Цөөн бөгөөд хэрэгтэй
Их хурлын гишүүдийн ярихаар бол өөрсдийнх нь хийсэн сайн үйлс тоо томшгүй ажээ. Тоо томшгүй юмнаас алийг ч нь ярилтай билээ.
Их хурлын гишүүдийн ярихаар бол өөрсдийнх нь хийсэн сайн үйлс тоо томшгүй ажээ. Тоо томшгүй юмнаас алийг ч нь ярилтай билээ. Харин тоотой цөөхөн юм хийдэг, тэр нь олон түмэнд юм болж үлддэг хэдхэн улстөрч бий.Тэдний нэг нь манай Бадамдамдин. Огт юм хийгдээгүй хүн, олон юм оромддог хүн хоёр адилхан. Бариад харуулах юм тэдэнд байдаггүй. Баахан юмны араас л нэрээ зүүдгээс биш. Харин Бадамдамдин өөр. Үг цөөн шигээ хийсэн юм цөөн. Үг нь жинтэй шигээ хийсэн нь бодитой.
Сэтгүүлчид бид улстөрчдөөс ярилцлага авах хэрэг бишгүй гардаг. Тэднээс "хийж бүтээсэн зүйлсээ ярина уу" гэхээр ширээнээсээ нэг ном гаргаж ирээд эхнээс нь дуудаж эхэлдэг юм. Хэний зохиол вэ гэж үү? Өөрийнх нь л зохиол байхгүй юу. Хийсэн бүтээснээ жагсаасан нь тэр гэнэ. Зарим нөхдийн ийм жагсаалтыг харахаар "Монголчууд хоёр сая таван зуугуулаа нийлээд ч ийм юм хийж барахгүй дээ. Зохиосон тулдаа л болдог байх даа" гэсэн шүү юм санаанд буудаг билээ. Гэтэл Бадамдамдинг яриалах нь сэтгүүлч бидэнд төвөгтэй. Барагтай бол дуугарч өгөхгүй, дуугарахаараа ганц нэгхэн юм хэлээд л болчихно. Найман жилийн өмнө түүнээс ярилцлага авснаа санаж байна. 1996 онд сонгогдсон парламентын хугацаа дуусч байсан цаг юмдаг. Тэрээр "Хууль батлалцах гэж ирсэн юм чинь батлуулсан хуулиа ярих ч ичмээр юм даа. За яах вэ өөрөө санаачлаад амжилттай болсон юм гэвэл өнөө орон сууцны асуудал юм уу даа" гэсхийгээд болчихсон. Өнөө "юм уу даа" нь юмаар барахгүй зүйл байсан. Тэр бол иргэдэд орон сууцыг үнэгүй хувьчлуулах санал байсан. Хотынхон бол сайн мэднэ. Орон сууцыг эхлээд үнэлж, дараа нь эзэмшиж байгаа хүмүүст нь давуу эрхээр хувьчлах болсон. Ээ дээ орон сууцаа авчих мөнгөтэй хүн ч мөн цөөхөн байсан даа. Тэгсэн чинь өндөр настнуудад бол үнэгүй хувьчилна гэж өөр нэг хувилбар дэвшигдээд. Хотын захиргаан дээр өөрийн байрыг аав ээж эмээ өвөө, найдвартай хөгшин хүний нэр дээр болгох оочер хэдэн зуун метр хүрдэг юм байна. Ингээд эцсийн эцэст УИХ-ын Бадамдамдингийн саналаар ерөөсөө эздэд нь үнэгүй өгөх хувилбар батлагдаж, олон мянган айл сууж байсан байрандаа эзэн нь болж үлдсэн юм. Мөнгөөр өгсөн бол хичнээн айл байраа худалдаж авч чадахгүй гудманд гарах байсныг бүү мэд. Бадамдамдин тэгэхэд "Малыг нь малчдад өгсөн шигээ байрыг нь байгаа айлуудад нь өгчихье" гэсэн юм. Энэ саналыг эсэргүүцэгчид зөндөө байсан. Тэд "Байрыг үнэтэй хувьчилснаар улсын төсөвт ийм, тийм их мөнгө орох гэж байхад юу гэсэн үг вэ" гэж хөндөлдсөн. Харин Бадамдамдин гишүүн "Иргэнд нь хөрөнгө орж байхад харин та нар юу ярина вэ?" гэсэн дээ.
Харин 2004 онд шинээр байгуулагдсан УИХ-ын гишүүн Бадамдамдин "өнөө татварын хуулийн 10 хувь л юм уу даа" гэж байна. Татварын хуулийг шинэчилсэн нь манай нийгэмд орон сууцыг, малыг үнэгүй хувьчилснаас ч илүү сайн нөлөө үзүүлж байна. Манай олон хүн татвар гэхээр ашиг орлого ихтэй том компаниудын төлдөг мөнгө, мань ямар ч падлийгүй гэж эндүүрдэг юм. Компаниуд хэзээ ч татварт төлөх мөнгийг өөрөөсөө гаргадаггүй юм шүү дээ. Яадаг вэ гэхээр ингэдэг. Өөртөө олдог ашгаа хөдөлгөлгүй хэвээр нь хадгалаад татварт өгөх мөнгөө бараа үйлчилгээнийхээ үнэд шингээд борлуулчихдаг юм. Татвар ихсэхэд үйлдвэрлэгч, борлуулагч нар барагтай бол хохироод байхгүй. Зүгээр л юмныхаа үнээ нэмчихдэг юм. Ийм замаар өөрт унах унацаа хэвийн хэмжээнд барьчихдаг гэж байгаа. Ингээд эцсийн дүндээ хэрэглэгч, үйлчлүүлэгч нар л татварын ачааг үүрдэг. Таны идэж байгаа гурил, татаж байгаа тамхи, өмсч байгаа дээлний үнэ бол түүний өртөг дээр зарсан, хийсэн хүний олох ашиг ба улсад төлөх татварын нийлбэр байгаа.
Татварыг байж болох доод хэмжээнд хүргэснээр дав дээр юмны үнийг боломжтой түвшинд барина. Хоёрдугаарт бага татвараас булзах гэж явах нь илүү ажил болох тул хүмүүс сайн дураараа дуртайяа өгдөг болно. Ингэснээр улсын сан хөмрөг хоромхон зуур баяжина. Бага татвар өгөхийн хэрээр бизнес эрхлэгчид хуримлал бий болгож ажил хэргээ өргөсгөх боломж бүрдэнэ. Ингэснээр иргэн баяжина. Нийлбэрээрээ улстай иргэнтэйгээ хөлжинө. УИХ-ын байнгын хорооны дарга Р.Бадамдамдингийн хөөцөлдөж батлуулсан татварын багц хууль буюу Монгол орныг хамгийн бага татвартай болгосон нэгэн үйл хэрэг энэ.
Тэр цөөн үгтэй шигээ цөөн хэдэн юм хийдэг. Тэр хэдэн юм нь олон хүний ажил амьдралд нялзаж, хүн ардад ач тусаа өгөн, улс үндэстнээрээ өндийхөд үлэмж хэрэг болдог билээ.