Гамингийн оронд цагаантан, цагаантны оронд улаантан: МАН БАЙГУУЛАГДАВ (II)
1920 оны намар Ардын намын долоон нөхөд уван цувсаар хойш хил гарчээ. Энэ долоод Ардын нам буюу Консулын бүлгээс удирдагч Бодоо, мөн Чагдаржав, Лосол нар, харин Түшмэдийн нам буюу Зүүн хүрээний бүлгийг төлөөлж удирдагч Данзан, мөн Догсом гэсэн таван хүн оржээ.
1920 оны намар Ардын намын долоон нөхөд уван цувсаар хойш хил гарчээ. Энэ долоод Ардын нам буюу Консулын бүлгээс удирдагч Бодоо, мөн Чагдаржав, Лосол нар, харин Түшмэдийн нам буюу Зүүн хүрээний бүлгийг төлөөлж удирдагч Данзан, мөн Догсом гэсэн таван хүн оржээ. Эд бүгдээрээ нас тогтсон идэр эрс. Бодоо өөрийн туслах Чойбалсанг, Данзан мөн өөрийн залуу туслах Сүхбаатарыг авч явсан байна. Хорин хэдтэй энэ хоёр залуу ачаа хөсөг татах, бие хамгаалах, туслан гүйцэтгэх гээд олон үүрэг хүлээж. Бас Орост сурч байсан Чойбалсангийн хэл ч хэрэгтэй байлаа. Тэр үед ихэс язгууртан болон баян чинээлэг улс, мөн төрийн том алба хаагчид энэ маягийн бараа бологчтой байх нь элбэг, тэднээ морин жолооч, хиа, бараа бологч, дагалдан гэх мэтээр нэрлэдэг байжээ.
Хожмоо Ардын хувьсгалыг үүсгэсэн, Ардын намыг байгуулсан, ард түмний удирдагч байсан гэсэн хуурмаг нэр хүлээсэн энэ хоёр залуугийн тухай хэдэн үг хэлсү. Сүхбаатар нь өмнөөс цагаачилж ирсэн айлын хүү. Түүний эцэг Дамдин 1880-аад оны үед Өвөр Монголын Зүүн Үзэмчин хошуунаас Гадаад Монголд цагаачлан орж ирэн Хатиганы Ёст бээсийн хошуунд баян айлын зарц болжээ. Нутагтаа үе дамжсан харуул хийдэг байгаад эцэг Элбэг нь хариуцлага алдан олон хүн үхүүлсэн хэрэгтэй нааш зугтсан баримт бий. Дамдин зарцлагдаж байгаа айлынхаа охин Хандтай учир ургуулан улмаар жирэмсэн болгож эзэндээ ад үзэгдэн хөөгдсөн учир хүүхнээ дагуулан Хүрээ рүү дүрэвжээ. Тэр үед хятад хорооллыг Маймаачин гэдэг байсан, одоогийнхоор бол чайнатаун юм. Дамдин нутгийнхнаа бараадан одоогийн Амгаланд суурьшиж, хэрэгт орсон хятад иргэдийг суулгадаг тусгай шоронд хуягийн ажил хийх болжээ.
Тухайн үед хятад, монгол, орос хүмүүсийн хорих шорон, суух газар, тэрбайтугай оршуулах газар тус тусдаа байдаг байлаа. Тухайлбал одоогийн Алтан-Өлгий гээд байгаа нь тэр үед хятадын хүүр хаях газар байсан, түүний наахна орос оршуулгын газартай. Богдоос зүгийн муу зүүн хойшоо гэж хятад орос иргэдэд энэ газрыг зааж өгсөн ба монгол хүнийг Далан давхар хэмээх ээвэр газар тавьдаг байж. Хожим Дамдинг нас барахад мөнөөх хятад оршуулгын газар тавьсан, харин хүү Сүхбаатарыг нь нас барахад Ринчино санал гарган эцгийнх нь дэргэд оршуулжээ. Бүр хожим нас барснаасаа олон жилийн дараа Сүхбаатар Монголын ард түмний удирдагчаар тодроход түүний оршуулсан газрыг нам төрийн удирдагчдыг хөдөөлүүлэх тусгай бүс болгон хувиргажээ.
Сүхбаатар автономитийн цэрэгт байсан төдийгүй зүүн хязгаарт Бавуужавын цэрэгтэй байлдаж явжээ. Данзанд ихэд итгэгдэн бараа болж явдаг, тэднийхээр хонож өнждөг байж. Харин дугуйланд нэлээд хожим нийлсэн бололтой. Гэмтэй тал нь мөрийтэй тоглоомд нэлээд автсан нэгэн. Орос явах зардлаа оройд нь мөрийнд өгчихөөд дагавар хүү эхнэр хоёроо өвөл ойртож байхад айлын амбаарт үлдээгээд гэрээ зарж зардлаа эргүүлж авч байсныг бодоход нэлээд зэл гуль гудиггүй нэгэн байсан бололтой. Хожим түүнийг нас барахад мөрийний нэлээд өглөг үлдсэнийг Ринчиногийн саналаар Засгийн газраас өрийг барагдуулжээ.
Чойбалсан нь Сүхбаатарыгаа бодвол арай илүү боловсролтой, үгүйдээ сургууль номоор явсан нэгэн. Зүүн хязгаарын Санбээсийн хүрээнд ганц бие хүүхний гэрт төржээ. Тухайн цагт сүм хийд дагасан олон ганц бие хүүхнүүд амьдардаг байсан болохоор энэ хүн шиг бутач эрийн эцгийг тодорхойлох бололцоогүй юм. Гэвч Баргаас ирсэн нэгэн эрийг тодруулж ам дамжин ярьдаг байлаа. Автономит Монгол улс Орост нэлээд хэдэн хүүхэд сургахаар илгээсэнд Чойбалсан багтаж байсан юм. Гэвч Орост иргэний дайн дэгдсэн учир тэднийгээ эгүүлэн татжээ. Мань залуу орос хэл мэддэгийн хувьд Консул хавиар эргэлддэг байсан нь түүнийг Бодоотой учруулсан бололтой.
Мань долоо Эрхүү хүрсэн авч тэдний асуудлыг шийдэх газар олдсонгүй. Тэдний хэн нь ч Буртман, Сороковиков нарын ярьсан шиг ядуу ардыг өмгөөлөн хувьсгал хийж баяд ноёдоо устгах санаа агуулсангүй. Нутагт нь ороод ирсэн хятад цэргийг л улаан оросын тусламжаар хөөж гаргах, үүнийхээ төлөө зэвсэг цэрэг нэхсэн хэдэн үндэсний үзэлтнүүд аж. Гэхдээ тэд орос цэргийг ороод ирээч гэсэнгүй, мянган винтов, 20 их буу, 300 пулёмот гуйж тэрүүгээрээ өөрснөө гамингуудыг хөөж чадна гэж тооцоолж байжээ. Сибирийн большевикуудын санал хоёр хуваагдлаа. Нэгэнт Богд хааныхаа тамгатай илгээмжийг авчирсан гадаадын төлөөлөгчид Зөвлөлт Оросоос цэргийн тусламж гуйж байгаа бол үүнийг Эрхүүд биш Москвад шийдэх ёстой. Гэтэл нөгөө хэсэг большевикийн үзэж байгаагаар ард түмнээ баяд ноёдоос чөлөөлж социалист хувьсгал хийхээр шийдэн пролетари нам байгуулж тусламж хүсч байгаа учир энд нь шийдвэр гарган очиж тэр хаант засгийг нь устгаад өгье гэсэн бодолтой байлаа. Үүнээс болж Ардын намын долоогийн дотор хагарал гарч Ардын намынхан, Түшмэдийн намынхан гэж биенээ дуудан дайрах болсон аж.
Эцэст нь Монголын төр төлөөлж байгаагаараа Данзан Зөвлөлт Оросын төрийн удирдлагатай уулзахаар Ардын бүлэглэлийн Чагдаржав, Лосол нарыг дагуулан Москва олдоо. Харин Ардын намын тамгатай бичгийн эзэн Бодоо хэрэг нь бүтээгүй учир Хүрээ рүү Догсомын хамт эргэн одохоор болжээ. Хоёр залуу туслах бие хамгаалагчийг Данзанг Москвагаас эргэж ирэх хүртэл Улаан армийн цэргийн ангид түр алба хаалгуулахаар болсон байна. Оросууд тэдний хүсэлтийг хүлээн авч Сүхбаатар, Чойбалсан хоёрыг цэргийн нэг ангид хамруулан хоол хувцсыг нь энгийн цэргийн нормоор гаргаж өгөхөөр болов. Оросын тусламж авсан ч аваагүй ч гаминтай байлдана гэж төлөвлөж байсан учир мань хоёр залууг ирээдүйн цэрэг цуухыг удирдахад бэлтгэл суругуультай байх хэрэгтэй гэж үзсэн бололтой байдаг.
Данзан Москва орсон төдийгүй большевик засгийн удирдагч Ленинтэй уулзаж дөнгөсөн байна. Харин тэр хоёрын яриа ёстой авцалдсангүй. Бодвол доорхи хүмүүс нь Дорно зүгт хувьсгалын түймэр шатаахаар шийдсэн пролетарийн төлөөлөгч Монголоос ирлээ гэж танилцуулаа биз. Юу юугүй дэлхийн хувьсгал болох гэж байна гэж тэр үед үнэн голоосоо итгэчихсэн байсан Ленин хувьсгалт зөвлөлгөө өгөхөөр Монголын “арат”-ыг хүлээн авч уулзсан байх. Юу хүсч байгааг нь өнөө дээлтэй нөхрөөс асуусан чинь нутагт нь байгаа хятад болгоны толгойг авна гээд үүндээ зэвсэг техник гуйдаг байгаа. “Хөөе нөхөөр, тэгэж болохгүй, хятадууд дотроо баян ядуу гэж хоёр янз байгаа. Баяных нь толгойг авна, харин ядууг нь өөртөө татаж аваад хувьсгал хийдэг байхгүй юу”.
Яг энэ үед Барон Унгерн Монголд цөмөрч, улмаар 1921 оны хаврын цагаан сараар Нийслэл хүрээг гамин цэргээс чөлөөлж, Богдыг хаан ширээнд нь эгүүлэн залж томоохон ёслол үйлджээ. Богд хаан Засгийн газраа байгуулан Дамдинбазарыг Ерөнхий сайдаар томилсон ба түүнийг Баруун хязгаарыг тохинуулах сайдаар явуулсны дараа Манзшир хутагт Цэрэндоржийг Ерөнхий сайдад томилсон ажгуу. Ингэхээр Хүрээг чөлөөлсөн явдал 1921 оны 2-р сарын 4-нд тохиосон болохоос мөн оны 7-р сарын 11-нд Монгол оронд түүхэнд тэмдэглэчихмээр юу ч болоогүй юмаа. Ерөнхий сайд Цэрэндоржийг Унгерний талын хүн гээд одоо болтол манай түүхчид болон төрийн түүх хариуцагчид хүлээн зөвшөөрдөггүй хэвээр. Нэгэнт Монгол улс хятадын гамин цэргийн эзэрхийллээс чөлөөлөгдсөн учир Цэрэндоржийн засгийн газарт нарийн бичгийн даргын ажилд орсон Ардын намын Бодоо Орост байгаа бусад нөхөддөө захидал бичин, үндсэн зорилго бүтсэн учир бушуу эргэж ирэхийг захин уриалжээ.
Барон Унгерн Монголд цөмөрснөөс болоод оросууд мөнөөх Монголын эх орончдод туслахаар болжээ. Гэхдээ Гадаад Монгол нь Гурван улсын гэрээгээр Хятадын сюзернитет учир Улаан цэрэг орох эсэх асуудлыг Хятад мэдэх ёстой гэж үзжээ. Гэтэл Хятад гэдэг ойлголт нь хэтэрхий олон захиргаанд хуваагдаж байлаа. Бээжинд суугаа Аньхуй, Жили бүлгийнхэн албан ёсны Хятадын төр боловч Зөвлөлт Оросын гол холбоотон болох Гоминдан намынхан Кантон, Нанжинд төвлөрч Бээжингээс үл хамаарсан хувьсгалт Хятад гэх маягтай өөрийн захиргаатай байлаа. Унгернд цохиулсан Аньхуй бүлгийн гамин цэрэг Хиагтын зүг дутаасан ба Хүрээнд Хятадын хэргийг хариуцсан түшмэл Чэнь И 1921 оны 2-р сарын 5-нд 11 машинтай хил даван Троицкосавскт зугтан орж ирлээ. Тэрээр Оросын Гадаад хэргийн бүрэн эрхт төлөөлөгч Макстенкотой уулзан Зөвлөлт Оросын цэргийг Монгол руу “урин” Барон Унгернаас чөлөөлж өгөөч гэж өвдөг сөгдөн гуйв. Энэ бол Зөвлөлтийн цэрэг Монголд орох Хятадын Засгийн газрын албан ёсны урилга гуйлт байлаа. Ингэж асуудал нэг талдаа гаран шийдэгдсэн юм.
Ардын намынхны хэдэн сар хөөцөлдөөд бүтээгүй юм илбийн юм шиг тэр дороо бүр ч давж биелэх нь тэр. Большевик намын Сибирийн товчооны дэргэд буй Дорно дахины секторын дор Монгол Төвдийн тасгийг даруй байгуулж даргаар нь Ринчиног томилж орхив. Ринчино ингэж Монголын асуудлыг мэддэг хүн болсон ба сүүлд нь бараг хаан болсон юм. Цэргийн зөвлөлийн даргын хувьд тэрээр бүх Монголыг захирч байлаа. Энэ тасаг нь Монголд намын коммунист байгууллага байгуулна гэсэн албан тодотголтой. Үүнээ сүүлд нь Коминтерний Алс дорнодын нарийн бичгийн дарга нарын газар болгон нэрлэжээ.
1921 оны 3-р сарын 1-нд Монгол Төвдийн тасгаас зохион байгуулж Троицкосавскт (Одоогийн Оросын хилийн боомт Кяхта) зөвлөлгөөн хийжээ. Үүнийг хожим 1925 онд Монгол Ардын Хувьсгалт Нам үүсэн гэж үзэхээр тогтсон ба энэ хурлыг намын анхдугаар их хурал байжээ гэж албан ёсоор томъёолсон юм. Зөвлөлгөөнд Гадаад Монголоос Данзан, Чагдаржав, Сүхбаатар, Чойбалсан нар байсан ба төлөөлөгчдийн ихэнх нь буриадууд байлаа. Цэвээн Жасрано, Цэдэн-Иш Гачитцкий, Элбэгдорж Ринчино нар гол үүрэгтэй оролцлоо. Гол нь Монголд Зөвлөлтийн цэрэг нэвтрэн орох асуудлыг олон улсын хуулийн хүрээнд харагдуулах явдал юм. Унгернийг Монголоос хөөж гаргах, Холбоотон болох гоминданы өмнөд хөршүүдээ гомдоохгүй байх, албан ёсны эрх барьж байгаа Бээжингийн эрх баригчдын зөвшөөрлийг авах, тусламж гуйж ирсэн монголчуудаар Монголд хувьсгал өрнүүлэх гэсэн асуудлуудыг нэгтгэн тугалыг нь тураахгүй, эхийг нь эцээхгүй шийдвэр гаргах ёстой болсон юм.
Эл намын зөвлөлгөөнөөс тунхаг гаргасанд юун түрүүн Монгол ардын намыг бошгыг халж дэлхийн капиталыг эсэргүүцэх коммунист маягийн нам гэдгийг тодорхойлж өглөө. Мэдээж энэ саналыг тэнд байсан дөрөв тавхан монголчууд гаргаагүй нь ойлгомжтой. Мөн Гадаад Монголыг ирээдүйд Өмнөд Хятад, Умарт Хятад, Сычуань, Төвд, Хотон, Манж, Өвөр Монголтой хамтран холбооны улс болох зорилттой гэж тодорхойллоо. Хятадаас салах гэж арга үйлээ барж яваа монголчууд тэдэнтэйгээ нийлж холбооны улс байгуулна гэж ирээдүйгээ тодорхойлох учиргүй. Ингэхээр Троицкосавскт байсан тэр хэдийн оролцоо бараг байгаагүй гэсэн үг. Мөнөөх Монгол Төвдийн тасгийнхны хийж байгаа ажил. Өдгөө 3-р сарын 1-ийг “Эх орончдын өдөр” болгон тэмдэглэдэг болсон. Уг нь энэ өдөр гарсан тунхагийг эх оронч байсан гэж хэлэхэд хэцүү л юм билээ.
Цааш асуудал хэрхэн өрнөснийг дараагийн долоо хоногт ярьж өгье.

2010.11.25
Зохиол
оссо
Иргэн
Mogi
bat
Зочин
Зочин
Зочин
zochin
Оргил
Оргил
Хутагт
Хутагт
Зочин
Зочин
Зочин
darkhan
Мөнхжаргал
Зочин
www.1000zahia.com
Зочин
Зочин
Зочин
АРЛИНГТОНЫ ЦАГААЧ
byruad
eebii
unen
Acku
Baabariig shutegch
Зочин
Bayartsengel
ganaa
Зочин
mgl
Зочин
Зочин
Зочин
193
BAABART
Baabar tanaa
Зочин
chamaig 202.170.80.*** aa
YU gesen ug yum be?
Яандаа
Зочин
Нортбриж
Зочин
jishee n
LOVE YOUR HISTORY AS PRETTY MAIDEN
Babaar Tanaa
BAABAR TANAA
455-d
ene yum bol erliiz hurliiz gej
Зочин
zochin
mundag shuu
Turbat
xyjaa
Зочин
баабаа
Зочин
Зочин
Sonirhogch
Вива
handaj bolno gej uu ?
UNDESNII BAHARHAL
BAABAAR TANAA -40.000
Swiss
Зочин
зочин
монгол бизнес
ag
888
baabart
azaa
sa
gate
455
Зочин
Зочин
jama
sa
Зочин
g
byruad
Зочин
Зочин
Мөөг
zochin
Ugreljlel 2
Urgeljlel
Баабар ба олон нийтэд
baabar ogoh zowolgoo
tank
zochin
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Мөөг
Мөөг
Зочин
Зочин
Elbege
түүхч.
Зочин
БААБАРТ
eh survaljaa medeelelj bna uu
etycftyr
Barimt
hh
МАН-н гишүүн
Зочин
Hn-d
hn
58.234.52t
Чимид багш
Зочин
Зочин
Зочин
Түүхч
Хөдөө царайт
Хөдөө царайт
Зочин
baggi-d
Зочин
baggi
Зочин
ìîíãîë
007
болд
Зочин
монгол бизнес
UNEN TUUH
dorj
Зочин
eoeo
Зочин
Онигоо
ergelzegch
mgl
gast
Зочин
Зочин
Зочин
Зочин
тм
Zochin
уншигч
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Maastricht
Бодь Компьютер
Зочин
Зочин
Зочин
Бат
Бат
Бат
Mongol
mongol
Зочин
МГЛ
Зочин
Түүхчид
Зочин
Зочин
иргэн
Зочин
Зочин
Bodit unen
Îþóíñ¿õ
Ht
Зочин
naagii
Ah
иргэн
Pkxny
Pkxny
Soul-t’ukpyolsi
Рү
Зочин
Зочин
Fairfax
Pkxny
очир
shaana biz
Ah
СОЁЛЫН ТӨВ ӨРГӨӨ
Зочин
Зочин
Зочин
Зочин
BAT-N NERIIG HELEECH
gg
Зочин
ЭРДЭНЭ
Хөөрхий
gg
BC
bi
Зочин
СӨҮЛ ИХ СУРГУУЛЬ
Зочин
korea-s
Зочин
Зочин
Зочин
Түүхийг баллуурдаж
Зочин
onm
ЧИ БАТ БИШ
Япон дахь хужаа
Joogii
Зочин
Зочин
Bat
Зочин
АНХНЫХ
bat
ok
Зочин