв хөрөнгө нь хэн нэгэнд үлдэж л таараа. Түүгээрээ эрдэмтнээс илүү нийгэмлэг харагдаад байдаг.
Социализм нурж байх үед заримд нь санамсаргүй тохиолдлоор алтны уурхай, бүхэл бүтэн уулын ам, хаяад эзгүйрсэн нүсэр обьект энэ тэр хямдхан, эзэнгүй ороод ирсэн байдаг. Бусад "ухаантнууд" нь шоолоод л. Төд удалгүй тэндээс л өнөөдрийн тэрбумтнуудын нэлээд нь төрөн гарсан юм. Дандаа луйвар хийж, бохир гараар хөрөнгөжсөн нь ч бий. Аль нь ч байлаа гээд одоо нэгэнт өнгөрсөн. Хүссэн бол, "тэнэгтсэн" бол хэнд ч суусан газраасаа сувд түүчих боломж байсан юм билээ. Ядахнаа хотын төвд хог хаядаг байсан газрыг тэврээд хэвтэж байсан бол өдийд арван давхар барилга бариулаад сууж байх байж.
Хэт нь луг баян болохыг дотроо санаархаж том хөдөлсөн, зээл авсан, шатсан энэ тэр гээд манай баячуудын балаг бишгүй. Харин хэн нэгнээс Монте Кристо гүн шиг үлэмж хөрөнгө өвлөж авсан тохиолдол байхгүй. Тийм боломж одоо л гарах байх. Баяжихын сацуу сайн муу хэлүүлээд дор хаяж ах дүү нутаг усныхнаа чирч явдгаараа монгол баячууд гадаадын капиталистуудаас ялгаатай. Энэ нь нэг талаас олуулаа идсэн оготно мэт харагддаг. "Мажоритар мандтугай", "Баячуудын төлөө саналаа өгөгтүн" гэж уриалж байгаа юм биш. Өнөөдрийн манай нийгэм сэхээтний унхиагүй үр дүн, араншингаас болж мөнгөтэй хүнд эрх мэдэл очих боломж гарсныг л хэлж байна.
Далбагар баян, далдганасан их мэдэгч хоёроор Их Хурал дүүрчих вий гэсэн зовнил монгол хүн бүрт хамаатай. Сонгуулийн сайн муу тогтолцоо, баян ба сэхээтэн, улс төрийн хоёр гол намын амьдрал зэрэг нь нэг л мэдэхэд тойруу замаар бидний амьдралд орж ирж ноцтой нөлөөлдөг. Ямар нэр хаягтай нь яахав. Нэг тийм зөв хүн байдаг даа. Сонгуулийн хуулийг хэний тал нь ялж ямраар явуулахыг хүлээж байснаас олон түмэн өөрсдөө зөв хүний загвар сэтгэлдээ ургуулж суувал яасан юм. Эцсийн эцэст бид л хэн нэгнийг сонгох болохоос тэдний зоргоор ч болдог юм биш.

оогий
оогий
оогий
Зочин
Зочин
аа
аа
Зочин
Зочин
001
USA
Gangaad
Зочин
Зөгий
АМТАТ ШОУНУУД
Зочин
Зочин
Зочин
өөч
Зочин
Boldoo
delgermaa
Зочин
Зочин
Зочин
Зочин
WWW.MONGOLGREENCARD.COM
х
bagi
Зочин
Зочин
БАТ
zochin
zochin