УСЫГ БИЧИГ ҮСЭГ МЭДДЭГ ГЭЧИХЭЖ. ҮНЭН Л БАЙГАА ДАА
Японы иргэн Масару Эмото гэдэг хүн цаг хугацааны хувьд саяхнаас усыг ширхэгчлэн судалж, маш олон фото зураг дарсан байна.
Японы иргэн Масару Эмото гэдэг хүн цаг хугацааны хувьд саяхнаас усыг ширхэгчлэн судалж, маш олон фото зураг дарсан байна. Тэр талаараа танин мэдэхүйн ном бичиж, уг ном нь дэлхийн хорь гаруй хэл дээр уншигдан "бээст сээллэр" болчихжээ. Уг номыг Монголын Психотроникийн хүрээлэнгээс "Усны гайхамшигт хүч чадал", "Хариулт нь усанд буй" нэртэйгээр хоёр ч хувилбараар орчуулан манай уншигчдын хүртээл болгоод байгаа. Энэ номын тухай биш энэ номонд өгүүлэх усны талаар бичиж байна.
Япон хүмүүсийн нийтлэг зан бол барагтай бол худлаа туудаггүй. Нэг юм хэлэх гэж байгаа бол багагүй судалгаа дүгнэлт хийж байж сая ам ангайдаг. Чухам Эмото сан өөрөө тийм нэгэн нь мөн эсэхийг мэдэхгүй юм.
Тэрээр өөрийгөө усны талын нарийн мэргэжилтэн биш гэдгээ нуугаагүй байна билээ. Санамсаргүй шахуу тохиолдлоор гоожуураас урсаж буй усыг микроскопоор томруулан дурандтал янз бүрийн хэлбэр дүрс үзэгдсэн гэнэ. Урьд өмнө Японд биш Америкт усанд өөрийн гэсэн мэдрэмж маягийн нууцлаг зүйл байна гэсэн шуугиан дэгдэж байгаад мартагдсан сэдэв байлаа. Түүнийг нь Эмото гүйцээх гэж ерээд оны дунд үеэс шаргуу судалсан аж.
Дорно дахины улс орон бүрт усны гайхамшгийн тухай олон домог яриа дамжигдан ирсэн. Ус ба лус савдгийн домгууд нь ихэвчлэн уран сайхан хэлбэрт үлгэр туулиуд байдаг болохоор эрдэмтдийн анхааралд өртөлгүй өнөөг хүргэсэн юм. Тэгээд ч хүүхдийн унших зохиолд үнэмшээд хайран цагаа барах хүн гэвэл Эмотогоос өөр олдсонгүй.
Мань япон дэлхийн томоохон хотуудын крантнаас гоожиж байгаа усыг тосч савлан микроскопоор дуранджээ. Гэхдээ маш "гүн"-д нь орж няхуур хандсан байна. Ганц дуслыг бүрдүүлэгч анхны нэгж нь молекул гэж байдаг бол тэрний дараагийн нарийвчлал нь атомоос бүрдэнэ. Атомыг задалъя гэвэл эгэл бөөмс гэх авай. Энэ бол хэт бяцхан, юугаар ч багцаалахын аргагүй бодгалийн эхэн хэсэг дээр очиж байгаа хэрэг. Эгэл бөөмсийн дэргэд өвчний нэг ширхэг нян бүдүүлгээр илэрхийлбэл үхэр адуу шиг том харагдахаар гэмээр юм уу даа. Тийм жижиг хэсэг дээр хөлдөөсөн ус янз бүрийн сайхан муухай хэлбэрээр сарзайн харагдана. Физикийн үзэгдэл, химийн томъёо бүхий урвалаас үл хамааран огт санаанд оромгүй шалтгаанаар усны хэлбэр өөрчлөгдсөн байхыг уг эрдэмтэн олжээ. Салхи шуурга, шавхай булингарт ажраагүй усны эгэл бөөмс юунаас болоод зарим нь их гоё жигд зургаан талт хэлбэр бүхий талст урлах, зарим нь болохоор сараачаад хаячихсан мэт утгагүй дүрс үүсгэдгийн учрыг олох гэж асар их туршилт хийсэн байна. Аргаа бараад эртний домог хууч ярианаас санаа аван ямар нэгэн мэдээлэл дамжуулж үзэхээр болсон. Эерэг сайхан ба муу муухай энерги шингэсэн байж болохуйц мэдээллийг аягатай ус тус бүрт шившээд яахыг нь харжээ. Яг л амьд амьтан шиг тэр дороо хариуг нь барих юм гэнэ. Бүр энгийнээр "Баярлалаа" гэдэг үгийг хэд хэдэн орны хэлээр савтай усаа микрофон барьж байгаа юм шиг хэлээд микроскопоор дурандаадахсан чинь хачин их баярласан шинжтэй, үзэмжит талст үүсгэн "бүр уярчихсан байна". Цаашид тасралтгүй сайн мэдээ мэдээлэл, ерөөл магтаал урсгаад байвал ус улам тунгалагшин цэвэршээд байх тийм энгийн нууц байсан нь хачирхалтай. Үйлийн үрийн анхдагч нь харилцан мэдээлэл, түүнээс гарсан шийдвэр бодит үр дүнг авчирдаг. Хэсэг эрдэмтэд цөмийн үй олноор хөнөөх зэвсэг хийх тухай ярьж байгаад өмнөө тавьсан стакантай уснаасаа хордож мажийхаа шахсан яриа бий. Ус муу мэдээ ба түүнтэй холбоотой үр дүнд эмзэг хандаж мөддөө илааршдаггүй байж болзошгүй гэнэ. Тухайлбал дэлхийн том дайнууд, газрын тосны төлөөх тэмцлүүдээс болж бөөмс нь бөөстчихсөн ус хэмээх шингэн дор хаяж 30 гаран жил тайтгарлыг үзэхгүй тарчилж байгаа. Гадаргын болоод гүний бүхий л усанд шингэсэн ийм "бузар"-ыг арилгахын тул 50 жил ч хүлээх шаардлага гарч байна гэж үзжээ.
Усыг хүншүүлэх, амьтантай зүйрлүүлэх тал дээр туршаад байх шаардлага гарсангүй. Яагаад гэхээр хүний бие өөрөө ус. Хөхүүртэй айраг шиг бие махбодийн маань 70 хувь нь цэвэр ус бусад нь өөр бодис юм билээ. Тэр дал давтал хальсан усанд сайн мэдээ, сайн энерги асгаад байх юм бол дагаад бие хаа ч сайхан болох нь тодорхой. Түвд хэл дээр уншигддаг маани мэгзмийг орчуулаад үзэхээр дандаа л магтаал яруу найраг юм билээ. Муусайн лам нар хүн худлаа мунхруулаад гэж социализмын үед шашингүйн лут нээлт хийгээд байсан. Тэгсэн мөртлөө бид ганц хийморийн сан тавиулчихад санаа дагаад ч тэр үү сэтгэл амраад явчихдаг. Үүнийг сэжгээр өвдөж, сүжгээр эдгэдэг юмаа хө гээд байсан.
Энэ нь биен дэх ус биднээс илүү ухаарч, тэр түвд үгийг ойлгоод тунгалаг талст үүсгэж байсан байх нь. Ус цэвэршихээр дагаад бие засагдсан хэрэг.
Сүүлийн жилүүдэд анагаах ухааны альтернатив хувилбарын салбарынхан усыг ихэд шохоорхох боллоо. Шинжлэх ухааны анагаахын салбарт хариу нь гараагүй олон асуулт байдаг. Тухайлбал дархлал хомсдолын ба өмөн үү өвчнийг төгс эмчлэх эм гаргаж амжаагүй. Тэгсэн атлаа уг өвчин туссан хүн эдгэчихсэн олон баримт байгаад байдаг. Альтернатив буюу бариа засал, оточ маарамба чигийнхэнд шинжлэх ухаан дорвитой үгүйсгэл хийж чадахгүй байна. Энэ байдлаас болж шинжлэх ухаан чинээндээ тултал хөгжсөн өнөө цагт санаанд оромгүй олон илээч бариач ажиллах үүдийг нээгээд өгчихсөн.
Уг нь аль эрт орос доовтор ирээд маарамба ах зэлээ хураачихсан байсан шүү дээ.
Ийнхүү хүн төрөлхтөн дахиад л мэдэхгүй юмны өмнө хүрээд ирлээ. Тэр нь хүний өөрийнх нь буюу усны дотоод ертөнц гэж тайлахын аргагүй нууцтай учирлаа. Усны дөнгөж мөсөн уулын оройг л бид харж байна. Анагаах ухааны хоёр урсгалын салбарууд зарим асуудал дээр санал нэгдэж байна. Түүн дотор аливаа өвчнийг зөвхөн эм тариагаар анагаахаас гадна сэтгэл зүйд нь нөлөөлөх замаар өөрийг нь өөрөөр нь эдгээж болохыг үндсэндээ хүлээн зөвшөөрсөн. Хүний олон төрлийн өвчин зөвхөн халдварт нянгийн замаар бус сэтгэлээсээ болж өвчилсөн юм бол өвчлүүлэгч тэр обьект нь сэтгэл болж таарна. Сэтгэлээс үүдэлтэй галзуурал солиорол зэрэг өвчинд шприцнээс үг засал илүүгээ байг гэхэд илүүдэхгүй нь мэдээж. Улмаар өөр бусад олон өвчлөлийг юунаас үүдэлтэйг нээчихлээ. Тухайлбал маш их айж ичиж явдаг нэгэн бөөрний өвчинд нэрвэгддэг. Үргэлжийн сэтгэлийн дарамт, өөртөө яршиг төвөг овоолж түүнээсээ залхаж явсаар ходоодны төрөл бүрийн өвчин оёг олсон нь зөвхөн буруу хооллож явсных биш байжээ. Монголчуудын олон мянгаараа өвчлөөд байгаа элэгний өвчин нь архиндаа биш. Архи байсан бол "өвгөнтийнхөн" өдийд элгээр хиарчих цаг өнгөрлөө. Харин архидалтаас үүдэлтэй уур хилэн, агсамнал, муудаа дээрэлхүү бачуу зан нь дотор эрхтэнг хөнөөжээ. За тэгээд цаашилбал олон түмнээсээ тасарч зожгирхох, хань ижил голж гоонь амьдрах, ганцаардах зэрэг нь хүнийг амархан зөнөглүүлж, залгаад мартамхай альцгеймэр өвчинтэй болгочихдог аж. Зарим альтернативчид бүх өвчинд сэтгэл санааны энэ мэтийн тайлбарыг тавьж утгыг нь алдуулдаг. Ламдах тал руугаа хэт хэвийгээд тийм өдөр тэгж аашилснаас осолд орсон байна ч гэх шиг тайлбар их бий.
Робер Рой гэдэг канад нөхөр усанд мэдээлэл бүхий аяс, үг шившээд түүнээ өвчтөнд уулган анагаах хувилбар туршжээ. Тэр нь нэлээд боловсронгуй болсон бөгөөд тийм өвчтэй хүнд уулгах тийм үг шившсэн ус гээд савлачихсан. Хөгжмийн суутнуудын сонгодог ая амьтан ургамалд нөлөөлж байгааг хүн төрөлхтөн мэддэг байсан. Амьтан ургамал бус түүн дотор орших ус л уг мэдээллийг өөртөө "бүтээлчээр тусгаж" байсан хэрэг аж. Усны дотоод мөн чанарыг судалдаг эрдэмтэд олон нийтэд хандан байгаль орчинг хамгаалах уриалгатай төстэй үг хэлдэг болцгоолоо. Дэлхийн аль ч орны байгаль хамгаалагчид лобби хийх хөрөнгө мөнгө байдаггүй. Харин эмийн бохир бизнес эрхлэгчид бол орлогоо алдахгүйн тулд шинээр өвчин тараахаас ч сийхгүй харгис нөхдүүд юм.
1999 оны долоон сард 350 хүн буюу лам нар зэрэг зогсож байгаад Японы Бива нууранд хандаж их залбирлыг чанга дуугаар уншжээ. Залбирал хэдэн өдрөөр үргэлжилж лус савдгийг тахисны дараа уг нуур тайтгаран цэнгэгших талдаа орсон байна. Түвд, Монголд биш өндөр хөгжилтэй Японд болсон явдал. Японы хэвлэлүүд энэ үйл явдлыг тайлбарлахдаа "Хэт дуу авиа бохир усан дахь исэлийг задлахад нөлөө үзүүлчих шиг боллоо..." гэжээ. Лам нар чанга дуугаар хоороор уншлага уншсан юм билээ. Судлаачид үүнийг болохоор чин сэтгэлээсээ хандсан үгс усны молекулд биш бүр атом, эгэл бөөмсөд саадгүй нэвтрээд нөлөө үзүүлдэг гээд байгаа юм. Өвчтөнд ч ялгаагүй эм тариа өнгөцхөн молекул хавьцаа тулж ирээд зогсдог бол сайн энергээр цэнэглэгдсэн усанд нэвтрэхгүй бодис гэж байдаггүй. Тиймээс "захидлыг" усаар дайлгах нь "эзэн"-дээ баараггүй очдог гэдэгт улам олон хүн итгэдэг боллоо. Тэгвэл бид аягатай ус руугаа монголоор "хайр талархал" гэж хэдэнтэй хэлээд уугаад байвал тэр ойлгох уу гэсэн асуулт гарч байна. Ус хэн юу гэх гээд байгааг хэлж байгаагаар зогсохгүй монголоор бичээд шилэн аяган дээр наахад уншиж чадна гэх юм. Орчуулагч нарын болхи хөврүүлсэн "хайр талархал" гэдэг үгэнд Улаанбаатарын крантны ус уярдаг эсэхийг дор бүрнээ туршаад үзэхэд гэмгүй. Ер нь ч тэгээд эерэг сайхан үгийг харамгүй хэлж заншихад гарзгүй бөгөөд илүүдэх юун.
"Чин сэтгэлээсээ янаг дурлам хосгүй сайхан ус чамдаа баярлан талархаад ханамгүй" хэмээн үнэн сэтгэлээсээ хэдэнтэй хэлээд булгийн мэлтэгнэсэн уснаас залгилаад үзмүй. Ус төдийгүй идэж байгаа усан ногоотой шөл, хуурай цуйван энэ гайхамшигт бодисноос үүдэлтэй болохоор хамаарахгүй орчин гэж энэ хорвоод үгүй. Шүтлэгтэй улс орнууд хооллохын өмнө гүн залбирал үйлддэг нь үүнтэй бас холбоотой гэнэ. Бас манайхан өвчин зовлон тохиолдохоороо христ, будда, бөө удган, үзмэрч бариач, лам бүгдэд нь жигд тавиад очдог. Бүгд л дор бүрнээ сайн энергийг шугам шугамаараа нэвтрүүлдэг байж таарах нь. Муу нь юу байхав. За ингээд цааш бичээд байвал шинжлэх ухаан биш мухар сүсэг ухуулах болчих гээд байна. Ямар ч юманд туйлшрах бус эргэлзэж сурах нь бидний хувьд том алхам юм даа. Тийм ч байж магадгүй л гэе дээ.

Оогий
chanar
*****COMPUTERSHOP mn***** ШИНЭ БАРАА ИРЛЭЭ***** ШИ
Lhagvaa
zochin
Зочин
*****COMPUTERSHOP mn***** USA gaas irsen iPad2 za
Ñ¿õ
Зочин
Зочин
Зочин
одко
одко
одко
anar
Зочин
Том ах
Зочин
намирсан
Зочин
Swiss
Зочин
зочин
Зочин
Зочин
үнэн үг