Нямка юуны сурталчилгаа болчихов оо
Хэвлэлийнхний хувьд улс төрөөс „амттайхан” мэдээ хүлээж, чих тавьсан урт шар өдрүүд үргэлжилж байна.
Хэвлэлийнхний хувьд улс төрөөс „амттайхан” мэдээ хүлээж, чих тавьсан урт шар өдрүүд үргэлжилж байна. Энэ хүлээлт эрх баригч МАХН-ын бага хурал товлогдсон өдрөөс л эхэлсэн гэж хэлж болно. Хэдхэн хоногийн дараа хуралдах намын бага хурлаараа гадна дотныхны өмнө нүүрийг нь ягааруулж зовоогоод байдаг хувьсгалт нам гэх нэрээ тойрсон асуудлыг авч хэлэлцэх сураг байна. Аль эртнээс нэрээ сольно гэж ярьсан Ах нам энэ удаа сольж дөнгөх эсэхийг хэлэхэд эрт байна. Учир нь тус намын ахмад үеийнхэн хуучин нэрээ хав дараад хэвтчихдэг төдийгүй энэ сэдвээр оролдохыг малгай толгойгоороо наадах дайны авч үзэж цээрлэдэг билээ. Хэрэв энэ байдал давтагдвал сонгуулийн жил ойртож буй өнөө үед зохимжгүй, гарман дээр мориороо оролдоод юүхэв гэх маягийн тайлбар шидчихээд арагшаа сууцгаана биз. Намынхаа ахмадуудын энэхүү эсэргүүцэлд үе үеийн бүх дарга нар нь бууж өгсөөр ирсэн. Харин Сү.Батболд яах бол.
Намын бага хурлаар хэлцэгдэнэ хэмээн яригдаж буй нэг сэдэв энэ ч гол сэдэв нь намын их хурлын товыг бататган тогтоох. Ажиглагчид тус их хурлын дараагийн улс төрд орж болзошгүй хөдөлгөөнүүдийн талаар одоо ид ярьцгааж байна. Учир нь хамтран засаг барьж буй хоёр том хүчин дотор хоёуланд нь Засгийн газрын бүтцэд өөрчлөлт хийхийг санаархагчид, одоогийн нэг дээвэрт багтаж буй энэхүү хэлбэрийг эрс эсэргүүцэгчид олноороо бий. МАХН-д ч намаа дангаараа засгаа барих ёстой гэсэн хэсэг нь зохион байгуулалтад орох, АН-д ч салан тусгаарлах бодолтнууд идэвхижих нөхцөл байдал ажиглагдаж байгаа юм. МАХН дотор экс ерөнхий сайд С.Баярт хорсогчид, эдүгээгийн Сү.Батболдыг үл таашаагчид бий. Мэдээж халаагаа өгсөн Ерөнхийлөгч Н.Энхбаяр шийдэмгий хөдөлж, эдгээр хүмүүсийг нэгтгэж, өөрийн дор байгаа панатикуудтайгаа нэгсгэвэл байдал эргэж болно. Гэхдээ Н.Энхбаяр тэгж хийх нь юу л бол. Хэвлэлийн таамгуудын нэг хэсэг түүнийг шүд зуун тохиромжтой цагийг анаж байна хэмээн хардаж байхад зарим нь тэр одоо шүдгүй арслан, түүнээс айх хэрэггүй гэж байх жишээтэй. Н.Энхбаярыг ийм ид үед нь шүдгүй арслан гэж дүгнэх нь хэт гэнэн хэрэг ч бас юу юугүй дайраад орж ирнэ гэж харахад хүнд. Энэ дотроос цорын ганц үнэн нь тэр эргэж ирэх цагаа хүлээж байгаа нь. Одоо болчимгүй хөдлөх, алдаж асгасан алхам хийх эрхгүй болсон энэ хүний зүгээс энэ намрын улс төрд нэг их хүч тавьсан ажиллагаа ирэхгүй болов уу.
Сү.Батболдын нэр нөлөө нам дотор өсч байна. Гэхдээ С.Баяр хэмээх том сарны гэрлээс тэгтлээ тод ялгарч харагдах болоогүй байна. Хэрчиж тасдсан хурц зан авиргүй, хуучнаас сөхөж ирэн чи намайг ингэж байсан, тэгж байсан шүү дээ гэж өсөрхөх элдэв сэвхтэй үүх түүх байхгүй, бараг бүгдийнх нь гарыг атган найрсагаар инээж буй энэ хүнийг чин сэтгэлээсээ дагагсад харьцангуй цөөн байдаг нь ажиглагддаг. С.Баяр, М.Энхболд, Н.Энхбаяр, Ц.Нямдорж, У.Хүрэлсүх нарын фигуруудээс тэр энэ талаараа тэс өөр хүн. Энэ нь түүний хүчийг өдий болтол дундхан байлгаж буй гол хүчин зүйл ч байж мэднэ. Гэхдээ түүнд байгаа гол хүч эдийн засгийн хараат бус байдал нь. Тэр энэ давуу байдлаа нам доторх улс төрд ашиглах эсэх нь харин эргэлзээтэй.
С.Баярыг Их хурлын дарга болно гэсэн нэг бор шувуу идэвхтэй нисч байна. Гэхдээ итгэхэд бэрх шувуу юм. Энэ шувуу Ц.Элбэгдорж, С.Баяр нарыг Хөвсгөл аймагт тавлаг зуны таван өдрийг тухлан өнгөрөөсний дараахнаас нисч эхэлсэн. Тэдний уулзалт болох нь болсон. Гэхдээ тийм тохироонд хүрсэн гэх нь таамаг төдий, шууд хүлээж авах боломжгүй зүйл юм. Засгийг бужигнана, бужигнуулна л гэх юм. Үнэн хэрэгтээ нам доторх хөдөлгөөн идэвхжиж, түүнээс улбаалж засгийг хөдөлгөх ажиллагаа явагдана гэж үзэхэд М.Энхболд гэх лидерийн байдлаас ангид ярих боломж одоогоор үгүй. М.Энхболд хүсвэл...гэж авч үзвэл арай үнэнд ойрхон гаргалгаа болох биз. Дээр нь У.Хүрэлсүх хэнтэй, яаж нударган дотроо гар атгалцах ч хамаатай. Байшингаа ч бариулж, гол тохойгоор алхаж, хог шороо ч түүж үзэж байгаа түүний нэр хүндийг одоогоор басахад бас хэцүү болж байна.
МАХН-ын хувьд гаднаасаа нэг шүүмжлэлд нэвт идүүлж байгааг хэлэхгүй өнгөрч боломгүй байна . Энэ бол нүх, сүв болгон руу өөрсдийн хүмүүсийг чихэх ажиллагаа юм. Сүүлийн жишээ Биокомбинат тойрон явагдаж буй өнөөдрийн лобби. Баянгол дүүргийн татварын газар дээр үүссэн нөхцөл байдал, за тэгээд сургууль цэцэрлэгийн эрхлэгч, аймгийн засаг дарга нарын хэмжээнд доошоо цуварч байгаа. Хөдөөд ч эрх баригч МАХН-ын талаар олны ам сайнгүй. Нэгж дээр байгаа нөхдүүд нь нэрээ хайрлахаа мэддэггүй учраас арга ч үгүй биз. МАХН-ын хувьд иймэрхүү өнгө төрхтэйгөөр аагим намрын өдрүүдийг үдэж байна.
Харин Ардчилсан намыг бодитойгоор хоёр хуваагдчихлаа гэж хэвлэлүүд бичиж байгаа. Генсек нь байн байн энд тэнд хариу тайлбар өгөвч дуу нь хаана ч хүрдэггүй. Гэхдээ АН энэ зун зүгээр суусангүй. Архангай аймагт том арга хэмжээ зохион явууллаа. Сая Завханд ажиллацгаалаа. Энэ хэлбэр бол АН-ын байнгын үйл ажиллагааны нь л нэг хэсэг. Гайхаад шагшраад байх сүртэй ажил биш. Ц.Элбэгдоржийг намыг дарга байхад ч хөдөөг хөхрүүлнэ гээд баахан явдаг л байсан. Алтанхуягийн үед ч явж л байна.
Ардчилсан хүчний холбоо нь Алтангадасаа тэнгэрээс татаж буулгана гэж олон сар хэвлэлийнхэн бичлээ. Гэвч буулгаагүй л байна. ҮЗХ хуралдах тов ч үгүй байхад энэ айлд хөдөлгөөн орно гэж ярих арай эрт юм. АН-ын хоёр сайд дээр хөдөлгөөн орно, Алтанхуягийг унагана гэх мэт барьцгүй яриа хөөрөөний дэргэд харин бодитойгоор явагдаж буй нэг үйл явдал тус нам эмэгтэйчүүдийн байгууллагынхаа толгойг солих гэж буй явдал юм. Энэ асуудалд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг хүртэл анхаарал тавьж байна гэж улс төрийнхөн ярьж байна. Тэрбээр өөрийн зөвлөх Ц.Оюунгэрэлийг зүтгүүлж байгаа бол МоАХ өөр хүн тавих бодолтой байгаа гэх мэдээлэл бий. Женко энэ байгууллагыг арай өөр хүнээр удирдуулах бодолтой байгаа гэсэн яриа хэрэв үнэн бол тэрийг нь дэмжих хүн нам дотор цөөнгүй байгаа. Учир нь тэр ийм асуудалд ямар нэгэн өр төлөөс, ач тус харж хандахгүй.
Нэг үнэн юм нь аль ч хувилбараар шийдэгдсэн хуучин удирдлагынхаа сүр хүчинд бараадаж очихгүй гэдэг нь. Гэхдээ айл дотроо юмаа ярьж байна. Нэг нь өгье гээ биз, нөгөө нь авъя ч гээ биз ээ.
Манай хамтарсан Засгийн газар цөлд хуралдлаа. Энэ бол монгол улсын төдийгүй дэлхийд шуугиан тарихуйц үйл явдал юм. Гэвч гадаад ертөнцөд байтугай дотооддоо ч олигтой сурвалжлага гарсангүй. Засгийн газрын хэвлэл мэдээллийн алба ээлжийн амралттай байсан бололтой. Зарим нэг арилжааны телевизээр Ц.Нямдорж сайдын амнаас унасан „Бахархаж байна” гэсэн үг гялсхийснээс өөр чих тавьмаар дорвитой дуу авиа гарсангүй. Баргийн юманд догдолдоггүй Нямка сайд бол үнэндээ хоёр толгойн элдэв далд юмыг „мэдэхгүй” хүн. Бүр шууд хэлэхэд цаадуул нь авдгаа „авчихсан”, одоо нүглээ нуух ажигллагааг л зохион байгуулж байгаа улсууд. Ийм харьцангуй нөхдүүд цөлд саравчтай ногоон малгай духдуулан хуралдлаа. Сурталчилгаа нь Нямка л байв уу даа.
....Ажил хийдэг, ажиллаж байгаа хүн ямагт ялгарч харагддаг. Сү.Батболд ажиллаж байна. Намд нь ч, өөрт нь ч „очкоов” нь наалдаж харагдаж байгаа байх. Манай нийгэмд үнэлэгдэхүүн яг иймэрхүү л хэлбэрээр ирж, очдог. Улс төрөөс холдуулж харах гээд үзье. Жишээ нь хот бол ажиллаж байна. Хотын даргыг бид шүлхийний бүсээс, хогийн цэгээс, тоос нь боссон зам засварын талбайгаас, хүүхдүүдийн инээмсэглэл дотроос харж байна. Гэхдээ харамсмаар нь нарлаж суугаа хөгшчүүдийн амнаас „Манай намын дориун хүү байгаа юм. Мөн ч их юм хийж байна шүү” гэсэн хачин үнэлгээ сонсогдохоор л „тэнэг” санагдаад явчих юм. Яагаад заавал бид бүх юмыг улс төртэй нааж хардаг болчихсон юм бол оо.