Тэнгэрлэг ахад минь тэнгэр зохино гэнэ
Өчигдөр хар өдөр байлаа. Хорвоогоос нэгэн сайхан ах минь буцжээ. Хүн эцэг эхээс хэдүүлээ ч төрж болно. Тэднээрээ танхил баян яаж ч амьдарч болно.
Сэтгэлийн зул
Өчигдөр хар өдөр байлаа. Хорвоогоос нэгэн сайхан ах минь буцжээ.
Хүн эцэг эхээс хэдүүлээ ч төрж болно. Тэднээрээ танхил баян яаж ч амьдарч болно. Гэхдээ хүнд ах дүү амраг садангаас илүү сайн нөхөд, сайхан ах дүү гэж заяадаг. Чухамхүү тэр хайрлам сайхан учрал тохиол хүний амьдралыг дүүргэж байдаг юм болов уу гэж би боддог юм. Хорвоогийн амьдрал намайг олон сайхан ах нартай учруулжээ. Тэдний маань нэг монголын анхны нэвтрүүлэгчдийн нэг Д.Доржбат ах маань байлаа. Байлаа...бичихэд яасан хэцүү байна вэ. Байлаа гэдэг үгийг ийм эвгүй үг гэж урьд нь яагаад анзаардаггүй байсан юм бол.
Нэвтрүүлэгч Д.Доржбат гэхээр монголчууд дэндүү сайн мэдэж байгаа биз. Хүнгэнэсэн сайхан хоолой, нүдэнд дулаахан хийморьлог төрхөөрөө бидний багад цэнхэр дэлгэцийн хоймроос мэндчилдэг байсныг нь одоо олон хүн эргэн дурсч байгаа даа.
Доржбат нэвтрүүлэгч Баянхонгор аймгийн Богд сумын хүн юм. Нутгаасаа бага залуудаа гарч, орон хотод сурч боловсрон улмаар радио хэмээх их айлын хүн болсон түүхтэй. Туулж ирсэн амьдрал нь түүнийг энэ айлын алтан үеийнхний нэг болгосон гэдэгтэй өнөөдөр хэн ч маргахгүй биз. Тэр өөрийн ухамсарт бүх амьдралаа телевиз радио хэмээх нандин урлагт зориулсан юм. 35 жил нэвтрүүлэгчээр ажилласнаас тухайн үеийн ЗХУ-ын нийслэл Москва хотод Радиогийн монгол хэлний редакцид нэвтрүүлэгчээр ажиллах мэргэжлийн нарийн шалгууруудыг давж нийтдээ 10-аад жил ажилласан түүх нь түүний амьдралын нэгэн тод үе нь юм. Энэхүү 10 жил бол радиогийн 70 жилийн түүхэн дэх бас нэгэн өвөрмөц рекорд болон үлдсэн.
1969 онд Москвагийн радиод ажиллаж байхад нь Монгол телевизийн анхны эрэгтэй нэвтрүүлэгч Доржийн дараахь хоёр дахь нэвтрүүлэгчээр томилсон тушаал ирж, хугацаагаа дуусахаас өмнө монголдоо ирж байсан тухайгаа тэр их дурсдаг байсан.
Д.Доржбат ах бол Монгол улсад болж буй томоохон үйл явдал болон төр засгийн удирдагчдын албан ёсны айлчлал, сурвалжлага тэмдэглэлүүд, Ерөнхийлөгчийн сонгууль, УИХ-ын сонгуулиудын үйл ажиллагаа том жижиг, урт богино зэрэг олон төрөл жанарыг хамрах учир тоон үзүүлэлтээр илэрхийлэхийн аргагүй олон мянган нэвтрүүлгийг хүн арддаа хүргэсэн манай шилдэг уран чадвартан, бүхний танил ахмад нэвтрүүлэгч юм.
Монгол телевиз байгуулагдсанаас хойш бараг 20 –иод жилд урьдчилсан ямар ч бичлэг хийдэггүй, бүх нэвтүүлэг шууд явдаг
байсан гэдгийг одооний зарим үзэгчид мэдэхгүй биз. Дээр нь студийн нөхцөл муу. Зориулалтын бус ийм байдалд ээлж халаагүйгээр нэвтрүүлгүүдийг хөтөлдөг байснаа тэр залуу насны эрч хүчээр давж байлаа гэж бахархдаг хүн байсан.
Монголын радио телевизэд он удаан жил ажилласан туршлага, мэдлэгтээ тулгуурлан “Тоншуул” сэтгүүл, “Ардын эрх” /хуучнаар/, “Таван цагираг” сонинд болон өөрийн радио телевиздээ олны сонирхол татсан олон зуун мэдээ, нийтлэл бичиж түүнээ өөрөө уншиж байсан нь энэ хүний олон талынх нь нэг тал.
Нэвтрүүлэгч Р. Доржбат нь 1990 онд ардын Их хурлын депутатаар сонгогдож анхдугаар Үндсэн хуулийг батлалцаж явсан нийгмийн зүтгэлтэн юм.
Тэр бас манай нэрт зохиолчдын зохиосон кино болон жүжгүүдэд түүхэн дүрүүд бүтээж байлаа. Тэдгээрийн дотроос С. Удвалын зохиол, УГЗ Г. Жигжидсүрэнгийн найруулсан “Хатанбаатар” түүхэн кинонд Жанжин Д. Сүхбаатарын дүрийг бүтээснээр нь үзэгчид илүүтэй хайрлаж хүндэтгэдэг. Энэ бас л нөгөө олон талынх нь нэг тал. Ингээд тоочоод байвал өнөөдөр барагдахгүй их юм бий. Учир нь түүний амьдрал тэр чигээрээ эрчлэн давалгаалж байсан далай юм. Ардчиллын он жилүүдэд эдний гэр бүлийнхний туулсан амьдрал, хийсэн тэмцэл нь гэхэд тэр чигээрээ ном байдаг. Энгийн нэг дурсаад өнгөрөх түүх биш юм.
Д.Доржбат ах их энгийн хүн байлаа. Гаднаасаа ганган, цэмцгэр. Хямсгар ч харагдаж мэднэ. Дотроо бол хүүхэд шиг цагаан, хөөргөн, гэрэл гэгээ цалгиулсан хүн.
Сэтгүүлч надтай уулзахаар ирсэн тэр өдөр одоо ч дурсагдаж байна. Намайг зорин ирсэн өвлийн нэгэн өдөр би хүний газар, эмнэлгийн өрөөнд адар ширтэн хэвтэж байж билээ. Элэгний хүнд өвчнийг ялж гарснаа ярьж өгөөд “Одоо босно оо,хө. Өвчнийг хэвтэж биш, босч ялдаг юм” гэж хэлж байсныг нь бодож нулимс зангирна. Английн эмч нар түүний элгийг нь бүр мөсөн эмчилж өгөөд, “Одоо таны элгэнд ямар ч хог байхгүй, ахиж манай эмнэлгээр битгий ирээрэй” гэсэн гэдэг. Энэ мөчөөс хойш олон жил эрүүл саруул, эрч хүчтэй амьдарч байсан түүнд ахиад уушигны хүнд өвчин хийсэн ирсэн юм. Өнгөрсөн өвөл Улаанбаатарт ирэхдээ уг өвчнийхөө тухай мэдчихсэн, “Ах нь дахиж дүүтэйгээ уулзаж чадахгүй ч байж мэднэ” гэж хэлээд надад зэмлүүлж байлаа. Уушигны энэ өвчин нь түүнд оногдсон мэргэжлийн гэмээр өвчин байж. Нэг жилийн турш тэмцсэн ч алтан амийг нь авч одлоо. Өвчин бол амлаж аваад тэмцэж болдоггүй хэцүү зүйл ажээ.
Радио телевизийн түүхэнд олон гайхамшигтай нэвтрүүлэгчид төрж байсан байх. Гэхдээ тэднээс тэргүүн эгнээнд заларч байсан түүнд дарга даамлууд нь жаахан хатуурхаж явсан санагддагийг хэлмээр санагдаад дотроос хатгаад болохгүй нь. Хамгийн сүүлд арай гэж нэг юм Соёлын гавъяат зүтгэлтэн цолд тодорхойлсон ч бүгд хойрго хандсан. Хуурай дүүгийнх нь хувьд өөрийн таньдаг, арай хүнлэг хандах байх гэж бодсон хүн болгонд хэлж, хөөцөлдсөн ч өгөөгүй. Хөөрхий дөө, хүний газар хүлээж л байсан байх. Өөрийнх нь дэргэд дэндүү хүүхдээрээ залуус тэр тэмдгийг энгэртээ зүүчихээд давхиад байхад бүхий л амьдралаараа зүтгэсэн энэ эрхэм хүнд эх орон руугаа харуулдах далдхан шалтгаан байсан байж таарна. Гэвч төр нүдгүй байдаг бололтой.
“Ахад нь хатуу гомдол алга, гэхдээ сэтгэл минь шархтай” гэж хэлсэн хачирхалтай үг чихэнд сонсогдоно. Айхтар үг юм аа. Үнэхээр хатуу гомдолгүй ч сэтгэлдээ шархтай буцлаа.
Өнөөдөр таныгаа ойр дотныхон бид дурсан сууж байна. Дотны анд Дамдиншарав ах, хуурай дүү Даваасүрэн, Амгаа...бүгд таныг хайрлан дурсч байна. Амьдрал бидэнд галын дэргэд тойрч суугаад ах таны тухай хөгжилтэй дурсамжуудыг хүүрнэх өдрүүдийг үлдээлээ. Тийм тэнгэрлэг ах танд тэнгэр л зохино гэнэ. Тэгэхээр тэнгэртээ залар даа.