Тэгэхэд би үхэж болохгүй байсан юм
Сайн байна уу? Миний хүү, миний охин.
Сайн байна уу? Миний хүү, миний охин.
Гуч гаруй жилийн өмнө энэ явдал болсон билээ. Тэгэхэд би залуу байлаа. Боби миний хүү чи тэгэхэд 7 настай байсан. Батка 6-тай, Туба чи 5-тай Төрөө 3-н настай байсан юм. Тэр үед аав нь хир хэмжээндээ таарсан хөөрхөөн жижигхэн наймаа хийдэг байлаа. Янзан бүрийн юм хийнэ. Бараа зүйл авна зарна, холино солино бас буцаагаад зарна. Овоо их мөнгө олдог байсан. Өөрсдийгөө гэр бүл үр хүүхэд та нарыгаа би под хийтэл нь аваад явдаг байсан юм. Хаяа нэг боломж таарвал би Орос Герман Польш явна. Тэнд очоод би бас наймаа хийнэ. Тэгэж яваад би Москвад авто машины аваарт орсон. Яаж яваад , яагаад гэдгийг би ерөөсөө санадаггүй юм. Нэг сэрхэд би эмнэлэгт байсан. Аавд нь орос эмч нар маш том хагалгаа хийсэн байлаа. Би тэр эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт 5-6 хоног ухаангүй байдалтай байсан юм билээ. ...
... Тиймээ миний хүү аав нь тэгэхэд үхэл сэхэл гэх тэр хоёр зүйлийн яг тэр торгон ирмэг дээр нь зогсож үзсэн юм. Гэхдээ би үхлээс айгаагүй, одоо ч би айдаггүй. Яагаад гэвэл. Хэн хүн, хэн ч бай адилхан. Үхэх цаг нь ирвэл үхнэ шүү дээ. Цаст уулын эзэн цагаан арслан байсан чиг адилхан үхнэ шүү дээ. Үхэх цаг болсон бол сайн цагийн 1000 Бурхан тойрч хүрээлээд ч нэмэргүй. Үхэх л болно. Өлгий авс 2-ыг аль альныг нь бид бүгд дамжина. Өнөөдөр би үхэхэд, маргааш тэр төрнө. Бид нар бүгдээрээ адилхан. Би үхнэ. Тэр төрнө. Тийм учраас аав нь үхлээс айдаггүй ...
.. Хэдий тийм ч аав тэнд Москвад үхээгүй. Үхэж болохгүй байсан юм. Хэрвээ би үхвэл миний дөрвөн хүүгийн минь хайртай ээж, халамжит сайн хань минь яахав? Миний дөрвөн сайхан хөвгүүд минь яах билээ? ??? Тэд нар минь дэндүү жоохон шүү дээ. ...
... Тийм учраас би яавч үхэж болохгүй! !!!
Энэ бодол тэгэхэд намайг тарчилган зовоодог байлаа. ...
... Тиймээ хүү минь тэгэхэд аав нь тэнд Москвад үхэл амьдралын яг тэр торгон зааг дээр нь зогсож байсан юм. Би үхлийн үүдэнд очсон, би хаалгыг нь татсан. Тэгээд түүнийг тэр хаалгыг би буцаагаад хаасан. ... Тэнд очоод би ээжийгээ дуудсан юм. Тэгээд би би ээждээ ингэж хэлсэн юм. "Ээжээ! Би ханьдаа хүүхдүүддээ хөвгүүддээ тун их хэрэгтэй байгаа юм. Та намайг буцаагаад явуулчих" гэж тэнд би ээжээсээ гуйсан. Ээж Бурханаас гуйсан. Бурхан намайг буцаагаад явуулсан. Би ингэж бодож байна. ...
... Би тэнд Москвад эмнэлэгт удаагүй. Нэг сар болоогүй санагдаж байна. Би өдөр бүхэн шархаа цэвэрлэж боолгуулдаг байлаа. Орос эмч нар намайг үтэр түргэн эдгэрч сайжирч байгааг хараад гайхаж толгой сэгсэрэн шагширч гайхдаг байлаа. Тэд нар "Энэ нэг Монголыг хардаа! Яг л нохой шиг түргэн сайн эдгэрч байна шүү дээ" гээд инээлдэцгээнэ. Тэгээд тэр эмнэлэгт эмчлүүлэж байсан бусдад хандан "Тэгэхэд та нар өөрсдийгөө хараач! Энд эмнэлэгт сар болход нэг их дээрдэж сайжирсан зүйл харагдахгүй л байгаа юм даа" хэмээн бусдыг бас явуулна. ...
... Тиймээ хүү минь аав нь тэгэхэд тэнд Москвад хурдан түргэн, тэгэхдээ би маш сайн эдгэрсээн. Ээжийн минь хүссэн хүслийг Бурхан сонссон. Тэр түүнийг анхаарч сонссон юм. Тийм учраас Бурхан надад тусалсан. Тийм учраас аав нь тэнд үхээгүй юм. Аав нь амьдарсан юм. ...
... Тиймээ миний хүү, миний охин аавыгаа сонс! Анхааралтай сонс! !!!
Эх хүний хайр нь гүн их билээ. Сэрэх нь гайхамшиг. Сэтгэх нь агуу. Тийм учраас тэр хайр юуг ч бий болгож чадна. Тэр хайранд бүх юмс оршдог. Тэр хайранд бүх зүйл амьдардаг. Тэнгэр Бурхад нар сар од гаригс, мод уул ус газар дэлхий бүгд түүнтэй ярилцдаг. Тэр хайранд амь үгүй юмс амилдаг. Тэр хайраар хүн өөрөө бүтээгдсэн билээ. Тийм учраас ээж бол хайр. Ээж бол Бурхан. Эхийн хайр мөнх оршдог юм. Хэн ч үүнийг үгүйсгэж гуйвуулаж хэлж чадахгүй. ....
... Тийм учраас миний хүү, миний охин. Ээжийгээ хайрлаж бай. Бие биенийгээ хайлаж бай. Бусдыг хайрла. Бүгдийг нь хайрлаж бай. ...
... Хүү минь, охин минь.
Өөдрөг сэтгэлтэй бай. Жавхаатай бай. Нүүрэндээ гуниг бүү тодруул. Нүдэндээ нулимс бүү цэлэлзүүл! Баяртай баясгалантай, сүрлэг жавхаатай явах аваас Бурхан чамайг хараад инээж, инээвхийлэн мишээх болно. Аав нь ингэж бодож байна. Чи юу гэж бодож байна? ...
... Тиймээ хүү минь. Зовлонг үзээгүй хүн хүний зовлонг ойлгодоггүй юм. Би эмнэлэгээс гараад Улаанбаатарт гэртээ ирсэн. Би зовлон гунигаа бүгдийг тэнд Москвад орхисон. Би өнөө маргааш, бүтэх бүтэхгүй зүйл бодож явахыгаа больсон. Найз нөхөд, таних танихгүй хүмүүс тэднийг бүгдийг би мартсан. Тэгээд ч тэд нар өөрсдөө алга болцгоосон юм. Тэр ч бас арга үгүй. Тэдний зөв. Тэгэж би боддог юм. ...
... "Зовлонгоос ангижирч чад! Чи анх хүн болсон, тэр нэг оршихуйд орших болно" гэж Бурхан багш өгүүлжээ. Тиймээ хүү минь цэвэр чимээ үгүй, амгалан тайван, анир гүн тэр оршихуй. Тэр орчин оюун ухаан энэрэл хайр хүч чадлыг өдөөдөг сэрээдэг. Сэргэж сэрээгдсэн тэр оюун ухаан аваас асар их үнэ цэнэтэй нарийн нандин эд зүйлс байдаг билээ. Хүмүүс түүнийг МЭРГЭН ухаан хэмээн нэрлэж дуудаг билээ. Тийм учраас оюун ухаанаа сэрээ. Хүч чадлаа бас сэрээ. Өнгөрсөн еумыг дүгнэж тунгаа. Одоог ойлгож бод. Ирээдүйг харж зорь. ...
... Зоригтой бай. Зорилготой амьдар. Авсан олсон бүгдийг нь алдсан ч хамаагүй. Зорисон юмандаа үнэнч байж чаддаг бай.
... Хүү минь. Хүн амьдралд нугарч болно.
Хүн амьдралд хугарч болохгүй! !!!
Аав нь ингэж бодож байна. Чи юу гэж бодож байна ? ...
"Хүүдээ бичсэн захидал"
БАДАМХАНД МУЗЕЙ.