ЧИНГЭСИЙН ИРИДИУМ УРАГ
Сайн байцгаана уу, үзэгчдээ... яагаад алга ташихгүй байна? Алгаа ташаарай... нэг хоёрын гурваа... баярлалаа. Намайг алга ташин угтсан үзэгч та нартаа баярлалаа.
-монофельетон-
Сайн байцгаана уу, үзэгчдээ... яагаад алга ташихгүй байна? Алгаа ташаарай... нэг хоёрын гурваа... баярлалаа. Намайг алга ташин угтсан үзэгч та нартаа баярлалаа.
...Та бүхэндээ монгол үндэсний хөгжмийн “Чингэс хааны иридиум ураг” хамтлагийг танилцуулж байгаадаа баяртай байна.
...Шинэ тутам байгуулагдаад удаагүй байгаа энэ хамтлаг анхны өдрөөсөө эхлэн алдар цуугаа мандуулж, дэлхийн чихийг дэлдийлгэж ирснийг дурсан санахад таатай байна.
Тус хамтлагийн хамт олон БНХАУ-ын Шилэн гол аймгийн Сайхан туг гацааны улаан асарт болсон бүх нийтийн тойруулга дээр түрийвчээ суйлуулсан монголчуудын паян, Эрээн хотын Даажу бааранд гадаадын иргэд мөнгөө төлөхгүй гэснээс үүдсэн будлиан, Улан Үдэ хотод паспортоо алдаад цагаан хуудсаар хил нэвтэрсэн залуусын талаарх консулуудын хэлэлцээ зэрэг олон улсын чанартай үйл явдлуудад оролцон “Монгол улсынхаа нэрийг дуурсгажээ”.
Тус хамтлагынхан хэдхэн хоногийн дараа “Дэлхийг хүний мөнгөөр тойрох” аз сорьсон аянд гарч, төрүүлж өсгөсөн эх орныхоо алдрыг ертөнцийн чихнээ дуурсгах гэж байгаа билээ.
Ийнхүү Монголдоо төдийгүй дэлхийд танигдаад байгаа тус хамтлаг зөвхөн монгол ардын, үндэсний хөгжмийн зэмсгээр хөгжимдөн, зөвхөн монгол ардын дуу дуулдгаараа онцлог... алга ташаарай... баярлалаа.
...Энэ хамтлагын онцлог хамгийн том бахархал нь юу вэ үзэгч та нар таах гээд үз дээ?
Энэ хамтлагт зөвхөн Чингэс хааны алтан ургын хунтайж хан хөвүүд багтдаг юм аа, ура.
За ингээд та бүхэнд тус хамлагаа танилцуулья
Та бүхэн морин хуураа мэднэ. Эгэл морин хуурыг алгасая... баярлалаа.
Харин энэ удаа монгол үндэсний хөгжим морин контрбасс буюу тарган морин хуурыг толилуулья.
Мэдээж ардын хөгжим учраас өөрийн домогтой. Эртээ урьд цагт Хөхөө Намжил гэж нэгэн сайн эр байж гэнэ ээ. Тэрээр Зүүнбаянгийн дивизэд эр цэргийн алба хааж байгаад нэгэн эмэгтэйд сэтгэлтэй болжээ. Цэргээс халагдаж төрсөн нутагтаа харихад сэтгэлтэй бүсгүй нь нэгэн сайхан морь бэлэглээд “намайг санавал энэ мориор ирээрэй” гэж ээ. Гар утсаа байг гэхэд хэдэн нэгж бэлэглэх нь ч яасан юм бэ???
Хөхөө Намжил хайртай хүүхэндээ мэссэж бичихийн оронд байн байн морио унаж давхисаар... морь нь стресст орж, хүнд хэлбэрийн невроз гэсэн оноштойгоор нас барсан байна. Ингээд хайрт морио дурсан нэгэн бэсрэгхэн хөгжим зохион бүтээж, түүнийгээ морин хуур гэж нэрлсэн байна. Морин хуур ингэж бүтээсэн түүхтэй.
Гэтэл айл аймгийн улс Намжилыг шоолж, чиний наад жижигхэн хөгжмийг харахаар зуданд турж үхсэн мал санагдаад нойр хулжаад байна гэжээ. Тэхээр Намжил сайхан борлог морио тээр жил мах бэлтгэлд тушаадаг ч юм уу гээд овъёосоор тэжээхэд учиргүй таргалсан үеийг санан байж тарган морин хуур хэмээх контрбассыг урласан түүхтэй.
Ура aа нөхөд өө, алгаа ташаарай монгол үндэсний хөгжим “ морин контрбасс” буюу тарган морин хуур.
...Одоо та бүхэнд “Чингэс хааны иридиум ураг” хамтлагын тарган морин хуурчин Улаантугту-г танилцуулья..Улагаантугту... Чингэс хааны алтан ураг,18 дахь үеийн хунтайж Улаантугту...ура ...үнээрийн омогшожээнаа...
Одоо та бүхэндээ тус хамтлагын морин гитар ба түүний домог түүхийг толилуулья.
...Эртээ урьд цагт Хөхөө Намжил гэж нэгэн сайн эр байж гэнэ. Тэрээр Зүүнбаянгийн дивизэд эр цэргийн алба хөөж байгаад нэгэн эмэгтэйд сэтгэлтэй болжээ. Цэргээс халагдаж төрсөн нутагтаа харихад сэтгэлтэй бүсгүй нь нэгэн сайхан морь бэлэглээд “намайг санавал энэ мориор ирээрэй” гэж ээ. Гар утсаа байг гэхэд хэдэн нэгж бэлэглэх нь ч яасан юм бэ???
Хөхөө Намжил хайртай хүүхэндээ мэссэж бичихийн оронд байн байн морио унаж давхисаар... морь нь стресст орж, хүнд хэлбэрийн невроз гэсэн оношттойгоор нас барсан байна.
Гутаж гуньсан Хөхөө Намжил мориныхоо ясаар нэгэн чавхдаст хөгжим урлаж түүндээ “Жалам хар”, “Ганди мод”-ыг оруулах зэргээр хайрт морио санагалзах болжээ.
Найруулагчаа, пивоны реклам, Хөдөлмөр нийгэм хамгааллын сайдын рекламны роликыг түлхээрэй... баярлалаа
Хөхөө Намжилд нутгийн нэгэн ухаант буурал “Чи наад хөгжимдөө арга билиг, инь янь” зэргийг тусгууштай гэжээ.
Хөхөө Намжил дорхноо тэр санааг тусган гитараа хоёр хуваан бүдүүн дуутай азарган гитар, нарийн дуутай гүү гитар урласан түүхтэй.
Чингэс хааны аян дайны үеэр монгол цэргүүдийн барьж явсан монгол морин гитар Барууны хамтлагуудын анхаарлыг их татжээ. Ингээд барууныхан гитартай болсон ба ба тэдэнд гүү азарга байхгүй болохоор соло, басс хэмээн нэрлэх болсон байна.
Дашрамд дуулгахад Монголын гитарыг өөрсдийнхөө нэр дээр ЮНЭСКО-д бүртгүүлсэн испаничуудтай бид заргалдах бодолтой байгаа.
Соёл боловсролын сайдаа!! Таныг энд алхайн суух хойгуур чинь Монголын хамаг хөгжмийн зэмсэг харийнхны оюуны өмч болоод дууслаа шүү гэдгийг хатуу хэлмээр байна.
Одоо хөгжимчдөө үргэлжлүүлэн танилцуулъя... алга ташаарай..
Морин азарга гитарчин Мухомед ибн Авдуллах... Чингэс хааны 14 дэх удам, угсаа залгамжлах хунтайж Мухамэд ибн Авдуллаах ураа ааа... алга ташаарай... Чингэс акбар... аминь
Морин гүү гитарчин Майкл... Чингэс хааны 14 дэх үеийн угсаа залгамжлах хунтайж. Майкл Грэнжэрфорд... ураа. Чингэс халилуяаа ааа... омээнь
Хамгийн сүүлд та нарт монгол үндэсний хөгжим, Хөхөө Намжилын талийгаач морины ширээр хийсэн морин бөмбөр... чөмгөөр хийсэн морин кларнет... мөгөөрсөн хоолойгоор нь хийсэн морин саксфон танилцуулья...
...түүнчлэн Хөхөө Намжил хайртай мориныхоо эрүүл урт шүднүүдийнх нь завсраар хорхойтсон хар нүдийг чигжин даруулыг нь хийсэн монгол үндэсний моринфорьтепионо байна... алга аа ташаарай...
Одоо үзэгч та нар нэг зүйлийн учрыг олох гэж тэсэн ядан хүлээж байгаа байх аа. Энэ бол мэдээж хамтлагынхны өмссөн монгол үндэсний хувцас.
Хамтлагын ахлагч, Хараа голын уугуул тариаланч Ивановын Дайчинхүүгийн жишээн дээр тайлбарлая. Ураа... алга аа ташиж, хөлөө дэвсээрэй...
Дайчинхүүгийн өмсөж байгаа энэ эвэртэй малгай бол монгол үндэсний сарлаг малгай. Өвөг дээдэс маань IQ өндөртэй нэгнээ сарлаг толгойтой, сарлаг толгойлсон гэхчлэн магтаж ирсэн билээ. Ивановын Дайчинхүү энэ малгайгаа IQ өндөртэй сарлагийн эврийг духтай нь хөрөөдөн аваад шөрмөсөөр нь сагалдрага хийжээ.
Үзэгчдээ, сарлаг толгой, сарлаг малгай хоёрт баяр хүргэж алга ташцгаая?
Дайчинхүүгийн монгол үндэсний тэмээн тавхай гутлыг сонирхоё. Ухаант өвөг дээдэс маань тэмээний хөлийг тэр чигээр нь туламлан өвчөөд үндэсний салмаандаар хийж ирснийг сэргээн өмчсээ.
Хамтлагын ахлагчийн нөмөрсөн бүтэн ухнын арьсан хэвнэгийн цаанаас цухуйх цамцны өнгийг тодорхойлж ядаж байгаа байх аа. Аргагүй ээ.
Эх түүхээ эргэн санацгаая. Бөртэ үжин хадамд гарч явахдаа Есүхэйд булаагддаг гэдгийг “Нууц товчоо”-гоо уншсан хэн боловч мэднэ ээ. Тэр үед Бөртэ цамцаа тайлаад авааль нөхөртөө бэлэглэхдээ “Энэ цамыг угаалгүй хадгалаад үнэрийг минь үнэртэж яв” хэмээн захидагсан. Амраг сэтгэлдээ үнэнчийн илэрхийлэл болгож дотуур хувцсаа үл угаах ёсон ийнхүү үүссэн билээ.
Хамтлагийн ахлагч энэ цамцаа дурласан бүсгүйчүүлдээ үнэнчийн баталгаа болгон хорин найман жил угаалгүй өмсөж, үнэрээ үнэрлэн таашааж яваа билээ... Үзэгчдээ урагшаа дөхөөд үнэрлээрэй... ай үнэнч хайрын үнэр яасан ч ариухан бүгчим юм бэ дээ??? Алгаа ташаарай.
Зочин
Alialah geed
Зочин
GGG
Зочин
eggie
eggie
NB
Зочин
UUgii
tsegts
Машка
Зочин
Зочин
гайхав...
j
yos
Зочин
санал
үл мэдэх
ухаармаар
ÎÄ
Миний бодоход...
Цэнддоод зориулав.
Зочин
Зочин
х
hoshuu nemegch
сонирхолгүй
tsenddoo
Зочин
zochin
Зочин
nausica
Teneg
Зочин
sas
ba
Mongol busgui
Зочин
Kraken
Зочин
Зочин
sa
ba
Зочин
Ya.Ganbaatar
aef
Зочин
Зочин
Цэнддоод
vj
deer doorgui setgetsiin emgeg=mongol
Зочин
Ax
aamlud
Зочин
Зочин
bi
hehe
Зочин
Зочин
Ganpurev
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
mgl
Зочин
ЛЕНИН
Зочин
Зочин
hi
zochin
Зочин
Бат
зочин
IQ
уншигч Соо
ht ht
Burhan
Зочин
Зочин