ХӨГЖИЖ БАЙГАА Ч УЛСТӨРЖИЖ УГТСАН СҮХБААТАРЧУУД
Ерөнхий сайд Сүхбаатар аймагт очиход хүндэт харуул жагсан угтан авлаа. Иргэд төв талбайгаараа дүүрэн ирсэн байв.
Ерөнхий сайд Сүхбаатар аймагт очиход хүндэт харуул жагсан угтан авлаа. Иргэд төв талбайгаараа дүүрэн ирсэн байв. Д.Сүхбаатар жанжны хөшөө бүхий төв талбайдаа LED дэлгэц байрлуулжээ. Дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг аймгийн төвийнхөн эндээ үзэж таашаал авдаг юм байх. Ерөнхий сайд тус аймгийн ус цэвэршүүлэх байгууламж, дунд сургууль, эмнэлгээр орж үйл ажиллагаатай нь танилцсан юм. Мөн очсон аймаг бүртээ зарим асуудлыг газар дээр нь шийдэж явлаа. Иргэд Ерөнхий сайд С.Батболдыг хүлээгээд Хөгжимт жүжгийн театрт зайгүй цугларчээ. Орон нутгийн асуудлаас гадна ажиллаж буй салбарынхаа, бүр хувийн зовлон жаргалаа тоочих нь байх юм. Үгүй бол үзэл бодлоо илэрхийлэх аж. Сүхбаатарчууд УИХ-ын сонгуулиар үргэлж МАХН-ын (МАН-ын) төлөө санал өгч ирсэн болоод ч тэр үү уулзалтын үед час улаан хэвээрээ л байгаа нь анзаарагдсан юм. Орон нутагт өнгөрсөн сонгуулиар Ардчилсан нам ялжээ. Байдлыг харах нь ээ Сүхбаатар аймаг өнгө зассан байна. Хэдэн жилийн өмнөхөөсөө шүү. Залуу удирдлагууд нь ч гар нийлж ажиллаж байгаа бололтой. Ядаж л нийслэлд шороо болоод байдаг гутал бүртийх тоосүй байж болоод байна лээ. Явган хүний хавтангаа хийх гэж хөрш Дорнод аймгаасаа зөөдөг байсан бол одоо өөрсдөө хийдэг болж. Тоосгоны үйлдвэртэй болсон болохоор дорнодчууд тоосго авдаг болжээ. Хатуу хучилттай зам, автомашины зогсоол, үйлчилгээний шинэ төв, цэцэрлэгт хүрээлэн, 75 айлын орон сууц гээд сүүлийн жилүүдэд хийгдэж байгаа ажил нүдэнд илхэн. Аймагтаа жишиг хороолол байгуулсан нь сонирхол татаж байв. Заасан юм шиг нэгэн жигд байшингууд, ижил өнгийн хашаа нь цэвэр цэмцгэр харагдах аж. Сүхбаатарчуудын нэг гол шүдний өвчин бол ундны ус байсан. Одоо харин цэвэршүүлэх байгууламж барьсан учир энэ зовлонгоосоо салсан байна. Мөн хэдхэн хоногийн өмнө дулааны цахилгаан станцын шав тавьсан гэнэ. Сүхбаатар аймаг зоогийн газартаа тамхи татахыг хориглоод хэдэн жилийн нүүр үзжээ. Иргэд ч энэ журмыг сайн биелүүлэх юм. Дээр нь гялгар уутыг хэрэглээнээс гаргахаар зорьсон учир дэлгүүрээс уут олно гэдэг нүдний гэм болжээ. Саяхан сүхбаатарчууд Соёлын өдрүүдээ нийслэлд нижгэр зохион байгуулсан билээ. Олон хийсэн ажлууд байгаа ч хэд хэдэн хүн үг хэлэхдээ Засаг даргаа хатуу шүүмжлэв. Хувийн болоод улс төрийн өнгө аяс орсон энэ шүүмжлэлд Ерөнхий сайд харин зөв өнцгөөс нь харсан үг хэлнэ лээ. "Юм хийсэн хүн үргэлж шүүмжлэлд өртөж байдаг" гэж. Засаг даргаа зад шүүмжилсэн нутгийнхан бурхан мэт үзэх Ч.Улаан, Р.Буд хоёрыгоо харин ч нэг зайгүй магтаж байна лээ. Ч.Улаан гишүүнийг үг хэлэх бүрт ширүүн бороо шаагих мэт л алга ташаад байсан. УИХ-ын гишүүн ч гэж хэлэхгүй юм. Улаан сайд маань гэцгээх аж.
Уулзалтын гадуур бас иргэдээс Засаг даргын үйл ажиллагаатай холбоотой асуулт асуухад гурван хүний хоёр нь лав ам сайтай байна лээ. Уулзалтын үеэр ирэдийн их сонирхож буй зүйл нь хүний хөгжлийн сангийн мөнгийг бэлнээр нь, бөөнөөр нь өгөөч гэж гуйх юм. Таван толгойн хувьцааны талаар ч сонирхож байна. Зүүн аймгийн иргэд нэг зүйлд их санаа зовдог аж. Учир нь аль ч аймагт очсон уул уурхайн асуудал сөхөгдөх бөгөөд байналь орчин сүйдэж байгаа болон монгол ажилчдын цалин хөлс бага байдаг, гадаадын хөрөнгө оруулагчдын дураараа загнах нь хэтэрсэн гээд л шүүмжилж гарах юм.
Мөн "Хотод жагсаал цуглаан хийгээд байгаа тэр Их хуралдай энэ тэр чинь ард түмэн бүгдээрээ биш үү, Ерөнхий сайд аа. Хэсэг хүмүүсийн л улстөржилт. Түүнээс биш юу юугүй хүний толгой авах юм яриад байгаа нь зөв биш" гэж байна, тэд.
Иргэд "Гэрийн нохойн сүүл өөдөө гэдэг байсан бол манай аймагт үйл ажиллагаа явуулж гадны хөрөнгө оруулалттай компаниуд хэтэрхий даварч байна" гэсэн гомдол хэлж байв. Уулзалтын үеэр анхаарал татсан зүйл нь Жаргалсайхан хэмээх залуугийн үг байв. Эмч, эмнэлгийн ажилчдын буруугаас эхнэр, дөнгөж төрсөн хүүхдээ алдсан тэрээр зааланд байгаа олон хүнийг нулимс унагахад хүргэсэн юм. Тэрээр "Одоо болтол шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй. Үүнээс болж хэнд ч арга хэмжээ аваагүй. Холбогдох бүх л байгууллагад хандаад хэн ч хариу өгөөгүй"-г Ерөнхий сайдад хоолой зангируулан хэлсэн юм. Мөн тэр залуу "Ганц хар амиа бодож байгаа юм биш. Дараа ийм зүйл давтуулахгүйн тулд үүнийг хэлж байна" гэлээ. Эмч эмнэлгийн байгуулагад арга хэмжээ авч өгөөч ээ гэхэд газар дээр нь баг томилж, уулзалтын дараа энэ талаар яаралтай хуралдахыг Ерөнхий сайд үүрэг болгов.
Хүүгээ хүний гарт алдсан гэж үздэг Б.Чадраа гуайн үг бас анхааралд өртөв. Олон жил холбогдох бүх байгууллагаар нь яваад ч олигтой үр дүнд хүрээгүй гэдгээ өвгөн хэлнэ лээ. Уулзалтын төгсгөлд өндөр настан О.Мангал гуай эв эетэй байхыг сануулаад "Улстөржөөд сайн зүйлд хүрэхгүй. Хамтраад засаг барилаа гээд муудсан юм алга, тэр энэ нам гэхээсээ илүүтэй улс орноо л өөд нь татах хэрэгтэй хүүхдүүд минь" гэж танхимын уур амьсгалыг зөөллөсөн юм.
Сүхбаатарчууд Ерөнхий сайдад дарьганга хийцийн гайхалтай уран сэтгэмжтэй тэнзэн ташуур бэлэглэсэн юм. Харин Ерөнхий сайд эмнэлэг, сургуульд машин бэлэглэнэ лээ.
Ямар ч байсан Сүхбаатар аймаг хөгжих нь тодорхой болжээ. Харин улстөржсөн хэвээрээ л байна лээ.

õºõòºìºð
Зочин
E
www.1000zahia.com
www.1000zahia.com
www.1000zahia.com
w w w COMPUTERSHOP M N АМЕРИКААС ГАНЦХАН ТАНЬД ЗОР
Зочин
Зочин
Зочин
OD
Зочин
Зочин
Зочин
Зочин
noname
bayar
ser ser
chook
Зочин
Зочин
Зочин
гэгээнэ
аюуш
аюуш