Бид чинь хүн болж таарлаа
Манай монголчууд мөн ч авъяастай, мөн ч их юм зохион бүтээдэг ард түмэн юм аа. Ийм юм хийчлээ, тийм юм зохиочлоо гэсэн мэдээ тасрана аа гэж үгүй.
Манай монголчууд мөн ч авъяастай, мөн ч их юм зохион бүтээдэг ард түмэн юм аа. Ийм юм хийчлээ, тийм юм зохиочлоо гэсэн мэдээ тасрана аа гэж үгүй.
Саяхан монгол инженерүүд моторыг нь ажиллуулж чадвал яваад байдаг автомашин зохиосон гэнэ. Цаашлаад нисгэж чадвал хөөрдөг онгоц, живэхгүй бол хөвдөг завь гээд юу эсийг туурвисан гэх вэ?
Ердөө өчигдөр урждархан л монголчууд Жи Пи Эс хэмээх навигацийн багажийг дууриалган хийж чадсан тухай мэдээ интернэтийг чимэглэн дурайж байна.
Тэрний урд өдөр монгол хүний гараар хийсэн анхны түмпэн гарлаа, гадаад сав суулгад томоохон цохилт боллоо гэж зарлаад байсан.
Тэрний урьдын урьд өдөр бас зүгээр байгаагүй ээ, нүүрснээс гал гаргаж чадлаа ч гээд байл уу?
Сүүлийн арваад жил Монголын шинийг сэдээч нар халдаггүй мөртлөө утаа гаргадаггүй зуух хичнээн ч олныг хийв дээ. Үнэхээр гал түлэхгүй бол утаа гаргахгүй байсныг экспертүүд тэмдэглэсэн байсан шүү.
Эдийн засагчид эдийн засгийг хямралгүй удирдах арга олсон байна. Үнэхээр хямрал тохиолдохгүй л эдийн засаг хямрахгүй байгаа нь тэндээс ажиглагджээ.
Монголбанкны мэргэжилтнүүдийн нээсэн “хэрэв инфляци тохиолдохгүй бол мөнгөний ханшийг унагаахгүй барьж болдог” туршлага байна. Мөн тэдний санаачилсан “мөнгийг зарахгүй бол тооны хувьд хорогдохгүй” тухай гаргалгаа ч ардын эдийн засгийн гол зарчим хэвээр байна.
Асуудлыг шийдэхгүйгээр шийдэж болдгийн жишээ гэх үү дээ? Ухаандаа, орон нутгийн засаг захиргааны нэгжийн удирдлагын зэрэг дэвийг өөрчлөх тухай хууль яригдаад байна. Манай төрийн албан хаагчид хот ба дүүргийн дарга нарыг аймаг ба сумын даргатай харьцуулахад хамаагүй олон хүн захирч байгааг нээжээ. Нээлтийн цаана шударга бус байдал харагдаад байгааг олж үзжээ. Үнэхээр ч авдаг цалин, хариуцдаг айл өрхийн тоо зэргийг харьцуулаад харахад гомдмоор байгаатай санал зөрөх аргагүй.
Эрүүл ухаанаар бодоход аймгийн даргыг дүүргийн, сумын даргыг хорооны даргын хэмжээнд уруудуулаад тэнцүүлэхэд хамгийн амархан баймаар. Гэтэл хотыг даргыг сайдын, хорооны даргыг сумын засаг даргын хэмжээнд өргөж тайтгаруулах (тэнцүүлэх биш) замаар зохицуулах саналыг парламентаар хэлэлцүүлж байна. Эндээс харахад зөрөөг арилгах сонирхол төрд ерөөсөө байгаагүй, харин тус тусын эрх мэдэл, зэрэг дэвийг ахиулгах замаар асуудлыг шийдэх сонирхол хүнд суртлын аппаратад өөрт нь оршдог болохыг процессын явцад нээгээд авч байна. Энэхүү дагавар нээлт нь бидэнд үнэлэшгүй туршлага үлдээж байгаа юм.
Гэхдээ монголчуудын нээлтүүдэд ч чанарын өөрчлөлт гарчээ. Ромбу гаригтай уулзаж, лусын эзэдтэй танилцаж, хорвоогийн тайлагдашгүй нууцыг харж, газар хөдлөлтийг урьдчилан хэлэх гээд байхаа улам бүр болж байна.
Нарийн биш анзаарвал хүний хийсэн юмыг л дахин хийгээд байгаа юм шиг харагдаад байгаа биз. Харин нарийн анзаарвал тийм биш нь мэдэгдэнэ.
Нөгөө талаас бид нээлт хийх тусмаа өөрсдийгөө бурхан сахиус, үгүйдээ л хүний үүлдрийн онцгой ашиг шим бүхий хөх толбот омог энэ тэр биш гэдгийг таньж байна. Бид бусадтай л адилхан хувийн сонирхолтой, шуналтай. Асуудлыг юун түрүүнд хувьдаа ямар унац гарахыг танддаг. Авчихмаар дэл сул юм тааралдвал ер буцахгүй жирийн л нэг амьтан гэдгээ таньж байна. Энэ бүхэн бидний, шунаг сувьдаг амьтас, муу муухайн үүр гэхээсээ илүү энэхүү нүгэлт хорвоогийн нэгэн хэсэг болохыг харуулаад байна.
Бид утаа багасгах гэхээр утаа ашиглаад ямар ч бизнэсийг тийш чиглэсэн утгатай болгож чадаж байна. Энэ бол хүний л хийж чадах шунал. Хурга барихаар гарсан чоно больчихоод байнга ишиг олоод байх арга нээгээд харьдаггүй. Ховдог нохой байхаас шуналтай нохой байдаггүй, цусанд дуртай ч гэсэн авилга авах, луйвар хийх чоно байдаггүй. Харин бид хүнтэй л адилхан шуналтай юм байна.
Хамгийн гол нээлт нь хүний асуудлыг шийдэхэд бус асуудлаар дамжуулан хувийнхаа амьжиргаагаа сайжруулах мэтийн шал өөр талын юм нээгээд явдаг гэдгийг олж харсанд байна. Утааг арилгахын тулд бус утааг удаан байлгаж, түүний далбаан доор мөнгө хөрөнгөө арвижуулаад авах боломжийг л бид олж хардаг. Утаа багасгах хүрээнд дээвэр туурга, дулаан оймс, хөл халаадаг улавч гээд юу эсийг сэтгэсэн гэх вэ? Энэ нь монголчууд муу муухай гэсэн үг биш, харин ч бид хүн төрөлхтний хүсэл шуналын нэг хэсэг гэсэн үг.
Хүн төрөлхтөн хүсэл шуналаа хэрхэн тогтоон барьдаг, хувь хувьсгалаа хослуулсан ямар мэнэжмэнт байдаг, тэр бүгдийг дагахаас өөр замгүй юм байна гэдгийг л харуулж байгаа хэрэг.
Нээлт хийхийн хэрээр бид тэнгэрийн амьтан, газрын идтэн, бурханы онцгой бүтээл биш гэдгээ харж байна. Бид хүний хийж чадахыг л хийхээс биш хүн хийшгүйг бүтээх увдистан бус гэдгээ мэдэрч байна. Бидний хамгийн том нээлт бол зүгээр л “бид хүн юм байна” гэсэн дүгнэлтэд өдөр өдрөөр хүрч байгаа явдал. Бага юм биш ээ.
Зочин
Зочин
shooter
unshigch
Зочин
Уншигч
Зочин
Зочин
HALH
ug
enti
би
Зочин
Зочин
zoch
bvjin
õà õà õà
UNURUU
Зочин
Зочин
chi hen
ts
ZOCHIN
Цэндоод
Зочин
Зочин
Îëóóëàà
dadd
uilma
uilma
uilma
uilma
uilma
uilma
uilma
uilma
uilma
uilma
huuhed
muugii
Зочин
Mgl hun
zuv
Зочин
Зочин
Зочин
Зочин
turuu
T.
Ñîäîî
Зочин
irgen
z
Зочин
SPL
Зочин
Зочин
Чингисийн удам
Badman
Зочин
Зочин