Тархиа угаалгасны дараах бодол
Хүмүүний эдлэх ёстой олон эрх, эрх чөлөөний дотроос нэгэн эрхэм чухал зүйл бол үг хэлэх, өөрийгөө илэрхийлэх, чөлөөтэй хэвлэн нийтлэх хэмээх хааж боож болдоггүй айхтар эд байдаг билээ.
Намайг гүтгэх тэр эрх чөлөөнийх нь төлөө би үхтлээ тэмцэнэ.
Э.Бат-Үүл
Хүмүүний эдлэх ёстой олон эрх, эрх чөлөөний дотроос нэгэн эрхэм чухал зүйл бол үг хэлэх, өөрийгөө илэрхийлэх, чөлөөтэй хэвлэн нийтлэх хэмээх хааж боож болдоггүй айхтар эд байдаг билээ. Энгийн амьдрал дээр ч цаад хүн нь дургүйцэхийг мэдсээр мөртөө сайныг хүсэж хэлээд ад болж байгаа жишээ зөндөө л харагддаг. Гэвч дутагдлын хажуугаар дуугүй байж тэсэхгүй тэр хэлийг яалтай.
Идэх хоолгүй байлаа ч ядаж чөлөөтэй “хуцах” эрхтэй байх нь чөлөөт нийгмийн коммунизмаас ялгарах хамгийн том ялгаа биз ээ. Мэдээллээр цангана, үг хэлэх эрх чөлөө хаагдах ямар хэцүү зүйл байдгийг алдарт 7 сарын 1-ний хэрэг явдлын үеэр дөрөв хоног бид үзсэн, мэдэрсэн. Мэдрэл муутай хүнээр хэд хоногийн турш нэг талыг нь муулаад яриулчихаар толгой маань бараг угаагдчихаж болох юм байна гэдгийг тэгэхэд л ухаарсан. Дарангуйллын нийгэм тогтоохоор улайрч яваа Казахстаны ерөнхийлөгч Назарбаевын хамгийн түрүүнд хийсэн ажлуудынх нь нэг нь хэвлэл мэдээллийн амыг хаах, эсвэл гадаад ертөнц рүү гуйвуулсан худлаа мэдээлэл илгээх ажил байдгийг түүний хүргэн байсан Рахат Алиев “Загалмайлсан хадам эцэг” номдоо илчилсэн байдаг.
Тэгэхээр хүмүүнлэг энэрэнгүй, ил тод, эрх чөлөөт сайн сайхан нийгмийг буй болгоход хэвлэл мэдээллийн, тэр дундаа сэтгүүлчдийн үүрэг асар их билээ. Угаасаа ч барьж байгаа үзэг, камер, ашиглаж байгаа үг хэл нь өөрөө хүчтэй учраас тэднийг дөрөв дэх засаглалынхан гэдэг. Дөрөв дэх засаглалынханд нэг хэсэг нь дурладаг, бас зарим нэг хэсэг нь тэднийг үзэн яддаг.
Энэ хэсэг хүмүүс бол монголын улс төрчид. Улс төрчид мөнгө багатай байх үедээ өөрийн сэтгүүлчтэй байх шиг байсан, одоо бүүр томрохын хэрээр өөр өөрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй болжээ. Одоо цагт алив нэг юмны талаар үнэн зөв ойлголт авахын тулд энгийн хүн заавал хоёроос гурван телевиз, сонин харж байж дундаас нь өөрөө тунгаан бодож байж нэг үнэнд хүрдэг болжээ. Тэгэхгүй бол тархиа угаалгачих гээд тун хэцүү болсон цаг. Уг нь үнэн гэдэг зүйл ганц байх ёстой авч манай хэвлэл мэдээллийг харахад ямар нэг зүйл дандаа хоёр гурван “үнэн”-тэй байх болжээ.
Жишээлэхэд, “Өдрийн сонин” ардчилсан хүчний талын сонин гэдэг. Гэтэл нарийн уншаад үзэхээр бас тийм биш. Ардчилсан намынх нь дарга Н.Алтанхуяг болон “Алтан гадас” фракцынхан түүн дээр хүн биш, байнгын шүүмжлэлийн бай. Дургүй хүмүүсээ муулах гэж муулна, дуртай хүмүүсээ магтах гэж магтана. Хэдэн жилийн өмнө “Зууны мэдээ” сонин ерөнхийдөө засгийн газрын хэвлэл юм уу гэж харагддаг байлаа. Гэтэл цаад эзэн хэмээн хардагдаж байсан хүн нь ажлаа өөрчлөнгүүт шууд өөр байр суурьтай болно. Бүүр ажилгүй болонгуут нь нөгөө сонин маань бүүр шууд төр засгийг өмөөрдөг байснаа болиод ард түмнээ өмөөрч бичих уриатай болчихно. Тэгээд энэ сонины бодлого нь “ТВ-9” телевизтэй яс цусны холбоотой. Эдгээрийг экс ерөнхийлөгчийн маань сэтгэлийн толь гэж хэлэхэд бараг болох агаад тэр хүний юу хүсэж мөрөөдөж байгаа, ямар зорилготой байгааг нь өөртэй нь уулзалгүй хэвлэлээс нь мэдээд авчихад ердөө хол зөрөхгүй.
Бүүр өмнөх экс ерөнхийлөгчийг болохоор “Өнөөдөр” сониныхон хамгаална, айлддаг сургаал үг нь ч тэр хавийн телевиз болох “МН-25”-аар л мөнхөд гарна. За тэгээд цаашилвал Ардчилсан холбоо угшилтай улс төрчдөд “C-1” телевиз талтай бол сумо бөхчүүд болон зохиолын дуучдад “Эх орон” телевиз хамгийн их хайртай. “UBS” телевиз болохоор МАН-аас голдуу сонгогддог үе үеийн хотын удирдлагуудын индэр болно. Гэх зэргээр бүгдийг нь энэ мэтээр тайлбарлаж болно.
Цаашлаад хэвлэл мэдээллийн хэрэгслэлээс гадна сэтгүүлчид маань бүгд аль нэг талыг хэт барина, зарим олон уншигч, нэр хүндтэй хүмүүсийнх нь гарт юм атгуулаад л юуг ч байсан магтуулаад ч байгаа юм шиг харагдана. Сэтгэлийн дуудлагаар бичдэг хэдэн блогчид л бараг голыг нь хэлнэ, бусад нь заримдаа үнэхээр гомдмоор юм бичих нь бий. Их аятайхан юм бичээд байсан хүмүүс нэг мэдэхэд л хэн нэгнийг магтаад унана, буцаад дараа нь тэр хүнээрээ өөрийгөө магтуулна. Ер нь хүн өөрийн итгэл үнэмшлээрээ хэн нэгэнд талтай байж бололгүй яахав, магтаж болно, харин худлаа юмыг магтах, эсвэл хэтрэх нь цаад санаагаа харин ч ил харагдуулах аж, эерэг бус бүүр эсрэг бодол санаа төрүүлдэг болж. Уг нь сэтгүүлчийн ажил гэдэг ёстой нөгөө “хаанд таалагддаггүй, харин хамаг олондоо таалагддаг” ажил байх ёстой.
Хэвлэлийн эрх чөлөө алга байна гээд л дандаа ярьдаг. Нэг талаар тийм тал байдаг ч биз. Нөгөө талаар гэмгүй хүнийг гэмтэй болтол нь харагдуулдаг, нэг үнэнийг нэлээд олон “үнэн”-тэй болгож байгааг нь харахаар хэвлэлийн эрх чөлөө хангалттай ч байгаа юм шиг. Жинхэнэ үг хэлэх эрх чөлөө хаагдана гэдэг тэр Казахстанд бий болж байгааг хэлэх байх аа.
Хүний амаар дуугарна гэдэг ямар аймаар хэцүү зүйл байдаг бол. Буруу бишийг нь мэдсээр байж л муулж суух, муухайг нь харсаар байж л магтаж суух хэцүү баймаар. Тэнд ажилладаг өөдрөг, зөв үзэл бодолтой залуучуудад ямар хэцүү байдаг бол, эсвэл хэвийн зүйл юм болов уу? “Алдарт сэтгүүлч” Алтаншагай өнгөрсөн жил Н.Энхбаярын сонгуулийн хаалт дээр “Та намайг уучлаарай, би таныг буруу бодож муулдаг байсан байна” гэсэн шиг үг хэлээд “бууж өгч” байсан. Нэг талын соёлтой мэт боловч нөгөө талын энэ нийгэмд сэлэмний ир жадны үзүүр болж явах ёстой сэтгүүлч хүнийг тийм байдалд харах их эвгүй юм билээ. Тэр үедээ шүүмжлэх зүйл байсан учраас шүүмжлээ л биз, эрх чөлөөт нийгэмд амьдарч яваа хүмүүс биз дээ.
Улс төрч гэдэг угаасаа шүүмжлүүлэх л ёстой, ер нь чөлөөт нийгэмд бид нэгнийхээ мууг үзэх гэсэндээ биш улам илүү сайныг хүсэж шүүмжилдэг бус уу, ингэж байж нийгэм маань урагшлана. Хичнээн доромжилсон сэтгэгдэл бичиж нэгнийгээ шүүмжилдэг ч мөн л улам сайжруулахын төлөө байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Улс төрч гэдэг хугацаатай алба, сэтгүүл зүй гэдэг мөнхийн билээ. Тархиа олон ч удаа угаалгалаа, угаалгасаар байгаад тархи маань хир буртаггүй цэвэрхэн болжээ. Захиалгагүй сэтгүүл зүй л хамгийн амттай гэж бодох боллоо.
Зочин
Зочин
1234
глава
Зочин
АНУ-гаас ирсэн зөөврийн компьютер Computershop.mn
туук
Зочин
Тимур
acer
hulgana60
Computershop.mn Ану-аас ирсэн зөөврийн компьютер
Computershop.mn Ану-аас ирсэн зөөврийн компьютер
jack
Зочин
Зочин
Зочин
GRD
Computershop.mn Ану-аас ирсэн зөөврийн компьютер
Ganbat
Зочин
сүрэн
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
zochin
Computershop.mn Ану-аас ирсэн зөөврийн компьютер
Computershop.mn Ану-аас ирсэн зөөврийн компьютер
Зочин
Зочин
Зочин
idree
unshigch
Балдан
bembi
Зочин
Зочин
Иргэн
Zochin
Зочин
иргэн
Зочин