Зуны тойм
Mанай сэтгvvлчид ялихгvй юмыг догиогоод болохгvй байна аа.
Дотоодын хамгаалахын хашаанаас vхсэн хvний яс гарлаа гээд л сvйд. Дотоодыг хамгаалахын хашаанаас тэгээд хvний биш малын яс гарах юм уу? Тэгээд бас “Vхсэн хvний” гэж ирээд аван хайлах юм. Дотоодыг хамгаалахын хашаа руу орсон хvн vхэхгvй гарч ирэх учиртай аятай. Бас дээр нь “Дотоод яамны ажлынх нь хашаа биш, аж ахуйн хашаа нь байсан” гээд л мэтгэх юм. Дотоод яамны аж ахуйгаас тємс, байцаа гарч ирэх юм шиг санасаар л яваа юм байх даа. Тэндээс сугалсан тємсєг гарна уу гэхээс, тарьсан тємс гарах учиргvйг заалтай биш дээ.
Тэгсэн атлаа “Японы оршуулгын академи нийслэлийн талийгаач нарт иж бvрэн авснууд бэлэглэлээ”. “Авсаа ачих машиныг нь vнэгvй єглєє”. “Оршуулгын мэргэжилтэнг бєєнєєр нь Японд бэлдэж єгєх боллоо” гэсэн мэдээнvvдийг тоохгvй юм. “Бидэнд єлгий єгєхгvй атлаа яагаад авс єгєєд байна. Биднийг ойрын vед єєрсдийгєє оршуулж хvчрэхээ болино гэж тэд яаж мэдэв” гэхчилэнгийн гvн ухааны асуултын хариуг хэн ч сонирхохгvй байна.
Аа тийм, Кувейтийн Эмир, УИХ-ын гишvvн Сайраан нар манай оронд айлчилж байна. Тэд ноднин манайд айлчлахдаа манай тєрийн тvшээдээс “Та нарт юу хэрэгтэй байна” гэж асууж. Манайхан хоёргvй нэг утгаар “Бидэнд байр хэрэгтэй байна” гэжээ. Ердєє л Кувейтээс нэг нэг орон сууцыг хувьдаа гуйсан хэрэг шvv дээ. Гэтэл єнєєх нь тєрийн хvн хувьдаа юм гуйхыг vзээгvй, манай мэтийн орноор явж нvд тайлаагvй нэгэн байж. Ингээд “Монгол тєрийн хvн монгол тєрдєє юм гуйдаг” аятай хачин муухайгаар гvтгэж ойлгоод Парламентын ордон барьж єгєхєєр болжээ. Vvнийг дуулсан манай тєрийн томчууд зулгааж болох бvхий л газрынхаа vсийг vгтээн гасалсан байна. Vс цєєтэй зарим нь брюкнийхээ хармайнаас гараа гаргахгvй єнжсєн ч гэдэг.
Уул нь манай ард тvмэн жижигрэхийн хэрээр тєр томорч ордондоо багтахаа больсон ба янз бvрийн хэрэг эрхлэх газрынхаа ажилтнуудыг ордны ємнєх Чингэсийн хєшєєний дотор хонгилд суулгахаар ширээ сандлыг зєєж байсан нь бол vнэн юм. Ходоодонд суух хэсэг нь яах вэ? Хуруунд суух ажилтнууд нь их л матийхаар болж байсан гэдэг.
Хуучин “Гай газар дороос” гэдэг байсан бол одоо гай газар дээрээ гараад ирсэн цаг. Єнєє ордонг нь барих газар олддоггvй ээ. Манай газруудыг чинь Даашинхvv, Айванхvv, Хоовонхvv гээд гадна дотны пvvсvvд авчихсан байж. Хуучин хэвлэх vйлдвэрийн ором дээр барих гэтэл тэрнийг нь ард тvмний хvv авчихсан байж. Ингээд Эмирийг сая ирэхэд нь “Ордон барих газраа бас єгчих” гэж гуйжээ. Асуудал шийдэгдвэл Монголын парламентын ордон Кувейтэд баригдах юм байна.
Намайг бага байхад хvvхдvvд бие биедээ сайн болохоороо захиа єгдєг байв. Одоо муудахаараа захиа єгдєг болжээ. Ерєнхийлєгч Энхбаяр, гишvvн Хvрэлсvх нар муудалцаад бие биедээ захиа бичих болов. Хvvхдvvд хоорондоо сайндаад бичсэн захиан дээрээ “Надаас чамд, навчаас цэцэгт” гэж тэмдэглэдэгсэн. Харин хоорондоо хонь чоно болсон томчууд захиан дээрээ “Юунаас юунд” гэж тэмдэглэж байгааг бvv мэд. “Хониноос чононд” гэхээр єєрийгєє доошлуулсан болно. “Чононоос хонинд” ч гэх нь хаашаа.
Хєєрхий муу МАХН-ыг ойрдоо єрєвдєх боллоо. Нэг хэсэг нь МАХН-д далавч оёж “Ингэвэл манай нам ниснэ” гэж жаал мэтгэж билээ. “Нямдорж дарга нь дарвийнк гаргаж ирээд “Манай нам нисдэггvй нам. Нисдэг л юм бол буудаж унагана” гэж ирээд нисэх байтугай хєдлєх шинжгvй юм руу жаал галлав. Тэгж тэгж єєрийгєє оночихов уу, яав?, єєрєє унаад єгєв. Сая “Элсний 13” гээч гарч ирээд МАХН-ыг цєлжvvлэн алдав. Харин “Бакугийн 26 комиссар” л урдаас нь сєрж зогссоны хvчинд нам аврагдсан юм байх.
Ер нь МАХН-аар зєвхєн хоолоо хийдэг байснаа болиод одоо тvvгээр юу л бол юу хийж болно гэх хvн олширч. Тухайлбал, махны ченж хийдэг хэдэн нєхєд саяхан гулууз МАХАН-д формалин шахаж занданшуулахыг оролдоод баригдсан байна. Ерєнхийлєгчийн сонин єглєє бичихдээ “Шахаад шахаад занданшихгvй байгааг” дурьджээ.
Би ч гэсэн МАХН-ыг муулахаа бvр байсаан. Эмээ ээж минь захисан юм. Би vvнийг эртvvд МАХН-ын нэг даргад ярьтал “Эмээгийн чинь зєв” гэчихээд царай нь гэрэлтэн босоод явчихаж билээ. Эмээ юу гэж захисныг огт асуугаагvй... Юу гэж захисан гэж vv? Хоногоо хvлээж байгаа амьтныг зєвхєн єрєвдєж бай гэсэн юм аа