ЭР ХҮНИЙ ЖАРГАЛ ЭЗГҮЙ АЙМАГТАА ГЭЖ
Улс төрч бол хичнээн сайхан ажил билээ. Ард түмэндээ таалагдчихаад л явж байвал болоо. Ард түмэнд таалагдах ч их амархан.
Улс төрч бол хичнээн сайхан ажил билээ. Ард түмэндээ таалагдчихаад л явж байвал болоо. Ард түмэнд таалагдах ч их амархан. Гол нь ард түмнийхээ таалдаг юмыг л олох хэрэгтэй. Тэхдээ шууд томорч болохгүй. Хоёрын хооронд УИХ-ын нэг муу сул гишүүн байхаар хөрөнгө мөнгө зарцуулдаг эрхтэй сайхан аймгийн засаг дарга болсон нь дээр шүү дээ. Одоо аймгийн дарга болвол би яах бол гэж бодогдоод байдаг боллоо. Элгийн нь авах байхаа.
Хотод сайхан аймгийнхаа золголтыг цагаан сар бүрээр хийх хэрэгтэй. Аймгийнхаа уугуул иргэдийг хүлээж авч сайхан золгуулна. Бүх сумынхаа засаг дарга нарыг авчраад аан. Ирсдтраан энээ тэрээнд биш бөхийн өргөөнд шүү дээ. Ирстраанд бол тараад орно шүү дээ сум сумаараа. Аймгаасаа төрсөн бөхчүүдийг барилдуулаад түрүүлсэнд нь нэг машин тэрэг өгчихнө. Бас аймгаасаа гарсан уран сайханчдын тоглолт зохион байгуулаад, хэдэн зохиолын дуучин дуулуулчихна. Хөдөөний хүмүүст хөдөөний дуу л сайхан шүү дээ. Тэр хайрхан, ийм гол, гэсэн нэртэй аймгийнхаа дуу хуураас гадна шүлэг, хөгжим зохиогчид хэдэн цаас өгөөд манай аймаг мундаг аймаг гэсэн нэртэй дуу зохиолгоод сайхан дуулуулчихна. Яахав дээ төсвөөс хэдэн цаас гараал биз аймгийнхаа уугуул иргэдийг баярлуулах хичнээн сайхан.
Зиа тэгээд бас хотод аймгийнхаа соёлын өдрүүд гэж юм зохион байгуулна. Бүх урлагын чиглэлийн хүмүүстээ хэдэн цаас өгж байгаад сайхан тоглолт зохион байгуулаад хэдэн өдөр тэлвийзээр ярьчихна. Яриа бол манай аймаг хичнээн сайхан хөгжиж байгаа тухай байхын. Гүү бусад аймгийнхан үнэн худлыг мэдхийн биш. Манай аймгийханд бол засаг дарга нь зурагтаар гарч байгаа нь хичнээн сайхан.
Наадам бол над шиг засаг дарга хүнд бөөн хар олз. Юм авахгээгүйн шүү тэр бол тусдаа асуудал. Наадам зохион байгуулна. Одоо тэр хөдөө наадам зохион байгуулдаг асуудал бол жижиг шүү дээ. Хотод сайхан 1000 дэмбээчин цуглуулж гэнисийн номд оруулна. Бүгд дэмбээдэх албагүй хойд талын хэд гараа хөдөлгөөд сууж байхад болно. Үүнийг ерөнхийлөгч ивээлдээ авах учиртай. Нутгаас шинэ цолтой бөх төрхөд нэг машин, нэг жийп машин өгнө. Гүү яахавдаа төсвөөс хэдэн цаас гаргаад ард олныхоо хайртай бөхөд өгөөл биз буруу нь юу байна. Тэр яам маамнаас нь өгөх хамаашд нутаг нь зүгээр хараад сууж болохгүй. Адилхан төсвийх байж ичмээр биздээ. Яагаад эрдэмтэн, шинжлэх ухааны салбарын мундагууддаа өгөхгүй байгаан гэж үү. Тэднийг хэн таньдын дурандаа юм сурчаад. Тэгээд ч хэн ч танихгүй хүнд төсвийн мөнгө зарцуулхаар ард түмэн чинь уурлана шүү дээ. Ядаж авилгал авсан гэнэ.
Тэгээд энэ чинь дандаа нутгаасаа шилжсэн хотын оршин суугчдад зориулсан юмнууд юм бишүү, нутагтаа амьдарч байгаа иргэдэд зориулж юу хийх вэ. Ингээд байхаар чинь хүмүүс чинь хотруу шилжих нь ихсэх юм бишүү гэж шалчигнасан хэл аманд дуртай юмнууд тэгнэ. Би тэднүүст дараах зүйлсийг хэлнэ.
Нутгийн наадмыг ханагар зохион байгуулна. Сайхан өөрөө мундаг дээл өмсөөд үг хэлнэ. 9 хөлтэй цагаан тугтай болох ёстой, 9 цэрэг барьж гарж ирнэ, цэргүүд бие хамгаалах урлаг хийгээд, хүүхнүүд гоё дээлтэй хадаг барьж зогсоод улсын наадмыг яаж хийдгэв бүгдийг нь л чадах чинээгээрээ хийнэ шүү дээ. Хэдэн цаас төсвөөс гаргаж ард түмнээ наадуулалгүй яахав. Сайхан наадмаа нээж үг хэлчихээд, сурын талбай орж сур харванаа. Би бол ерөнхийлөгчийн хийдэг бүрийг хийж, чингис хааныхаа хэлсэн бүгдийг хэлж явна шүү дээ. Гуанзныханд хэдэн цаасаар зөвшөөрөл өгчихөөд хуушуур заруулчихана. Морь дагах зөвшөөрлийг бас хэдэн цаасаар өгчихнө. Аа тийн хотоос урлагын хүүхдүүд нэлээд хэдэн цаасаар хөлсөлж авчирхын байна, хэдэн салют хужаагаас авчихна, тэгээд хамгийн гол нь түрүү морь бөхийн бай шүү дээ тэнд хамаг мөнгө урсчих гээд байдаг. Өө тийн хотоос ирсэн нутгийн зөвлөлийхөн, сайд дарга нарын унаа хоол хүлээн авалтын зардал гэж ланзгар юм байна. Энэ бүгдийг ард олноо сайхан наадаасай гэж л хийж байгаан.
Ард олонд яаж хүрч байгаан гэж үү. Орон нутагтаа томоохон сайд дарга нарыг авчрах шиг сайхан юм хаа байна энэ чинь. Ард түмэн чинь нутгийх нь наадам хичнээн том шагналтай байна төдий чинээ л баярладаг гээд байгаа. Одоо мөнгө хайрлахгүй өөрөө морьтой болох гэж байгаа. Сүүлийн арван жил хотын баячууд наадмын бүх морьны шагнал авч байна. Би яахвээ шагнал горьдож байгаа биш. Угаасаа ард түмэн нутгийх нь хүний морь түрүүлхэд баярладаг байхад засаг ноёных нь морь түрүүлхэд магнайгаа хага баярлана шүү дээ. Энэ бүгд чинь бүгд л нутагтаа амьдарч байгаа оршин суугчдыг баярлуулах гэж төсвийн хэдэн цаасаар хөлс баасаа дуслуулан барин хийж байгаа ажил шүү дээ. Ард түмэн баяртай сэтгэл хангалуун байхад бүх юм сайхан.
Яг ард түмнийхээ амьдарлын өдөр тутмын ямар ажлыг хийж байна гэж үү. Үүнийг бол төсвийн зардалаар биш бизнесчидийн хөрөнгөөр шийдвэрлэж байна. Би засаг дарга байх хугацаандаа гар утасны дөрвөн оператор кампаани оруулж ирж ард түмнийхээ хоорондоо холбоотой байх нөхцөлийг бүрдүүллээ. Мөн нэлээд хэдэн банкны салбарыг оруулж ирж зээл авч мөнгө хадгалуулах өргөн боломжийг бүрдүүллээ. Мөн хүнсний томоохон сүлжээ дэлгүүрүүдийн салбарыг оруулж иржээн. Аймгийн бүх айлыг орон даяар гардаг тэлвийзийн сувгуудийг үзэх боломжтой болголоо. Мөн монголын радиог өглөөнөөс орой болтол сонсоно. Тэр надтай холбоод байдаг малын түүхий эд авдаг хужаагын кампаанитай би хамаагүй шүү.
Иймэрхүү маягаар ажиллахад болохгүй нь юу байхав. 0001 гэсэн жийп унаад бүх ажил хотод болхоор хааяа нэг салхинд гарах маягаар аймагтаа очиж хэд хоночоод аан. Эр хүний жаргал эзгүй аймагтаа гэж.

Би
Би
Zochin
nergui
DulGuuN
setgegdel bichigch
lkhagvasuren
enxbat
Зочин
Tsogt taij
Gump
zochin
ari
gump
Gump
Mongol hel
Зочин
Зочин
Рийчэр
Мардай
Монгол хэл
Зочин
dfgdfg
Дэмжжийнаа
fanat
Bvsgvi
Bvsgvi
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
ah
zochin
bi
Зочин
Зочин
Зочин
ner-d
зөгий
zorig
ner
zochin
boroo
Confi
Зочин
Зочин
Baterdene
Зочин
Зочин
Зочин
bi
Зочин
Зочин
user
есү
Ä. Àìàðñàíàà Áàÿíõîíãîð
eebii
saihan gar
Зочин
mongol er
Зочин
Цолмон
Долдой
Зочин
tolgoi
hotiin zochin
ok
gump-aa chi shuu
zochin
zochin
zochin
Zochin
Bi
САНАЛ
zochin
suk
Зочин
hi
Uugii
Rataab
bgjiosdfbnd
Зочин
Зочин
on
on
on
gump neeree
ХЭ ХЭ ХА ХА
munkhuu
delgermaa
Zolo
Зочин
aaagii
Dornod
rm
Зочин
hooligan
koreagaas
Зочин
1
hhh
aaagii
laitai
Зочин
bb
хэхэ гэж
Зочин
Зочин
Зочин
Buyanto