Ар ба өмнө тал
Хэн нэгний аз нь сүрхий шовойгоод байгаа тухай дуу намуухан явахын хажуугаар хаа нэг сэрээ хутга шаазан тавагтай харших чимээ,
Хэн нэгний аз нь сүрхий шовойгоод байгаа тухай дуу намуухан явахын хажуугаар хаа нэг сэрээ хутга шаазан тавагтай харших чимээ, хүмүүсийн хөгжилдөн инээлдэх дуу сонсогдож, энэ тэрүүгээр цагаан цамц, хар эрвээхэй зангиатай горзгор залуус гулжганан алхаж байгаа энэ газар бол яахын аргагүй нэг ирэстраан л байна л даа гэсэн таны бодол бол яг зөвөө, энэ бол нэг ирэстраан байгаа юм.
Миний муу ганц тал хуудас бичлэг юун ч урт өгүүлбэрээр эхлэв дээ. Хөөрхиййй гэж.... .
За эргээд ажил хэрэгчээр ярий. Өндөр таазанд наашаа товойх сонгодог хээ хуар, болор авжуурнууд, хананд наалдсан гипсэн аварга Хэркөлэс, Ахилэс, Хэраклууд, шил толь болсон шал... Гүэ яасан тансаг юм бэ энэ. Зарим ширээний хөлд цатгалан ноход хэвтэж, эзэд нь эх орны хишгээс 7 дахин үнэтэй оройн хоолоо түүнээс ч үнэтэй дарс, шарзханаар даруулаа л. Гү тэр цэмцгэр зөөгчид нь ёсорхуу гэж. Яасан ч чадамгай тонголзож, инээдгийн. Чухам л дээдсийн орчин юм даа. Эдэн дунд миний адил явган зорчигч харагдахгүй л байна. Албан хаагчид, жуулчид, үйлдвэр, пүүсийн эзэд, тэдний хүүхнүүд л голцуу байна даа.
Харин аравхан санжийн зузаантай хананы цаана ёстой л дажин болж байхымаа. Албан тушаалаар хамгийн том нь болох ахлах тогооч зогсоо зайгүй хашгичиж ийм ч салаат, тийм ч бяслаг бэлд гэж адгана. Харин өөрөө бол шарсан мах таваглах л ганц механик ажилтай. Бусад тогооч, бэлдэгч нар нь түүнээс арай ихийг таваглаж, хэрчиж, чанаж уухилна. Харин хамгийн хүнд бөгөөд тасралтгүй ажлыг нь адгийн тушаалт угаагч залуу гүйцэтгэнэ. Тосгуурын хажуудах овоолоостой бохир таваг, сав суулга дундрана гэж нэг үгүй. Ахлах тогооч ба угаагч 2-н ажлын ялгаа дэндүү ихийн адил авдаг цалингийн зөрүү ч нэн их. Урвуу л хамааралтай болхоос.
За гэхдээ ар талд бүгдийнх нь хөлс дусалж, бүгдийнх цухал хүрч, бүгдийнх нүүр минчийх бөлгөө. Ахлахаас эхлээд угаагч хүртэл бүгд нийлжээж ар талаа авч явна. Хүн бүр мэддэг хараалынхаа хамгийн шилдгийг энд урсгадгийг үзвээс зочдын ходоод зөвхөн хоолоор зогсохгүй овоохон хараалаар бас дүүрдэг байх нь. Тэрхүү хараалууд тэдний ходоодны ханаар нэвчин, цусаар нь дамжаад тархинд нь хүрсний дараа нүүрэн дэх инээмсэглэл нь улам хуурамч болсоор байдаг ч юм билүү.
Гоолиг зөөгч залуус урсах мэт алхалсаар ар тал руу орж ирмэгц бохир тавагнуудаа мөнөөх зовлонт угаагчийн хажууд тар нярхийн шидлүүтээ, хүмүүсийн идээгүй үлдээсэн махны тал сэлтийг сурамгайхан шүүрч үмхэнэ. Үмхэнгээ эргэж хараад хооллох танхим руу алхах ба тэрхэн 3 алхмын дотор зажлаад залгична. Хүзүүгээ л нэлээн гүрдийлгэнэ дээ. Гэлээ ч тэр дороо л хуучин төрхөндөө шилжиж инээмсэглэн одох нь бахадмаар ч юм шиг. Тэд ар талд харьялагддаг боловч урд талтай харьцдаг болхоор зарим үест өөрсдийгөө урд талынх гэж эндүүрэх нь ч бий. Гээд амьдрал нь ардаа л юм чинь яая гэхэв.
Харин тавган дээр бүтэн үлдсэн бяслаг, мах зэрэг үзэгдвэл тогооч нүднийхээ булангаар аль хэдийнэ харсан байх агаад авах ёстойгоо авч буй мэт шүүрээд дараагийн хүнд таваглан гаргах ажгуу. Түүнчлэн гамбанзан дээр нэгэн үе түүхий мах хөшиглүүтээ залгаад бэлэн олгох зүйл хольж хэрчээд таваглана. Бэлдэгч залуу гутлыхаа улыг цэвэрлэж дуусчаад шууд залгуулан том түмпэнд нөгөө гараараа сүүмс зуурах ажээ. Хөлсөө арчих, хуйхаа маажиж нүүрээ илэх, нусаа нийх, хөрөгчнийхөө нүүрийг хувинтай бохир усаар шударсан болох, жорлон орох... Харин залгуулаад цагаахан шаазан тавган дээр нөгөөх л гараараа хоолыг хараа булаам байдлаар өрж тавина гэдэг бол урлаг. Хүн бүрийн амнаас "цусалж дуусдгүй хар үхээрүүд" гэх мэт үгс бувтнагдах ба үгүүмаа гэхэд тэгж бодож байгаа нь баараггүй.
Тиймээ артлын хүмүүс уртлынхыгаа тээршаадаг. Гэвч бүгдээрээ л артлаасаа сугарч урд гараад, эргээд артлын муусайнуудаар ажлаа хийлгэж, амьдрал ахуйд нь ганц нэг зоос хялайлгаж тус болонгоо кайф авдаг хүн болох гэж мөрөөдхийм даа. За гардаг нь ч байгаа, гарах гээд чадахгүй болонгуутаа уртлынхныг үзэн ядагсад ч байгаа. Аа бүр мөрөөддөг ч гүй, өөрийгөө ёстой артлын хүнээр төсөөлсөөр дуусдаг нь ч их бий байх.
Энэ үед нөгөөх цусалж ханадаггүй үхээрүүд нь хүзүү хуруундаа үнэт чулуун шигтгээ, цагаан алт сэлтийг гялалзууланхан, улс төр, нийгмийн талаар, эсвэл хэн нэг ядруухан айлд өглөг буян болсноо ярьж, эсвэл нохойгоо магтаж,, за ер нь яадаг ч байсан аз жаргалаа амтлан яваа нь л үнэн юм даг.
Амьдрал тэр чигээрээ ар ба өвөр талаас бүрджийнэ. Зэрэгцэн оршдог ч хоорондоо ханатай. Бүр бүх дэлхийн улс орнууд хүртэл тэгж ялгарсан байна гээч. Бид шалаа угаасаар, хогоо шүүрдсээр. Тэд тансаг ширээний ард сууж бидний хэдэн буурайчуудын хувь заяаг шийдээ л.
Яая гэхэв дээ одоо. Гэхдээ бид урд гарах дуртай ч байгаа, гарах гэж үзэж ч байгаа нь
сайхан юм даа. 30 жилийн дараа гэхэд тэдний ширээнд сууцан байх ч юм билүү. За ямартаа ч Хаитигаас дээр байлгүй дээ. Хаити арлынхан бол 100 жил өнгөрлөө ч улам л сурамгай, гавшгай гуйлгачид болно уу гэхээс илүүг хийж барахгүй шүү дээ ер нь бол.

-=mgl=-
dyuma
dyuma
bi
zochin
Зочин
Зочин
Зочин
Зочин
irgen
zochin
Зочин
neg sanal
ррр
ааа
аа
Зочин
Зочин
Зочин
batjaa
Зочин
batjaa
Orgio
Orgio
Khairosh
shur
buyanaa
Эрдэнэ
yoo unen unen
mgl
АМЬДРАЛ
Зочин
Зочин
j
Зочин
cor
Артнян
Зочин
Mglmaa
NB
oortoo l itge
Zul
Зохиолч Л.Пүрэвдорж
zochin
guest
Зочин
Зочин
Зочин