Улаанбаатарыг удирдах нь улс орноо удирдахаас амаргүй
”...Мориноосоо буугаад улс гэрийг төвхнүүлэх хэцүү” гэсэн монгол үг байдаг даа
"...Мориноосоо буугаад улс гэрийг төвхнүүлэх хэцүү" гэсэн монгол үг байдаг даа. Бидний хувьд үнэхээр тийм юм. Хагас нүүдэлчин 21 аймагт зуд болж байсан ч ер ажрахгүй болоод байхад хурга ишиг ч үгүй уртаашаа ганц хотдоо суурин амьдрахаар өдөр болгон боломжгүй асуудал босч ирнэ. Түрүүч нь мориноосоо буугаад арай хотжиж амжаагүй байтал дараагийн ээлжийнхэн мотоциклио хаяад хацартаа туяа татуулсаар хүрээнд хүрээд ирцгээлээ.
Саяхан болж өнгөрсөн Улаанбаатарын удирдлагуудын уулзалтыг манай нэгдүгээр орлогч эрхлэгч Б.Цэнддоо хааж хэлсэн үгэндээ: "Нүүдэлчин амьдралаас суурин байдалд монголчууд шилжих явц одоо ид өрнөж байна. Бид уламжлалт хэв маягаасаа тун дургүй салцгааж хотын хүн болох гээд ядаж явна. Уг нь дөрвүүл тавуулаа зэрэгцээд хоорондоо юм ярьсан шигээ сажилж явах ямар сайхан. Тэгтэл энэ хотын гудамжинд ар араасаа цувран шогшихоос өөр ямар ч арга байхгүй. Одоо харин ч нэг үеэ бодвол гудманд яваа машинтай хүмүүсийн ихэнх нь сигнаалаа чарлуулан урдуур дайрах нь эрс цөөрч, нэгэндээ яаж ч яарч явсан зам тавиад өгөх хандлага бий болчихсон байна шүү. Бид ч энэ тухай их бичсэн дээ. Энэ мэтчилэнгээс хүртэл олуулаа амьдрах хуулийг суралцаж явна..." гэж бодит байдлыг егөөтэй хэлсэн юм.
Манай редакц дээр хүрэлцэн ирсэн нийслэлийн удирдлагуудын ярианд чухал мэдээллүүд олон байв. Тухайлбал хотод малтайгаа нүүгээд ирчихсэн айл зөндөө юм байна. Бүр хотын төвийн Сүхбаатар дүүрэгт 4000 мал сүрэг бэлчиж явдаг аж. Яармаг хавийнхныг наад малаа хөдөө гарга гэхээр саалийн үнээтэй хөгшчүүл өөдөөс нь барьж идэхээ алддаг гэнэ. Хүн нь багтахгүй ядаж байхад эргэн тойрон дахь арай гэж тарьж ургуулсан зүлэг модоор малаа тэжээгээд явж байдаг, айн.
Одоо хотын төвөөр машин цагт дунджаар арван километрийн хурдтай явж буй тооцоо гарчээ. (Явган хүн цагт 4-5 км алхдаг). Өндөр настан, оюутан, цагдаа, тахир дутуу гэх мэтээр нийт 160000 хүн өдөр болгон нийтийн унааг үнэгүй хэрэглэцгээдэг. Асар том тоо шүү. Бэлчээр нь талхлагдсан мал аж ахуй шиг автобус баазууд дампуурахаас яах вэ дээ. Сумууд бараг нүүгээд ирчихсэн. Харин нутагтаа сургууль, эмнэлгээ орхисон. Одоо хотод 111 цэцэрлэг, 44 Ерөнхий боловсролын сургууль нэмж барилаа гэхэд дахиад цаана нь байр сав хүрэлцэхгүй хэвээр л байх төлөв харагдаж байна. Говьсүмбэр, Дундговь аймгийн хэмжээний хүн ам бол хотод дунд зэргийн хороотой тэнцэнэ. Тэгэхээр бүхэл бүтэн аймаг, аймгийн захиргаа гэх нүсэр аппарат нүргэлэн байж хийдэг ажлыг хороон дарга гэх хоёр гуравхан хүн явган нүцгэн гүйж амжуулна. Энийг хэрэв болж бүтэж байгаа гэж үзвэл хөдөөд тийм том захиргааны бүтэц илүүц юм.
Хот доогуур метро барих, Богд уулыг нүхлэх, гүүрэн зам барих тухай тулсан ажилд өнөөдрийг хүртэл энэ чиглэлийн мэргэжилтэн бэлтгээгүй. Амтай болгон ярихаас биш яаж барихыг нь мэдэх хүн байхгүй. Хамгийн чухал мөнгө хөрөнгийг тусгах талаар улс төрийн дэмжлэггүй. Гишүүдийн орон нутагтаа хар зам тавих, ямаагаа тордох тухай мэтгэлцээний хажууд энэ нь нохой хуцахын дайны ач холбогдолтой. Нийслэлийн удирдлагууд харин юмыг яаж мэдэхэв гэгчээр юутай ч метроны эхний зураг төслийг хийгээд эхэлсэн гэнэ. Цаашид жолооны дүрэмд өөрчлөлт хийх, авто зогсоолыг төлбөртэй болгох, газар дор машины зогсоол барих, хотод түүхий нүүрс түлэхийг болиулах, томоохон их дээд сургуулийг нүүлгэж хотын зүүн хойд захад байдаг Налайхын Оросын цэргийн анги байсан газарт аваачих, Налайх руу хурдны зам тавих, тээврийн товчоонуудыг дахиад цааш нь сунгаж, баруун хэсэгт зам өргөсгөж, төмөр зам дээгүүр машин тасралтгүй өнгөрдөг гүүр барих гэх мэт ажлуудыг ойрын хоёр жилд хийх төлөвлөгөөг гаргасан аж. Гэхдээ энэ бүгдэд замбараагүй их мөнгө орох нь мэдээж. Дараагийн ээлжинд хот доторх "Зуун айл"-д байдаг хятад голдуу иргэдийн барилгын зах, Ш.Сайхансамбуугийн "Нарантуул" энэ тэрийг бол мөддөө зайчилж хүч хүрэхгүй гэдгээ хэлсэн юм.
Энд нэг сонирхолтой тогтолцоог хотын удирдлагууд ярьсан юм. Эрүүл мэндийн салбар дахь томилгоог заримыг нь төрийн яам нь, заримыг нь хотын удирдлага хоёрдмол байдлаар томилдог гэв. Улаанбаатарт төрөх эмнэлэг дутагддаг. Энд нийслэлийн эмэгтэйчүүдээс гадна хөдөөнөөс ирж төрдөг. Тэгэхээр хотод байгаа төрөх эмнэлгийн асуудал амьдрал дээр зөвхөн хотынх биш улс орны хэмжээнд яригдах проблем болоод явчихдаг. Мэдээж хот нь төрийн яамнаас ядуу, эрх мэдэл бага болохоор эрүүл мэндийн яамны амыг хараад дотроо залбираад сууж байдаг юм уу хаашаа юм. Тэр зүгээс бага сага хөрөнгө тусгаж төрөх эмнэлгийн байр барихаар болсон ч замдаа танагдсаар юу ч болж байгаа юм.
Ер нь бол төрийн яамд, агентлагийн бүх салбар нэгж Улаанбаатарт бий. Гэхдээ тэр нь бүтэц бүрэлдэхүүний хувьд Говьсүмбэр аймагтай л адилхан. Нэг нь 100 хүрэхгүй мянган хүнд үйлчилдэг бол нөгөө нь 1980-аад оны үеийн Монголын бүх хүн амтай тэнцэх хэмжээний иргэдэд үйлчилдэг. Ийм тэнцвэргүй гажиг хууль эрхзүйг өөрчлөх гэж янз бүрээр тайлбарлаж байгаа юм байна. Харамсалтай нь хөдөөнөөс сонгогдсон түшээд иргэдтэйгээ цуг хотод орж ирчихээд хөдөөгөө ярьсаар л байна. Тэд буцаж хөдөө явахгүй мөртлөө хөдөөгөө л гэцгээнэ.
Манай улсад их олон яам агентлагийн салбар нэгжийг нэгтгэмээр байгаа юм. Жишээлбэл хотын мал эмнэлэг, газар тариалангийн хэлтсийг тусад нь байлгаад яах юм. ХАА-н яамны хажууд хот хариуцсан нэг хэлтэс байхад л болоо биз дээ. Аа, харин эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, мэргэжлийн хяналт, нийгмийн хамгаалал гэх мэтийн олон салбарын үйл ажиллагааны 50-90 хувь нь Улаанбаатарын иргэдтэй хамаатай болохоор тухайн салбарын ажлын цөм нь энэ зүгт байлгах, хажууд нь хөдөөд зориулсан жижигхэн хэлтэс л байхад хангалттай. Эрх мэдэлгүй атлаа данхайсан хотын эрүүл мэндийн газар байхыг болиулж шууд яам өөрөө хот чиглэсэн бодлого барих нь амьдралд илүү нийцтэй. Нийгмээс тусламж халамж авдаг хүмүүст харьяа газар нь бэлэн мөнгө өгдөг бол зүгээр юм. Оюутнуудад аймаг сум нь, өндөр настанд харьяа яам нь ч юм уу. Гол нь мөнгө очих ёстой эзэндээ очиж чадсан эсэхийг ард иргэдгүй мэддэг болчихвол хар сэргүй амар юм даа. Манай хөдөөнийхний нэг сайн тал нь хажуу дахь айлаа маш сайн таньдаг. Одоо хотод баргийн гэмт хэрэг гарахад саяхан хөдөөнөөс ирсэн атлаа хөршөө тийм, тийм хүмүүс байдаг гээд хэлж чадаж байна. Энэ чанарыг хотынхонд түгээж өгмөөр байгаа юм. Үүн дээр нэмээд интернэт, мэдээллийн нээлттэй байдлыг хангаад өгвөл хэн мөнгө зувчуулж халамж аваад байгааг дор нь илрүүлнэ.
Монгол Улсын аль гэгээтэй мандан бадарч байгаа бүхэн хотод л болж өрнөдөг. Хотод байгаа хүн л эрдэмтэн мэргэд, олимпийн аварга болцгоодог. Хөдөөнөөс ирдэг сонин гэвэл шуурганд малынхаа араас явж байгаад осгож гэнээ, алт ухаж хөдөөгөө устгаж байгаа юм байх гэсэн бараан мэдээнүүд барзайлгана. Сонин гарчиглаж, телевиз харах болгонд дийлэнх мэдээллүүд хотын сонин хачин байдаг. Хотод юу болоод байгаа, "Гурвалжингийн гүүр" нээгдсэн эсэх Баян-Өлгийн Дэлүүнд байгаа малчинд ч чухал мэдээ. Яагаад гэвэл хүүхэд садан нь тэнд сурч, ажиллаж байгаа. Улаанбаатар бол манай улсын амьдрал юм. Улаанбаатар хөгжиж байвал Монгол Улс хөгжиж байна гэсэн үг. Оюу толгой, Таван толгойн ухах доодохыг бид долоо найман жилээс нааш харахгүй. Харсны дараа амсах нь бас болоогүй. Магадгүй, заримд нь огт хүртээлгүй ч байж мэднэ. Бид социализм биш капитализмыг байгуулж байгаагаа үе үе санаж байгаач. Зэс олборлоод л цөмөөрөө тэнцүүхэн хувааж идээд л... Нээрэн тэгнэ гэж үү?
Хүмүүс өөдтэй өнгөтэй явах гэсэндээ хэдэн хүүхдээ сургуулийн бараа харуулж улмаар хотод үлдээхийн төлөө сүүлчийн хөрөнгөө тэмтэрч байна. Үүнийг буруутгахын аргагүй. Тэгэх тусам хотын бодлого өдөр бүр өөрчлөгдөх, шинэчлэгдэх тийм хурдыг шаардах боллоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч гэсэн албан тушаал Монголд нэг хувь бий. Энэ нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Монгол Улсын захирагч гэсэнтэй адилхан утгыг илэрхийлэх боллоо. Улаанбаатарт жилд дунджаар гурван сумын айл нүүж ирдэг гэж байна. Өөрөөр хэлбэл 10000 айл. Одоо 150 мянган малчин өрх үлдсэн гэдэг. Тэдний нэлээд нь өнгөрсөн өвлийн зуднаас шалтгаалж орж ирлээ. Ирэх өвлийн зудыг эцсийн удаа үзчихээд ороод ирэх нь тодорхой.
Хойтон хот хоёр сая хүн амтай болчихвол яах вэ? 250 мянган хүн амьдарна гээд зам байшин барьчихсан дөрвөн уулын дундах энэ бяцхан арал дээр монголчууд бөөгнөрч амьдрах нь улам тодорхой болоод байна. Энэнээс ч жижигхэн арал дээр биднээс олуулаа бусад улсууд яаж багтаад болоод байна аа.
Хөдөөнөөс саяхан ирсэн нөхдүүд маань гараа ташаандаа тулан, хөлөө алцайлган ханхалзан алхахаар бид хажуугаар нь зөрж багтахгүй юм. Тэдэнд голдуу цагдаагийн ажил олддог юм уу даа. Энэ хүмүүсийг ширээний булан тойрохдоо дээр нь байгаа аяга тавгийг татаж унагадаггүй болохоос эхлээд хаймар шатааж дулаацах нь хамтын амьдралд байж болшгүй мунхаг явдал гэдгийг соён гэгээрүүлэх хүртэл асуудал Улаанбаатарт буцалж байдаг. Зөвхөн энэ чиглэлээр хийх бидний чадах сэтгүүлчийн ажил барагдашгүй.
"Өдрийн сонин", нийслэлийн удирдлагатай хамтран хийх ажлууд цаашид байгаа бөгөөд шүүмжлэлүүд сүүдэр лүгээ дагалдах нь мэдээж. Юутай ч энэ мэтээр уулзалдаж, нээлттэй байдлын эхлэлийг тавьсан нь ач холбогдолтой боллоо гэж хоёр тал дүгнэсэн юм. Бид маш хурдтай улс төр, эдийн засгийн арга хэмжээ аваад эхэлбэл манай хот буюу манай улс хэдхэн жилийн дотор танигдахын аргагүй өндөр хөгжилтэй болох сайхан ирээдүй харагдаж байна.

e
eee
Зочин
zochin
sweden
Зочин
Uunee
Зочин
huu
zochin
fd-д зөвлөхөд
Зочин
choi
fd