ОЮУ ТОЛГОЙ УУРХАЙН ТАНИН МЭДЭХҮЙ
Газар дор байгаа баялгийг ухаж амьдрах ухаан нь хуучин Уул уурхайн яам гэж байсан үеэс их өөрчлөгдсөн юм билээ.
Газар дор байгаа баялгийг ухаж амьдрах ухаан нь хуучин Уул уурхайн яам гэж байсан үеэс их өөрчлөгдсөн юм билээ. Дэлхий нийтийн жишиг угаасаа ч өөр зарчимтай байсан юм биш үү. Газар дээр буй баялгууд хямралд орсон зах зээлийн жилүүдэд газрын дорх баялаг маань аминд орсон. Олон хүн хайгуул геологийн анхан шатны мэдлэгтэй болцгоосон байх. Ялангуяа "Нинжа" нар. Энэ талаас нь харахаар уурхай мэддэг хүний тоо малчнаас хамаагүй олон болж, манай орны сайн муу явах хувь заяа Өмнөговьд нээгдсэн хэдэн уурхайгаас шууд хамааралтай болчихжээ.
Улстөрчдийн ухаанд уурхайгаас өөр юм орж ирэхээ ч байлаа. Улс орон тэр аяараа уурхайжиж байна. Уурхайн хувьцаа, ашиг, гэрээг бүгд л ярьцгааж, зөвхөн уурхай л нам эвслийн хэрүүлийг намжааж, Засгийн газрыг торгооно.
Нийгэм, эдийн засагт нөлөө үзүүлэх гээд байгаа том уурхайнуудын манлайд "Оюу толгой төсөл" явж байна. Эднийх бусдаасаа их өөр зарчимтай. Бидний мэддэгээс ондоо дүрэмтэй төдийгүй шал өөр амьдрал энд өрнөдөг. Тэр нь социализмаас дөнгөж сая гарч ирсэн монголчуудад тохирохоосоо тохирохгүй нь их. "Оюу толгой"-хон дэлхийд ба Монголд өөрсдийгөө таниулах сурталчилгаанд багагүй зардал гаргадгийн хүчинд л өнөөдрийг хүртэл тэсч үлдсэн юм. Манай нийгэм зах зээлийн амьдралд уусах тутам "Оюу толгой" тийм хачин байхаа больж байна. Мөн цаашилбал уул уурхай нь өөрөө амьдралын оройн дээд туйл биш жирийн л нэгэн бизнесийн салбар гэдгийг удахгүй ойлгоцгоох байх. Хүмүүс ч түрүүчээсээ хувьдаа уурхайгүй мөртлөө "Нинжа"-гаас дутахгүй мөнгө олох гарцыг хайдаг болчихож.
Оюу толгойгоос асар их зэс гараад тэгээд Монгол орныг суга баяжуулах энэ тэр нь лав л надад чухал биш санагддаг. Харин капиталист нийгэмд эргэлт буцалтгүй орж буй манай орны жирийн ард иргэд бид тэндээс сурах юм маш их байгаа нь гол ач холбогдол. Дэлхийн улс орнууд, хүн ардынх нь коммунист биш нийтлэг амьдрал ямар байдгийг хол явалгүйгээр харах боломж энд бий. Бид бага багаар сурч дасч байна. Тэд ч биднээс чамгүй сурчээ. Ямар ч байсан өөрсдийгөө дэлхийд байхгүй том бүтээн байгуулалт, эрин зууны манлай гэх зэрэг манайдаа тохирсон уриа лоозун хэлчихдэг, нутгийн удирдлага, малчдыг аргалах аргаа олчихсон байна. Одоо хятадууд шиг цэгийг нь олоод авилга өгч сурчихвал бүх дарга нарын ам хаагдаж ногоон гэрэл мөнхөд асна даа. Даанч Канад Америкийн хууль гэж саад бий.
Ер нь "Оюу толгой"-г энгийнээр зүйрлэвэл их гарын муушигчид Өмнөговьд ирээд таван гар болж тоглож байгаа. Манай улстөрчид хармаандаа ганц экскаваторын мөнгөгүй ч гэрийн эзний хувиар нэг гар нь болоод ороод суучихсан, анх удаа мөрийтэй тоглож байгаа гээд л бодчих. Тэгж бодогдохоор энэ төсөл төдийгүй энэ салбар өөрөө бидний амь амьдрал мөн юм уу гэсэн эргэлзээ төрдөг юм. Мөнгө, хөрөнгө оруулалтын хувьд бол үнэхээр аймаар том тоонууд бий л дээ. Даалуучид бага мөнгөөр тоглодоггүйтэй адилхан.
Уржигдар "Оюу толгой"-д хөрс хуулалтын нээлтийн ёслолын арга хэмжээ боллоо. Уурхай өөрөө ил ба гүн хоёр хэсгээс тогтсон баялагтай гэж хайгуулын дүн гарсан. Ил хэсэг нь таван метр хусахад түрүүчийн зэс цухуйдгийг бүр нийтийн тооллын өмнөөс тогтоосон гэж болно. Энд чулуун зэвсгийн үед эртний хүмүүс зэс олборлож байжээ гэдэг. Ийм ойлгомжтой, нэр нь хүртэл "оюу" гэх Галбын говьд үе үеийн хайгуулчид ирцгээсэн. Их санасан газар ирэх тоолондоо ухаж төнхсөөр, эргэлзэж тээнэглэзсээр нэг мэдэхэд зөндөө зардал гарчихжээ. Ер нь Монгол орны аягүй бол дэлхийн аль нэг газрыг ийн судлаад байвал их бага нь хаашаа гэхээс ямар нэг металл байж л таарах байх. Судлах, ухах тусам зардал талийж сүүлдээ хаяж явахад дэндүү хайран тийм нөхцөл байдалд "Оюу толгой" орсон юм. Нэгэнт дүүрсэн хэрэг "нуль зэс олдлоо" гээд зүтгэчихсэн. Саяхныг хүртэл мэргэжлийн хүрээнд битүүхэндээ "Ашиг олох нь ч юу л бол" гэцгээдэг байсан. Одоо бол өөр хэрэг. Зэс байдаггүй юмаа гэхэд алт, нүүрс, тэр байтугай газрын ховор металл гээд эрээд олддоггүй эрдэнэ ч гаргаж авч болно. Ойролцоо өөр уурхайнууд нээгдэж, тэрнийг дагаад дэд бүтэц бий болчихлоо. Арван хэдэн жил дуншсан "Оюу толгой" одоо л жинхэнээсээ хөдөлж хөрсөө хуулахаар шийдэв. Үнэхээр нуль зэс байсан юм бол эртний ухаж байхгүй яасан юм гэсэн хэл амнаасаа салах цаг болжээ. Дундад зуунд ч юм уу ухаж байсан ул мөр бүхий ногоон туяатай хад бүхий Оюу толгойг нь эхний ээлжинд буулгах нь баараггүй гэж үзжээ. Ер нь Оюу толгойн орд газар хэмжээний хувьд Монголын нутагтай зүйрлэвэл өчүүхэн бага. 8х10 километрийн талбайд л бүх үйл ажиллагаа багтчихаж байгаа юм. Түүнээс хөндий дүүрэн пижигнэсэн юм биш. Бага газраас их олз гарах байдал нь Дэлхийн том уурхай гэсэн статусыг хангана.
Энд өчигдрийн байдлаар хамгийн орчин үеийн гэгддэг техник, технологиудыг зөөж ирээд угсарч байна. Вагон байхгүй болохоор аварга экскаваторын шанагыг дундуур нь тасалж машинд ачин говийг туулж иржээ. Энийгээ буцааж гагнаад, угсраад зэсээ шанагадаад эхлэх хугацаа бас болоогүй. Хойтон өдийд бол их дөхөж очих байх. Алт, зэс агуулсан чулууг хоёр километр гаран урт туузан дээгүүр урсган шинээр баригдаж байгаа баяжуулах хэсэг рүү цутган бутална. 100 тонн чулуунаас нэг тонн хүдэр ялгана. Тэнд нь 270 кг зэсийн баяжмал байвал болж байгаа нь тэр. Зэсийн хүдрийн тээвэрлэлт нь нүүрс зөөж байгаа шиг нүсэр цуваа болохгүй. Тэгэхээр одоохондоо төмөр замаар биш шороон замаар Гашуун сухайт руу зөөнө. Үйлдвэрийн байгууламж, дагалдах ажиллагаанууд нь асар том цар хүрээтэй ч их энгийн авсаархан шийдэлтэй. Гэхдээ ойлгомжгүй нэг шийдэл байлаа. Тэр нь дулааны станц. Уг станц нүүрсээр ажиллах ба зөвхөн дулаанаар орон сууц, үйлдвэрийг хангах зориулалттай.
-Дулааны станц чинь давхар тог гардаг байх аа гэхээр тэрнийг нь манай эрх баригчид зөвшөөрөөгүй гэх юм.
-Тэгээд цахилгаанаа дизель түлшнээс гаргаж, дизель түлшийг нь "Петровис" зөөсөөр л байх хэрэг үү?
-Ер нэг хэсэгтээ тэг гэсэн. Яваандаа Хятадаас цахилгаан авахаар өндөр хүчдэлийн шонг нь барьж байна гэлээ. Нэг иймэрхүү хачин хачин болзлууд тулгаж байж сая зөвшөөрөл өгсөн юм биш үү. Бүр эцсийн бүтээгдэхүүн зэсийн цувимал хийх тухай яриа бол мөдгүй. Нөгөө яриад байдаг мянган тонн алт нь зэстэй чулуундаа наалдаатай хил давах ба Хятадын эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэрт очих тул манайд падлий ч үгүй. Гэхдээ хятадууд арай "Зэсийн хүдрээс чинь алт гараагүй ш тэй. Бид зэс л салгаж авдаг" энэ тэр гэхгүй байлгүй.
Маш сайн технологиуд орж ирж байна аа гэдэг нь олборлолт хурдасна гэсэн үг байх. Тэглээ гээд эхний жилүүдийн татваргүй хөнгөлөлтийн үедээ хамгийг нь зөөж амжихгүй биз. Гэхдээ уул уурхай бол нас хугацаатай. Магадгүй тавин жил ч олборлолт явуулж мэднэ. Дараа нь яах вэ гэдгийг л Оюу толгой бидэнд сайн ойлгуулаад байгаа юм. Энийг л үнэнээр хэлдэг болохоор олон хүн хуучнаараа сэтгээд дургүй нь хүрцгээдэг. Уурхай дууслаа дараа нь яах ч үгүй. Шууд хаяна. Техникээ шаардлагатай гэвэл ачаад явна. Тэргүүний шилдэг уурхайчинг хар нутаг дээрээ гөлөг шиг үлдээнэ. Өөр яах юм. Дэлхийн уурхайтай газар болгон Орос манай хоёроос бусад нь ингэдэг. Тохилог орон сууц, уурхайчны авгайд хивсний үйлдвэр, хүүхдэд нь цэцэрлэг сургууль, улсад нь эрин зууны хот балгад барьдаггүй. Бүх уурхай хортой хүнд нөхцөлийн орчинг үүсгэдэг. Тэнд мэргэжлийнхэн байхаас эмэгтэйчүүд хүүхдүүд давхар хордох ёсгүй. Харин дөхөж очоод Ханбогд хавьцаа гэрээ барьж болох юм.
Эндээс харахад уурхайчин болно гэдэг их олон юмнаас өөрийгөө холдуулж, золиослох амьдрал юм. Дэлхийн гуч орчим орноос Оюу толгойд ирсэн 15 мянган ажилчин бүгд ингэж л амьдарч байна. Таван ханатай гэр бариад, шалнаас нь плитк залгаж халаадаг ба дотор нь усанд орох, бие засах нооль хатавчийг нь яраад угсарчихсан, гаднаа нийтийн хоолтой, спорт заалтай, зөвхөн кофе уух баартай, гэр цэвэрлэгч, хувцас угаагч ажиллана. Тэрэндээ ч дасчихсан аж. "Ажил дээрээ ажлаа барахгүй хоноод" гэдэг шиг цагийн хуваариар ажиллаж сүүлд нь дотоодынхон долоо, гадаадынхан 14 хоногийн тунараа гармагц гэртээ харьцгаадаг. Жилдээ 6-8 удаа гэрийн бараа харчихаж байгаа юм.
Оюу толгойн амьдрал уурхайн талаарх бидний өмнөх сэтгэлгээнд том цохилт өгч байна. Их мөнгө эргэлддэг, их цалин авдаг ч энэ салбар нь нийгмийн амьдралын нэг өчүүхэн хэсэг. Шинжлэх ухааны дэвшлээ дагаад хүрз барьсан шороон түмэн ажилчнаасаа аль эрт салсан. Дандаа аваар гарчих гээд байгаа юм шиг гэтэж мярааж явдаг, ирээдүйд нүүрлэх дампууралд бүх үйл ажлаа зохицуулдаг Уул уурхайн энэ эвгүй салбар руу цөмөөр цөмөөрөө дурлах хэрэг юусан гэдгийг харуулж байгаагаараа Оюу толгойн гол ач холбогдол оршдог.
Энд ажиллаж байгаа гадаадын мэргэжилтэн, компанийн удирдлагууд биднээс бас багагүй суралцсан байна. Монголчуудыг вьетнам, малайчууд шиг ажлын номхон малнууд гэж боддог байснаас алдах шахсан. Орчин үеийн техникийг ийм амархан эзэмших овсгоог нь үнэмшилгүй анхандаа гадаадаас жолоочоо хүртэл чирч ирж байлаа. Өөр нэг зүйл бол гэмгүй царайлчихаад ийм хорон хулгай хийнэ чинээ бодоогүй байх. Негр боолуудын дунд байдаг шигээ хамаг юмаа илж тавьж байж Өмнөговийн сайн эрүүдэд нэг хэсэг тонуулж дууссан гэдэг.
Өөр нэг сайн явдал бол түрүүчээсээ буддын шашинд ихэд уусч бишрэх хандлагатай болжээ. Шашинд номлох байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах үзлийг ихэд анхааран уншиж өөрт хамаатай гэсэн болгонд хариу засал хийдэг болчихож. Сая л гэхэд Гандангаас Чой хамбыг залж авчраад арга чарга хийлгэж сан тавиулчихаж байгаа юм. Хуучин орос геологичид ажлынхаа хажуугаар улс төр хийж эндхийн томоохон шүтээн Дэмчигийн хийдийг устгасан байдаг. Тэгвэл канадчууд ирээд тэрнийг нь буцааж сэргээж өгч байх жишээтэй. Энэ нь олны итгэлийг авах PR байсан ч удалгүй өөрсдөө тэрэндээ уусан, уурхайчин хүнд тэр болгон тохиолддоггүй шүтлэг бишрэлтэй учирчээ. Роберт Фрийдланд өөрөө бүр даг маани уншаад суудаг болсон гэдэг шүү.
Харин бүгд уул уурхайгаар өвчилж, өвчигнөх, элдэв хөдөлгөөн, тэмцэгчтэй тулгарах энэ тэрийн хувьд бол ёстой үзсэн кино нь.
Оюу толгойн ордоос олз ашиг олох эсэхээс илүү манай оронд тэд байж л байх нь чухал. Гуравдагч хөршийн эд хөрөнгө, эрх ашиг ахиухан байвал манай тусгаар тогтнол, үндэсний эрх ашигт муугаар нөлөөлөхгүй. Манай хоёр хөршөөс илүү өмхий санаатай ч байсан тэд нар бидэнд том соёл, иргэншил, хэл ус, бодит амьдралын хэв маягийг зааж байна.

just me
Зочин
Зочин
Mongol
delgermaa
delgermaa
WWW.MONGOLGREENCARD.COM
Зочин
Иргэн
Зочин
Зочин
nadad unendee taalaglaa
Зочин
shaana biz
Зочин
Зочин
baasaa chi boli
уншигч
антиПиАр
урвагчдыг үеийн үед санаж яв
amaraa
dec
Mon
Mongol
цг
Шалга тэднүүдийг
Зочин
Зочин
Зочин
уурхайчин
orgil