НАМАЙГ НЭГД ОРУУЛСАНГҮЙ!
Юу болж байна гээч! Монголд одоо хэн дуртай нь хуулиас гадуур шүүх байгуулдаг болж байна! Монголд одоо хэн дуртай нь бусдыг гэмт хэрэгтэн гэж үзээд шүүн тасалдаг болж байна!
Юу болж байна гээч! Монголд одоо хэн дуртай нь хуулиас гадуур шүүх байгуулдаг болж байна! Монголд одоо хэн дуртай нь бусдыг гэмт хэрэгтэн гэж үзээд шүүн тасалдаг болж байна! Нэгэнт ийм болсон учраас би Сэлэнгийнхээ сонгогчидтойгоо ч юмуу, дөчин мянгатын залуучуудтай нийлж байгаад бас нэг «Ард түмний шүүх» байгуулаад өөртөө дургүй 15 хүний нэрсийг жагсааж байгаад шүүн таслах үйл ажиллагаа явуулбал яасан юм гэж бодох боллоо. Бас намынхаа дэргэд дахин нэг «Ард Түмний Шүүх» гээчийг байгуулаад бусад намын нөхдийг, нэрсийн жагсаалт гарган авчирч таслан шийтгээд буудаж орхивол яасан юм гэж бодох боллоо.
Монголын иргэн хэн боловч ард түмний нэрийг барих эрхтэй байдаг юм. Тэгэхээр ах дүү, төрөл төрөгсөд, найз нөхөдтөйгөө нийлж байгаад «Ард Түмний Шүүх» байгуулж, дүргүй хүргэсэн хөршүүдээ шүүн яллаад өмч хөрөнгийг нь хурааж авбал яасан юм? Нэг жалганыхан шүүх байгуулаад нөгөө жалгын газрыг шүүхийн тогтоол гарган хурааж авбал яасан юм?
Сонсоход солиотой байгаа биз. Гэтэл «Их Хуралдайчид» яг ийм солиотой зүйл хийчихлээ шүү дээ! Тэд хуулиас гадуур шүүх байгуулах жишгийг тогтоолоо. Тэр «хувьсгалт» шүүхээрээ эхний ээлжинд яллагдах хүмүүсийн нэрийг санал хураалтаар гарган зарлаж байх юм. Их Хуралдайн төлөөлөгчдийн олонхийн санал авсан учир би бээр «гэмт хэрэгтэн» болж яллагдагчаар татагдчихлаа. Тэгээд «Ард Түмний Шүүх»-ээр эчнээгээр ял сонсох болчихлоо. Тэгснээ, над шиг санал хураалтаар «гэмт хэрэгтэн» болсон хөөрхий бусад хүмүүсийн хамт нэрийг минь жагсаан бичиж байгаад хооронд нь өрсөлдүүлж рейтингийг нь тогтоочихдог байгаа. Эчнээ яллагдсан гэмт хэрэгтнүүдийн рейтинг тогтоодог «ноу хау»-г амьдралдаа анх удаа харлаа. Ер нь түүхийн ном зохиол дээр гараад байдаг «хувьсгалт шүүх» гээчийг анх удаа «амьд»-аар нь харлаа.
Би Их Хуралдайчдад их гомдолтой байгаа юм! Би рейтингээрээ 9-д орсон байна билээ. Зүй нь би нэгдүгээрт бичигдэх ёстой. Яагаад гэвэл би Их Хуралдайчид хэмээх шинэ больщевикуудын нэг номерийн дайсан байх учиртай. Би болъщевикууд, коммунистуудыг үзэн яддагаа нуудаггүйгээр барахгүй үүнийгээ харуулах их дуртай. Гэтэл намайг есдүгээр байр эзлүүлж доош нь хийсэн байгаа юм. Энэ бол миний хувьд маш муухай доромжлол.
Би Их Хуралдайчдын эл хэрэг явдлыг нүдээр үзээгүй бол хошин жүжиг тогложээ гэж бодох байлаа. Өөрийн нүдээр үзсэн хойно яалт ч үгүй юм. Их Хуралдайчдаас дур зоргоороо «хувьсгалт» шүүх байгуулах, хүмүүст эчнээ ял оноох зэргээр солиоролдож байхад, «Үндсэн хуулийн гадна үйл ажиллагаа явуулах гэсэн аливаа оролдлогыг үл тэвчих ёстой» хэмээн шаарддаг байсан гуравдахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр маасайтал инээсээр гар өргөөд дунд нь сууж байлаа шүү дээ! Монгол Улсын Үндсэн хуулинд «Ямар ч нөхцөлд хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно», «Шүүхийг зөвхөн Үндсэн хууль, бусад хуулийн дагуу байгуулна» гээд цагаан дээр хараар бичээстэй байгаа байхгүй юу! Н.Энхбаяр эдгээр өгүүлбэрийг маш сайн мэднэ. Мань эр алдагдсан эрх мэдлээ эргүүлэн олж авах шуналдаа шатсаар хууль ёсыг нулимаад зогсохгүй өөрийгөө галзуу солиотой мэт харуулахдаа хүртэл цайрчээ.
Хуулиас гадуур шүүх байгуулан дайснуудаа залхаан цээрлүүлэх санааг амьдрал дээр онц гарамгай хэрэгжүүлж чадсан хүн бол хорьдугаар зууны «махчин» гэгдэх Ленин ба түүний больщевикууд юм. Октябрийн хувьсгал нэртэй төрийн эргэлтээ хийгээд төд удалгүй, Үндсэн хууль ч үгүй байсан атлаа Лениний тэргүүлсэн больщевик засгийн газар «Улаан террорын тухай» гэдэг нэртэй тогтоол гарган (тогтоолын нэр нь «Улаан хядлага» шүү!) «Бүх Оросын Онцгой Комисс» гээчийг байгуулжээ. Энэ комисс нь хэнийг ч болов гэмт хэрэгтнээр тооцоод шүүн таслаж, гаргасан шийдвэрээ газар дээр нь гүйцэтгэх онцгой эрхтэй байлаа. Энэ комиссыг Дзержинскийгээр толгойлуулсан. «Нэг хүн үхвэл эмгэнэл, сая сая хүн үхвэл тоо бүртгэл» гэдэг Сталиний алдарт үгийн автор нь Дзержинский гэдэг. Энэ комиссын бүрэлдэхүүний 50 орчим хувь нь коммунистууд, үлдэх хэсэг нь эрүүгийн гэмт хэрэгтэн явсан хүмүүс, мөн коммунистууд шиг тодорхой үзэлгүй боловч атаархал хорсолдоо хөтлөгдсөн хог шаарнууд байсан аж. Улаан хядлага хийх даалгавраа гүйцэлдүүлэхийн тулд Дзержинский алж хядахад сэтгэл зүйн хувьд бэлэн болсон хүмүүсийг зориуд санаатайгаар сонгон багаа бүрдүүлсэн байдаг. Мэдээж эрүүл ухаантай хүмүүс ийм бузар хэрэгт оролцохгүй нь ойлгомжтой байсан юм.
Дайснуудаа залхаан цээрлүүлэх ажлыг Комисс онц сайнаар биелүүлсэн юм. Зугтаж амжаагүй хөрөнгөтнийг гэр бүлээр нь хүйс тэмтрээд хөрөнгийг нь улсын болгох шүүхийн тогтоол газар дээр нь үйлдэж байлаа. Атаархал хорсолдоо зангирч явсан хог шаарнууд нь мөнөөх хөрөнгөтнүүдийг зүгээр буудчихгүй тамлаж орилуулан бахаа хангадаг байжээ. Садист таашаалд автсан хүмүүсийн ихэнхи нь атаархаж хорссондоо ийм «хуял»-тай болсон байдгийг сэтгэл зүйчид тогтоосон юм билээ. Тариачид будаагаа өгөхгүй бол комиссарууд халааснаасаа шүүхийн тогтоолын маягтархуу юм гаргаж ирээд цаазаар авах ял ноогдуулснаа дуудаад шууд буудна. Бослого гаргавал бөөнөөр нь алж байв. Ганц жишээ татхад л Пятигорскод Онцгойхон өдөрт 300 хүн алж байх норм тогтоосон байжээ. Онцгойхны хядлагыг тоочоод баршгүй. Хохирлыг өнөө хир тооцоолж чадаагүй юм. Ийнхүү хуулиас гадуур шүүх байгуулан түүнийгээ залхаан цээрлүүлэх байгууллага болгон хувиргасан больщевикуудын үйлдэл шүүхийг дур зоргоороо байгуулахын аймшгийг хүн төрөлхтөнд харуулсан юм.
Энэ гай Оросын больщевикууд, түүний Монгол дахь гар хөл бологчдын зүтгэлээр монголчуудыг бас дайрсан. Хамгийн анх энэ аймшиг Ерөнхий сайд Бодоог албан тушаалаа өгчихөөд хөдөө гарч мал маллаад явж байхад нь барьж авчраад, өөрийг нь оролцуулаад 15 хүнийг цаазалснаар эхэлсэн. Эднийг их хэлмэгдүүлэлтийн «Анхны15» хэмээн нэрлэдэг. Дараа нь МАХН-ын 3-р Их хурлын төлөөлөгчдөөр санал хураалган Данзан нарыг гэмт хэрэгтнээр тооцон, шүүн таслаад гэртээ байхад нь баривчилж аваачаад буудан алсан юм. Энэ мэтээр дур зоргын шүүн таслах үйл ажиллагаа газар авсаар ардын дайсан хэмээх ялд унасан 40000 орчим гэм зэмгүй монголчууд амь насаа алдсан юм. Дур зоргын шүүх нь аллага хядлага явуулах залхаан цээрлүүлэлтийн зорилготой байдгийг монголын ард түмэн яс махаараа үзсэн билээ.
Гэтэл өнөөдөр Их Хуралдайчид хэмээх Монголын шинэ больщевикууд залхаан цээрлүүлэх зориулалт бүхий мөнөөх дур зоргын шүүхийг «Ард Түмний Шүүх» нэрээр дахин амилуулаад ирлээ. Тэр шүүхээрээ «цаазлах» хүмүүсийн эхний ээлжийн жагсаалтыг мөн л 15 хүнээр тогтоон баталчихлаа. Түүх давтагдахнээ! Дараагийн ээлжинд баячууд болоод Их Хуралдайчдыг эсэргүүцсэн хэн бүхэн «цаазлагдах» нэрсийн жагсаалтанд бичигдэх нь гарцаагүй. Шинэбаяр гишүүн Бирдүүд хэмээгдэгчдийг төрөл төрөгсөд үр хүүхдүүдтэй нь хамт хуу устгах болно гэдгээ аль эрт зарласан юм чинь!
Ийнхүү Монголд Лениний сүнс амилж, больщевикууд эргэн ирснээр Их хэлмэгдүүлэлт дахин эхлэхнээ. Энэ удаад хичнээн гэм зэмгүй хүн амь насыг хөнөөхөө Монголын шинэ больщевикууд өөрсдөө ч тооцоолж чадаагүй биз. Ямар ч атугай «Алах хэрэгтэй» хэмээн талбай дээр хашгиралдаж байна билээ!
Би л хувьдаа өмнөх үеийнхэн шигээ зүгээр сууж байгаад буудуулахгүй! Их Хуралдайчдын «хядлага»-аас монголчуудаа өмгөөлөн тэмцэх болно! Шинэ больщевикуудын эсрэг эрх чөлөө, ардчилалдаа хайртай монгол хүн бүрийг нэгтгэн тэмцэх болно! Социалист дарангуйллаа эргэж тогтоох гэсэн коммунистуудтай эцсээ хүртэл үзэх болно!