Суудал нь өнцөгдсөн генсекүүд
Цагаан сарын шинэдээр манайхан жилийн засал хийлгэнэ гээд гандан хийдээр нэг бужигналддагсан
Цагаан сарын шинэдээр манайхан жилийн засал хийлгэнэ гээд гандан хийдээр нэг бужигналддагсан. Мэнгэ голлосон, суудал өнцөгдсөн, жил нь орсон гээд л эсэн бусын засал хийлгэдэг уламжлалтай. Сар шинэдээр ирэх жилийнхээ явдал суудлын заслыг хийлгэхээс өмнө бар жилийн төгсгөл хоёр намын ерөнхий нарийн бичгийн дарга нарт нэлээд халтай болж байна. АН, МАН хоёрын ерөнхий нарийн бичгийн дарга нарын мэнгэ нь голлож, суудал нь өнцөгдсөн бололтой. Саяхан МАН-ын генсек У.Хүрэлсүх намын даргатайгаа сөрөн байж өөрийнхөө улс төрийг хийж НАМЗХ-ны залуусыг жагсааж орхилоо. Тэгээд санаа нь амарсангүй Н.Энхбаярыг МАХН-ын Онц их хурал хуралдуулах нь хэмээн намаасаа хөөе гэсэн саналыг С.Батболдод хэлж мөн л уурыг нь барлаа. Байдал цааш яаж эргэхийг хэн мэдлээ. Намын ахмадууд нь лав түүнд сургаал үг хайрлаж зан авираа татаж, сэтгэл хөдлөлөө дарахыг зөвлөсөн гэсэн. Гэвч тэрээр ямар ч асуудалд нухацтай хандахаасаа илүү сэтгэл хөдлөл сэлэм эргүүлдэг зангаа олон удаа давтвал байдал хаашаа ч эргэж магадгүй болоод байгаа талаар МАН-ынхан шивэр авир гэх болсон.
Гэтэл АН-ын генсек Д.Эрдэнэбат намын ээлжит бус их хурлыг хуралдуулахаар тэмцэл явуулахаа илэрхийлсэн залуусыг хүлээж авахгүй байсан Н.Алтанхуягийг эзгүй хойгуур нь тэдэнтэй уулзан ойлголцолд хүрсэн. Мөн намын даргынхаа дагаар орсон Хамтарсан засгаас гарах тухай ч хэдэнтээ санаа оноогоо илэрхийлж байлаа. Төд удалгүй Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг генсек Д.Эрдэнэбатаа солих нь гэсэн мэдээлэл улс төрийн хүрээнийхний дунд чих дамжин нислээ. Өмнөх орой нь өөдөөс нь харж инээж суугаад маргааш өглөө ҮЗХ-ны хурлыг Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг зарлав. Хэдийнээс төлөвлөгдөж байсан энэ арга хэмжээ өнгөрсөн лхагва гаригт фракцуудыг тус тусдаа хуралдахад хүргэв. МоАХ фракцийн зүгээс ерөнхий нарийн бичгийн даргыг өөрчлөх гэж байгаа талаар мөн түүний оронд Э.Бат-Үүл гишүүнийг дэмжих ёстой тухай сэм тохиролцсон гэнэ. Гэвч Бат-Үүл гишүүн намын дүрмийн хувьд ч, Улс төрийн намуудын тухай хуулиар ч ерөнхий нарийн бичгийн даргын ажлыг хийх боломжгүй. Харин үүнийг дүрэмд өөрчлөлт оруулснаар шийдэхээр болов.
Ингэж одоогийн ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбатыг унагахаар тохиролцогсод шийджээ.
Ямар ч байсан АН, МАН-ын генсекүүдийн суудал бар жилд өнцөгдөж. Туулай жил тэднийг ивээнэ биз.
Харин аз нь шовойсон Э.Бат-Үүл зангаргаараа бол Н.Алтанхуягийн ерөнхий нарийн бичгийн дарга байна гэхээр инээдтэй л байгаа юм. Намын дарга байх ёстой хүнийг яах гэж энд аваачиж хүлж байгаа нь бас анхаарал татах хэрэг. Нөгөө талаас харвал С.Баяр, М.Энхболдтой намын даргын төлөө өрсөлдөөд ялагдсан атлаа ерөнхий нарийн бичгийн даргынхаа суудлаас алгуурхан барьцаа ахиулж дараагийн Их хурлаар намын дарга болж байсан удаатай. Э.Бат-Үүлийг доош орж намын ерөнхий нарийн бичгийн даргын ажлыг сонирхлоо гэж бодлоо ч алсдаа Н.Алтанхуягийг зайлуулж намын дарга болох алхам нь байж болох юм гэж л С.Баярын М.Энхболдыг унагасан сургамжит явдлыг бодож тайвшрахаас.
Бас нэг зүйл нь Ардчилсан нам ерөнхий нарийн бичгийн даргаа солилоо гэхэд өөр сонголт байхгүй мэт хамгийн ахмадаасаа сонголт хийсэн нь ч хачирхалтай.
Одоо угаас Ардчилсан нам, МАН хоёр үзэл бодол үйл хэргээрээ нэг их хол зөрөхөөргүй болсон. Ялгаа нь зөвхөн нам дахь боловсон хүчний насны л зөрүү. Нэг ёсондоо Д.Эрдэнэбатыг Э.Бат-Үүлээр солино гэдэг нь өнөөдрийн өнцгөөс харахад Ардчилсан намыг улам ухралт хийгээд байгааг нотлоод байна.
Намын ерөнхий нарийн бичгийн даргын суудлыг гол хэлэлцэх асуудлаа болгосон АН-ын ҮЗХ-ны хурал МАХН-ын Онц их хурал болж буй үетэй давхцаж байгаа нь Н.Алтанхуягт санал болгосон МАН-ын удирдлагын зөвлөгөө гэж хэлэх хүн олон байна. Учир нь МАХН хэмээх шүдний өвчиндөө МАН зовиурлан нойргүй хонох болоод нэлээдгүй хугацаа өнгөрлөө. Өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж Онц их хурлаа хийж буй МАХН-ын хурлыг саармагжуулахын тулд намынхаа ҮЗХ-ны хурлыг саармагжуулахыг ийнхүү Н.Алтанхуягт санал болгосон нь энэ.
Энэ мэтээр АН, МАН хоёр үй зайгүй нөхөрлөж болоод байгаа хэрнээ нам дотроо бол шуудайд хийсэн үхрийн эвэр шиг байдаг нь хачин.
Гэвч өөр өөр үзэл баримтлалтай намууд нөхөрлөж найзалж байна. Найзан дундаа тохиролцож байна. Харин дотроо толхилцож, хагаралдаж байна. Үр дүнгий нь ирэх сонгууль харуулна.