Та бүхний амгаланг айлтгая. Би энэ ардчилсан намыг 1990 онд байгуулалцаж явсны дараа дэлхий даяар хамгийн муухай нэрийг зүүлгэж энэ социалистууд харлуулж байсан бидний өвөг дээдэс Чингис хааныг цагаатгасан явдал бол би эрх чөлөө гэдэг чинь энэ. Энэ бол Монголын анхны эрх чөлөөг авчирсан одоогийн нэрээр ардчилагчид бол эзэн хааныхаа муу нэрийг цагаатгасан хамгийн том алхам байсан юм гэж баярлаж талархаж гийсэн юм аа. Тэгэхээр бидний цагаатгасан бидний өвөг дээдэс тэр хүнийг Америкчууд үнэлээд мянганы суут хүнээр тодруулсан шалтгаан нь:

- Саруул ухаанаас илүү сайн нөхөр гэж үгүй 

Мунхаг хилэнгээс илүү муухай дайсан гэж үгүй

Хатамжилж явбал хамагт тустай 

Ариун явбал аминд тустай гэж хэлж үлдээсэн байна. Та нар үүнийг олж уншсан байх гэж би та нарт гүнзгий итгэж байна. Уншаагүй бол унших нь зөв юм байна гэж бодлоо. 

Тийм учраас энэ үгийг би юу гэж ойлгож байна вэ? гэвэл Саруул ухаанаас илүү сайн нөхөр үгүй гэж гэдэг нь орчин цагийн хэлээр ялангуяа эрх чөлөөний үнэ цэнтэй хэлээр бол их эрүүл саруул рационал бай гэсэн санаа юм байна,Мунхаг хилэнгээс илүү муухай дайсан гэж үгүй гэдэг нь тэрний эсрэг иррационал санаа юм байна гэж би бодсон. Яагаад гэвэл орчин цагийн залуучууд гадна дотны хэл сайн мэддэг учраас энэ өгүүлбэрүүдийг задалж үзвэл ухаан чинь саруулсах юм байна гэж бодсон учраас хэлж байгаа юм. Хатамжилж явбал хамагт тустай гэдэг нь хаашаа ч битгий хазай, тууштай бай, өөрөөсөө битгий урва, чи өөрөөсөө урвах юм бол өчнөөн хүн чамайг урвуулж авна, чи эцсийн эцэст аминдаа хортой гэж хэлсэн юм байна гэж би ухаж ойлгож байгаа юм. 

Нөгөө талаар Ариун явбал аминд тустай гэдэг нь мэдээж тодорхой. Хэний ч хараат бус бай, хэнээс ч битгий хулгай хий, хэнийг ч битгий хохироо, хэнээр ч битгий хохироолго гэсэн ийм санааг ингэж үлдээсэн байдаг юм байна. Тийм санааг авч явсан энэ хүнийг ардчилсан нам, Монголын ардчилсан холбоо, тэр хамт байсан \түрүүн манай Адьяасүрэн хэлсэн\ дөрвөн холбоо чинь цагаатгасан юм аа, тийм учраас энэ холбоодод явж байсан, энэ эрх чөлөөний дуучдад ялангуяа “Хонхны дуу”-г гаргаж ирж, Хонхны дууг ардчиллын эрх чөлөөний сүлд дуу болгосон миний найз Цогтсайханаар би бахархаад ханашгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл би өвөг дээдсээ цагаатгаж явсан учраас. 

Миний өнөөдрийн илтгэл “Үндэсний эрх чөлөө” нэрийн дор явж байгаа боловч би “Хүн хэн, Хэн хүн” гэж нэр өгсөн юм. Ертөнц чинь хүний түүх юм чинь, тийм биздээ?, Энэ ертөнцөд алдаж онож, асгаж цутгаж, зүүн баруун болж, алаан хядаан болж хүний түүх өдий хүрсэн тийм үү? Хамгийн гайгүй нь ардчилал гээд сонгосон. Харамсалтай нь ардчилал нь бид нар одоо гажчихлаа гээд байна, би бол ардчилалд шүүмжлэлтэй хандаж байгаа юм, гажаагүй, байгаа нь энэ. Олонхоороо цөөнхөө дарангуйлдаг тогтолцоо бол ардчилал юм байна. 

Тийм учраас түүчээлж яваа \түрүүн манай Ганболд хэлсэн\. Тэр түүчээлж яваа лидер болсон хувь хүмүүс чинь дандаа ганцаарддаг юм, дандаа цөөддөг юм. Гэхдээ тэр ахуй орчныг аваад явдаг юм аа гэж хэлсэн. Тийм учраас тийм хүчтэй, хүчтэй гэдэг нь чадварлаг бодолтой хувь хүмүүсийн үгийг сайн сонсож байхгүй бол горьгүй цаг аа гэж үзэж ардчилалд нилээн шүүмжлэлтэй хандаад байгаа юм. Яагаад гэвэл миний найз нараасаа сонссон, уншсан энэ тэр юм болвол их нөлөөлж байгаа байх гэж бодож байна. 

Хүн гэдэг үгийг буцаагаад уншихаар нүх гэдэг үг гараад байгаа юм. Хүн бол нүхээр дүүрэн л дээ. Есөн сүв гэж ярьдаг тийм үү? Тэр есөн сүвийнхээ буянаар ундаална, хооллоно, амьсгална, хороо гадагшлуулна, өчнөөн юм болно тийм ээ. Гэхдээ энэ сүвэн дотроос оюуны сүв бөглөөтэй, оюуны сүв таглаатай, оюуны сүв хордоход хамгийн аюултай юм байна гэж би үзэж байгаа юм. Тийм учраас энэ оюуны сүв, энэ оюуны сүвийг буртгалдаг, энэ оюуны сүвийг бохирлодог, энэ оюуны сүвийг зунгагтуулдаг тийм бүхэл бүтэн бүлэг тогтолцоо буюу социалистууд, фашистууд, нацистууд, нэмээд хэлэхэд ковидистууд бэлэн болчихсон юм байна. Тийм учраас энэ оюуны сүвээ нээе, сэтгэлгээний эрс өөрчлөлт хийе, ингэхийн тулд чөлөөт зах зээл хэрэгтэй. 

Чөлөөт зах зээл байж гэмээнэ хүн өөрөө хариуцлагатай болно, тийм учраас хувийн өмчид тулгуурласан хувь хүний эрхийг дээдлэсэн эрх чөлөөт ёс зүйт капиталист тогтолцоог бий болгохын төлөө энэ нам сэргэх цаг болсон. Энэ нам ийм хувьсгал хийх болсон гэдгийг би бол зоригтой зориуд хэлэх гэсэн юм. Капиталист гэдэг үгнээс битгий ай, капитализм гэдэг үгнээс битгий холд. Энийг л хийж байж бид нар барууны үзэл рүүгээ явна.

Би хүний тухай ярьсан бол эргээд уншихаар нүх гэдгийг та нар ойлгосон байх тийм үү? Оюун сэтгэлгээ л нүх биш байгаасай гэж бодож байна. Тархи бохир бол, оюуны сүв бохир бол нүд бохир харна, чих бохир сонсоно, ам хэл бохир ярина. Бүх юм бохирдоно. Одоо бид нар бохирүгэнд их дуртай. Фэйсбүүк орно, хүний мууд л дуртай, Монголын үгийн санд байхгүй хамгийн муу муухай үг энэ фэйсбүүкээр явдаг, сошиалаар явдаг. Энийг анагаах юм чинь оюуны сүвээ цэнэглэ. Эргүүлж арчил. Оюуны сүвийнхээ тэр зунгаг, бохирдлыг устга. Тэгж байж бид нар эрх чөлөөнийхөө эзэн болно. Хүн бүр шүү. Монгол хүн бүр. Би ингэж бодож байгаа юм аа.

Нөгөө талаар би хэн гэж хэлсэн тийм үү? Хэн хүнгүй л гэж ярьдаг даа. Монголын хэл, ёс заншил, өв соёл, бичиг үсэг, дуу хуур, үндэсний үнэ цэнийг хэн устгасан? хэн гэж би хашгирч асууна. Хариултыг нь та нар бодож олно биз. Монголын 40-н мянган хүнийг \манай Бат-Үүл түрүүн хэлнэ билээ\. 40-н мянган хүнийг, МУ-ын дөрвөн ерөнхий сайд хоёрыг нэмбэл МУ-ын төрийн зургаан ерөнхий сайдыг хэн устгасан?, хэн боолчилсон?, хэн дарласан?, МУ-д коммунист намыг хэн байгуулж өгсөн?, хаана байгуулсан? хариултыг нь та нар өөрсдөө олно биз. Энэ хариулт маш тодорхой. Энэний хариултын эзэд өнөөдөр Монголын хил хязгаар руу, Монголын оюуны сүв рүү өнгийсөн хэвээрээ, Монгол хүний оюуны сүв болгоныг мартамтай болгохын тулд монгол хүний оюуны сүв бөглөрөхөөр өөрөөсөө урвадаг болгохын тулд монгол хүний генийг устгахын тулд ийм бузар булай үйлдлүүдийг энэ коммунистууд, энэ КГБ-ийнхэн миний, та нарын, багаасаа хүндэлж хайрлаж явсан нөгөө Орос ах нар чинь хийсэн. Эзэд нь тэд нар. Тэд нараас бид нар үнэ цэнээ хамгаална. Тэд нараас үндэстнээ хамгаална, ингэж байж үндэстэн эрх чөлөөтэй оршино. 

Аливаа үндэстэн ямар нэгэн орны халдлага довтлогоогүйгээр аль нэгэн үндэстний бидэн рүү өнгийсөн өнгөлзөлгийг Үгүй ээ, эрх чөлөө гэж ийм юм байдаг юм. Бид дипломатаар харилцах ёстой, бид нар эдийн засаг худалдаа наймаагаараа харилцах ёстой, бид нар эдийн засаг, чөлөөт зах зээл гээч юмыг асар их нарийн соёлтой гэрээ хэлцэл дээр явах ёстой, улс гүрнүүд хоорондоо мэтгэлцэх ёстой, улс гүрнүүд хоорондоо хэлэлцэх ёстой, ингэж байж улс гүрэн бие биенийхээ эрхэнд халдахгүйгээр үндэстэн болгоныхоо эрх ашгийг хаа хаанаа хамгаалж явах юм гэдгийг өнөөдөр энэ ардчилсан намын үзэл санаанд нэвт шингээж өгөх ёстой гэж би үзэж байгаа юм. 

Ганцхан жишээ хэлье. Их уйтай жишээ. Их гунигтай жишээ. Хэн 1938 онд Хөвсгөлийн Рашаант сумын хийдийг устгаж тэнд байсан мянган лам нарыг Эрдэнэбулган хайрхан руу хөөж, хэдхэн секундын дотор автоматаар буудаж хороосон юм бэ? Хэн? Хэн бэ? Хэн бэ? Гэж би ингэж асууна. Энийг би хэнээс асууж байна. Өнөөдрийн эрх баригчдаас асууж байна. Хариултыг нь та нар хэл гэж би хэлнэ. Өнөөдөр Монголын төр оршин тогтож байгаа бол Монгол хүнд Монгол оронд Монгол үндэстэнд дайн сонсогдох ёсгүй, бид дайныг эсэргүүцэж байна, бидэнд дайн хэрэггүй, бидэнд энх амар амгалан хэн нэгнээсээ айх айдасгүй амьдрах ёстой тийм учраас дайн хэрэггүй гэж хэлэх зоригтой тийм төрийн тэргүүн байна уу? байхгүй. Хэн? Хэн тэднийг тийм болгож байгаа юм. Тийм ээ, энэ бол ойлгомжтой. 

Амар гэж ланжгар мундаг ерөнхий сайдбайж. Би тэр хүнийг биширдэг. Тэр хүн 1941 оны 07-р сарын 10-нд буудуулахдаа бас энийг Хэн буудсан бэ? Хариулт нь тодорхой. Буудуулахдаа юу гэж хэлсэн бэ? гэвэл: 

-Би Монголын ард түмэндээ хайртай. Оросын түмэнд элэгтэй. Би коммунистуудыг үзэн яддаг. Хэрвээ би буруутай юм бол БНМАУ-ын шүүхээр шийдэх ёстой гэж хэлээд буудуулсан юм. 

Тийм эр зоригтой төрийн толгой өнөөдөр байна уу? байхгүй, сүүлээ хавчаад чив чимээгүй Путины үүдний олбог дээр хэвтэж байгаа гөлөг лугаа өшиглөхөд нь “гав” гээд дуугарч байгаа гөлөг лугаа байгаа. Тийм учраас би Монголын үндэсний эрх чөлөөг хамгаалахын тулд мөн монгол хүн учраас өөрийнхөө, бүхэл үндэстнээ байг гэхэд өөрөө амьд байхын тулд би үргэлжлэлээ амьд байлгахын тулд монгол үндэстний үргэлжлэлийг удаан урт хугацаагаар амьдруулахын тулд би энэний төлөө бол хэнээс ч айхгүй хэлэх үгээ хэлж явна аа. Тийм учраас би Оросын элчингийн гадаа очиж Азизоваг гэртээ харь гэж хэлсэн юм. Удахгүй маргааш нөгөөдөргүй ирэх юм байна. Өнөөдөр энд байгаа гишүүд хөдөө орон нутаг руугаа явахгүй бол би та нарт нэг л зүйлийг уриалъя. Энэ нам үнэхээр шинэчлэгдье барууны үзэлтэй байя гэвэл чив чимээгүй чи гэртээ харь наад дайнаа зогсоо, манайд есөн жил болж байгаа дипломат ёс тагнуулаа аваад яв гэдэг лоозон бариад зогсоход бид нар маш том үндэстнээ аварна. Энэ бол дэлхийд гайхагдах үнэ цэнэ шүү. Тийм болохоор та бүхэн тэрэнд оролцоорой. Би лав хүн ирэхгүй ч гэсэн ганцаараа зогсоно, ийм байна. 

Би Амар гуайн үгийг хэлсэн. Би 07-р сарын 09-нд Амар гуайн фото зургийн үзэсгэлэнд очно. Би тэнд очиж өөрийнхөө бодол санааг хэлнэ. Тэнд бас л үндэснийхээ эрх чөлөөг хамгаалж ярина. Монголын анхны баруунтан, барууны үзэлтэн Солийн Данзан гуай гэж гайхамшигтай хүн байжээ. Тэр хүн усны булаг гүехнээсээ гүн рүү хүртэл битгий юу ч алгас. Уулын бэлээс оргилд нь хүртэл явахдаа чулуу болгоныг битгий алгас, энэ Монгол хүнийг, Монгол үндэстэнг бэртээхгүй аваад явах юмсан гэж гуниглаж хэлж байсан. Монгол улсыг барууны үзэлтэй болгоё, хөрөнгөтэй болгоё, иргэн баян бол улс баян гэж хэлснийхээ төлөө 1924 оны 08-р сарын 30-нд коминтернийхэнд буудуулсан. Би дахиад тэрнийг Хэн буудсан гэж асууна. Яах гээд байгаа юм.Хэн? гэж асууна. Та бүхний оюун санаа энэн дээр нилээн тулхтай бодож хариулцгаана биз. 

Би хэн гэдэг үгийг буцаагаад уншихаар нэх гэсэн үг гарч байналээ. Тийм учраас би эрх чөлөөгөө алдахгүй тулд энэ Монголын тусгаар тогтнолын төлөө явж байсан хүн болгоны амийг мөнхөд нэхэх болно. Тэгж байж бид нар эрх чөлөөгөө баталгаажуулна. Энэ шүү. Эрх чөлөө гэдэг бол зоргоороо авирлах авир биш. Эрх чөлөө гэдэг бол зөвхөн хариуцлага хүлээх чадвартай тийм эрүүл саруул хувь хүмүүсийг хэлдэг. Эрх чөлөө гэдэг бол өөрөө хохирохгүй, хүнийг хохироохгүй байх оюуны бат чагтагыг хэлдэг. Эрх чөлөө бол энэ. 

Манай ардчилсан намын дунд эрх чөлөөг зоргоороо авирлах авир гэж үзэж байгаа бол та барууны үзэлтэйхүн биш. Та бол фашист хүн. Энэ бол тодорхой. Гэхдээ фашист бол тэр үзлээрээ л яв. Тэгээд зүүн баруунаараа салаад л явъя. Салахдаа гурван сая хүн нэг үндэстэн хоорондоо алаан хядаан болоод яах юм. Хэлэлцье, мэтгэлцье, ярилцья, маргалдъя, эндээс үр дүн гарна. Үзэл бодлын өрсөлдөөн гэж энэ.

Барууны үзлийг би маш энгийнээр ойлгуулахын тулд хураана гэдэг үгэнд дуртай ерөнхийлөгчтэй тийм ээ, ерөнхий сайд байхдаа тэгсэн ш дээ. Хураана гэдэг үгэнд дуртай, гадаад яаманд сууж байгаад дэлхий даяар чөлөөт зах зээл гэж байхгүй, намайг засаглаж байгаа цагт төр төрийн зохицуулалттай зах зээл байна. Энийг зүүний үзэл гээд байгаа юм. Төрд нэг ч өмч байхгүйгээр ард иргэддээ нээлттэй хувьчилна. Ингээд хувьд очсон хувийн өмч рүү төр халдахгүй ээ. Хүний бизнес үйл явц нь явж байхад төр хөндлөнгөөс оролцохгүй ээ. Ингэхийн тулд төр маш цомхон бүтэцтэй. Гуравхан сая хүнд наймаас есөн яам хватит\хангалттай\. Дайвар булчирхай болсон хянадаг шалгадаг айлгадаг сүрдүүлдэг газар бүгд тарах ёстой. Тэгж байж энэ хүмүүс чинь амьдарна. Энэ хүмүүсийг эрх чөлөөтэй болгох үүд тэгж нээгдэнэ. Энэ бол барууны үзэл санаа. Өмчид халдахгүй, татвараар дарамтлахгүй. Татварыг нь бууруулаад өгнө. Тэр хүн өөрийнхөө шорвог хөлсний амтыг мэдэрч амьдарвалтэр хүнээр бахархаж явах ёстой. Ямар ч дэмжлэг халамж энэ тэр хэрэггүй. Төр ганцхан үүрэгтэй. Хүнийг харгислал хүчирхийллээс хамгаалдаг сэргийлэх. Гадны халдлагаас ард иргэдээ хамгаалдаг батлан хамгаалах. Хүн хоорондын, өмч хоорондын маргааныг эрхийг нь зөрчихгүйгээр зөв бодитой рационал шийдэж өгдөг шүүх. Энэ гурав л төрийн хийх үүрэг. Бусад нь биш. 

Би хаа байсан 17-р зууны үед болсон явдлыг хэлээд барууны үзэл чинь энэ юм аа гэж хэлье. 17-р зуунд XIV-р Луи гэж мундаг дарангуйлагч хаан байсан юм гэнэлээ. Түүхэнд байдаг та нар мэднэ. Тэр хаан фабрикт очоод хаант засгаас юу хэрэгтэй вэ? төрөөс юу хэрэгтэй вэ? гээд хэлээд атгандаа оруулаад ир гээд өөрийн улс төрийн зөвлөх Колбер гэж хүнийг явуулж. Энэ бодитой түүх шүү. Колбер нь очоод манайхан шиг төрөөс юу хэрэгтэй вэ? татварыг нь яах вэ? өөр юу гэдэг юм аргалдаг аргаа хэрэглэхэд:

-Үгүй ээ, бид нарыг зүгээр зөнд нь орхичих оо, бид ажлаа хийе, дэлхий өөрөө эргэдэг юм гэж хэлсэн байдаг юм. Тэр Лежандр гэж хүний хариултын буянаар Франц орон жинхэнэ барууны чиг баримжаатай хөрөнгөтөн орон болох үндсээ тавьсан юм гэнэлээ. Одоо эргээд социализмжиж байгаа юм гэнэлээ. Ер нь дэлхий даяар зүүнтэн дүүрчихсэн байгаад байгаа юм. 

Үгээ жаргааж би: 

Ёс суртахуунгүйчүүд сайн сайхнаас буянтай үйлсийг нь 

Сул доройчууд чадалтай чадвартайгаасаа авъяас хүч чадлыг нь

Тэнэгүүд цэцэн мэргэдийнхээ цэцнийг нь сэтгэлгээг нь булааж дээрэмдэж тонохдоо айлгаж сүрдүүлэхдээ бид ард түмэн гэдэг үгийг гул барьдаг юм. Энийг цэвэр зүүнтэн гэдэг юм. Нөгөөхийг нь эсрэгийг нь бол баруунтан гэдэг юм. 

Ингээд барууны үзлээ ягшийтал биелүүлж оюун санааны өөрчлөлт чөлөөт зах зээлийг оршин тогтноох оюун санааны хувьсгал хийхгүйгээр бид нар явахгүй. Энийг хэн хийх вэ? та нар хийнэ. Би хийнэ. Та хийнэ. Ардчилсан нам хийнэ. Одоо энийг хийхийн тулд шинээр эхэлнэ. Одоо энэний тулд залуучууд төлөвшинө. Юм унших хэрэгтэй. Сая би Эрдэнэбүрэнтэй ярьж суулаа. Нэг үе тасарчихлаа. Энэ л гай байна гэж. Энэний алдаа бид нарын алдаа мөн. Тийм учраас бид нар залуучуудаа хүний өмчийг хамгаал, өмчгүй хүн эрхгүй байдаг юм, өмчтэй хүн нүүр бардам эрхтэй байдаг юм. Тийм учраас өмчийн эрхтэй эрх чөлөөг нь эзэнтэй нь хамгаалах тийм тогтолцоог бий болгоход манай залуучууд оюун сэтгэлгээгээ барууны үзлийн ном судраар ундаалах хэрэгтэй. Фредерик Бастиа, Людвиг Фон Мизес, Айн Рэнд, Адам Смит, Милтон Фридман, Фридрих Хайек гэсэн энэ зургаан хүний ягшмал бүтээлүүдээс харьцуулаад судлаад уншихад л гүйцээ.

Тийм учраас би энэ барууны үзлийг түгээх гэж зүтгэж байгаа саяын илтгэл тавьсан манай Отгочулуу, Өнөрбаяр, Оюундарь хаашаа ч хазайхгүй, өөрөөсөө урвахгүй тууштай байгаа ийм залуучуудаа халуун талархалтайгаар урамшуулна. Би тэр дүү нартаа амжилт хүснэ. 

Чингис хаан бас хэлсэн байна. Юу гэж хэлсэн гээч: 

Өөрийн бурууг бусад руу бүү чих

Өрөөлийн гавъяаг өндөлзөн бүү луйвард гэж 13-р зуунд хэлсэн байна. Ийм логиктой, ийм философитой үгийг бид нар судлахгүйгээр Алд бие минь алжаатугай Ахуй төр минь алдартугай гээд л ард түмнээ хуурч давхиад байна. 

Өөрийн бурууг бусад руу чихчихээд л өнөө манай нөхдийн тийм үү? Санж Баяр, Да Ганболд, Бямбасайхан, Сайханбилэг, Баярцогт, би нэрийг нь хэлнэ, зоригтой хэлнэ. Энэ хүмүүсийн бий болгосон Оюу толгойг өнөөдөр мөлжөөд л амьдарч байгаа. Сая яав? Дубайн гэрээг зогсооно гээд байсан яасан? Очиж нээчихээд, бид нар нээчихлээ гэнэ ээ. Энийг өөрийн бурууг бусад руу чихэж өрөөлийн гавъяаг луйвардах гэж хэлдэг юм. Тийм учраас өөрийн бурууг бусад руу бүү чих, өрөөлийн гавъяа руу өндөлзөн бүү луйвард аа! гэж энэ нөхдүүдэд би хэлж байгаа юм. 

Төгсгөлд нь Сосорбарам яагаад одоо яв гээгүй байхад явчихаад, ир гээгүй байхад ирэв ээ гэж гайхаж байж магадгүй. Би энэ барууны үзлийг намынхаа гишүүн болгоны тэр оюуны сүвд нь шингээж өгөх гэж энд эргэж ирсэн юм. 

Би 2016 онд энэ намыг баяртай гээд гарахдаа миний хэлсэн үг бий. Манайх социалист систем, коммунист нөлөө, фашист хяналттай болчихсон байна. Миний нам хүртэл социалист нам болчихсон байна гэж хэлсэн. Үнэн. Бид социалист болсон. Тийм учраас өөрөөсөө урваж байгаа юм. 

Би халамжийг биш бизнесийг, бизнес бизнесдээ асар их ашгийг, би өөрөө бизнесээ зовж, ядарч, зүдэрч, алдаж онож, асгаж цутгаж өөрөө босгож амьдарна. Би хэнээр ч тэжээлгэхгүй. Би тэжээвэр мал биш. Би өөрөө амьдардаг хүн. Би өөрөө бүтээснээ харж бахархдаг хүн..Тийм учраас хүн болгон өөрөөрөө бахархаж өөртөө хайртай байж, өөртөө үнэ цэн өгч өөрийгөө хүндэлж амьдрах цаг бол энэ. Энэ бол барууны үзэл. 

Будда хэлсэн байдаг юм. Өөрийгөө хайрла гэж. Сократ хэлсэн байдаг юм. Өөрийгөө тань гэж. Тэгэхээр би энэ хоорондох зайг би юу гэж боддог вэ? гэвэл өөрийгөө хайрла, өөрийгөө мэд, өөрийгөө ойлго, өөрийгөө ол, сая өөрийгөө тань, бүгдээрээ өөр өөрсдийгөө таньцгаая баярлалаа.


ҮБХ-ны гишүүн Д.Сосорбарам
2022 оны 07-р сарын 02