МОНГОЛД ЯМАР ДАЙН БОЛООД БАЙНА?
“Монголд ДАЙН болж байна уу?” гэсэн нэгэн залуу сэтгүүлчийн өгүүлэл төвийн том сонины эхний нүүрт гарчээ.
“Монголд ДАЙН болж байна уу?” гэсэн нэгэн залуу сэтгүүлчийн өгүүлэл төвийн том сонины эхний нүүрт гарчээ. 2010 онд Афганистанд байлдааны дүнд 800 хүрэхгүй хүн үхсэн бол зөвхөн Баянхонгорт л гэхэд 1358 хүн үхсэн байгаа нь томоохон дүгнэлт хийх шалтгаан болжээ. Гэтэл ердөө 1874 хүүхдийг баянхонгорчууд угтан авсан ба дээр нь 50 нярайг хүн болгож чадаагүй юм байна. Дүгнэлт: Монголд дайнаас илүү гамшиг болж байна!
Одоо 2010 оны Дэлхийн банкнаас гаргасан статистикийг харъя. Манай оронд нас баралт 56 промиль буюу 10 мянган хүн тутамд 56 хүн нас бардаг ба энэ нь 86 промиль бүхий дэлхийн дундачаас хавьгүй сайн үзүүлэлттэй байх юм. 10 мянган хүн тутамд 238 хүн шинээр мэндэлдэг нь дэлхийн дундач болох 203 гэсэн тооноос илүү гарч байна. Цэвэр өсөлт 10 мянга тутамд 182 байгаа нь 118 гэсэн дэлхийн дундачаас хавьгүй өсөлттэй юм байна. Ингэхээр Монголд жилд 15 мянган хүн үхэж, 65 мянган хүүхэд төрдөг ба хүн ам маань жил бүр 50 мянган иргэнээр нэмэгддэг юм байна. Эрэгтэйчүүд 63,6: эмэгтэйчүүд 69,8 наслаж байгаа нь дэлхийн шилдэг үзүүлэлт биш боловч гайгүй дундачдаа багтдаг юм байна. Жишээ татагдсан Афганистаныг аваад үзвэл төрөлт 446 (бараг хулгана шиг үржиж байгаа биз?), нас баралт 203 (манайхаас дөрөв дахин их “хурдацтай үхэж байна гээч!) дундач наслалт эрэгтэй 43,2, харин эмэгтэй нь хэдэн сараар ариа ахиу 43,5 гэнэ шүү.
Баянхонгорт амьдарч буй хүний тоо хорогдсон байж болно, ер нь тийм ч байх гэхдээ энэ нь шилжин суурьшилтаас болоо болов уу. Сүүлийн хорин жилд 520 мянган хүнтэй байсан Улаанбаатар 1,3 сая болтол өссөн, үүнээс гадна Дархан Эрдэнэт, аймгийн төвүүдийг нэмэхээр бүр ч илүү шилжилт хөдөлгөөний дүн гарна. Дайны хувьд гэвэл Халх голын тулалдаанд Монголоос 238 хүн үхсэн нь нэр устайгаа архивт бий. 1945 оны чөлөөлөх дайнд Монголоос 78 хүн үхсэн нь ч түүхийн хөдөлшгүй баримт. Тэгэхээр ямар дайнтай харьцуулав? Харин 1937-38 онд Монголын төр 30 мянган иргэнээ зориудаар хоррсноос болж 1950 хүртэл хүн амын өсөлт бараг зогсонги байдалд орсон байдаг юм.
Зохиогч Монголд үр хөндөлтөөр жилд 30 мянган ураг амиа алддаг гэжээ. Хаанаас авсан ямар тоог нь мэдэхгүй, арай л дэгсдүүлчих шиг боллоо. Ер нь үр хөндөж болох эсэх нь дэлхийн аль ч оронд маргаантай асуудал байдаг. Христийн шашинт олон оронд үүнийг ёс суртахуун, ёс зүйн талаас нь гарган тавьдаг юм. Гэхдээ л ихэнх оронд хүн үр хүүхэдтэй болох эсэх хэдтэй байхыг нь өөрснөө шийдэх асуудал гэж үздэг. Монголд 1990 он хүртэл үр хөндөх нь хоритой зүйл байлаа. Дээр нь жирэмснээс сэргийлэх элдэв эм хэрэгслэл бас хориотой. Хүсээгүй жирэмслэлт айл гэрт аз жаргал гэхээсээ ядуурал, зовлон нэмдэгийг хэн хүнгүй мэднэ. Жирэмслэлтээс зайлсхийх боловсрол мэдлэг олгох гэсэн нь дээр үү, юу юугүй иш мухаргүй үр хөндөлтийг хорьсон хууль гаргах уу?
Урьдын туршлагаас харахад Монголд лалын шашинт эмэгтэйчүүд болоод нийгмийн эмзэг хэсгийнхэн олон хүүхэд төрүүлдэг нь шашинаас ба боловсрол мэдлэгээс болдог байх. Өнөр өтгөн байх нь сайхан боловч “чанартай хүн”-ий асуудал илүү чухал юм. “Иргэний чанар” гэсэн асуудлыг нийгэм эдийн засагт их тавьдаг болж. Энэ нь эрүүл саруул, өндөр боловсролтой, тухайлсан мэргэжилтэй, хангалттай цалин орлоготой, ёс суртахууны төвшинтэй иргэний тухайн нийгэмд эзлэх хувь олон байхыг хэлж байгаа юм. Ийм нийгэм илүү хөгжиж дэвшдэг, иргэд нь аз жаргалтай байдаг. Зүгээр мал сүрэг юм бол бушуухан л олшруулах нь чухал байх л даа. Ихэнх хүн шинэ хүн төрүүлэхийн өмнө юун түрүүн би хүүхдээ эрүүл саруул өсгөж эрдэм боловсролтой, өөрийгөө аваад явчиж чаддаг болгож чадах уу, энэ хүүхдийг сайн өсгөж хүмүүжүүлэхийн тулд надад эдийн засгийн болоод моралийн бололцоо бий билүү гэж боддог байх, энэ нь ч зөв, эрхбиш амьтан биш болохоор.
Хүн ам цөөддөггүй бололтой. 3-5 сая хүн амтай Израил, Финланд, Норвеги, Сингапүр, Словени гээд баян чинээлэг олон орон бийг Пакистан, Индонезитэй зүйрлээд үз л дээ. Эдийн засгийн өсөлтөөс давсан төрөлт улс орныг ч, айл өрхийг ч ядууруулдаг. Тун энгийн ойлголт. Орлогоо нэмээгүй байж хүнээ нэмэхээр нэг хүнд ноогдох баялаг хорогдож таарна биз дээ. Бангла Дэш гэдэг улс 1971 онд шинээр өрх тусгаарласнаас хойш үндэсний баялаг нь үргэлж нэмэгдэж байсан. Харин хүн амын өсөлт нь үргэлж түүнээсээ илүү байсан болохоор сүүлийн дөчин жил тасралтгүй ядуурсан юм. Би хүн ам өсөхийн эсрэг үзэлтэн биш, хүнийг иргэнийг шахаж хүчирхийлэх маягаар олшруулахыг албаддаг төрийн мулгуу шийдвэрийн эсрэг зогсоно. Гэр бүл бол хүн төрлөхтний бодож олсон хамгийн ариун нандин бат бэх нэгж юм. Гэрлэхээр нь мөнгө өгнө гэж байж жилдээ 12 мянган гэрлэлттэй орныг жилийн дотор 40 мянга болтол нь өсгөдөг маанаг төрийг шүүмжлэнэ. Тэртээ тэргүй олон хүүхэдтэйн болон хүүхэд төрүүлсний шагнал урамшууллын үлэмж олон хувийг авч байгаа мөртөө гэрлэлтэнд бас мөнгө өгнө гэхээр жилдээ долоо гэрлэсэн тэр Баян-Өлгийн баригддаг нөхрийг хараад өөрийн эрхгүй энэ бодлогод эргэлздэг нэгэн.
“Дайн” өөр шалтгаантай, өөр зорилготой, өөр талбарт болж байгаа байх аа. Манай Монгол оронд болж бүтэхгүй юм зөндөө л бий л дээ. Сэтгэл санаагаа нэг яльбиж дальбийтал нь унагаадахъя гэвэл тэрэн шиг элбэг юм алга. Би хүүхдээ цэцэрлэгт өгөөд хоолны мөнгө гэж сар бүр 54 төгрөг буюу цалингийнхаа 10 хувийг өгдөг байсан. Миний хүүхэд сургуульд улсын үнэгүй хоол идэж байгаагүй. Сайхан социализмын үед шүү дээ. Одоо бол үнэгүй хоолноос болоод бөөн хэрүүл. Сэтгэл санаагаар унаж үхмээр. Хоол нь олигтой биш л гэнэ, порц муутай л гэнэ, калоритоо хүрэхгүй байна л гэнэ, багш захирал нь шомбоддог л гэнэ. Монголд хүнсний хэрэглээ 2800 ккалори байгаа нь япончуудынхаас илүү гарч байна. Хүн өдөрт олон мянган ккалори хоол идчихвэл тэвээрч үхэх учир баячуудыг сэжиглээд хэрэггүй байхаа. Нохой муурандаа өгдөг гэж нэг гүжирдэж болох л юм. Гэхдээ тийм олон нохой муур байдаг юм болов уу. 1990 онд нийт борлогдож байгаа гурилын 80 хувь нь 2-р гурил байсан бол одоо дөнгөж 5 хувь болсон байх юм. Борлогдсон гурилын масс хэмжээ хүн амын өсөлтөөсөө давсан байна.
Мэдээллийн хэрэгслэлээр, ялангуяа зарим зурагтаар хаанаас олов гэмээр ядуу төрх харуулж нийт монголын зураг болгохыг хичээх нь гаажтай. Тэр нь голдуу гудамжинд гарчихсан архичин донтонгууд шүү. Ийм үзэгдлийг аль ч баян орны төвлөрсөн гудамжинд харж болно. Нийгмийн тодорхой хэсэг нь угаасаа ингэж амьдрах төөрөгтэй байдаг юм болов уу. Бүх юм сав сайхан болоод диваажинд оччихсон юм алга. Бохир заваан, ядуу дутуу, арчаагүй, үрж зарсан, баярхаж хэнээрхсэн, хумсалж хулгайлсан гээд манай нийгэмд шүүмжлэх байтугай үзэн ядмаар зүйл захаас аваад замаар дүүрэн. Гэвч бид урагшилсаар байна, сайн сайхан руу тэмүүлсээр байна.
Хүний амьдрал богинохон. Хүн энэ богино насандаа аз жаргалтай байх бурханы төөрөгтэй амьтан. Аз жаргал гэдэг бол сэтгэл ханамж. Энийг хүн өөрөө хайж олдог, буй болгодог учиртай юм гэнэлээ. Алхайж суучихаад гуниж гутаад амьдралыг зүхээд байвал дөчхөн насалдаг афган хүнд ч гэсэн амьдрал гэдэг туулаад дуусдаггүй урт там билээ. Ингэхээр дайн бидний сэтгэл санаан дотор л болоод байна. Сонирхуулж хэлэхэд монголчууд нь орон байраар бүрэн хангагдсан үндэстэн гэсэн судалгаа гарсан байна лээ. Хаус яриагүй ээ, айл өрхүүд тухайн цаг агаарт амьдарч болохуйц сууцыг НҮБ-ийн статистикт ингэж тодорхойлдог юм байна. Үржих, хооллох, амьдрах орчинтой байх нь хүний үндсэн гэх биологийн хэрэгцээ. Үүнээс дээших нь биологийн бус буюу бурханлаг хэрэгцээ юм. Статистикаар үзэхэд манай монголчууд биологийн хэрэгцээгээ хангасан ард түмэн. Ийм төвшинд очиж чадаагүй байгаа ямар олон үндэстэн улс орон энэ дэлхийд бий гэж санана?

Үндэстний Тойм сэтгүүлийн №9 /57/