УЛААНБААТАР сая сая монголчуудын БАХАРХАЛ мөн үү, биш үү?
Өнөөдөр хотын төрсөн өдөр болж байна. Өндөр гэгээн Занабазар Ширээ цагаан нуурын хөвөөнөө ханаа дугуйлж, хүрээ сууснаас хойш 371 намар улирчээ.
Өнөөдөр хотын төрсөн өдөр болж байна. Өндөр гэгээн Занабазар Ширээ цагаан нуурын хөвөөнөө ханаа дугуйлж, хүрээ сууснаас хойш 371 намар улирчээ. Эртний Хар Хорумаас хойш төв Азийн нүүдэлчдийн дунд олон зуун жилийн дараа анхны томоохон суурин амьдралын шав тавигдсан нь өдгөөгийн бидний Улаанбаатар хот юм билээ. Дэлхийн улс орнуудын хот балгадтай харьцуулах юм бол манай хот харьцангүй залуу, дөнгөж дөрвөн зуу шүргэж яваа ч дөрвөн улиралд дөрвөөс доошгүй ачаалдаг нүүдэлчдийн хувьд хүрээ суурьшина гэдэг гайхамшиг. Малчдын хот малын бэлчээрээ дагаж олон удаа бууриа сэлгэсээр одоогийн Туулын хар бургасны хойд энгэрт төвхнөснөөс хойш дахиж хаашаа ч нүүгээгүй суурьшсан.
Монгол Улсын нийслэл байх хувь тавилантай Улаанбаатарын нутаг таван хошуу малаасаа илүү таван хэлийн хүн зоны ая тухыг хичээн сонгож шинжилж тогтоосон гэж хууччуул ярьдаг. Мөн баруун аймаг хүний, зүүн аймаг малын мөргүй болох цагт Да Хүрээнд цөм ирж төвхнөнө гэсэн домог үе үе сэртхийтэл санагдуулдаг.
Хүрээ хийдийн шавхайтай гудамж бүхий их бөөгнөрлөөс гараагаа эхлэн дэс дараатай статусаа ахиулсаар ардчиллын жилүүдэд Улаанбаатар гурав дахь их өөрчлөлтөө хийлээ. Одоо Улаанбаатар барууны том хотуудтай улам адилхан болсоор л байна. Монголын уудам нутагт хот байтугай сумын төв төвхнүүлж чадахгүй байхад энэ дөрвөн уулын дунд бүх юм аяндаа бүтэх нь гайхалтай бөгөөд учир жанцантай. Утаатай, хулгай дээрэмтэй, аль л муу бүхний үүр уурхай гэж хичнээн их ухуулдаг ч энэ нутгийг бараадсан хүүгийн ухаан санаа хэрсүүжиж, хүүхний царай төрх гоо үзэсгэлэнг олдог болохоор ирсэн хүн буцдаггүй. Газар газарт өөрийн ямар нэгэн онцлог хэв маяг тогтсон байдаг. Нэг саяас дээш хүн амтай дэлхийн том хотууд дундаа манайх ганган гоё бүсгүйчүүдтэй ганц ч гуйлгачин байдаггүй хоёроороо гайхуулдаг юм билээ. Энэ бас сайхан үг шүү.
Гэхдээ хот тойрсон мянга түмэн асуудал бий. Өмнөхөө шийдэж амжаагүй байхад таахын аргагүй нөхцөл байдал маргааш өглөө гэхэд л бий болчихдог адармаатай нөхцөлд бид амьдарч байгаа. Хотын төрсөн өдрийг тохиолдуулан хэлэхэд манай хотод нутгийн зөвлөл гэдэг гомдмоор байгууллагууд оршдог. "Өөх идсэн ч өөриймшихгүй, мах идсэн ч манайхшихгүй" энэ зөвлөлүүд дандаа элэг нь цаашаа үйл ажиллагаа явуулдаг. Тийм л их нутаг усаа санаад байгаа юм бол явчихаач дээ гэхээр чадахгүй хэвтэж матрын нулимс худлаар дуслуулан элдвээр бичнэ, дуулна, муулна. Наадам болоход зөвхөн улаанбаатарчууд л барилддаг, уралддаг, түрүүлдэг болоод удаж байна. Тэгсэн атлаа Улаанбаатарын нэг ч морь, бөх байхгүй болчихдог. Унасан газар угаасан усаа голж, амьдарч байгаагүй, очиж үзээгүй өвөөгийн нутгаараа овоглох явдлыг бүр албан ёсжуулдаг. Жалга довны ийм жижиг шалтгаан Улаанбаатар дахь чухал үйл явдлын учгаар тайлагдах нь олонтаа. Тэр газрыг тэр аймгийнхан эзэлчихсэн юм билээ. Дарга манай нутгийнх болохоор намайг татсан байхгүй юу. Манай нутгийн зөвлөл хуралдаж орон нутгаа хөгжүүлэх тухай санаачилга гаргав гэх мэтийн үгэнд бид бүр дассан. Улаанбаатарыг өөдтэй өнгөтэй байлгахын төлөө харь холын Сөүл, Токио хүртэл гудамж засч, унаа өгч, цэцэг тарьж байхад нутгийн зөвлөлийнхөн дөрвөн уулын дундаа ирээд сайхан байна гэж ганц удаа баяр хүргэсэн удаа бий билүү. Хэл амгүй гудамжаа цэвэрлэж гийгүүлдэггүй юмаа гэхэд усыг нь уусны хэрээр ёсыг нь дагаж заншмаар юм.
Өнөөдөр хотын төрсөн өдөр. Сая сая монголчуудын бахархал Улаанбаатар мөн үү, биш үү?
Өөрөө, дараа нь үр хүүхэд нь хэдэн үеэрээ ч амьдарч магадгүй энэ нутгаа магтаж чаддаггүй юм бол ядаж битгий зүхэж байгаач. Уул усны минь, Туул голын минь заяа гомдоод байна шүү дээ. Амьд яваа насандаа хатан Туулынхаа уснаас ганц удаа амсаад үзэх юмсан гэж олон сая монгол туургатнууд мөрөөддөг юм билээ.
Өөрийнхөө нутгийг хайрлалгүй орхиод ирсэн хүн өрөөлийн нутгийг хайрлана гэж байдаггүй бололтой. Дамаа Улаанбаатарт ирсэн нөхөр танихгүй мэдэхгүй олны дунд яаж ч байсан ямар хамаа гэсэн сэтгэлээр хог цацаж, мод хугалж, машинаар хаазалж, явганаар туучиж чадлынхаа хэрээр тийчилцгээнэ. Эндээс өөр газар нохой ч тоож хуцахгүй шаарнуудыг энэ том сав л ялгаварлалгүй өвөртөө багтааж авдаг шүү дээ. Дэлхий Монголын талаар саяхан болтол өөр бодолтой байсан. Монгол гэхээр хир даг болсон малчид морь тэмээ унан, зөвхөн мах идэж, эсгий гэрт хонодог, Африкийн ядуу орноос ч дорд байдлаар төсөөлцгөөдөг. Тэгвэл Улаанбаатарын гудамжинд хуучин нийгмийн хоцрогдол, хэт хөгжлийн гажиг хоёрын аль нь ч харагддаггүй. Саяар хөлхөлдөх олон монголчуудыг гаднаас ажиглахад уранхай нөхөөстэй дээл хөдөрсөн хүн ер нь байхгүй шүү. Мөн барууны хотуудад алхам тутамд ээрээд салдаггүй цайчихсан янхан, хар тамхичин, гаж донтонг зориуд сураглаж хайвал хаашаа гэхээс ил харагдахгүй. Хэт шашинжсан мухар сүсгийн арга хэмжээнүүд, үндэстэн хоорондын ялгаварлал, террорист халдлага, аймшигт харх, шумуул, хумхаа, гүрвэлийг нь яанаа гэх түгшүүр манайхаас бусад том хотуудыг байнга шаналгадаг. Сайхан хур бороо орсон ч хотын химийн хортой холилдон дээрээс бууж үс зумлан өвчин наадаг зэрэг хэт хөгжлийн муу нь байхгүй мөртлөө сайн нь манай хотод бүгд бий. Энэ бол Улаанбаатарын бахархал юм.
Ардчилал, зах зээл, ган зуд түүнээс шалтгаалан баяжих, хоосрох гэх зэргээр өнгөрсөн хорин жилийн турш манай орны айл өрх бүрийг ер зүгээр суулгасангүй. Нэг дор удаан байх боломж олгосонгүй. Одооноос хүмүүс байр байрандаа хэвшиж эхлэх төлөв харагдах боллоо. Хүнд хэцүү үед хөдөөдөө тэсээд үлдчихсэн нэг хэсэг нь тэндээ нөлөөгөө хадгалж заавал хот руу явах гэхээ больчихож. Их санаж хот бараадаад модоо барсан нэгэн нутгаа тэмүүлсэн байна. Зудны дараахь зун шиг бөөн бөөнөөрөө наашаа ирэх нүүдлийн тоо хэвийн хэмжээнд үргэлжлэх байх. Өөрөөр хэлбэл амьсгаа дарагдаж нүүдэл татрах нь. Саяхнаас л бид чинь хажуу айлаа хэнийх гэдгийг мэдэж, манайх ийм хороо хоринд амьдардаг, хотод ингэж болохгүй гэдгийн учрыг таньж, нэг хэсэгтээ төдийгүй цаашид ч үр хүүхэд маань эндээ л байх нь хамаагүй дээр гэдгийг олж харлаа. Манай орцны, манай гудамжны бахархал, сайн муу тал, найз нөхөд, дайснаа танин мэдэх, хамтаараа юуг шийдэх зэрэг олон асуудал гэрийн минь гадаа хүлээж байгаа юм байна. Улаанбаатар биднээс хүний нутаг биш миний өмч хөрөнгө, миний эрх ашиг, манай ая тух гэсэн өөриймсөг сэтгэлийг нэхэж байна. Газар газрын хүмүүс нэг дор удахаараа ээнэгшин дасаж, хоорондоо улам адилхан хэл соёл, хүсэл мөрөөдөлтэй болцгоодог нь орчлонгийн жам билээ. Яваандаа улаанбаатарчууд гэх халхчуудаас олон хүн ам бүхий шинэ үндэстэн төлөвшинө. Америк тивд олон үндэстэн цуглаж өөрийн хуулиа гаргаж дэлхийн хүчирхэг шинэ үндэстэн болсон тэр жишгээр талын Монголын сая хүн амтай Улаанбаатар хот замнаж байна. Энд манай хамаг авьяастнууд, сод ухаантнууд, хүчит бөхчүүд бүгд сорогдон ирж улмаар бүрмөсөн эндхийн иргэд болцгоолоо. Нэг хотод оногдох агуу хүмүүсээрээ дэлхийд тэргүүлэх тийм онцгой боломж зөвхөн Улаанбаатарт бий. Монголд Улаанбаатарын нэг дүүрэгтэй дүйцэх хэмжээний тийм хот суурин дахиж бий болохгүй.
Түмэн адууны дэл хөхлийг дайчлан төрийн тугаа бүтээсэн эх орны минь голомт нийслэлд маань аймаг сум болгоны аль сор болсон охид хөвгүүд ирцгээсэн. Та бол тэдний л нэг. Тийм хүмүүсийн цугларал болохоор Улаанбаатар сайхан болох нь дамжиггүй, сайхан харагдах нь аргагүй.
Өнөөдөр дэлхийд ганцхан миний хотын баярын өдөр.

Cupid
hotiin irgen
hehe
hun
хотын хүн
khishig
hotiinh
Зочин
Huduunii hun
Зочин
mr sanaa
Зочин
Зочин
зочин
Зочин
Зочин
Зочин
bat
ganaa
lol
Зочин
Зочин
хотын нөхөр
уламжлал
onom
Нэргүй
hehe
mgl
zochin
Зочин
Зочин
Зочин
гангаа
Ариук
Зочин
Зочин
унаган хотын иргэн
Boldoo
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин