Монголчууд эртнээс таактигийг таакчиг, праагтигийг праагчиг, гимнаастигийг гимнаасчиг хэмээн тиг гэдэг залгаврыг чиг хэмээн хэрэглэж иржээ. Үүнийг би хэлний эсрэг тероор гэж үзээд тэр муусан эртнээс нааш хэрэглэж ирсэн монголчуудаас монгол хэлээ аврахын тулд чиг гэсэн залгаврыг хэрэглэхээ больлоо гэдгээ тунчиг бахархалтайгаар мэдэгдэж байна. Тунчиг гэдгийг харин тунтиг гэж хэлэх гэсэн ч утга нь алга болчихгээд болсонгүй соорий оол гааяс.

За таануус хэзээ нэгэн цагт ажилынхаа лийфтэнд орохдоо гартаа таван ширхэг хуушуур нэвт харагддаг гялгар уутанд хийгээд явж байвал яахуу. Гэтэл лийфтэнд ортол өөр ажлын лаг лаг хувцастай үе тэнгийн байрын охид хүүхнүүд зогсож байвал яахуу аан. Лийфтэнд ороод нэг мухарт буруу хараад зогсож орхино гэж үү. Тэгэх боломжгүй л дээ лийфт чинь эргэн тойрон толь хаашаа ч харсан бүгд чамайг харах боломжтой аан. Тэгсэн нөгөө лайтай хуушуур чинь аймаар үнэртээд бүгд чинь гар дахь хуушуурлуу харна. Яасан өлөн гарууд вэ, хуушуур үзээгүй юу, өлсөж үхлээ юу, багшийн дээдийн тэнд байдаг гуанзанд 350 гээд заржээлээ өөрснөө очиж ав гэж болкуу шүү. Тэд чинь өлссөндөө биш тийм нэг сэжиглээд ч юмуу харжаагаа юм шүү. Энэ тохиолдолд яахвэ. Хамгийн ойр чамд тусалчихаар юм бол утас шүү дээ. Утасаа гаргаж ирээд ярина.

- Аанхан. Харин тиймээ гарж ойрхон ирстраанд хоол идчээд орж явна.
-.....
- Яаж хараав. Ажилруу орж байхад уу. Тэгээд дуудкуу. Өө энэ харин ажлыхан хуушуур захиад. Манай хэдэн ажилчид зайлуул хуушуур л иддийн. Тэгээд ядхад нэг нэг хуушуур захьсаныг нь яана. Үнэр танар нь үнэртээд лайтай эд байнаа энэ хуушуур. Яаж ч иддийн. их өлсөхөөр иддэг л байхдаа. гэж наасан. Наасан бишээ гэх ёстой шүү. тэр наасан гэдгийг засаад уншаарай. Хэлэхдээ их өлсөөд шүлсэээ гүдд залгиж малгиж тэнэгтээд байваа. Тэгүүл зарим нь мэдчээд инээмсэглэж эднүүс гайтай юм болно шүү. Энэ бол таактиг байлаа.

За гуанзанд найзуудтайгаа хоол идлээ. Хуушуур сайхан шүү. Бацаан байхад 10-ийг идчихдэг байсан одоо бархаа байж дээ. Тэр яахав найзуудынхаа мөнгийг хурааж аваад тооцоог хийж байгаарай аан. Тэхдээ кассан дээр хөөрхөн охин зогсож байгаа тохиолдолд шүү дээ. Тэрнээс биш нэг хүрлэгэр хар эр зогсож байхад тэгэж тооцоо хийж гүйгээд яахав дээ.
Хөөрхөн кассны охинд очоод хэлнэ.

-Хэдэн ажилчидаа хооллоод явж байна. Хүн тэгээд гэдэс цатгалан байхдаа л ажил сайн хийхиймдаа. Танай хоол сайхан байлаа шүү.
Хөөрхөн охин сонсоод дуртай байвал цаашаа үргэлжлүүлнэ
-Манай энэ муу хэд чинь одоо бүүр хүн шиг болчихоод байгаа юм. Анх олж авхад нүх ухдаг гарууд байлаа шүү дээ. Шинэ ургацын төмс шиг шороотойгоо холилдсон хэдэн юм байлаа. Одоо бас овоо байшин барилга засаад өнгө зүс ороод байнаа. Эднүүсээр ашиг олно ч гэж юу байхав. Ганц нэг нь ч болтугай амьдралтайгаа залгачихвал болоо доо гэх хэрэгтэй

Эндээс ямар гоёмсогоор тэдний хоолыг магтахын цазуу өөрийгөө ямар энрэнгүй, эмзэг, бас мөнгөтэй хүн болхыг харуулж байгааг та бүхэн олж харлаа гэж. Би ер нь тайлбарлагч хийвэл их мундаг хийх хүн шүү энэ тэлвийзээхээн юм хийгээч гээд тэнэгтээд явчихгүй юу.

За дэлгүүрээс юм автал илүү мөнгө хариулаад өгчихлөө. Аймаар сандраад хөл гар нь чичрээд байлгүй сайхан тайван зогсоод мөнгийг аль болох хараагүй дүр эсгээд хармаалаад тайван алхаж гарах хэрэгтэй. Гүйж бариул шууд азаартдийн байлээ шүү. Алхаж гараад гүйж явтал худалдагч охин гарч ирээд хойноос чинь гүйнэ. Зугтаагаад ёстой бүтэхгүйн байлээ гэдэс гүзээтэй хүн чинь дорхноо эцнэ бас ойр хавийн хүмүүс барьж өгөөд балрахын байлээ. сайхан гүйцэгдээд ирхээр нь өө би тоололгүй авцан илүү байж уу гээд буцаагаад өгсөн нь хамгийн зөв санагддаг. Гэтэл гай газар доороос гэгчээр таны найз нөхөд тэнд явж таарна. тэр нь нэг тийм сонин царайтай, энд тэнд тааралдаад байдаг гарууд байдышд, хэрэгтэ дуртай юм хум асууж шалгаагаад байдаг. Тэгсэнээ тэгнэ тэр муу чинь байнгын атаархал нь хөдөлж явдаг хүний ёсоор
-Чи яасан энэ тэнд тооцоо дутуу хийгээд хөөгдөж туугдаад явдаг хэвээрээ юу гэж авах ёстой.
Би
- Үгүй ээ хө. Миний байнга үйлчлүүлдэг газар байгаан. Тэгсэн харин зөөгч охин нь өнөөдөр утас авжээн. Би таалагдсийн байлгүй дээ. Нэрийн хуудсаа өгөөд явуулчлаа.
- Тэгүүл маньдаа нэрийн хуудаснаасаа хэдийг өгчих гэж шалгана цаад чинь. Тэхээр нь өөдөөс нь  
- Чамд өгөх бол алга хө. Хэрэгтэй хүнд л өгдийн. Ядхад царай чинь эвгүй гар шүү
гээд цаашаа маадгар алхах хэрэгтэй. Илүү дутуу юм ярилгүй зам дээр торойтол хаячаад яваад өгөх хэрэгтэй хэ хэ. Хохь чинь болтол ганцаараа зогсож байг. За энэ бол праагтиг дээр суурилсан таактиг байлаа.

Дараагийн нэг юм байна. Таньдаг ах чинь хоёр шил пиав өгий машин сайхан арчаадах гэж гэе бодий. Нөгөөх нь данхайсан жийп. Пиавны төлөө бол дээс ч тоглоод зогсож чадах бидний сайхан пиавчид бол тэгий л гэдэг газар. Сайхан арчаад зогсож байтал хэдэн охид гараад ирлээ гэж бодий. Шууд машинаа жолоодож жолоодож төмсөг нь наалдчаад салгаж байгаа хүн шиг дугуйруу нь өшиглөөд
- Зиа энэ муугаа солихгүй бол болохгүй болчиж дээ. гэж уулга алдах нь байна шүү дээ.
Зиа тэгээд таануус бас ком дээрээ удаан суусан бол босож ханаа өшиглөдөө. Энэ бол гимнаастиг шүү дээ