Сайхан юм бодоод, сайхан зүйл хараад явж байтал чинь зам хөндлөн нэг хар муур хялан цэхэн хийгээд гүйгээд гарцан уу? Сайхан юмаа үргэлжлүүлж бод оо хө. Тэр муур чинь хэдэн зулзгандаа хоол хайгаа л гүйжаагаа нь тэр шүү дээ. Исүүл замын нөгөө талын Базилиотой ярьсан болзоондоо яарч яваа Марина л байж таараа. Хар өнгөтэй болсон нь түүний буруу биш ай. Хар өнгө зүгээр ш дээ. Жишээ нь хэрээ байна. Хөөрхий нүд л иднэ. Гэтэл чиний эрх хав чинь хэрээ шиг өлсүүл бүгдий нь иднэ л гэх байх. Муухай дуугардаг нь хэрээний буруу биш. Тэгээд заяацан юмыг одоо яахав дээ. Хэрээнээс долоон дор юм ярьдаг хүн хүртэл байхад даа.
 
Хэрээнээс дор хэлтэй хүн байдаг ч гэсэн гадаа нар мандаж, шувууд жиргэнэ ээ. Өглөө бүр хэчнээн хүн хагацалд унадаг ч, тэр шувууд өт идэж, хаа сайгүй баадаг ч өглөөд дургүй, шувуудын жиргээг сонсдоггүй хүн гэж  байхгүй. Хагацал шинэ амьдрал бэлэглэдэг. Амьдрал мөнх үргэлжлэхийн  нэг утга учир бол хагацал.

Хагацал байдаг ч гэсэн та биднийг тэрнээс ч их учралууд хүлээж байдаг. Учрал бүхэн бидэнд сайн сайхныг авчирдаг. Тиймээ хорвоо чинь сайн сайхнаар дүүрэн, гагцxүү олж хар.

Олж харёоо. Монгол хүний азын тоо 9 бол, дургүй тоо нь 76. Муусайн гишүүд маань дандаа нүдний үзүүрт явна. Сайны нь нээг ч дурскуу хэрнээ муугий нь бол овойлгож оцойлгоно гээ. Монгол хүн л юм бол төр түшилцсэнийх нэг хэдэн аятайхан сайн үйлс хийчих бодол ходоодныхоо мухарт санаж л яваа шд. Буян нүглийн дэнсийг мартчаад дандаа самраад явдаг монгол хүн гэж үгүй ээ.

Гадаа нар мандаж байнаа. Их хотын маань утаа шингэрээд, энд тэндгүй машины сигнаал, автуусны дугуйн хяхтнаа хадаж, эгэл олон залуусын цовоо инээд сонсдож байна. Цагдаа ах эрээн модоо эргүүлэн зогсож, хүүхдүүд хөөсөн чихэрт оочирлож, хот тохижуулхынхан цаана нь алхаж явнаа. Тэнд тэр Гомбоо юугаа дутхав, "шийлааун шийлааун.." гэж хадаасаар л явж байна. Энэ чинь л амьдрал. Миний хотын амьдрал, их хотын чимээ, бидний нийслэлийн өглөө.

Өглөө бүр бүхнийг өөдрөгөөр хар. Өнөөдөр тохиолдсон бүтэлгүйтлээ сэгсэрч орхи, маргааш ахиад наран гарна. Нөгөөдөр ч гарна. Бүр нөгөөдрийн маргааш ч гарна. Каленьдар байдаг тоо бүхэн өглөөг зааж байгаа юм. Харин өглөө бүхэн шинэ байдаг.

Каленьдарны шинэ өглөө хааяадаа наргүй байсан ч яахав дээ, гэртээ суугаад будаа, борцтой цай чанаж ижийтэйгээ хууч л л даа. Өдөр болгон тааралддаг ч хэзээ нэг тухлан сууж хууч хөөрдөг билээ дээ. Ижий чинь, амьдралын нүргээн намайг орхих болоогүй байна гэж баярлана. Ижийгээ баярлуулчаад нөхөд рүү гээ оч. Хэдэн гүрүүшиг хоослонгоо элгээ хөштөл инээлд, дуул, бүжиглэ. Өнгөрсөн өдрүүдийн ядралтыг xөссссөр хаяад ирэх өдрүүдийн эрч хүчийг олж ав.

Эрч хүчийг олноо. Та яг одоо аав ээж, ах дүү, хайрт хань, хонгорхон үрээсээ хол явна уу. Тэгвэл тэднийхээ итгэлийг, сэтгэлийг, хүлээлтийг зүрхэндээ гүн хадгал. Чи ганцаараа биш тэдэнтэйгээ цуг алхаж байна. Урд чинь хүлээх бүх саадыг, бүх ажлыг, бүх.... бэрxшээлийг  нуга дараад цаана нь гарах хүч чамд, чиний зүрхэнд байгаа нь тэр.

Зүрхэн дэх хүчээ мэдэр, зүрхэнд чинь хүчийг өгөгч тэдэнтэйгээ ярь. Залуу минь, бүсгүй минь, яг одоо чамайг хүлээн суугаа настай ижийтэйгээ, хүч нь харисан ч хаттайгаа байгаа аавтайгаа, ханьтайгаа, үртэйгээ ярь. Ярь ярь.... дуу хоолойгоороо үргэлж хамтдаа бай. Утсаа гартаа ав.

Утсаа гартаа ав аа. Утас мээсэнжрээс илүү, тэгээд ч хэний маань аав ээж болгон компьютэр ашиглах билээ. Хэн болгон смарт фоон кармаалаад явах ч билээ дээ. Хялбархан утсан харилцаа сонго, юнителийн myphone гэдэг юм цаана чинь гараад ирж. Гар, гэр юу л бол юугаар чамайг гэрт чинь аваачиж чадна. Ашиглаад авдаг газар, тэр чиний хоолойг чиний бүх дотны хүнд чинь яг хажууд нь байгаа мэт хүргэх болно. Дуугий чинь сонсоод чиний ижий нас нэмнэ, аав чинь гадаа нарлах хөгшчүүлд чамаар гайхуулна. "-Миний хүү яриад аа, гялалзаж явна гэнэ. Миний хүү ч мөн дөө!"
Хань чинь чамайг улам хайрлана, хүүд чинь чиний ухаан шингэнээ.

Хүүдээ ухаанаа шингээ. Охиндоо насан туршийнх нь өмөг түшиг нь гэдгээ мэдрүүл. Гэхдээ амьдал дандаа дардан байдаггүй. Зам дээр чулуу бий. Гэхдээ тэр чулуу болгон чамайг хатуужиг, ухаараг гэж  чиний төлөө тээглэн хэвтэж байгаа юм.

Өнөөдөр мөнгөгүй байна уу, найз чинь чамайг гонсойлгоцон уу, хүссэн ажлынхаа конкурсэнд тэнцсэнгүй юу, эсвэл бүсгүй чинь чамайг хаяад явчихсан уу?
Гээд ч маргааш наран гарна. Нар гарнаа. Харин чи дотны хүмүүстэйгээ л үргэлж хамт бай. Бид өдөр ирэх бүр холдсоор л байдаг шүү.