ҮҮРЭГ БИЕЛҮҮЛЭХГҮЙ БОЛ ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЬ ЗОГСООХЫГ “ПЕТРОЧАЙНА ДАЧИН ТАМСАГ”-ИЙНХАНД АНХААРУУЛАВ
Зуншлага сайхан болох нь ээ. Хотоос зүүн тийш гарч явахад л хур дагалаа. Ерөнхий сайд С.Батболд Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт хэд хоног ажиллахаар яваа нь энэ.
Зуншлага сайхан болох нь ээ. Хотоос зүүн тийш гарч явахад л хур дагалаа. Ерөнхий сайд С.Батболд Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт хэд хоног ажиллахаар яваа нь энэ. Гурван аймагт Ерөнхий сайдыг яг нэг стандартаар угтах аж. Хүндэтгэлийн жагсаал хийж, бүрээ бөмбөр үлээн, улаан хивсэн дээр алхуулж хүлээн авлаа. Зарим аймагт бороо орохын өмнө салхи дэгдсэн нь өнөөх ганган хивсийг нь Ерөнхий сайдыг ирэхээс өмнө арай л хийсгэчихсэнгүй. Социализмын үеийнх шиг ингэж угтах хэрэг байна уу гэж албаны хүмүүсээс асуухад Засгийн газраас зөвшөөрөөгүй ч төрөө хүндэтгэж байгаа хэрэг гэж тайлбарлав. Иргэд Ерөнхий сайдаа угтах гээд аймгийн төвийнхөө талбай дээр, эсвэл хурлын танхимд дүүрэн цугласан байх аж. Настнууд энгэр дүүрэн одон медалиа гялалзуулж, гоёлын дээлээ өмсчихөж. Хачирхалтай нь зүүн аймгийнхан бүгд л Ерөнхий сайд С.Батболдыг "манай нутгийн хүү" гэцгээх аж.
Сүхбаатар аймгийнхан гэхэд л аавынх нь нутаг болохоор угшлаа дагавал яалт ч үгүй манайх гэнэ, Дорнод аймагт төрж өссөн болохоор бас л манайх гэх юм. Хэнтийчүүд Цэцэн ханаас төрсөн манай сайд гэх юм. За ямар ч байсан Зүүн аймгийнхан Ерөнхий сайдаа өөр өөрийнхөөрөө өмчлөөд л суугаа юм байна. Дээрх аймгуудад хийсэн ажлынх нь талаар дараагийн дугаарт хүргэх учир энэ удаа Ерөнхий сайдын Зүүн бүсэд ажилласан өдрүүдэд анхаарал татсан нэг зүйлийг онцолъё. Энэ нь Дорнод Тамсагийн сав газарт газрын тосны хайгуул, олборлолтын ажил хийж байгаа "Петрочайна Дачин Тамсаг" ХХК-ийн үйл ажиллагаатай танилцсан явдал юм. Ирсэн зочдод тус компанийн захирал, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга нар танилцуулга хийв. Мэдээж тэд их л сайхан юм хийж байгаа гэж хэлсэн. Сайхан зүйл хийх гэхээр нь саад тотгор учруулаад байгаа нь Монголын тал гэх маягийн үгс ч урсав. Монголын тал хөшүүн хойрго байхаар Хятадын талын хөрөнгө оруулалт цаанаа л нэг болж бүтэхээ байчихаад байна гэж ирээд л учирлаж гуйхын зуур ярьж байх юм. Үнэн хэрэг дээрээ Монгол Улсын 26 хууль тогтоомжийг зөрчсөн гэж Мэргэжлийн хяналтынхан тус компанийнхныг дүгнэсэн байгаа юм. Ингээд тэдний үнэнээс зөрсөн танилцуулгын дараа Ерөнхий сайд, түүний танхимын гишүүд, УИХ-ын гишүүд, холбогдох албаны хүмүүс асуулт асуулаа. Бас анхааруулга ч хэллээ. "Петрочайна Дачин Тамсаг"-ийнхан үүнд их дургүй байгаа бололтой.
Биднийг очихоос өмнө ажилчдадаа хэвлэл мэдээллийнхэнд янз бүрийн юм хэлж болохгүй гэж анхааруулсан байгаа юм. Өнөөдүүл нь элдэв юм асуух гэхээр дөлж зугтаад болдоггүй. Уг нь саяхан цалингийн доод хэмжээг нь 300 ам.доллартай тэнцэхээр болгосон гэж байсан. Сумын иргэдийн хурал хуралдаад монгол ажилчдын цалинг нэмүүлэхээр шийдвэр гаргаж нөгөөдүүл ч үүнийг нь хүлээн зөвшөөрчээ. Дорнодчууд Ерөнхий сайдыг очиход "Газрын тосны баялгаас орон нутгийн иргэд хүртэх ёстой" гэсэн утгатай уриа лоозон барьж угтсан нь ч учиртай аж. Орон нутгийн иргэд эдний үйл ажиллагаанд таагүй ханддаг гэнэ. Үнэн хэрэгтээ Монгол Улсад асуудал нь байгаа юм биш. Нөгөө тал асуудалтай байгаа нь уулзалтын явцад тов тодорхой болов. Угаас гэрээний олон заалтыг зөрчиж заримыг нь биелүүлэхгүй байгаа юм байна. Сайд дарга нар юм асуухаар тоймтой юм ч хэлэхгүй юм. Асуултад хариулж чадахгүй болох үедээ нүүрэнд нь илт уур хилэн тодроод ирэх аж.
УИХ-ын гишүүн П.Алтангэрэл "Та нар ирэх болгонд л ийм юм ярьж суух юм. Нөөцийн гуравны хоёрыг нь Монголын Засгийн газар баталж өгсөн атлаа үлдсэнийг нь баталж өгөхгүй байгаа нь байгаль орчны нөхөн сэргээлт бусад асуудалд нөлөөлөөд байна гэж ярих юм. Та нарын энэ барьсан юмнууд хэзээд ачаад явахад бэлэн. Дээр нь хэт хямдхан материалаар хийгдсэн байдаг. Монголд юу үлдэх юм. Зам барина гэчихээд яагаад одоо болтол худлаа яриад байж байдаг юм" гэтэл тус компанийн захиралд хэлэх үг олдсонгүй. Нөгөө л танилцуулгад дурдсан зүйлийг давтан "Манай илрүүлсэн нөөцийн гуравны хоёрыг Монголын Засгийн газар баталж гуравны нэгийг нь батлаагүй. Бүгдийг батлахгүй бол хөрөнгө оруулалт орж ирэхэд саадтай байгаа гэв. Нөөцийн асуудлыг бүрэн шийдэхгүй бол манай компанийн үйл ажиллагаанд нөлөөлж байна гэлээ. Ч.Улаан гишүүн "Гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй байж хандив тусламжаар ам хаах нь зохисгүй"-г дурдав. Д.Одбаяр гишүүн "Газрын тос олборлохоосоо өмнө газрын тос боловсруулах дунд оврын үйлдвэр барина гэсэн яасан" гээд мөн хатуу хучилттай зам барих ажил одоо хүртэл хийгдэхгүй байгаа талаар асуухад Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яам, Байгаль орчны яам асуудлыг нь шийдэж өгөхгүйгээс болсон гэв. Түүнээс болоод гэрээнд хатуу хучилттай зам барихаар тусгачихаад одоо хайрган хучилттай болгож өөрчилсөн төдийгүй хөрөнгө оруулалт нь ч шийдэгдэхгүй байгаа тухай ярилаа. Гэтэл Байгаль орчны дэд сайд Ч.Жаргалсайхан Замын элэгдэл маш их байгаа. Байгаль орчны яамнаас бүх замыг хатуу хучилттай байлгахаар зорьж байгаа. Гэтэл тус компанийн захирал газрын тосны хайгуулын онцлогоос шалтгаалж эхний үед тодорхой хэмжээгээр байгаль орчинд нөлөөлдөг гээд олигтой зүйл хэлсэнгүй. Гэсэн атлаа гэрээнд заасан амласан зүйлээ огт хийхгүй байгаа нь энд ирсэн албаны хүмүүсийн дургүйцлийг хүргэж байв. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай монгол, хятад ажилчдын цалинг сонирхов. 500-1000 ам.долларын цалин авч байгаа гэж байна. Манай ажилчид цалиндаа сэтгэл хангалуун байдаг хэмээн өнөөх эрхэм заллаа.
Үнэн хэрэгтээ монгол ажилчдын цалинг 300 ам.доллар болгохыг Монголын тал сая л зөвшөөрүүлж талаар дээр мэдээлсэн. Дараа нь Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ "Танай компани батлагдсан чиглэлд баталгаатай аюулгүй тээвэр хийх ёстой. Танайх хайрган хучилттай замын төслөө маш нарийхан, хоёр машин зөрөх зайгүй, тийм санал оруулж ирсэн. Бид та бүхэнд өргөн болгоод ир гэсэн даалгавар өгсөн" гэлээ. Ингээд Монголын талаас л болохгүй байгаа юм шиг зүйл яриад байсан тус компанийн удирдлага сүүлдээ хэлэх үггүй болов. Энэ бүхний эцэст Ерөнхий сайд үг хэллээ. Газрын тосны хуульд Засгийн газраас шинэчилсэн найруулга хийх санал оруулж байгаа. Газрын тосны нөөц ашигласны төлбөр, бүтээгдэхүүн хуваах гэрээг нэмж тусгах шаардлага байна. Тэгэхгүй бол хуучин гэрээнээс болж Монгол Улс алдагдалтай байгаа талаар хэлээд энэ онд багтааж цуглуулах, хадгалах, цэвэршүүлэх олборлолтын байгууламж барихыг үүрэг болгов. Хийж байгаа, хийх гэж байгаа гэсэн шалтаг шалтгаан дахиж сонсохгүй гэдгээ ч хэлсэн юм. Мөн тэрээр нүүрс олборлож буй дотоодын компанийнхаа тээвэрлэлтийн үйл ажиллагааг зогсоож болж байхад гадаадын компанид ч адилхан арга хэмжээ авч болохыг анхааруулав.
Ерөнхий сайд энэ уулзалтын дараа Байгаль орчны дэд сайд Ч.Жаргалсайханыг тус компанийн удирдлагуудтай дахин уулзахыг үүрэг болгосон юм. Дэд сайд Ч.Жаргалсайхан тус компанийн удирдлагуудтай уулзахдаа хэд хэдэн шаардлага хэлсэн юм. Тэрээр "2007 оны тавдугаар сард та нар Ерөнхий сайд С.Баяртай намайг энд ирэхэд техник, эдийн засгийн үндэслэлээ бэлэн болгосон. Нэг жилийн хугацаанд хатуу хучилттай зам барина гэж байсныг чинь би санаж байна. Гурван жилийн дараа ирлээ. Та нар ч юу хийгээгүй байна. Бүр ухраад хайрган зам барих тухай ярьж байна. Энэ байдлыг бид хүлээж авах боломжгүй. Хатуу хучилттай зам барихыг Байгаль орчны яам хатуу шаардана. Та нарт нэг сарын хугацаа өгнө. Энэ хугацаанд багтааж хатуу хучилттай замын техник, эдийн засгийн үндэслэлийг хийлгэж оруулж ирэх ёстой. Өөр тайлбар сонсохгүй. Үгүй бол үйл ажиллагааг чинь зогсооно. Нөгөө талаас техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийгдэхгүй байна. Газрын хөрсний бохирдуулалтыг саармагжуулах ажил хангалтгүй. Ахуйн болон үйлдвэржилтийн хогны асуудал одоо болтол хийгдээгүй. Хог хаягдлаа шууд газарт булж байгаа. Энэ тухай нутгийн иргэдээс гомдол ирж байна. Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажил хийгээгүй. Энэ жилийн хөрөнгийн фондод байгаль орчинд зарцуулах мөнгө төвлөрүүлээгүй. Энэ бүх байдлыг чинь ойрын хугацаанд газар дээр нь ирж шалгах ажлын хэсэг явуулна" гэлээ. Ямар ч байсан "Петрочайна дачин Тамсаг"-ийн асуудлыг Засгийн газар хэлэлцэхээс өмнө Ерөнхий сайд байдлыг газар дээр нь очиж үзлээ.

Dr. Aditya
DR ADITYA
зочин
zochin
Зочин
Зочин
*****w w w COMPUTERSHOP M N ****** АМЕРИКА
Зочин
Зочин
Зочин
Зочин
tt
shaa shaa psda nar
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
пүүжээ
Зочин
Зочин
Зочин
Зочин
хөх чоно
uncle
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
bagant
Зочин
bilgee
Од