Хүнсний ногоонд утааны хор шингэдэг болов уу?
Калифорни, Флорида зэрэг Америкийн уул уурхай хөгжсөн муж улсууд ашигт малтмалаа авахын хажуугаар байгаль орчинд тун хичээнгүй нөхөн сэргээлт хийсэн харагддаг.
Калифорни, Флорида зэрэг Америкийн уул уурхай хөгжсөн муж улсууд ашигт малтмалаа авахын хажуугаар байгаль орчинд тун хичээнгүй нөхөн сэргээлт хийсэн харагддаг. Гэхдээ энэ тухай ярих гээгүй юм. Тэнд явж байснаа сүүлд бодож ээ байхад "нээрэн яагаад тэгээгүй юм бол" гэсэн зарим тааврыг тухайн үед анзааралгүй, асуулгүй өнгөрөөжээ.
Газрын гүнийг ярж алт зэс олборлож байсан хийгээд түүнийг дагасан уул уурхайн томоохон хот суурин байгуулсан орчинд хиймэл зүлэг ногоо тарьж, маш арвин жимс ургуулсан байх нь нэн үзэсгэлэнтэй. Хот хөдөөгүй мойл, алим, усан үзэм ярайтал ургасан байх агаад түүнийг авч иддэг гуйлгачин ч байхгүй байсан санагдана. Харин бид монгол зангаараа бидон дүүргэн жимс түүхэд тэндхийнхэн гайхаад байж билээ.
-Энэ жимсийг авч болдоггүй юм уу?. Хэн нэгнээс зөвшөөрөл хэрэгтэй эсэхийг лавлахад
-Авч бололгүй яахав. Гэхдээ дэлгүүрт зөндөө байхад үүгээр яах гээд байгаа юм бол гэж гайхаад байна гэж билээ. Дэлгүүрт үнэтэй, энэ үнэгүй юманд мань чинь нугасгүй гэлтэй биш тэгсгээд энэ яриагаа хурдан дуусгасан юм.
Онгон байгаль, онгон байгаль гэсээр байгаад дэлхий ертөнц цаагуураа хэрхэн өөрчлөгдсөнийг ч анзаарахаа байсан юм шиг. Хээр гадаа өөрөө ургасан жимсийг хараад цэвэр байгалийн бүтээгдэхүүн гэж шууд таньдаг "онгон байгальч" сэтгэхүйтэй болцгоосон аж.
Энд тэндхийн томоохон хотод ургасан алим бол зөвхөн гоёлын зориулалттай болохоос хүнсний бүтээгдэхүүн биш. Хор шингэсэн бүтээгдэхүүн. Хадам ээждээ дургүй хүн савладаг нь юу юм гэхээс түүнд гар хүрдэг хүн байдаггүй.
Манай Улаанбаатар хотын өмнө дүнхийх Богд ууланд ургасан самрыг шинжлээд үзсэн чинь нуль хор шингэсэн дүн гараад байна. Аргагүй шүү дээ. Нийслэл зөвшөөрөгдөх хэмжээнээсээ найм дахин их утаа, тугалга, хорт хий ялгаруулж байгаа ийм аймшигтай орчинд жимс байтугай ногоон байгууламж ургаж байгаа нь их юм. Бид энэ их утаан дунд өвөл идэш хийгээд цонхон дээрээ борц хатааж болохгүй гэдгээ мэдээд байгаа юм. Тэгсэн атлаа цагаан сарын буузаа "болкоон" дээрээ тавиад хөлдөөчихдөг. Нойтон гурил хөлдөхөөсөө өмнө хавийн утаа хорыг уудаг цаас шиг өөртөө сорж авдаг гэсэн шүү.
Хотын төвийн албан байгууллага, сургууль цэцэрлэгүүд айхтар аж ахуйч загнаж цэцэрлэг дотроо төрөл бүрийн ногоо тарьсан харагдана. Тэр нь ч сайхан ургажээ.
Өөрсдийнхөө нөөц бололцоог ийнхүү дайчлан, төдөн төрлийн ногоо жимс тарьж цэцэрлэгийн гал тогоонд өгч төчнөөн төгрөг хэмнэв гээд магтаал урсах вий. Энэ их машины утаа, тоос шороонд булагдан зуссан ногоо жимс яавч хоол болохоосоо өнгөрсөн юм биш үү? Тэр бүү хэл өвөлжин дугуй, хаймар, нүүрс шатааж онд орсон гэр хорооллын айлын хашаанд тарьсан ногоо хүртэл "но"-той гэсэн онош гараад байна. Энэ гай бол Улаанбаатарын утаа хэрээс хэтэрсний уршиг гэж тайлбарлагдана. Утаатай Улаанбаатар төдийгүй утаатай байж хаширсан гадаадын өөр хотууд гудамнаасаа жимс түүж идэхээс татгалздаг байсан юм байна.
Энэ мэтчилэнгээр их хотод амьдарч сурах, зохицон дасах мөн ч их ажил байна даа. Дэлхийн дулаарал эрчимтэй явагдаж буй энэ цаг үед ургамал, амьтны генд мутацын өөрчлөлт явагдаж байгааг эрдэмтэд нээсээр байна. Тухайлбал хорт утаа ихээр ялгаруулдаг орчинд тарьсан мод бут нүүрстөрөгчийг өөртөө шингээн эргээд хүчилтөрөгч өгдөг байснаа больсон тохиолдол гарчээ. Харин ч эсрэгээр бидэнтэй хүчилтөрөгч булаалдалцан өөдөөс нүүрстөрөгчөөр тургилж байгаль эх хариугаа авсан тийм мутаци бүртгэгдсэн нь саяхан.
Бид экологи талаасаа хор багатай хүнс хэрэглэхийн тулд хотоос зайдуу, элдэв уул уурхай ойрхон биш газар тарьсан ургацыг сонгох шаардлагатай байна. Яагаад гол мөрний ай сав газар, усны эхэнд алт битгий олборлооч ээ гээд байгаагийн нэг учир энэ юм. Газрын гүнээс ялгарч гарсан нүдэнд үл харагдах хий хор, нүдэнд ил утаа тоос эргэн тойрон дахь ургамал, амьтанд таагүй байдлаар нөлөөлдөг аж. Газрын гүний амьдрал, хөрсөн дээрх амьдрал, агаар мандал дахь орчин энэ бүгд тус тусдаа эсрэг аж төрөхүй учраас нэгэндээ дандаа хөнөөл учруулдаг. Байгаль дээрх байгаа юм байгаа чигээрээ л байхаар зохилдсоныг том жижиг "Нинжа" нар мөн ч их бусниулах юм байна шүү.
Улаанбаатарын утаа зуусан ногооны талаар хөндөхөд ийм сонинтой. Ялангуяа хөрсөн дээр ил ургадаг байцаа, сонгино, гүзээлзгэнэ, мойл гэх мэт нь бараг хоорондоо дэвтчихсэн байдаг юм биш үү. Буцалгахад арай л хар тортог гарах нь холгүй байгаагийн шалтгаан нь удахгүй хүйтэрхээр олгойддог нөгөө л УТАА. Ийм хорт бодис нийслэл хотод аль зэрэг байгаа эсэхийг эргэлзэн, мэргэжлийн хяналтын байгууллага, багаж хэрэгсэл ашиглаад байх шаардлага байхгүй. Гадаа гудмаар жаахан алхаж яваад гэртэй ороод ирэхэд үнэрч хүнд ханх тавин мэдрэгддэг. Хүмүүс хөдөө юм уу, гадаадад очоод тээшнээсээ гадуур хувцсаа гаргаад ирэхэд нэвт үнэртээд мэдэгдэх юм гэж ярьцгаадаг. Ийм болтлоо бохирдсон орчинд зунжин, намаржин гадаа ил задгай ургаж буй хүнсний ногоо, ил задгай худалдаалж байгаа хүнсний бүтээгдэхүүн ямар олиг байх нь тодорхой. Цэцэрлэг ясли, бага сургуулиуд үдийн цай, өглөөний ундаа хөтөлбөртөө байгууллагын хашаандаа тарьсан ногооноосоо битгий хэрэглэж үзээрэй дээ.

OnnZsnHj
HqknhzRuyGVvBonpTL
OCwxfahTa
UfHJVoKddTdoW
uyanga
www.1000zahia.com
www.1000zahia.com
www.1000zahia.com
Bayarllaa
Зочин
zochin
Зочин
oyun
bat
mn
Зочин
Зочин
boss
Зочин
Зочин
Зочин
Зочин