УЛСТӨРЧ БОЛОХ ХҮСЛЭН
Хөдөө сумын клубт Засаг дарга нь иргэдтэйгээ уулзаж байна. Энэ үеэр нэг өвгөн босч ирээд ”Манай аймагт ардчилал ялснаас хойш Ардын намынханд хүндхэн байх боллоо.
Хөдөө сумын клубт Засаг дарга нь иргэдтэйгээ уулзаж байна. Энэ үеэр нэг өвгөн босч ирээд "Манай аймагт ардчилал ялснаас хойш Ардын намынханд хүндхэн байх боллоо. Ардчиллынхан их хачин улс. Манай энэ Засаг дарга Ардын намын хүн болохоор энд их л ганцаардаж, хэцүүддэг. Уг нь энэ хүүхдийг гайгүй тордвол УИХ-ын гишүүн болох ёстой байгаа юм. Нутгийн ард түмэн ах дүүс минь дэмжээд өгөөрэй" гэлээ. Алга нижигнээд явчихлаа. Сумын Засаг дарга марсайтал инээн, харцанд нь гэгээ татаж, өвгөнийг үг хэлж дуусмагц иргэд рүү харж өндийн, дуу нь улам чанга зоригтой болж байна. Хоолойгоо чангаар засч үг хэлэхдээ сумынхаа асуудлаас давуулан улс орон, Ардчилсан нам, Ардын нам яриад л явчихлаа.
Оройхон тэр сумын нэг айлд орж, аяга цай ууж суутал гэрт нь бөөн шуугиан болоод явчихав. Юу болов гэтэл арван хэдтэй хүүг нь үеийнх нь хоёр хүүхэд зодчихжээ. Хэн, яагаад хүүг минь зодчихов л боллоо. Хүү нь ч тэдний хүүхдүүд зодсон гэж хов хэлэв. "Муусайн Ардчилсан намынхны хүүхдүүд хүүг минь зодчихлоо" гэж Ардын намын аав, ээж нь хэлж байна. Хэрэг дээрээ нармайгаа нээлгэж үзээгүй монгол хүүхэд гэж хаа байхав. Хүүхдүүдийн зодоон хүртэл энэ суманд улс төржжээ. "Танай аав, ээж Ардын намынх, манайх Ардчилсан намынх" гээд л хүүхдүүд зодолдов л гэж. Өнөөх аав , ээж л хүүхдүүдээ багаас нь ингэж улс төржүүлж, эр хүн болох тухай биш аль нэг намын гишүүн болгон хүмүүжүүлж байна. Энэ явдал ганц сумын асуудал биш л дээ. Хэн нэгэн сайн хүн байлаа ч өөр намынх учраас нөгөө намынхандаа заавал муу хүн л болж харагдах явдал хаа сайгүй.
Хэдхэн настай жаахан хүүхдүүдээс "Том болоод ямар хүн болох вэ" гэхээр "Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн болно" гэх аж. Мөнгөтэй айлын хүүдүүд бүгд л сайд, дарга, гишүүн болох уралдаанд өрсөлдөж байна. Эцэг, эх нь ч хүүхдээ сайн хүн болоорой гэхээсээ урьтаж сайд, дарга болоорой гэж өсгөж байна. Улстөрч болвол бүх зүйл бүтэж, аз жаргалтай амьдрал ирнэ гэнэ. Хүсээгүй байхад нь хөөрхийг дээд сургуульд оруулчихна. Нөгөө хүүхэд нь чадсан, чадаагүй сургуулиа дүүргэхчээ аядаад л улстөрч болох хүслээ дийлэхээ байчихна.
Үнэн, худал нь мэдэгдэхгүй, нэг ийм явган яриа байдаг ш дээ. Нэг эмгэн улстөрчид хандан "Би ганц хүүтэй. Тэр маань дэмий ярьж, идэж, ууж өдөр өнгөрөөхөөс өөр ажил хийхгүй юм. Энийг нэг ажилтай болгочих юмсан" гэхэд улстөрч "Эмээ та хүүгээрээ ямар ажил хийлгэх санаатай байгаа юм" гэж асуухад "УИХ-ын гишүүн л болгочихвол болох нь тэр" гэж хариулсан гэдэг. Эмгэний хэлсэн үг салаа утгатай байгаа юм. Идэж, ууж, худал ярихаас өөрийг хийдэггүй хүн УИХ-д суудаг ч юм шиг, нөгөө бол УИХ-ын гишүүн болох тийм амархан ч юм шиг. Ер нь тэгээд улс төрийн хийрхэл чинь Монголд зөвхөн хавар илрээд байдаггүй, жилийн дөрвөн улиралд, айл болгонд, хүн болгоны дотор л буцалж байдаг эд шиг.
Ямар сайндаа л таван настай жаахан хүүхэд "Хогоо ачуул" гэж цагаан хоолойгоор зарлахыг сонсоод "Ёоё, энэ Хувьсгалт нам /одоогийн МАН/-ынхан энэ сонгуулиа болиосой. Залхмаар юм" гэж хээв нэг хэлснийг ээж, аав нь инээдэм болгон ярьж байхав. Ингэхээр энэ Монголд чинь хүүхэд хүртэл улстөржөөд, хүн бүхэн улстөрч болохыг хүсээд байх нь ч аргагүй юм.
Сүүлийн үед бизнесмэнүүд бас улс төрд шургуу орж ирж байна. Хэдэн жил олж хураасан бүхнээ нөгөө пиар гээчид зориулж, улстөрч болчихвол шархаа хэд дахиад нөхчих санаа байдаг аж. Тэнэг л биш юм бол насаараа цуглуулсан бүхнээ нэг бөхөд барьж гүйгээд, хүүхдэд хөрөнгө оруулаагүй байж хурдан хөлтэй адгуусанд цацаад байгаа нь үүнийг баталж буй хэрэг биш үү.
Одоогийн энэ НАМЗХ-ны залуучууд байна. Удам залгасан улстөрч гэсэн ойлголт бий болгож байна, тэдгээр залуус. Тэдний эцэг, эх нь улстөрч, эсвэл томоохон бизнесмэнүүд. Тэдэнд мөнгөний асуудал байхгүй ч, мөрөөдөл нь бүгд улстөрч болох. Зовлон үзээгүй тэр жаалууд аль хэдийнэ Монголын төрд эзэн сууна гэж санаандаа багтаачихсан яваа. Сайн айлд төрж, сайхан амьдрах хувьтай л юм байна, тэд. Гэвч амьдрал мэдэхгүй тэр хүүхдүүд улстөрч болж тоглоод улс орныг минь яах бол.
Улс төрд орж ирж буй залуучуудын тухай нийтлэлдээ нэг залууг хожим сайд ч хийж чадах хүн гээд биччихсэн юм. Яахав овоо "толгойтой" нэгэн л дээ. Монгол Улсад хэрэг болох хүн гэж харсны хувьд тэгж бичсэн хэрэг. Гэтэл нөгөө залуу утасдаж байна. "Баярлалаа, намайг сайд болно гэж бичсэнд. Гэхдээ би зүгээр нэг сайд болох хүн биш, Ерөнхий сайд болох хүн" гэдэг байгаа. Түүний ирээдүйн ажил албыг би арай дутуудуулчихаж л дээ. Одоо бол тэр байнд ч үгүй, банзанд ч үгүй гэгчээр нэг их том "амьтан" биш л дээ. Улс төрд хөл тавиад удаагүй ч аль хэдийнэ "Ерөнхий сайд болчихсон" иймэрхүү нэг хэсэг байна. Гэлээ гээд уулын оргилыг мөрөөдөж чадаж байгаа хүн бэлд нь ч гэсэн хүрэх л байлгүй. Түүнийг буруутгах юм алга. Чухам дараа үеийн залуусын амбиц ийм их байгааг л хэлэх гэсэн юм.
Мөн хэн нэгэн алдар нэртэй хүний үр удам, хань ижил, дүү нар нь улс төрийг залгамж халаа болгож байгаа. Хаант засгийн үеийн удам угсаа залгах ёсноос нэг их хол зөрөхгүй үйл явц манайд дэлгэрээд бас чамгүй хугацаа өнгөрчээ.
Сайн хүний үр, сүүт гүүний унага гэж үг байдаг хойно. Сайн хүний сайн үйлийг өөрөөр яаж ч үргэлжлүүлж болно. Харин сайн хүний нэрийг ашиглаж, иргэдийн сэтгэл санаагаар тоглож, улс төрд орж байгаа нь нэг их зөв зүйтэй хэрэг биш болов уу. Гэхдээ хаа байсан Чингэс хааныг өвөг эцгээрээ тодруулаад өнөө үед ашиглаад болж байгаа хойно энэ ч бас яамай байнаа. Чингэс хаан гэснээс Чингэсийн үр удам болох ханхүү, хунтайжууд гэнэт олноороо төрж Монголын улс төрд хаан суудал эзлэхийг мөрөөддөг хүмүүс бас бий болсныг энд дурдах хэрэгтэй болов уу. Энэ ч бас шинэ үеийн улс төрийн моодны нэг хэсэг болоод байгаа шүү.
Ер нь тэгээд улстөрч болно гэдэг шидэт саваа гарт орсонтой адил гэж үзэх хүн дэндүү олширчээ. Улс төрд хөл тавихын эхний алхам нь намд элсэх, тэгээд багийн Засаг даргаас л эхэлдэг юм байна. Цаашлаад аз таарч сум, аймгийн Засаг дарга болчихвол УИХ ойрхон харагдаад эхэлдэг юм шиг байгаа юм. Нэг ёсондоо сумын наадмын түрүү магнай юм чинь гээд аймаг, цаашлаад улсын наадамд уралдах зориг ордог юм байна л даа. Цол дагаж бяр нэмнэ гэдэг л тэр юм байх. Дээр өгүүлсэн өвгөний яриа ч үүнийг баталж байна. Сумын Засаг даргаа тордож байгаад УИХ-ын гишүүн болгоно гэдэг чинь нэг юм хэлээд байгаа хэрэг.
Ингээд бичээд байвал улстөрч болох хүсэлтэй монгол ахан дүүсээ дурдаад барахгүй юм болно. Бүр салбар бүрт улстөрчид байна. Монголчуудын бүгд нийтээрээ улстөрч болох энэ хүслэн хэзээ зогсохыг хэн мэдэх билээ.

onom
№№№
коммунист
mongondalai
Зочин
yasan ambitsaa !!!
Зочин
Мөнгөндалай хатагтайд
Мөнгөндалай хатагтайд
GOL BURUUTAN
Зочин
Зочин
Зочин
toni
Зев
Зочин
BAABARS FUCKERS
çî÷èí
Зочин
Зочин
Зочин
Зочин
zuzula
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
namzasag
MOTHER FUCKERS
Зочин
Зочин
Зочин
хэт даврагч
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Ajaa taij
Jo
Зочин
Зочин
Зочин
Зочин