Ерөнхийлөгчийн үгийг яах бол? ЦӨМӨӨРӨӨ ХАРЦГААЯ
Бараг сөрөг хүчингүй гэж болох парламент түүний Засгийн газарт зориулж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ард түмнийг төлөөлж үг хэллээ.
Бараг сөрөг хүчингүй гэж болох парламент түүний Засгийн газарт зориулж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ард түмнийг төлөөлж үг хэллээ. Эрх баригчдын зүгээс мэдээлэл л гарвал магтуулсан, баярлаж хөөрсөн улаа бутарсан бумбагар дарга нарыг ёстой улайтал нь авч өглөө дөө, манай Ерөнхийлөгч.
Эрхийн тэнэг хүүхдүүдээ зад ороолгож байгаа эцгийг "Ёстой больж, золигийг" гэж ярьдаг даа. Тийм л юм боллоо.
2010 оны аравдугаар сарын 20-ны өдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Байнгын ажиллагаатай анхны ардчилсан парламент үүсэж хөгжсөний 20 жилийн ойд зориулсан УИХ-ын хүндэтгэлийн чуулган дээр хэлсэн үгнээс эргэн санаж цаашид эрх баригчид яахыг нь цөмөөрөө хамтдаа харцгаая.
Төр засгийг тойрон хүрээлэгчдээс бусад нь Ерөнхийлөгчийн хэлсэнтэй санал нэг байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Монгол төрийн дөрөв дэх тэргүүний хэлсэн санаанууд сонгуулийн шоугаа эхэлчихээд байгаа улстөрчдийн лоозонгоос арай л өөр, чин сэтгэлээсээ гэсэн сэтгэгдэл эрхбиш олон хүнд төрсөн болов уу.
Түүний хэлсэн үгнээс ойлгосон санаагаа тоймлох нь хэвлэл мэдээллийн нэгэн арга хэлбэр байдаг. Тэр дагуу бичиж байна.
Хорин жил болж байгаа манай парламентат засаглал түүхэндээ чамгүй их туршлага хуримтлуулсныг Ерөнхийлөгч үгийнхээ эхэнд дурдсан юм. Өнөөдрийг хүртэлх сүүлийн найман жил гэхэд л парламентад цөөнх суудал авсан нам нь Засгийн газрыг толгойлох, дараа нь түүнийгээ унагах, бөөн будлианаар дүүрэн сонгууль хийчихээд бантахдаа дахиад цөөнхийгөө Засгийн газарт оруулж тэрнийг нь "стандарт бус" гэж хүлээн зөвшөөрөх, стандарт бус нь хүсэлтээрээ ажлаа өгчихөөд байхад дараагийн энэ засаг нь хуучин бүрэлдэхүүнээрээ цааш ажиллаж буй гэх мэтээр манай парламент улс орнуудын болон өөрсдийн иргэдийн гайхшийг барсан билээ. Эцсийн эцэст ямар зорилгоор сонгууль хийснээ ч ойлгохоо байсан уг үйл явдлуудыг "Хоёр арван жилийн өнгөн дээр бидний үзсэн зүйл их. Их юм үзсэн бол их сургамж үлдсэн байх ёстой" гэлээ. Сонгуулийн хуулийг өөрчлөх талаар ярьсаар л байгаа. Засаглал стандартын дагуу болж сөрөг хүчин, хүчтэй хяналттай болох нөхцөлийг хангах тийм хууль гаргах найдвар энэ парламентын өнгөн дээр тун бүрхэг байгааг хэлэх шиг боллоо.
Парламентат засаглалын хорин жилд МАХН-ынхан Монголын ардчилалд том гавьяа байгууллаа гэж бүгд шахуу өнөөдөр ярьцгаах болжээ. Зүй нь бол энэ хэдэн жилд МАХН өөрөө л ардчилалд арай ядан суралцаж болохоос тэд нийгмийн хөгжлөөс тувтан чаргуулдсаар ирээ биз дээ. Гэвч хувьсгалыг байгуулаагүй ч үр дүнг нь дүүрэн эдлэх хувь заяа бол илүү байсаан. Хорин жилийн өмнө ардчиллыг ад үзэж байсан улс төрийн хүчин өнөөдөр ардчиллыг битгий өмчил гэж булаалдах хэмжээнд хүртлээ "засарсан" нь өнөө ичгэвэртэй ч яахын аргагүй дэвшил ажээ. Парламентад цөөнх мөртлөө Засгийн газарт орсон АН-ынхныг байнга элдвээр хэлж тавладаг МАХН-ын архаг лидерүүд энэ өдөр ардчилсан нийгэмд МАХН, түүний засаг нь байх суух газаргүй болтлоо шахагдан зад шүүмжлүүлсэн. Иргэдийн олонхи нь одоогийн засаглалын шударга бус алхмуудад бухимдаж байхад мөнгө хайрлахгүй өөрсдийгөө магтан дуулж байгааг Ерөнхийлөгч шууд хэлсэн юм. "Иргэдийн үйлчилгээнд очих мөнгө эрхэм гишүүний нэр төрийн үйлчилгээнд зарцуулагдаж..." байна гэв. Ер нь сүүлийн үед бүх шатны төрийн алба, түүний үйлчилгээний байгууллагууд ард түмнээ олж харахаа больсон. Тэд зөвхөн өөрсдийнхөө цалинг гучин хувь нэмснийгээ ард түмнийхээ төлөө гэж ярих болтлоо маниусаа мартаж хаяад байгаад бид яасан гэж баярлах ёстой вэ.
Магтаад байгаа, цалин нь нэмэгдээд байгаа тэр төрд нь очоод үйлчилгээ авах гэхээр бүх шатандаа авлига хээл хахууль, танил талгүй бол юу ч бүтэхгүй. Авлигын санал сонсож үзээгүй жирийн иргэн байтугай шоронгийн хулгайч ч байхгүй байхад АТГ-ыг шудрага гээд буй нь зүгээр л иргэдээрээ даажин тохуу хийж байгаа явдал юм. Шударга төрийн албан хаагчид хүртэл АТГ-ын дарамтад өртөж, ямар аймаар газар гэдгийг ам амандаа ярьж байхад УИХ, Засгийн газар "ширэн нүүрлэж" байгаа нь тэд барьцаанд орсоноос гарцаагүй. Эрх баригчид авлига аваагүй тийм л шударга юм бол уур хүрсэн дээрээ гарч ирээд л одоохон АТГ-ыг шалгуулчихаач дээ.
Монголын нийгэмд үнэн зөвөөрөө явж болдоггүй юм гэдгийг эрх баригчид үйл хэргээрээ үзүүлээд байна. 2012 онд ийм балагтай эрхэм гишүүдийн төлөө дахиад саналаа өгсөн байдалтай байвал шударга хүн энэ оронд амьдрах аргагүй болно.
Орон нутгийн эрх мэдлийн талаар Ерөнхийлөгч олон удаа үгээ хэлж байгаа. Сая бас л энэ сэдвийг дэлгэрэнгүй сөхсөн. Мөнгөний эрх мэдлийг төвөөс шийддэг бүр нарийн яривал тойргийн гишүүн нь ямар нэг эмнэлгийн машины дугуйг нөхөх тухай энд ярьж суудаг шог үзэгдэл байсаар л байна. "Төсвийг төвлөрүүлж төлөвлөж байгаа, хуваарилж байгаа нэрээр ил далд төсвөөс, ард түмнээсээ хулгай хийхээ Их Хурлын гишүүд өөрсдөөсөө эхэлж зогсоо. Тэр ярих, хуваарилах, зарцуулах, хянах эрхийг нь иргэддээ өг, орон нутагт өг" гэлээ. Гишүүн болгон тэрбум, одоо ханш нь бүр хоёр хагас болоод байгаа их мөнгөний эрх мэдлийг өөртөө баталж, түүнийгээ өөрөөсөө өгч буй мэт жүжиглэдэг явдалд тэдний хань хамсаатан садан төрлөөс бусад нь бүгд дургүйцдэг. Татвар төлөгчдийн толгой эргэм их мөнгө төгрөг дарга болох хэнээтэй нэгний гарын салаагаар савирч, зөвхөн тэдний сандал ширээндээ үлдэх ганц зорилгыг хангахад зарцуулагддаг. Мөнгөн дээрээ өөртөө "сожоом" авч үлдэх зэргээр бүр увайгүй загнадаг гээд бод доо. Одоо хэлэлцэж байгаа 2011 оны төсөв дээр орон нутагт ба өөрсдөдөө хэрхэн ямар замаар мөнгө хөрөнгө тусгахыг нь анхааралтай харцгаая.
Ноднин төрийн байгууллагыг цомхон чадварлаг болгох талаар Их Хурал дээр яригдсан. Яамд түүний дэд сайдууд, Засгийн газрын агентлагуудыг нэгтгэн заримыг нь татан буулгах замаар дэлхийн эдийн засгийн хямралаас гарах гэсэн удаатай. Монголоос бусад орнууд ч ийм замыг сонгосон. Гэтэл манай Засгийн газар огт хөдлөөгүйгээр барахгүй одоо төрийн албыг улам данхайлгах мянга мянган орон тоо нэмээд сууж байна. Тэр нь "Монгол мал" хөтөлбөр нэрээр орон нутагт бас нэг татвар төлөгчөөр тэжээлгэгч гараад ирлээ.
Цэрэг, цагдаа, тагнуулаас бусад төрийн агентлагуудын бүтэц санхүүжилтийг орвонгоор нь өөрчилж, мэрэгжлийн холбоод, нийгэмд үйлчилдэг иргэдийн байгууллагуудтай өрсөлдүүлэн байгуулах. Төртэй гэрээ байгуулж санхүүгийн хувьд бие даах, хувийн хэвшлээр ажил үүрэг гүйцэлдүүлэх чиглэлд даруй орох, хэрэв амжихгүй бол сонгуулийн дараа эхлүүлэх бэлтгэлийг хангахыг Ерөнхийлөгч дурдлаа. Төртэй гэрээтэй ажилладаг хувийн шорон хүртэл олон зуун жил болоод байхад манайх л гэж социализмаараа явж байгаа. Соёл боловсрол, эрүүл мэнд, мэргэжлийн хяналт гэх зэрэг олон салбарт хувийн хэвшлийнхэн аж ахуйн тооцоотой , дээр нь төртэй гэрээтэй ажиллавал ядаж л тэр авлига утгагүй болоод эхэлнэ.
Хэрэв хувьд байсан бол одоо байгаагаасаа хэд нугалж ашиг олох, иргэдэд тэр дагуу үйлчилгээ нь түргэн, хямдхан байх учиртай МИАТ, Хөрөнгийн бирж хоёрыг хурдан шийдээч ээ гэв. Тав дахь цахилгаан станц баригдах явц хэрэглэгчдэд хүлээгдэж эхэлснийг сануулав.
Уул уурхайгаас орж ирэх их баялгийн өрмийг нь эрх баригчид компаниуд хамж хусмыг нь ядарсан ард түмэн долоох тогтолцоо бий болголоо гэж шүүмжилсэн. Монгол орон урьдынх шигээ зээл тусламж гуйсан ядуу орон байхаа больж, гадны тус дэмгүйгээр өөрийгөө аваад явах чадамжтай орны эгнээнд шилжиж эхлээд байгааг тэрээр мэдэгдсэн юм. Мөн үүнийгээ дагаад Монголын ард түмэн ялангуяа өсвөр үеийнхэн авьяас мэдлэг, оюун ухаанаараа хэнээс ч дутахаа больсон. Тухайлбал урлаг спорт бизнесийн салбарт тасралтгүй гарч байгаа шинэ үеийхний шинэ дээд амжилтууд үүнийг хангалттай илтгэж байна. Ийм хийморлог ард түмэнд өнөөгийн Засгийн газар, төрийн эрх баригчид мугуйд загнаж, хүнд суртал гарган үйлдэл бүртээ гологдоод байгааг анхаарууллаа.
Үнэнийг ард түмэнд мэдээлэхийг зорилгоо болгосон цөөн боловч зарим хэвлэл мэдээллийн байгууллагууд Монгол Улсын дөрөвдэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэн үгийг бүрэн дэмжиж, Их хурал, Засгийн газар үүний мөрөөр ажиллаж чадах эсэхийг нь анхаарч эхэллээ.

dOJBJZRJszYDLkou
Зочин
Hoj
ббб
-=mgl=-
-=mgl=-
-=mgl=-
mn
Зочин
ok
Зочин
Hoj
Amaraa
Сүхбаатар
ээбий
Зочин
Зочин
haragch
МГЛ
Зочин
Зочин
Зочин
zochin
usa
Зочин
Зочин
Зочин
Зочин
bi
gerelee
bi
bi
Зочин
unshigch
zochin
Зочин
Зочин
zochin
zochin
Зочин
Зочин
Daagii
Зочин
zochin
фак
Enkhee