Зиа цагаан сарын үеэр дахиал нөгөө гайтай ханиад сэргэнэ гэхийн. Энэ ханиаднаас болоод маасаг, аарц, чацаргана, адууны мах 4-ийн хэрэглээ ихсэж, хөөрхий адуунууд хүнээс их хэлмэгдэж байх шиг байна даа. Маасаг гэснээс хүмүүс бүгд л маасаг зүүж явдаг болсоор хүүхнүүдийн нүүрний тос, будаг үйлдвэрлэгчид асар ихээр алдагдал хүлээж байгаа байхдаа. Харин нүдээ сайхан будчаал явжаагаа энэ үед нүдний будаг хийх нь ашигтай байх. Зиа тэгээд царай муутай мань мэт ханиад дууссан ч маасагнаасаа гарахгүй гэж бодоол явжээн. Хэдийгээр ийм сайхан давуу тал байгаа ч сул тал бас байнаа. Энэ лалын шашинтэй улсын эрчүүдийн зовлонг өөрийн биеэр ойлгож гудмаар хөөрхөн хүүхэн хүүхэн харж явдаг сайхан үеэ дурсаж байхым даа би. Тэдгээр эрчүүд авгай авах гэж азын сугалаа сугалж байгаам шиг юм болдог байхдаа гэж тэрүүхэндээ бас өрөвдөж байх жишээний. Гүүү ээ эрчүүд нь сайхан хүүхэн хархаараа барьж аваад тэгээд хүүхнүүд нь нүүрээ халхаас аргагүй байдалд ордог ч байж болхымаа бас. Зиа удаад ирхээр юун хөөрхөн хүүхэн мантай хүний ам хамар ер нь ямархуу байдаг талаар мартах шинжтэй. Гэртээ нэг толь авж тавий байз.


Мань мэт шиг гарууд бол маасагаа зүүгээд хөөрхөн нүдээ тормолзуулаад, нүд авхым байхгүй бол хар нүдний шил зүүчээд, ширээний ард чууж майжиг хөл унжгар гэдэсээ нуучаад, хүнгэнсэн сайхан хоологйоор яриад сууж байхад ямар ч хүн ээдээ сайхан залуу байна гэж бодох нь байшд. Хүнгэнтэл ярьж чадахгүй бол тэгээд хоолойгоо хмм гэж засаад сууж байдымуу яадын айн. Түр зуур ч болтугай сайхан залуу байна гэж хүн амьтан бодно гэдэг юутай таашаалтай хэрэг билээ дээ.


Тэхдээ бүгд маасаг зүүхээр хүн амьтан танихгүй бас эвгүймаа. Автуусанд орсон чинь кандууктар нь "Зиа тахир дутуу хүн орж ирлээ залуус нь суудлаа тавьж өгөөрэй" ч гэх шиг, 30 гарч яваа залуу "өвөө та ийшээ суу" ч гэх шиг. Уур хүрээд суугаачгүй. Зиа намайг хүн андуурах нэг бодлын дүүрч өөрөө хүн андуурвал мөн хэцүү ее. Тухайлбал ингэсийн. Эмлэг дээр оочер хүлээгээд суужээсэн манай тэндхийн нэг хөөрхөн охин маасаг зүүцэн зогсож байнаа. Ах тэгэнгүүт уйдаж зогсохоор юмыг яаж мэдхүү гээд маасаг зүүцэн охин дээр очиж маасаг маасаг, гээд жоол маасагнаадхий гэж бодлоо. Энэ маасаг гэдэг үгийг нэр үг, үйл үг, зүгээр үг эднүүстэйгээ ийм олуулаа нэг өгүүлбэрт оруулж байдаг би ямар аугуу вэ айн.


Жоохон пээдгэр алхаж очоод "сайан байна уу? Эртээд орой гайгүй харьсан уу" гээл аваа хаясан. "Юун эртээд орой хүн андуурсым шиг байна" гэж авжээнэ. Аргагүй ичиж байгаан. Эртүүд харанхуй болцон хойно автуусны буудал дээр хэдэн залуус тэрийг оролдоод. Тэр охин намайг арай танимхайрсануу яасан над дээр ирсэнээ "Алив явхуу хонгороо" гээд сугдаад авдын. Би яахуу тэнэг биш болхоороо тийм том биетэй залуусын өдөж байгаа охиныг сугадаад явах тэнэг биш болхоороо шууд хариу арга хэмжээ авч тэр залуус дээр очингуутаа "энэ охин худлаа маяглаж байгаан, би найз залуу нь биш таануус сайн өдөөд танилцаараа аягүү дажгүй охиншд, алив гараа цохий" гэчээд амиа авч гарсийн. Тэгээд энэ охин тэр орой танилцаж барингуутаа худлаа тэрнээсээ ичиж байгаа байх л даа. Иймхэн юмыг ойлгохтойгоо толгой шүү дээ цаад чинь.


"Аа чи худлаа маяглаадайлдаа би хүнд хэлкүү эээ, чи их хөөрхөн шүү" гээл жоол маасагналаа. Тэгсэн өөдөөс чи андууржээнэ гээд халгаадгүй шүү. Тэхээр нь чи чаддын бол наад маасагаа тайлчааж чи мөншд гээл би зүтгэнэ биддээ энэ чинь. Ёоо тэгсэн нөгөөх чинь чинь маасагаа авсанаа "яадаг гаж донтон бэ хүн оочерлож яджаахад уур хүргээд зайлаад өг, хүмүүсээ энд кармааны хулгайч болтой хүн явжээн, мэдээтэй байгаарай худлаа оочер далимдуулаад налаад байна шүү" гэж авдын. Тэхдээ тэр охин биш нэлээд настай хүн байсан л даа. Би нэлээд холдож байгаад "тэхдээ таны нүд чинь хөөрхөн л юм байшдээ яачаад байгаан" гэж хэлж зүгээр доромжлуулаагүйдээ жоохон бах тав ханаад харьсышд.


Энэ маасаг нээрээ сул ч талтай чанга ч талтай эд байшүү. Чанга бишээ сайн ч талтай. Аливаа юм нэгээс их талтай байдгыг маасагнаас мэдэх гэж.