Мэргэжлээсээ хөндийрөөгүй нь тэсч үлддэг болжээ
”Монголын нууц товчоо”-нд ”Орондоо унтах завгүй орчилдон тэмцэлдэж...” гэж тэр үеийн XIII зууны төр нийгмийн амьдралыг дүрсэлсэн байдаг.
"Монголын нууц товчоо"-нд "Орондоо унтах завгүй орчилдон тэмцэлдэж..." гэж тэр үеийн XIII зууны төр нийгмийн амьдралыг дүрсэлсэн байдаг.
Энэ нь одоогоор бол албан тушаалын төлөөх өрсөлдөөнтэй их төстэй. Тэгж "Орчилдон тэмцэлдсэний" үр дүнд яадаг байсан бэ! Нэг бол бусдад хөнөөлгүүлнэ. Нэг бол эрх мэдлийг булаан авч хан, ханлиг болцгооно. Дараа нь эрх мэдлийг ямар аргаар авсан билээ, яг түүн шигээ дараагийн ээлжийнхэндээ араасаа хутгалуулах, өврөөсөө цавчуулах, эсвэл татарт хорлогдох зэргээр зүй бусаар булаасан титмээ алдахдаа дайварт нь амь насаа хамт тушаана. Ингэхийг нь мэдсээр байж тал нутагт эрх мэдлийн төлөө тэмцэхээ больчихож бас болдоггүй. "Хувь хүн улс төрөөс гарсан ч улс төр өөрөө чамайг сонирхоно" гэдэг зарчим саяхан болтол үйлчилсээр ирсэн юм. Нэгэнт алтан ургийн хүн болоод төрсөн бол ямба албаа хаяад хээр хонь хариулаад явж байсан ч дайснууд нь итгэж өгөхгүй давхиж ирээд харваад алчихна. Ийм загварын үй олон тохиолдол дундаас ганц нэгхэн тохиолдол, бараг зөвхөн Чингэс хаанд л төр улсыг удтал жолоодох аз таарсан байх. Бидний түүхэн уламжлал, мах цусанд албан тушаалын төлөөх хэнээрхэл гүн бат сууж өгсөн бололтой. Дээрээ хаангүй, коммунист нийгэм байгуулах гэж олон жил чардайсан. Ноёд, феодалыг устгавч оронд нь аанай л ялгаа байхгүй дарга гээч давхарга үүсээд авсан. Дарга нь бүр даамжирч шинэ Монголд гурван хүн тутмын нэг нь дарга гэгдэх болтлоо хавтгайрсан.
Ардчилсан нийгэм байгуулж байгаа өнөөдөр гэхэд л олон хандлагыг өөрчилж чадсан мөртлөө улс төр нийгмийн эрх мэдлийн төлөөх тэмцлийг яаж ч чадахгүй байна. Дарга сайд болохын төлөө улам боловсронгуй арга чарга хайцгааж, "Чи огцор, намайг сонго" хэмээн ил цагаан хашгирдаг болцгоосон. Шинэ нөхцөл байдал "Улс төр намайг оролдоно" гэх хэллэгийг үндсэндээ халсан нь харин сайн мэдээ. Би эрх мэдлээ өглөө гэвэл өөдөөс "За ашгүй дээ" хэмээн баярлана уу гэхээс "Чи л биднийгээ залж удирд" гэхээ больсон. Шударга байдал гэгч нь хүн болгонд хүрд эргүүлэх боломжийг өгсөн учраас хэнд ч гэсэн боломж олдвол сүргийн дотор нөлөөгөө бэхжүүлэхийг хичээнэ. Үүнийг буруутгах аргагүй. Харин яаж эрх мэдлээ найдвартай хадгалж болох вэ гэсэн асуултын оновчтой хариу одоо болтол олдоогүй хэвээр байна. Хааны хун тайж л биш бол даргын суудал хэзээд найдваргүй. Мөн л XIII зууны зарчим хэвээрээ хадгалагдан үлдсэн. Их мөнгө төлж удирдагч болсон бол дараагийн ээлжийн бас нэг бийлэгжүү гар төлбөрөө төлөөд л ороод ирнэ. Хэдий чинээ бохир аргаар өндөрлөг өөд мацсан арга, хүрсэн хурд хоёр тань урвуугаар өөрт үйлчлэх өдөр ирнэ. Энэ теоромыг орчин цагийн Монголын улс төр нийгмийн олон зүтгэлтнүүд баталж өглөө. Гадаадад ч мөн ялгаагүй тийм юм билээ.
Шинэ зууны удирдлагын онол, шинжлэх ухааны ололтууд дотроос мэргэжлээс нь салгахгүйгээр удирдагч болгодог аргыг улс орнууд, түүн дотроо хувийн хэвшлийн пүүс компаниуд ихэд шохоорхох болсон байна. Энэ онолыг одоогийн манай дарга нар олж мэдсэн бол үнхэлцгээ хагартал айх тийм зарчим юм.
Япон, Солонгос, Америк зэрэг хөгжлөөрөө тэргүүлж байгаа бас их өрсөлдөөн дунд байдаг орнууд хамгийн чадварлаг мэргэжилтнээ дэвшүүлдэг болоод удаж байна. Удирдагчийг томилдог энэ зарчмыг энгийнээр тайлбарлавал дарга үндсэн мэргэжлээсээ огт хөндийрөхгүйгээр ажиллах тухай юм.
Манайхан болохоор "Ганц гайгүй тооны багштай болчихсон чинь Засаг дарга болоод дэвшчихлээ. Тэгээд л зэвэрсэн дээ хөөрхий" гэцгээдэг. Энэ нь нэг талаас сайн мэргэжилтэнг дарга болгож, дараа нь юу ч биш болгож хорлодог. Нөгөө талд зөвхөн эрх мэдэлтэй болохын тулд эхлээд сайн ажилласан дүр эсгэдэг нөхөд бас байсан байна. Аль нь ч байлаа гээд нэгэнт зөөлөн суудалд очсон бол эргэлт буцалтгүй даргын донд хөтлөгдөн өөрөөр амьдарч чадахаа больчихдог.
Одоо манай Солонгост хар ажил хийж байгаа нөхдүүд хэлээд байдаг юм. Манай эзэн их хачин нөхөр ш дээ. Энд ирж бидэндээ босс мөртлөө өөр газар ажил хийгээд яваад байдаг. Эсвэл өөрөө үйлдвэрийнхээ нэг дамжлага дээр хамт ажилладаг. Сайхан боссоо хийгээд жаргаж чадахгүй голоо цохисон амьтан гэцгээдэг. Монголд ч ийм жишээ бий. Одоо энэ Солонгосын "Сонгдо" гэдэг том эмнэлгийн эзэн гэхэд энд тэндгүй салбартай. Ли эмч өөрөө шилдэг мэс засалч. Тэрбээр гадаад дотоод дахь салбаруудаараа график гарган байсгээд л ирж хамгийн чухал мэс заслыг удирдан, байнга хийдэг. Магадгүй өөрөө тийм мэргэжлийн хоббитой болсон ч байж болох юм. Гэхдээ л орчин үеийн удирдлагын зарчим ийм болчихоод байгаа юм.
Олны талархал хүлээсэн сайн бага ангийн багш өөртөө хувийн сургууль нээлээ гэж бодъё. Хамгийн хүнд ангийг, чухал хичээлийг эзэн өөрөө заана. Тэндээсээ байнга шинэ санаа олно. Ажлынхаа нарийн ширийнийг практик дээр өдөр болгон мэдэрнэ. Үйлчлүүлэгч нар нь улам олширно. Хувийн сургууль нь үүнээс шалтгаалан удтал оршин тогтноно. Хэрэв өөрөө "босс"-доод хичээл заахаа больж чадах чадахгүйд ацаглах юм бол энэ сургууль тэгсгээд хаалгаа барина. За тэгсэн чинь даргын зөндөө ажлаа яах вэ? Цалин тавина, тамга дарна, хурал зөвлөгөөнд очно, гэрээ хэлцэл хийнэ, төрөл бүрийн хөдөлгөөн, олон нийтийн ажлын комисст орох, бүр түүнийг тэргүүлэх, хандив өргөх гээд бөгс өндийх завгүй булаастай новшийн ажлуудыг байгууллагын менежер, заал зохион байгуулагч нь хийж өгнө. Тэр сургуулийн хамгийн амин чухал асуудал бол зургаан настай Дөлгөөн гэдэг хүүхдийн авьяасыг нээж, эцэг эхэд нь мундаг хүн болгож өгөх л байхгүй юу. Зөвхөн түүн дээр тулгуурласан хязгааргүй эрх мэдэл байгууллагад ч, үйлчлүүлэгчдэд ч адилхан сох дутаад байдаг.
Мянгат малчин өөрөө хонио хариулдаг тулдаа л зуднаас мэнд амар гарлаа гэдэгтэй адилхан зарчим юм л даа. Удирдлагын энэ зарчим хувийн бүх хэвшилд тохирдог. Мөн улс, олон нийтийн байгууллагын онцгой ур чадвар шаардсан олон салбарт нэвтрээд эхэлсэн. Цаашид төр засгийн хүрээнд хүчээ авах юм бол сая л "орондоо унтах завгүй орчилдон тэмцэлддэг" олон зуун дамнасан гуниг төгсөх юм. Хамгийн өндөр ур чадвартай нэгэн байнга хүний амийг аврангаа Онцгой байдлын хэлтсийг удирдаад байвал улс төрийн шалтаг хайн огцруулах нэн хэцүүеэ дээ. Бусад мянга түмэн түшмэдийн аль нэг нь "Дарга гадуур хүний амь авраад завгүй яваа. Өмнөөс нь би ирлээ. Миний мэдэл хүрэх зүйл бол одоо шийдчихье, боломжгүй бол цааш нь уламжилъя" гээд л даргын ажил гүйцээ.
Ер зарим том удирдагч нар өөрсдөө чухал ажлаа хийгээд орондоо "Хуурамч Дамбийжаа" тоглуулчихдаг явдал зөндөө байсан. Дарга гэдэг жүжгийн дүрд тоглох хүн олддог бол чадварлаг мэргэжилтэнг орлож болдоггүй. Удирдлагын ийм арга барил орчин үед моод болоод байгаа юм билээ. Тэгэхээр дарга гэдэг бол үйлчлэгчийн боол гэх хэллэг жинхэнэ утгаараа бий болж, түүнд шимтэх их дур татарч салбарууд хөгжих шударга чиг хандлагын гарц зөвхөн энэ л байх болов уу.

LktQpRwSYkPjJ
unshigch
zochin
zov sanaa
zov sanaa
Заяа
Зочин
Зочин
Зочин
goe
bold
Зочин
Зочин