Дөрөө сэтэртэл харааж, өр зүстэл уйлах болохоор...
Булганаас цаашаа Хөвсгөлийн Тариалан сумын зүг тоос татуулан давхиж явна. Энэ хоёр аймаг байгалийн бүтэц, уур амьсгалын хувьд ойролцоо
Булганаас цаашаа Хөвсгөлийн Тариалан сумын зүг тоос татуулан давхиж явна. Энэ хоёр аймаг байгалийн бүтэц, уур амьсгалын хувьд ойролцоо. Мэдээж далай хавийн газруудыг эс тооцвол шүү дээ. Байгалиа дагаад хүн зоных нь ааш аяг, нутгийн ерөнхий өнгө төлөв хоорондоо харилцан адилгүй байдаг нь ажиглагддаг. Жишээ нь Булганы хойд талын сумд урд талын сумдаасаа тэс өөр. Тэшиг, Хутаг-Өндөр, Сэлэнгэ, Баян-агтынхан илүү ажилсаг. Өвс хадлангаа өөрсдөө авчихна. Тариа тарина. Мал аж ахуйгаа хөгжүүлнэ. Задлаад яривал хонь ямаагаа хүртэл саана. Гар аргаар цөцгийн тос, жимсний чанамал есөн шидийн юм үйлдвэрлэж өрхийн амьжиргаандаа нэмэр хийнэ. Харин урд талын сумд ажлаар паг. Зун намаргүй л найрлалдаж байдаг. Юун хонь яамаа саах. Үнээгээ хүртэл ганц нэг шувтраад тавиад туучихна. Хадлан тэжээл бэлдэх, тариа тарих, ургац хураах тухай яриа бараг байхгүй. Модгүй болохоор түлшээ худалдаж авна. Энэ байр байдлаасаа болоод сумаар нэг ажилгүй харцуул. Хөгшин залуугүй нийлчихээд шар бүсээ хөврүүлчихсэн, шал согтуу найгалдаж явна. Болоогүй ээ, амаараа дүүрэн улс төртэй. Улс төр улс төрдөө сумын захиргаагаа тойроод байхгүй цаашаа явж өгнө. Н.Энхбаяр, С.Баяр, Ц.Элбэгдорж нарын томчуудын нэрийг л архины ширээн дээр хадааж байна гэж бод. Сонгууль болохоор айл болгон машин дээрээ нэг нэг намын туг хатгаж давхина. Авгай хүүхэдгүй улс төржиж бөөн хэрүүл хараал, хов жив болно. Урьдийн яруухан төрх ийнхүү тэндээс алга болсоор байгааг харах гунигтай.
Харин хойд талын сумд жилээс жилд бужигнаж байгаа. Хүмүүс хөлхөж, машин тэрэг давхилдаж, цаанаасаа л амьтай, амьдралтай газрын өнгө төрхийг илтгэнэ. Ажилгүй анхиагүй газрын бүх чимээ дотогшоо орчихсон нам гүм оргин угтдаг бол хөгжиж, хөдөлж байгаа газруудаас ороод ирэхэд л огт өөр хөгжим сонсогддог. Хөвсгөлийн Тариалан сум тэр газруудын нэг ажээ.
Энд тэндгүй будааны машин давхилдаж, сумын төв хөл хөдөлгөөн ихтэй. Дэлгүүр хоршоо нь нүд дүүрэн. Хүмүүсийнх нь сэтгэл ч дүүрэн.
Бидний хөл тавьсан Тариалан сум 1931 онд байгуулагджээ. Эднийх 343.1 мянган га талбай нутаг дэвсгэртэй, аймгийнхаа хамгийн том сумдад ордог газар. Аймгийн төвөөсөө 165 км, харин Улаанбаатараас 670 км зайд оршдог. Хүн амын хувьд 6010 гэсэн данагар тоо хэлж байна. Тэднийх нь 69.1 хувь 35 хүртэлх насны хүүхэд залуус эзэлдэг аж.
Зөвхөн Тариалан суманд гэхэд 39 аж ахуйн үйл ажиллагаа явуулж байгаа гэхээр энэ газар буцалж, бургилж байхаас аргагүй юм даа гэж бодогдоно. Хамгийн гоё нь Тариалангийнхан жилд дунджаар 2.7 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Жижигхэн, байдаг л нэг сум шүү дээ. Гэтэл зарим газар урам хугармаар амьдралтай ноолойж, жил ирэх тутам зовхи нь бууж байна. Эднийхний гол үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн гурил, талх, нарийн боов, архи, спирт, хорголжин, тоосго, банз, палка, эсгий, хивэг, шахмал түлш, блок, хавтан зэрэг 30-аад төрлийн бүтээгдэхүүн байна.
Т.Бадамжунай сайдыг Хөвсгөлийн тариаланчдын төлөөлөл болгож Эг-Үүрийн сангийн аж ахуй болон Тариалан сумынхан талбай дээрээ угтсан.
Намрын шар наран дор шаргалтан туяарах тариан талбайд алмазан шигтгээ шиг энд тэндгүй гэрэл цацарч харагдана. Машины цонхоор чухам юу тэгтлээ гялтганаж хараа булаагаад байгаа нь мэдэгдэхгүй сэтгэл яаруулна. Тэрхүү шигтгээ шиг гялалзаж угтсан зүйл харин яваад очтол цэцгийн боолт голдуу хийдэг тугалган өнгөтэй гялгар цаасаар хийсэн дарцагнууд дэрвэж байх нь тэр. Салхинд шаргиж, наранд гялбаж харагдах тэр олон дарцгийг яах гэж хийсэн нь сонин.
Шувуудын дайрлаганаас сэргийлэх гэж ухаанаа уралдуулж байгаа нь тэр гэнээ. Тогоруу гэж тамтай шувуу тариаланчдын үйлийг үзэж байгаа тухай ярианаас бидний уулзалт эхэллээ. Тугалган цаасаар нямбайлан хийсэн тэрхүү дарцагнууд нь үсрээд гурав хоног л тогоруун дайралтыг няцаасан гэнэ.
Сүрэг сүрэг тогоруу шөнөөр тариан талбай руу довтолж сүйтгэсэн ул мөрийг нүдээрээ хараад бид ёстой ангайсан.
Тогоруун арми тариаг нь техникээр дайруулснаас ялгаагүй үе үеэр нь туушинджээ. Аргаа барсан тариаланчид шувууны буугаар тэнгэр лүүгээ буудаж байна. Ёр билгийн талаасаа энэхүү үйлдэл тун онцгүй санагдана. Хөх тэнгэр лүүгээ буу шагайж байж хурмастыг хилэгнүүлвэл яана гэсэн айдас хөшдийн амнаас унаж байх нь аргагүй. Уг нь ганц хоёр тогоруу буудаад унагаачихад л тэр муу сэхүүн тогоруунууд үнхэлцэгээ хагалах шахтлаа айж халуун орон орон руугаа орилолдсоор буцаж таарна. Угаасаа явах цаг нь ч дөхсөн...Гэвч тогоруу хөнөөж болдоггүй ёс билгийн бичигдээгүй хууль хөндөлсөнө. Энэ бол өс санаж, орь дуу тавин ганганахдаа дөрөө сэтэртэл хараадаг гэх ардын үг юм. Дөрөөгөө сэтэртэл хараалгахаас айж аргаа барахдаа тариаланчид тэнгэр шагайн сум тавьж байгаа нь энэ ажээ. Буун дуу тасхийж, муусайн тогоруу бахиралдсаар бутран нисэлдэнэ. Гэвч төд удалгүй ахиад л дайрна. Хамгийн хэцүү юм энэ аж.
Сэлбэгэ бэлбэгэ хийж цэмцэгнэсэн, гаднаа хөөрхөн ч дотроо жавартай хүүхэн шиг энэ гоё амьтан харих цаг нь дөхсөн ч хараахаараа айлгаж байгаад ийн баллаж өгч байна. Харин Булганы Хутаг-өндөрийн Хонгор толгой багийнхан тогоруунд буу биш салют бэлджээ. Түс хийх чимээ гаран, тэнгэрт энд тэндгүй цацрагаа дэлгэх сүрлэг чимээ нэг хэсэгтээ л тэдний зүрхэнд нь ордог. Гэхдээ л мөнөөх „дайсны цэргүүд” хаширч өгөхгүй. Мөдхөн эргээд л дайрсаар... Тэднийг тогоруунаас дутуугүй өөр нэгэн атаман зовоож байгаа нь шар малгай духдуулж, нуруугаа үүрсэн лам шувуунууд гэнээ. Нугар нугар дуугарсан шар алаг ангир жагсаалаараа тариа руу ёстой пээдгэр орж ирдэг гэж байгаа. Паавга паавга алхаатай, пээдэг пээдэг араншинтай ламайхай нар луу буу шагайх бас л нүгэл гэнэм. Энэ олон нүглээс айн хадан завсар хавчуулагдсан тариаланчдаа өрөвдөн бодохоор яаж ч болохгүй гэгээн цагаан инээвхийлэл уруул зурж ирнэ.
Энэ мэт байгалийн тооцоолшгүй гай гамшигтай үзэлцэн тариаланчид маань ургацаа хурааж байна.
Энэ жилийн уринш хийсэн хүрэн талбайнууд ирэх жил булцайтлаа болж гүйцсэн түрүүгээ дааж ядан шаргалтана гэж бодохоор мөн ч сайхан.
Байгаль эх минь тэднийгээ ивээгээсэй билээ хэмээн сэтгэлдээ залбирсаар буцаж явна.
Хэдхэн хоногийн дараа тал нутаг амсхийн дуугаа хураана. Тариаланчид талбайгаасаа бууж, хадланчид харьж ирнэ. Гэртээ ирэхэд нь гэр дүүрнэ. Эгэл жирийн халуу дүүгэсэн монгол айлуудын яндангаар цэнхэр утаа суунаглаж, үдшийн цагаар дүнгэр дүнгэр хуучилцгаана. Гэрийн жаргал бол монголын жаргал билээ.
Тариаланчдаа эргээд сэтгэл дүүрэн буцаж яваа сайдын машин эгийн голын бирваазан дээр ирж зогслоо. Харин усчин эр улаан мотоциклоо унаад хаа нэг тийшээ ганийжээ. Булганы ХАА-ын газрын дарга Гантулга эгийн нөгөө эргийн байшингаас усчнаа сураглан цуурай хадтал гуугална. Харин цаад эргийн тэндээс „удахгүй ирнээ” гэх хөдөөний эрсийн хөндлөн хариу устай долгилон ирж инээд хүргэнэ. Тэдэнд ёстой сайд нь явна уу, юу нь явна уу падлий байхгүй...
Намын бага хуралдаа яаран ирэх дуудлага авсан болов уу Жунай сайд бодлогоширсоор хусан ойн зах руу ганцаар алхаж одов. Бодох юм байгаа биз ээ.
Төд удалгүй усчин ирж, тэр машин руугаа ирж яваа харагдав. Түргэн түргэн алхалж явснаа гэнэт зог туссанаа газраас тонгойж ирэн чулуу авч байна. Яах гэсэн юм бол гэсэн шүү юм бодон машины цонхоор ажиглаж байтал нөгөө тохилог сайд маань жаахан хөвгүүн шиг байдгаараа далийж ирснээ эгийн урсгал руу хөндлөн чулуудаснаа араас нь нэн чухал харж зогсов. Ахиад чулуудах гэснээ гэнэт ичив бололтой машин руугаа гүйхээрээ явж суулаа.
Ямар ч эрийн дотор хөвгүүн багийнх нь хачирхалтай араншин нуугдаж явдаг ажээ. Өчүүхэн төдий ч илүү хөдөлгөөн хийж, илүү үг унагадаггүй Жунай сайд хүртэл туулай харайлгах тоглоомоо санагалзаж явдаг байна шүү...Спикер Д.Дэмбэрэл гуай хүртэл харь газрын ганган жахаранда цэцгийн дэлбээг сэмээрхэн тасдаж аваад тэмдэглэлийн дэвтрийнхээ завсар хавчуулж болоод байхад арын сайхан хангайнхаа усанд жарайхай шигхөндлөн гулд тоглож өссөн, дөнгөж 50 шүргэж яваа идэрхэн Жу сайд туулай харайлгаад авахад болохгүй ч юм юу байхав дээ....Амьдрал ийм л гэгээн гэгээн зурагнуудтай. Алдалгүй олж харснаа, онож мэдэрснээ тэмдэглэлийн дэвтэртээ тэмдэглэж аваад явах юм шүү....

Óíøèã÷
Óíøèã÷
nj
ET
зэмлэгч
baavgai
Зочин
huts
deegii
мягаа