Ринчиногийн Монгол: АРДЫН НАМ ХУВЬСГАЛТ НАМ БОЛОВ (III)
Хүрээнд суух Хятадын төлөөлөгч Чэнь И Унгернд бут цохиулан дутаасаар Троицкосавскт ирж улаан цэргийг Монголд оруулж өгөөч гэж гуйсан нь энэ ажиллагаанд Бээжин зөвшөөрөл өгсөн гэсэнтэй нэг утгатай юм. Нөгөө талаас Монголын Засгийн газар бас ийм зөвшөөрөл өгөх ёстой.
Хүрээнд суух Хятадын төлөөлөгч Чэнь И Унгернд бут цохиулан дутаасаар Троицкосавскт ирж улаан цэргийг Монголд оруулж өгөөч гэж гуйсан нь энэ ажиллагаанд Бээжин зөвшөөрөл өгсөн гэсэнтэй нэг утгатай юм. Нөгөө талаас Монголын Засгийн газар бас ийм зөвшөөрөл өгөх ёстой. Гэтэл 1921 оны 2-р сард Нийслэл Хүрээнд байгуулагдсан Манзшир хутагт Цэрэндоржийн хууль ёсны Засгийн газар ч, Богд хаан ч улаан оросуудад ийм зөвшөөрөл өгөхгүй нь мэдээж.
Иймээс оросууд өөрснөө Монголын Засгийн газар шинээр зэрэгцүүлэн байгуулахаар шийджээ. 1921 оны 3-р сарын 13-нд Түр засгийн газар гэгчийг байгуулж толгойлогчоор нь тэр үед Данзантай хамт Москва ороод эргэж Тройцкосавскт ирээд байсан лам Чагдаржавыг тавьжээ. Ардын намын Бодоо Хүрээнд очоод төрийн албан хаагч болчихсон болохоор энэ нэрийн уугуул эзэмшигч дараагийн хүн болох Чагдаржав дээр сонголт туссан бололтой. Монголд хувьсгал хийхэд зориулж Москва дахь Коминтернээс 3 сая рубль хуваарилснаар энэ тоглоомын Засгийн газрыг байгуулсан бололтой байдаг. Засгийн газар гэгч нь цаанаа Дотоод яам, Цэргийн яам, Сангийн яам, Баруун замын тусгай ангийн цэргийн яам, харуул гэсэн таван нэгжтэй. Монголын харъяат тав зургаахан хүнтэй, мөн тэр тооны яамтай хилийн гадна байдаг Засгийн газар! Таван яамны гурав нь байлдах зориулалттай. Гэтэл Нийслэл хүрээнд Цэрэндоржийн хууль ёсны Засгийн газар оршин үйл ажиллагаагаа явуулсаар байдаг!
Гамин цэргийг хөөж гарган эх орноо чөлөөлөх хүсэл бүх монгол хүний эрмэлзлэл байлаа. Энэ гавъяаг аль хэдийнээ барон Унгерн авчихсан. Улаан цэрэг гэнэт Монгол руу цөмрөн орж ач гавъяат бароныг нь устгаад унавал үүнээ монголчуудад юу гэж тайлбарлах билээ? Ийм учраас хөөрхөн жүжиг бодож олжээ. Энэ үед Унгернд цохиулаад дутааж ирсэн 1500 хятад хүн Хиагтад бөөгнөрөөд Орос руу зугтах гэж хил нэвтрүүлэхийг гуйж байв. Эдний 500 нь мэргэжллийн цэрэг (200 морьт, 300 явган цэрэг), үлдсэн мянга нь шинээр цэрэгт дайчлагдсан хятад иргэд аж. 1921 оны 3-р сарын 18-нд буюу Парисын коммуны 50 жилийн ойг тохиолдуулан Сүхбаатараар удирдуулсан 400 морьт цэрэг Хиагтад буй гамин цэрэг рүү довтоллоо. Гамин цэргүүд хэдийнээ зөвлөлтүүдтэй тохирсон байсан учир хойш хил нэвтрэн дутаасан ба тэднийг цааш тээвэрлэн Читагаар дамжуулж Манжуур руу оросууд гаргаж өгчээ.
3-р сарын эхээр хэд хоног хил орчмоор яван ардуудыг сайн дурын цэрэгт татсан гэдэг авч тоо нь энэ богино хугацаанд 400 хүрэх бололцоогүй юм. Гамин бароны үймээн дажингаас болоод хил орчмын ихэнх ардууд уул хад руу дүрвэн зугтсан ба арай ухамсартай эх оронч нэг нь түрүүн орж ирсэн Унгерний цэрэгт татагдан жинхэнээсээ гамингуудтай байлдаж явсан цаг. Тухайн үйлсэд оролцсон партизан, зохиолч Жүгдэрийн Дамдингийн нотлож байгаагаар Сүхбаатарын 400 морин цэрэгт багтах учиртай оросуудад лам хар монгол дээл хувцас, гутал малгай 300 гаруйг гурав хоногийн дотор цуглуулж базаасан гэдэг. Нинждолбийн хийдээс 130, Эрдэнэвангийн хүрээнээс 150 лам дээл хувцас цуглуулсан гэж барим тавим тоогоор нь хэлдэг. Мөн Цахараас дүрвэж, Ил Тарвагатайгаар дамжин Хиагт орчимд ирсэн Сумъяа бэйсийн бүлэг мөнөөх 400 морьт цэрэгт нэгдсэн юм. Ардын намын мөнөөх долоо улаан оросоос 300 пулемёт гуйж очсон бол Хиагтын тулалдаанд 4 пулёмет бэлгэнд авчээ. Харин хоёр их буу өгсөн тухай шүлэг хүртэл бий.
Орос, монгол хүмүүсээс бүрдсэн Унгерний цэрэгтэй тулалдан явсаар Ардын журамт цэрэг нэртэй болсон монгол цэргийн хороо Улаан орос цэргийн хамт 1921 оны 7-р сарын 6-нд Нийслэл Хүрээнд орж ирлээ. Троицкосавскт болсон мөнөөх МАХН-ын анхдугаар их хурал хэмээх зөвлөлгөөнд оролцсон Монголын харъяат тав зургаан хүнээс Сүхбаатарыг Ардын журамт цэргийн жанжин, харин Чойбалсанг дэд жанжин болгосон юм. Сүхбаатар нь Богд хаанд ихэд итгэгдэн тоогдсон, гарын ойр хүн нь байжээ. Сүхбаатарын морин жолооч байсан нэгний дурссанаар жанжин Хүрээнд ирүүтээ шууд Богдод бараалхан өгсөн даалгаварыг амжилттай биелүүлснээ илтгэн адис авсан гэдэг. Ер нь Богд хаан Сүхбаатарыг ирсэн даруйд нь хүлээлгэлгүй шууд хүлээн авдаг, удтал ярилцдаг байсан гэдэг.
Улаан цэрэг Нийслэл Хүрээнд орж ирснээр цэргийн диктатур маягийн засаглал буй боллоо. Улс орныг Цэргийн зөвлөлийн дарга Ринчино толгойлох болов. Манзшир хутагт Цэрэндоржийн Засгийн газрыг огцруулж шинэ Засгийн газрыг эмхлэн байгуулжээ. Үүнийг хожмоо ардын Засгийн газар гэх болсон юм. Засгийн газарт Монголын гол улс төрийн гурван бүлэглэлийг тэнцүү хамруулсан байдаг. Иймээс энэ нь нэг талаас эвслийн (хамтарсан) Засгийн газар байсан юм. Ноёдын бүлэглэлээс Шүүх яамны сайдаар Магсар хурц, Дотоод явдлын яамны сайдаар да лам Пунцагдорж тавигдсан нь Богд хааны нөлөө байсан биз. Нэг лам, нэг хар хүн орсон нь мөнөөх 1911 онд анхлан Засгийн газар байгуулахад лам ба харын талын хооронд зөрчил гарсныг тэнцүүлж байсан туршлагаас үүдэлтэй ч байж болох. Түшмэдийн бүлэглэлээс тэргүүлэгч Данзан Сангийн яамны сайд, Сүхбаатар Цэргийн яамны сайд болжээ. “Ардын” хэмээх нэрийн эзэн авторын хувьд Бодоод Ерөнхий сайдын суудал олдсон болов уу. Гадаад яамны сайдыг тэрээр давхар гүйцэтгэхээр боллоо.
Гэвч эвслийн засгийн газарт хэдхэн сарын дараагаас гүн хагарал гарлаа. Ерөнхийдөө Түшмэдийн ба Ноёдын бүлэглэл нэг талдаа гарч Ардын хэмээхийг шахаж гарсан хэрэг. Засаглал хуваах журам буюу үнэн хэрэгтээ анхны бөгөөд түр Үндсэн хуулийг Бодоо боловсруулан батлуулсан юм. Энэ хуулиар Монгол нь Үндсэн хуульт хаант улс болжээ. Үүнийгээ хэмжээт эрхт хаант улс гэж нэрийдэв. Төр, шашныг салгасан, хамжлагыг халсан арга хэмжээ авсан ба Засгийн газар бие даан ажиллах болов. Гэвч улсын дээд эрх мэдэл Цэргийн зөвлөл, түүний дарга Ринчинод байлаа. Энэ бол тухайн үедээ Зөвлөлт Орост Троцкий, одоо бол Хойд Солонгост Ким Чэн Ирийн гүйцэтгэж байгаа албан тушаал.
Оны сүүлчээр Бодоогийн Засгийн газрыг огцруулж Ноёдын бүлэглэлийн нөлөө бүхий эрхэм Жалханз хутагт Дамдинбазарыг Ерөнхий сайдын сэнтийд залжээ. Удалгүй Ардын бүлэглэлийн гол хүмүүс болох Бодоо, Чагдаржав нарыг хувьсгалын эсэргүү хэрэгт гүтгэн буудан хороожээ. Пунцагдоржийг оруулаад анхны Ардын засгийн таван гишүүний хоёр нь хороогдов. Нэг үгэндээ жинхэнэ Ардын нам ингэж устсан юм. Чойбалсанг Бодоогийн туслахын хувьд намаас хөөжээ. Зарим мэдээгээр найз Сүхбаатарын оролцооны хүчинд намын орлогч хэмээн зиндааг нь бууруулсан гэдэг.
Ноёдын ч, түшмэдийн ч, ардын ч бүлэглэл яг коммунизм, социализм, марксизм гэх мэт Октябрийн хувьсгал маягийн өөрчлөлт, нураалт, босголтонд ямар ч найдваргүй хүмүүс болох нь орж ирсэн большевикуудад дэндүү илэрхий байлаа. Монголчуудын хэн нь ч иймэрхүү хэнээрхэлд автах дургүй, ойлгох ч үгүй, ойлгохыг хүсэх ч үгүй. Шашин төрөө мандуулж Богд хаанаа хүрээлэн тусгаар улсаа амар жимэр авч явах хүсэлтэнгүүд аж. Сүхбаатар л гэхэд орж ирсэн улаантнууд хүн алж хүрээ талан дээрэм тонуул хийж буйг эсэргүүцэн Богдтой нийлж тэднийг нутгаасаа гарахыг шаардах болов. Иймээс улаан оросууд өөрсдийн буй болгосон итгэл даах шинэ бүлэглэл зохион байгуулсан нь Бошгыг халах залуучуудын эвлэл болой.
Намаас хөөгдсөн Чойбалсан тэнд давхиад орчихжээ. Энэ хэдэн залуучуудад түшиглэсэн Ринчино одоо Түшмэдийн бүлэглэлтэй сөргөөлцөж эхэллээ. Улаан цэргийн үйлдэж буй тонуулыг эсэргүүцсэн Сүхбаатарыг Цэргийн яамны сайдаас хусч оронд нь Ноёдын бүлгийн томоохон төлөөлөгч Магсаржавыг томиллоо. Гуч ч хүрээгүй цэл залуу цэргийн эр ханиад хүрээд хорвоог орхив. Түүний үхэл ер бусын сэжиг дагуулдаг. Ажилгүй болсон түүнийг алахаар бэлдэж байсан гэх хоёр оросыг цаазаар авсан байдаг. Үхснийх нь дараа хордуулсан гэх яриа гарч шарилыг нь дараалан олон удаа ухаж шинжилсэн, эцэст нь дотор эрхтэнг нь хойш нь аваад явчихсан. Жанжин Сүхбаатарын хөрөг зургийг албан газрууд ханандаа өлгөж байх тушаалыг гэнэт Ринчино гаргасан байдаг юм. Гай болоод байсан учир хорлож алах, үхснийх нь дараа “баатраар” тодруулах төлөвлөгөө анхлан Ринчиногоос сэдэлтэй байж болох. Үүнийг хожим 1940-өөд оны үед Чойбалсан хэрэгжүүлжээ. Сүхбаатар амьд байхдаа хэлсэн гэх үй олон ишлэл, гэрээслэл зэргийг нас барснаас нь хорин жилийн дараа тусгай даалгавараар зохиож найруулсан нь одоо ч хөшөө дурсгал ном сударт ишлээстэй. 1942 онд Сүхбаатарын шарилыг нь зөөсөн ба 1952 онд дахиж зөөн бунханд байрлуулахад цогцсын ясны нийт өндөр нь 164 см байжээ. Амьд ахуйн фото зургийг нь бусадтай харьцуулж үзэхэд дор хаяж 180 см хүн байсан баймаар. Хэний шарилыг энэ олон жил төв талбай дээрээ залан шүтсэн нь оньсого юм.
1924 оны 5-р сарын сүүлчээр Бээжинд Зөвлөлт Хятадын нууц хэлэлцээгээр Гадаад Монголыг Дундад иргэн улсын бүрэлдэхүүн гэж үзэж байгаагаа оросууд илэрхийлж хоёр орны хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Ерөнхий сайд Цэрэндорж дээр Зөвлөлтийн бүрэн эрхт төлөөлөгч ирж Монгол улс бушуухан Бүгд найрамдах улс болохыг шаардав. Төрийн ийм тогтолцоонд саад болох учиртай Хаан хэдхэн хоногийн дараа “яаралтай” өөд болов. Урианхайн хязгаарыг тусгаар улс хэмээн оросууд зарлалаа. Иймэрхүү асуудлууд нь тэр дундаа хамгийн эх орончид болох Түшмэдийн бүлгийнхний хилэнг бадруулжээ. Улс орноо ямар нэг туршилтанд оруулах хүсэл Данзанд огт байсангүй. Капиталын нийгмийг алгасаж ямар нэг үл гүйцэлдэх нийгэм рүү оруулна, ард түмнийг жинхэнэ ард ба мөлжигчид хэмээн хуваана гэх мэтийн Ринчиногийн тулгалтыг тэрээр эрс сөрөн эсэргүүцсэн юм. Ринчино мөнөөх Бошгыг халах дэвэргэн залуучуудын тусламжаар Түшмэдийн бүлэглэлийг бүрэн дуусгалаа. Данзан, Баваасан нарыг буудан хороов.
Ринчинод гэнэт нэг өрсөлдөгч гарч ирсэн нь Москвагаас томилогдож ирсэн Коминтерний төлөөлөгч Рыскулов хэмээх хасаг үндэстэн аж. Монгол улсыг Бүгд найрамдах засаглалтай болгон Үндсэн хууль батлах ажлыг удирдахаар хоорондоо өрсөлдөн ихэд хэрүүл уруул хийсэн байдаг. Оросын харъяат энэ хоёр хүн хэнийгээ ч дийлэлгүй хоюул хойш татагдсанаар өрсөлдөөн дуусгавар болсон юм.
1925 онд болсон намын их хурлаас намын нэрийг Монгол ардын хувьсгалт нам болгон өөрчлөв. 1921 оны 3-р сарын 1-нд Троикосавскт болсон зөвлөлгөөнөөр МАХН байгуулагдсан гэж үзэж байхаар тогтоод тус зөвлөлгөөнийг МАХН-ын анхдугаар их хурал, харин энэ хурлаа Дөрөвдүгээр их хурал гэхээр боллоо. МАХН-ын удирдлагад өчигдрийн Бошгыг халах залуучууд түрэн орж ирлээ. Төрд Цэрэндорж, Амар, Магсаржав мэтийн ноёдын бүлэглэлийнхэн зонхилж байв. Нэг л үгэндээ 1920 оны 6-р сарын 25-нд байгуулагдсан Монгол Ардын Нам, түүнийг бүрэлдүүлж байсан Ардын болон Түшмэдийн бүлэглэл тэр чигээрээ арчигдан алга болжээ. Одоо Монголын төрийн эрхийг Ноёдын бүлэглэл ба 1921 оны 8-р сарын 25-нд байгуулагдсан Бошгыг халах залуучуудын байгууллагын төлөөлөгчид хамтран барих болжээ. Батлагдсан Үндсэн хууль ёсоор мөлжигч ангид хамаарч буй ноёдын бүлгийнхэн мөн удалгүй устан алга болох нигуртай юм.
Энэ тухай дараагийн долоо хоногт ярьж өгье.

2010.11.26
Иргэн
Enhbayr
Enhbayr
Tsutsu
Darjaa
Aa
ZOCHIN
tumur
tulgaa
tulgaa
tulgaa
balsar
Сайхнаа
Баабараас
Зочин
больж үз
Зочин
PAD PUD
Эх сурвалж
toono
www.1000zahia.com
www.1000zahia.com
uncle
mgl
Зочин
Зочин
Eh survaljaa
Эрдэнэ
харх
Зочин
tuvshin
tuvshin
tuvshin
лол
FRANKLINPARK
FRANKLINPARK
FRANKLINPARK
FRANKLINPARK
Зочин
Зочин
УХААР
ХАМРАА УХ
Догсомын Бодоо 12
Хичээнгүй сайд Б.Цэрэндорж 12
зочин
зочин
Maastricht
455
Зочин
455
455
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Хүрэлсүх танаа
ТӨГӨЛДӨР
Санал
zochin
Ж.Рийчэр
Mongol Xun
Мөөг
Зочин
Мөөг
Зочин
Зочин
Зочин
Зочин
ббб
lucky
Bi
amaraa
Selemsux
Зочин
зочин
Зочин
Зочин
fun
NOBEL NOBEL
Lol
Зочин
зочин
иргэн
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
boogii
boogii
badamhand
boogii
boogii
boogii
MONGOL
202. 170. 80. ***-d
MONGOL
ХУДЛАА
ХУДЛАА
124. 158. 76. 2
124. 158. 76. 2
124. 158. 76. 2
Зочин
Зочин
delgermaa
e
yanhan
Зочин
mgl
Эрдэнэ
хөх чоно
124. 158. 76. 2
Зочин
124.158.76.2 гэж байна.
Serelt
124. 158. 76. ***
124. 158. 76. ***
OK. That’s great !
Зочин
mongol
йыыбыбй
Зочин
Зочин
иргэн
202 131150=d
Nick
Зочин
Hudlaa tuuh zohiogdoh vii
Hudlaa tuuh zohiogdoh vii
Зочин
180 0 91 - d
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
zochin 2
baabar guai
zochin
goyo goyo
Bizzy
Zanaa