МЭДЭЭЛЭЛ ӨГӨХГҮЙ МЭДЭН БУДИЛАГЧДАД ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭЕ
Хаврын чуулган завсарлахын өмнөхөн Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль батлагдан тэр өдрөөсөө хэрэгжиж эхэлсэн билээ.
Хаврын чуулган завсарлахын өмнөхөн Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль батлагдан тэр өдрөөсөө хэрэгжиж эхэлсэн билээ. Хууль батлагдаж, хэрэгжиж эхлэх болсон нь сайшаалтай. УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, Су.Батболд нарын санаачлан боловсруулсан энэ хууль иргэд, олон нийтийг мэдээллээр хангахад чухал ач холбогдолтой бөгөөд үнэн бодит мэдээллийг тухайн байгууллага, төрийн албан хаагч олон нийтээс нуухгүй байхыг заасан байгаа. Хуульд төсвөөс санхүүждэг ихэнх байгууллагууд хамрагдсан бөгөөд улсын нууц, хувь хүний нууц зэрэг үүнд хамаарахгүй болохыг мөн тусгаж өгсөн.
Дээрх хууль батлагдсанаар сэтгүүлчдийн мэдээлэл олж авах эрх нь баталгаажиж байгаа юм. Нөгөөтэйгүүр албан тушаалтнууд хуулийн дагуу мэдээлэл өгөх үүрэгтэй болсон. Ингэснээр сэтгүүлч бид хар сэрээр бичих, албан тушаалтнууд мэдээлэл өгснөөсөө болж дарга нарынхаа өмнө толгой гудайх хэрэггүй болж байгаа хэрэг. Одоо төрийн байгууллагууд хуулиар хориглоогүй мэдээллийг байгууллагын журмаар нууцлаад хууль зөрчих асуудал байна. Үүнийг ч бас хууль сахиулагчид анзаарах хэрэгтэй юм.
Захын нэг албан хаагч сэтгүүлчдийг цаашлаад нийгмийг төөрөгдүүлж, өөрсдөө мэдээлэл өгөөгүй тохиолдолд сэтгүүлч буруу ташаа мэдээлэх үүрэгтэй болгож хувиргаад байдаг байлаа. Хууль гарснаар аль, аль талдаа ашигтай болж байгаа билээ.
Мэдээллийн эрх чөлөөг нэмэгдүүлэх нь төрийг тунгалагшуулна. Төр тунгалагшина гэдэг нь эрх баригчид татварын мөнгийг юунд, хэрхэн зарж байгааг ил тод болгох үйлдэл юм. Япон, Герман, Сингапур, Швед зэрэг өндөр хөгжилтэй орнуудад мэдээлэл ил тод байснаараа эдийн засаг нь хүчирхэгждэг. Мэдээллийн эрх чөлөө нэмэгдсэнээр ихэнх мэдээллүүд эрх баригчдын булхайг илчлэх, иргэдийн эрх чөлөөг хамгаалахад ашиг тусаа өгдөг.
Гэвч манайд мэдээллийг ил тод олж авах хууль хэрэгжихгүй байгаа нь тодорхой байна. Манай сэтгүүлч хөрөнгө орлогоо буруу мэдүүлсэн, нуун дарагдуулсан төрийн албан хаагчдын тухай мэдээллийг авахаар Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт дүн шинжилгээний хэлтсийн ахлах ажилтан Ч.Мөнхбаяраас асуухад тэрээр "Тэдгээр албан хаагчдад нэгэнт хариуцлага тооцчихсон. Хэн, ямар хөрөнгөө нуусныг мэдээлэх боломжгүй. Нэр хүндэд нь халдах шаардлага байхгүй" гэж ам тагласан хачин хариулт өгсөн байгаа юм. Нэг үгээр хэлбэл Авлигатай тэмцэх газар авлигачдыг хаацайлсан хэрэг болсон.
Уг нь төрийн албан хаагчид багагүй зөрчил гаргасан аж. Худал мэдүүлсэн 60, хугацаа хожимдуулсан 20, санаатайгаар худал мэдүүлсэн 55 албан хаагч байгааг тогтоожээ. Гэтэл нэгэнт хуулиа зөрчсөн хүмүүсийг олон нийтэд мэдээлэхээс нууж байгаа тэр албан хаагч өөрөө Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийг зөрчиж байгаа хэрэг юм. Мөн саяхан Нийслэлийн прокурорт халдаж, хутга шөвөгтөө хүрсэн тухай мэдээлэл манай сонинд гарсныг уншигчид санаж буй бизээ. Нэг дор ажилладаг прокурорууд ээлжийн амралттай үедээ архи ууж халамцаад бие биеийнхээ эрх чөлөөнд халдсан байна. Мэдээллийн мөрөөр холбогдох байгууллагуудаас тодруулахад "Ийм хэрэг гараагүй, огт сонсоогүй" гэсэн хариулт өгчээ. Манай сэтгүүлч холбогдох олон албан тушаалтнаас асуусны эцэст хариулт олоогүй учраас мэдээллээ баталгаажуулахын тулд тэр өдөр цагдаагийн рапортод юу гэж тэмдэглэснийг олж мэдсэнээр энэ тухай мэдээллийг олон нийтэд хүргэсэн билээ. Нэг байгууллагад ажилладаг хэрнээ хамт ажилладаг хэд нь бие биендээ хүйтэн мэс хүргэж алах шахсан байхад мэдээгүй байна гэдэг гайхмаар хэрэг бус уу. Монголд мэдээлэл түгнэ гэдэг салхиар дамжихтай л адил хурдан. Техник технологи хөгжөөгүй үед ч малын бэлчээртээ байгаа өвгөн энд тэндхийн мэдээллийг аль хэдийнэ дуулчихсан өөрийнхөөрөө тунгааж суудаг. Хэрэв үнэн бодит мэдээлэл өвгөнд хүрвэл элдэв цуу яриа гарахгүй. Ер нь тэгээд монголчууд цөөхүүлээ учраас ямар нэг мэдээллийг нуулаа гэхэд дороо л ил болчихдог. Аавын дүүгийн хүүхдээс асуухад, эсвэл ангийнхаа найзын нөхрөөс асуугаад л мэдчихэж болдог улс. Мэдээлэл олж авах хэн нэгэн танил, хамаатан байж л байдаг. Гэхдээ мэдээллийг хэдий чинээ нууна, төдий чинээ цуу их тардаг. Тэгэхээр мэдээлэл өгөхөөс татгалзсан дээрх албан хаагчид хуулийн хариуцлага хүлээх ёстой юм. Тухайлбал тус хуулийн 6.25.1-д Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн албан хаагчийн зөрчлийн шинж байдлыг харгалзан түүнийг томилсон эрх бүхий этгээд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг оногдуулна гэж заажээ. Мөн хуулийн 6.25.2 -т Иргэн, хуулийн этгээдийн мэдээлэл авах эрхийг удаа дараалан ноцтой зөрчсөн албан хаагчийг эрх бүхий этгээд Төрийн албаны тухай хуулийн 25.1.1-д заасан үндэслэлээр төрийн албанаас хална гэжээ.
Тэгэхээр мэдээлэл өгөхөөс татгалзсан мэдэн будилсан энэ мэт албан хаагчдад хуулийн дагуу арга хэмжээ авах хэрэгтэй юм.

Bibby
MICHAEL DOWD
novsh xuuxen
MUNGUN DALAI
lacrimosa
БОРГИО
МОНГОЛ АЯЛАГЧ !!!
Urwagsad ”niitleld”
enkh
Suld
Зочин
Зочин
zochin
amaka
amaka
gadaadad baigaa mgl hun
Hurungu
Ochir
Зочин
а
Зочин