Далд сурталчилгаа
Далд сурталчилгаа гаарч байна. Сонгуулийн хороо ил тод сурталчилгааг халуунаар дэмжин далд сурталчилгааг нэг нvдээрээ vзэхгvй байгаа боловч бэрхшээл тасрахгvй байгаа аж.
Далд сурталчилгаа нь ихсэхийн хэрээр сонгогчид саналаа нуух магадлал єндєр байдаг. Саяхан хотын дvvрэгт толгойдоо шуудай угласан нэг хvн ойлгохын эцэсгvй юм vглээд явж байсныг сонгуулийн цагдаа нар илрvvлжээ. Шуудайг нээж vзвэл нэр дэвших нэг хvн сонгуулийн далд сурталчилгаа хийж явсан хэрэг байж. Єєр нэг зальт нэр дэвшигч биеийн зураг ба хєтєлбєрєє хvн олохооргvй газарт булж байгаад баригджээ.
Сvvлийн vед хэнийх нь мэдэгдэхгvй, хэнийг дэмжсэн нь ойлгогдохгvй ухуулах хуудас тарсаар байгаа нь сонгуулийн дарга нарын санааг сvрхий зовоож байна. Сонгуулийн тойргийнхон хотын траншей гэхчилэнгийн хvн нууцаар єєрийгєє сурталчилж магадгvй объектуудыг хатуу хяналтдаа авчээ. Мєн зах хязгаар нутгийн, хvнгvй зэлvvд бэлчээр болон Хангай, Хэнтий, Хєвсгєлийн ой хєвчид сонгуулийн хорооны эргvvлvvд ажиллаж байна. Ер нь нууц далд юмыг хvнгvй газарт хийдэг шvv дээ. Болчимгvй этгээдvvд зэлvvд газар нууц далд сурталчилгаа хийж байж тун болзошгvй.
Сонгуулийн хуулийн далд хэсэгт нууцаар заахдаа “далд сурталчилгаа гэж хvн амьтанд огт ойлгогдохгvй, vзэгдэхгvй, харагдахгvй, баригдахгvй сурталчилгааг хэлнэ” гэж заасан болохоор ингэхээс єєр аргагvй юм.
Сонгуулийн хороо vргэлж л цагдаж хориод байгаа юм биш. Саяхан ил тодоор хєтєлбєрєє толилуулж явсан УИХ-ын гишvvнийг зогсоон малгайг нь хуу татсан байна. Тэгээд толгойг нь хичээнгvйлэн илээд явуулжээ. Хуулинд далд сурталчилгаатай тэмцэх тухай зааснаас ил сурталчилгааг хориогvй юм.
Сонгуулийн дарга нар хэлж байна. Ардчиллыг дэмжих vvднээс сонгуулийн далд сурталчилгаатай тэмцэж байгаа аж. Ил тодоор єєрийгєє магтахын оронд нууцаар, хvнээс далд магтаад байгаа нь коммунист дэглэмийг санагалзуулсан vйлдэл тул ардчилалд хортой юм байна.
Далд сурталчилгааны аюул энтеровирусээс дутахгvй тархсаар. Цаашид далд сурталчилгаа тархсанаас болж энтеровирус хаагдах уу, энтеровирусээс болж далд сурталчилгаанд “Каринтиинэ” тавих уу, тодорхой хэлэх боломж алга.
Нэг хvн єєрийн тойрогтоо оччихсон инээгээд алхаж явжээ. Инээсэн зургаа хадах нь далд сурталчилгаа юм чинь єєрєє инээгээд явж байх нь бvр хэрээс хэтэрсэн хэрэг юм. Єєрийн зургаа буруу харуулан хадах, нvд амаа сохолж баллан танигдахгvй болгоод тараах зэрэг муу аргаар далд сурталчилгаа хийгээд баригдсан явдал ч гарчээ.
Бас нэг хvн тойрогтоо ярвайгаад явж байсан боловч тааралдсан хvн
-Сайн байна уу? гэхэд
-Сайн гэж хариулаад баригджээ. “Сайн” гэдэг нь єєрийгєє сайн хvн гэснээс ялгаагvй тул далд сурталчилгаа явуулсанд тооцсон байна.
Єєр нэг далд сурталчилгаанд гаршсан нєхєр тойрогтоо нvх ухаж ороод нуугдчихсан єєрєє єєрийгєє далд сурталчлаад сууж байсан байна.
Бас нэг нєхрийг газар дор ортол муулсан хоёр хэвлэлийн хуудас материал дэвших тойрогт нь таржээ. Ирээдvйд єрсєлдєх нєхєр нь тараасан байна. Гэвч дотор нь манай хvний тухай єгvvлсэн учраас тvvний сурталчилгаанд тооцогдов.
Сонгуулийн дарга шийдэхдээ хуульд “зєвхєн єєрийгєє магтсан“ гэсэн тодотгол байхгvй.
Иймд муулсан зvйлийг муугаар сурталчилсанд тооцно” гэжээ.
Ингээд сонгуулийн дарга шийдэхдээ “Чиний хоёр хэвлэлийн хуудас сурталчилгаа чинь ингээд болчихлоо” нэмж єєрийгєє сурталчилж болохгvй гэсэн байна.
Мань хvнд єєрийгєє зєвтгєх ємєєрєх хэвлэлийн хуудас vлдсэнгvй. Эндээс vvдээд хашир нэр дэвшигчид хэвлэмэл сурталчилгаагаа тавин хувиар бууруулахаар шийджээ. Vлдсэн тавин хувьд нь єрсєлдєгчид тvvнийг муулсан зvйл тараана гэдгийг тооцсон хэрэг.
Манай тєрийн эрх баригчдын тогтоосон “нэг хvн хоёр хэвлэлийн хуудсаас илvv бичмэл сурталчилгаа тарааж болохгvй гэх заалтыг шvvмжлэх ухвар мєчид хvмvvс ч бишгvй байгааг энд хэлмээр байна. Эрдэмтэд тогтоохдоо хэвийн эрvvл сонгогч хоёр хэвлэлийн хуудсаас илvv юм уншвал мэдрэлийн ядаргаанд орж саналаа єгєх чадвараа алддагийг бодолцсон байна. Бас ямар ч сайн хvн хоёр хэвлэлийн хуудсаас илvv гарах сайн ба муу vйл бvтээж чаддаггvйг манай эрдэмтэд тогтоожээ. Саяхан Африк тивийн Зимбабвэд тун тусгvй сонгууль болсон юм. Тэдний нэр дэвшигчид хоёр бvхэл зууны нэг (2.1) хэвлэлийн хуудас сурталчилгаа тарааснаас болоод одоо болтол дvнгээ гаргаж чадахаа байсан байна. Монгол тєрийн тогтоосон хэмжээнээс хэтэрсэн хэвлэмэл материал уншсан Зимбабвэ сонгогчдын толгой євдєв. Хятад аналгин давхарлаж уугаад уугаад нэмэр болсонгvй. Манайхан энэ сургамжийг санан ажиллаж байна. Ингээд сонгуулийн хугацаанд нэг дэвшигчийн тухай хоёр хэвлэлийн хуудсаас илvv юм уншсан сонгогчийг торгох, санал єгєх эрхийг хасах хvртэл арга хэмжээ авах хуулийн тєсєл ч гарсан байна. Мєн ойрын єдрvvдэд орон даяар “ном хаах” ёслол болж иргэдийг хоёр хэвлэлийн хуудсаас илvv юм уншуулахгvй байх кампанит ажил єрнєх гэлцэнэ.
Мєн “хуурамч сонгогч”-ийн асуудал хорооныхны толгойны євчин болж гvйцээд байна. Жинхэнэ Дорж хуурамч иргэний vнэмлэх аваад ирвэл нэг хэрэг. Харин хэн нэгний жинхэнэ иргэний vнэмлэхийг барьчихсан хуурамч хvн ирвэл яах вэ? Ер нь хvн талаа баривал дээр vv? Vнэмлэх талаа баривал дээр vv?
Саяхан манай хуульчид эгчийнхээ паспортоор хил нэвтрэхийг завдсан эмэгтэйг илрvvлсэн боловч ял тєлєвлєж чадахгvйд хvрээд байгаа юм. Учир нь паспорт жинхэнэ боловч эзэн нь хуурамч байсан хэрэг. Хуульд хуурамч бичиг баримтаар хил зєрчвєл хэрхэхийг заасан байдгаас биш жинхэнэ баримт бичиг ба хуурамч биеийн хослолыг яахаа журамлаагvй байгаа юм.
лхагваа
Зочин