ЦЭНХЭР УНИАР ДУНД ТАЛСТАХ ЦАГААН СУВД
Далайн чийглэг салхи үлээж байгаа нь үл мэдэгдэвч далдуу модны навчис алгуурхан сэвэлзэнэ. Хөх усан униар манантаж цэлхрээд тийм нэг бүгэг саарал орчинг үүсгэх ажгуу.
Далайн чийглэг салхи үлээж байгаа нь үл мэдэгдэвч далдуу модны навчис алгуурхан сэвэлзэнэ. Хөх усан униар манантаж цэлхрээд тийм нэг бүгэг саарал орчинг үүсгэх ажгуу. Аварга хөлөг онгоцнууд энд ч нэг, тэнд ч нэг даналзаж алсаас ажихуйд тэргүүнээ өндөрт өргөх "төмөр шувуу" мэт л үзэгднэм. Өнгө өнгийн шовх үзүүртэй харандаа зэрэгцүүлээд босгочихсон юм шиг олон давхар байшин барилгууд униар дунд нозоорон дүнсийх аж.
Замын хажуугаар сүглийх моддын навчис, янз бүрийн гоёмсог цэцэгсийн үнэр автобусны цонхоор нэвт шувт ханхалж, хүмүүсийнх нь царайнаас далайн орны чийглэг агаар аяндаа мэдрэгдээд ирнэ.
Азийн цагаан сувд гэгддэг Хонконгийн нисэх онгоцны буудлаас төв рүү нь довтолгож яваа минь энэ. "МИАТ" компанийн төлөөлөл, урлагийн болон хэвлэл мэдээллийнхнээр эл удаагийн баг бүрдсэн байв. Дэлхийн худалдаа, эдийн засгийн томоохон төвүүдийн нэг Хонконг руу "МИАТ" компани ирэх сарын 2-ноос албан ёсны нислэг хийхээр болоод байгаа билээ. Багийн бүрэлдэхүүнийг "МИАТ" компанийн Хонконг дахь төлөөлөгчид угтан авсан юм. Зочид буудал хүрэх замд хүзүүндээ урт оосортой пайз зүүсэн, түүндээ овог нэр, угсаа гарал, эзэмшсэн боловсрол, төгссөн сургууль, нас хүйсээ тодорхой бичсэн хөтөч бүсгүй тайлбар хийсэн. Хоёр нүдээ сүрхий эргэлдүүлж байгаад англиар ярьж өгч байна аа. Түүний яриаг анзаарахуйд тухайн хотын үүсэл, сүүлийн үед хэрхэн эрчимтэйгээр хөгжиж байгаа хийгээд Дэнтун, Циньи зэрэг дэлхийн хамгийн том усан боомтуудын талаар өгүүлсэн.
Хонконг нь Хятадын зүүн өмнөд хэсэгт оршдог, Их Британийн колоничлолд 100 гаруй жил байгаад 1997 онд БНХАУ-ын мэдэлд эргэж ирж, засаг захиргааны онцгой бүс болсныг манайхан мэднэ. Албан ёсны хэл нь хятад, англи. Хэд хэдэн усан боомтын дэргэдүүр өнгөрч, хоёр ч удаа томоохон уулыг нүхэлснээр шуударч, замын бөглөөнд басхүү түгжирч, өнгийн харандаа шиг өнөө өндөр шовх барилгуудынх нь дундуур шар автобустайгаа хатируулахдаа хатируулж, сажлуулахдаа сажлуулж сая л нэг хөл газар тавив даа. Уулсын оройд будан татаж, шамрага цас хаялах ахуйд Монголоос гарсан хүмүүст хорин долоон хэмийн дулаантай хотод буухад ямархан мэдрэмж төрөх нь мэдээж. Тийм нэг зөөлөн агаар илбээд авах шиг л болсон. Жаахан эв дүй муутай жишээ татвал нохойн гөлөг ч юм уу, ямар нэг амьтанд долоолгуулж байгаа мэт хацар нойт оргиод ч явчих шиг.
Буудал маань арван хэдэн давхар юм аа. Монголоос ирсэн зочид төлөөлөгчид есөн давхрын өрөөнүүдэд хоёр, хоёроороо хуваарилагдав. "Regal" буудлын үүдэнд шар автобус зогсохтой зэрэг нэгэн ижил улаан таксинууд ар араасаа хуйлран ирэв. Тэдгээрээс америкчууд, энэтхэгчүүд, хар арьст бүсгүйчүүд гээд зүсэн зүйлийн хүмүүс буулаа. Уг буудалд амрах нь амарч, амрахаар ирэх нь ирж байгаа юм байна. Миний бие 912 тоотод "Хөсөгтөн" хамтлагийн хөөмийч, морин хуурч Чукагийн хамт орлоо. Өөдөөс харсан өрөөнд гавьяат жүжигчин Ц.Түвшинтөгс, уртын дууч Б.Батболд нар орсон байв.
Эргэн тойрон битүү л өндөр барилгууд, хоолны болон үйлчилгээний газрууд дүүрэн байх ажээ. Өрөөний ханууд тэр чигээрээ толь. Ер нь гадны гэлтгүй манайхны буудлууд ч тийм байдаг л даа. Хүссэн хүсээгүй өөрийгөө цаг үргэлж тольдчихож байгаа юм. Тэрхэн агшинд шүршүүрт орж байгаа нөхөр хаалгаа үл ялиг нээлттэй орхих аваас бүх зүйл нь харагдах юм даа гэсэн бодол төрөөд явчихлаа.
Дэлхийн урлаг, соёлын нэртэй оддын зарим ярилцлагад "Өөрийгөө хэдэн талаасаа өдөржин тольдоод, сайхан инээмсэглэж, эрх чөлөөтэйгээр ил задгай гэртээ амрах дуртай" гэсэн байдгийг санаад орхив.
Оройхон гарлаа. Ойр хавийнхаа үйлчилгээний газруудыг сонирхохоор тэр. Тэрхүү бүгчим халуунд хоолны газруудаас маш эвгүй үнэр ханхална. Зарим үед амьсгал авахад ч бэрхтэй болж байгаа юм. Бүх зүйл цэвэр цэмцгэр шил толь шиг байна гэж юу байхав. Хог хаягдал хөглөрчихсөн газруудын байрны доогуур далавчтай жоом гүйнэ шүү дээ. Бие арзасхийлгээд гараад ирэх нь бас чиг эвгүй.
Эхний өдрийн орой хотын төв хэсэгт орших томоохон буудалд хүлээн авалт боллоо. Тус хот дахь "МИАТ" компанийн төлөөлөгчийн газрын ерөнхий менежер Н.Энхсайхан тэргүүтэй албаны эрхмүүд хүлээж авсан. Уг төлөөлөгчийн газрын менежер Оюунаа гэж даруухан бүсгүй мөн хүрэлцэн ирсэн байв. Улаанбаатарт байгаа хоёр хүүхэд, ханиа санаж бэтгэрэх шахаж буйгаа явцын дунд дуулгасан. Тэрээр жаран давхар байрны дөчин есөн давхарт нь аж төрдөг юм байна. Өглөө үүлэн дунд, униар манан дунд умбасан амьтан л нойрноосоо сэрнэ шүү гэж байлаа.
Хонконгт аж төрдөг монголчуудын тоо бусад улс орнуудтай харьцуулахад тун цөөн юм билээ. Хорь, гучин хүн л байдаг гэсэн дам мэдээ байна.
Уг хот газар нутгийн хэмжээ нь дэндүү бага (1104 хав дөрвөлжин километр) учир байшин барилга нь өргөөшөө биш дээшээ л сунадаг аж. Хамгийн өндөр барилга нь 100 давхар гэсэн байх шүү. Уг барилга дээрээс хичнээн ч хүн нисч амиа алдсан юм бэ дээ. Ихэвчлэн дунд сургуулиа дүүргэж байгаа залуус өндөр байшин дээрээс үсэрч золгүйгээр хорвоог орхидог байна. Гол нь хүссэн сургуульдаа орж чадахгүй гэрээсээ хөөгдөх дээрээ тулах үедээ, алба ажил, ахуй амьдралаасаа болж сэтгэл санааны гүн хямралд орох, за тэгээд хайр дурлал нь бүтэлгүйтвэл залуучууд ямар ч сонголтгүйгээр өнөө үхлийн байшинг зорьдог ажээ.
Хонконгт барууны болон зүүний соёл урлагийн нөлөө их байдаг. Ялангуяа хоол, кино, хөгжмийн урлагт тэдгээр нь илүүтэй мэдрэгдэнэ.
Өнөө хүндтэй хүлээн авалтад нь мэдэх мэдэхгүй янз бүрийн хоол идэж, орж гарсан орон орны иргэдийг анзаарч суух ахуйд хүмүүс бөөгнөрөөд л нэг зүйл болоодохлоо. Тэгтэл нэг нөхөр томоохон тавганд зуурсан дөнгөж эвлэж ядаж байгаа гурилыг дээш доош нь шидээд л байх юм. Удалгүй нарийн савхан гоймон шиг болгоод ирсэн зочдод өгч байгаа юм. Өнөөдүүл нь түүхийгээр нь идчихэж байгаа харагдана. Иймэрхүү шоу газар сайгүй болдог юм билээ.
Манай багийнхны залуучууд шөнийн Хонконгоор аяллаа. Хоёр давхар автобусанд сууж далай хүрээд тэндээсээ усан онгоцоор зугаалав. Автобусны дээд давхарт морилбол таван хонконг доллар, нэг давхарт нь суух бол хоёр доллар тавин мөнгө. Доллараа жолоочийн дэргэдэх мөнгөний машинд хийнэ. Хэрвээ арван доллар хийвэл шууд л автоматаар таван доллар нь гарч ирнэ. Ганц доллар юм уу, таван мөнгө хийвэл өнөө машин нь илүүг нэхдэггүй юм билээ. Манайхан л болсон автобусанд ганцхан суугаад муу аргыг нь мэдчихэж байгаа хэрэг. Бүгд л дутуу мөнгө хийгээд хоёр давхарт нь, ичих ч үгүй гараад суучихлаа даа. Гэхдээ хамт явсан охид бүсгүйчүүд маань бол санаа зовоод мөнгөө үнэнээр нь тушаанам билээ.
Далайн захаас усан онгоцоор нөгөө талд гарахад бас л таван доллар. Хоёр давхарт нь суувал илүү үнэтэй. Усан онгоцны модон сандал дээр суугаад далай дундуур давхих сайхан байх нь мэдээж. Далайн нөгөө хэсэгт гарах тэрхэн агшинд онгоцон дээр юм, юм л болоод авч байгаа юм. Америк бололтой залуу найз бүсгүйгээ ихэд гомдоожээ. Тэр нь энэтхэг бүсгүй. Мань эр учир зүггүй уйлаад, далай руу үсрэх гэж зүтгээд. Найзыгаа байтугай зорчигчдыг сандаргав. Далайн нөгөө хэсэгт гарсан манай багийнхан гэнэт л буудалдаа яаж очих тухай бодол болов. Арал дээр хаягдсан хэсэг жуулчид шиг л хоорондоо шивэр авир хийцгээв.
Далайн эрэг дээрээс шөнийн Хонконг битүү гэрэлдээ дуниараад бас л гоё харагдах аж. Гэхдээ тэнд арлын Япон зэрэг орон шиг од, сар харахын гайхамшгийг огтхон ч мэдрэхгүй нь гунигтай.
Буудлын нэр хаяг, ойр хавийнх нь томоохон газруудын зураг, хаяг, чиглэлтэй жижиг цаасыг таксины жолоочид үзүүлээд л ямар ч айх аюул байхгүй болж байгаа юм. Харин такси үнэтэй. Нэг их холгүйхэн газар явахад тавин доллар. Монгол мөнгөөр найман мянга орчим төгрөг. Энэ мэт олон сонин содон зүйлийг дараагийн дугаарт бичиглэх буюу.

Үргэлжлэл бий
Ганаа
*** w w w. COMPUTERSHOP . m n *****АНУ-С ИРСЭН
юм үзээгүйгээ бүү гайхуул
sm
hishig
hishig
hi
bayar
*****w w w COMPUTERSHOP M N ******I PAD 2 WIFI+ 3
Зочин
Зочин
Зочин