Тогтвортой байдлын гэрээ ба луйвар
Гадаадад их хэмжээний хєрєнгє оруулах болбол ямар ч компани хєрєнгийнхєє баталгааг нэхдэг. Мэдээж хєрєнгийг нь хураахгvй, дээрэмдэхгvй гэсэн хууль аль ч улсад бий. Гэвч хууль хувирамтгай.
Гадаадад их хэмжээний хєрєнгє оруулах болбол ямар ч компани хєрєнгийнхєє баталгааг нэхдэг. Мэдээж хєрєнгийг нь хураахгvй, дээрэмдэхгvй гэсэн хууль аль ч улсад бий. Гэвч хууль хувирамтгай. Тэр дундаа хєгжиж байгаа орнууд бvр хэцvv. Тєрийн эргэлт, хувьсгал байнга гарна. Тєрийн залгамж чанар гэж ёстой vгvй. Аягvй бол тvрvvчийн засгийн газартай тохирсны чинь тєлєє шийтгэнэ гээд хєрєнгийг нь хурааж ч магадгvй.
Хєндлєнгийн аудитийн газрууд дэлхийн улс орны тєрvvдэд итгэлийн зэрэглэл тогтоож єгдєг. Энэ vзvvлэлтийг баримжаалж хєрєнгє оруулагчид тухай Засгийн газарт “итгэнэ”.
Жишээ нь энэ нь Засгийн газрын бонд худалдан авч буй дээр харагдана. Япон, Европ, АНУ-ын Засгийн газрын бондыг жилд 0,2 хувийн хvvтэйгээр тавихад булаацалдаад л авна. Индонез, Нигери зэрэг газрын баялагтай боловч найдваргvй Засгийн газрын бондыг 10 хувийн хvv єгєєд байхад худалдан авах элбэггvй. Баялаггvй, дээр нь дvvрчихсэн дампуу газрын бондыг 50 хувийн хvv амлаад ч авах эзэн олдохгvй. Байдлаас vзэхэд манай бондыг сайн панаалдвал 7 хувийн хvvгээр авах газар олдохоор байна. Байгалийн асар их баялагийн илэрцтэй, тэдгээрийн vнэ нь сvvлийн ганц хоёр жилд аймаар єссєн учир эрсдэл хийх хvн гарч ирж буй хэрэг. Ялангуяа хєрш хоёр орон хамаагvй эрсдэл хийхэд бэлэн байна. Хулхидвал багалзуурдах бололцоотой учраас тэр.
Гадаадын хєрєнгє оруулагчид их хэмжээний хєрєнгє оруулах болбол юун тvрvvн эрсдэлээ тооцоолдог. Хууль журмыг нь судлахаас гадна тєрийн тогтвортой байдлыг нь хардаг. Казакстанд хєрєнгє оруулахад эрсдэл багатай. Гэхдээ энэ бол нэг хvнээс хамаарсан ардчилсан бус орон. Назарбаев гэнэт vхэвэл юу болох вэ? Тvркмэн, Узбекстанд тєр нь тогтвортой боловч олон улсын зvгээс эдэнд таатай ханддаггvй. Хvний эрх гээд л зєндєє асуудал бий. Куба, Иран, Бирм, Ливи бол олон улсын зvгээс бvр хорионд орсон газрууд.
Хєрєнгє оруулагч юун тvрvvн тухайн орны Засгийн газраас хєрєнгийнхєє баталгааг гаргуулдаг. Япон, Европ, Хойд Америкт ийм баталгаа тусгайлан гаргах хэрэг байдаггvй. Тогтвортой хуультайгаас гадна тухайн онцгой тохиолдолд яахыг нь урьдчилаад хуульчилж єгсєн байдаг. Иймээс л ядахнаа гаргаж буй бондыг нь хvvгvй шахам байхад нь булаацалдаж авна. Эднээс бусад нь бараг цємєєрєє явдалтай газарт тооцогдоно. Иймээс тэдэнтэй тогтвортой байдлын гэрээ байгуулдаг. Одоо vйлчилж буй хуульд чинь тохируулж тооцоо хийн хєрєнгєє оруулж байна шvv, гэнэт хуулиа єєрчилж хvндрvvлбэл тооцохгvй шvv л гэсэн vг. Нэг л vгээр хэлэхэд хуулийн тогтвортой байдлын амалгааг хєрєнгє оруулагч Засгийн газраар авахуулж байгаа хэрэг.
Монгол бол ардчилсан орон. Энэ бол том баталгаа. Гэвч тєлєвшєєгvй орон. Энэ бол бєєн эрсдэл. Улс тєрийн голлох намууд нь тєрийн эрхэнд гаруутаа тvрvvнийхтэйгээ тооцоо бодож бvх хийснийг нь vгvйсгэдэг. Дайсан олж илрvvлэх гол хообийтой. Энэ хообийнд нь тvрvvний Засагт холбогдсон болгон єртєнє. 2005 онд 68 хувийн гэнэтийн ашгийн татвар тавингуут орж ирж байсан олон компаниуд эртхэн дээрээ салъя гээд шууд гараад явчихсан. Нэгэнт их хэмжээгээр хєрєнгє оруулсан компаниуд л аргагvйн эрхэнд тэнэгийн жишээ болоод хоцорсон доо. Найдваргvй амьтантай наймаа хийгээд эцэст нь тархиа шаадаг жишээг ихэнх монголчууд мэднэ дээ. Мэдээж манай засаг ч хvмvvстэйгээ их адилхан шvv дээ. Хулхи талдаа. 2003 онд Засгийн газар Айванхо Майнз компаниас 50 сая доллар хvvгvй зээлж авчээ. Оросын єрийг тєлєх гэсийм. Шанд нь тогтвортой байдлын гэрээ хийнэ гэсэн аж.
Айванхо хэдийгээр банк биш боловч эрсдэл гарган зээллээ. Харин оны эцсээр зээлээ буцааж єгєнгvvтээ салаавч vзvvлдэг байгаа. Гэрээ хийх нь ашиггvй байсан байж болно. Энэ бол тусдаа асуудал. Хийнэ гэж хульхидаж мєнгє зээлдэг нь мєнєєх эхэнд дурьдсан Монголын тєрийн найдварын vнэлгээнд ямраар тусах вэ? Ийм газар ер нь итгэх хvн олдох уу? Мэдээллийн хэрэгслэлээр шуугидаг, ард тvмнээ тєлєєлсєн гэх хэсэг бvлэг жагсдаг, шvгэлддэг, гэхдээ vнэндээ энэ бvхнийг хоосон амалж мєнгє зээлдэг, хахууль авдаг хэсэг бvлэг нєхєд зохион байгуулдгийг олж харахад хэнд ч нэг их тєвєгтэй биш. Гадаадынхныг хулхидах нь эх оронч vзлийн дээд хэлбэр гэж vздэг хvн олон. Хэн ч, тэр дундаа мєнгєтэй нэгэн тэнэг биш байдаг, нэг удаа хулхидаж болно, хариу нь хэд нугарч тусдаг учир эх орныг хорлосон хамгийн увайгvй vйлдэл болдог. Худлаа гэвэл Венесvэль, Куба, Пэрv, Нигери, Ливи гээд олон жишээг харж болно.
Авилга хээл хахууль тєрийн систем болчихсон газар нь хєрєнгє оруулагчдад маш таагvй нєхцєл vvсгэдэг. Vvн дээр хоёр жишээ хэлье. Ашигт малтмалын хууль 1997 онд гарсан. Тvvхий эд хямд vед шилдэгт тооцогдох хууль байлаа. Засгийн газар бол хууль хэрэгжvvлэх vvрэгтэй байгууллага учир 20 сая доллароос дээш хєрєнгє оруулалт хийж буй гадаадын хєрєнгє оруулагчтай тогтвортой байдлын гэрээ хийх ёстой байлаа. Vvний дагуу Сvхбаатарын цайрын ордод хєрєнгє оруулалт хийхээр шийдсэн Хятадын компанитай Сангийн яамнаас гэрээ хийсэн. Газрын хэвлийн тухай хуулиар бол хоёр жилийн дотор хєрєнгє оруулалт хийхгvй бол гэрээ хар аяндаа хvчингvй болох байв. Гэтэл хятадууд дєнгєж 2003 оноос хєрєнгє оруулж эхлэв. Гэрээ мэдээж хэрэг хvчингvй болсон байна. Нєгєєтэйгvvр хєрєнгє Монголд орж ирсэн Хятадын зээлээр хийгджээ. Хятадын зээл угаасаа жижиг дунд vйлдвэрлэлийг дэмжихээр зориулалттай байсан авч Сангийн сайд єєрєє Хятадад айлчлан хvчилж байж єєрийн оролцоотой компанид авч Цайрт менарал гэгч луйврын ажиллагаагаа эхэлсэн байна. Ерєнхийлєгч Ху Жиндао Монголд айлчлахад “Энэ vйлдвэр бол Хятадаас Монголд оруулж буй хєрєнгє оруулалтын vлгэр жишээ байх болно” гэж тvvгээр хэлvvлж дєнгєжээ. Vлгэр жишээ хєрєнгє оруулалт нь vлгэр жишээ луйвар болж хувирлаа.
Хєрєнгє нь гадаадын хєрєнгє оруулалт биш зээлийнх, нєгєєтэйгvvр єєр зориулалттай зээл, тэгээд ч дотоодын луйварчдын vйлдэл – тэгэхээр энд гадаадын хєрєнгє оруулалтын тогтвортой байдлын гэрээ ямар хамаа байнаа? Ийнхvv сайдын оролцоотой Монголын хувийн гэх компани гадаадын зээл авч хагасыг нь эзэмшээд хvчингvй болсон тогтвортой байдлын гэрээгээр тvрий барьж Монголын ард тvмний хєрєнгийг дээрэмдэж эхэллээ. Тайваньд хэвлэгдсэн нэгэн єгvvлэлд Монголын говь нутгаас сонгогдсон УИХ-ын хоёр гишvvн Монголыг Хятадад тайван замаар нэгтгэх бололцооны тухай ярьсан нь гарч манай тєвийн хэвлэлд орчуулагдан гарсан. Явж явж тэр асуудал Цайрт менерал компаний эрх ашигаас болж vvдсэн юм билээ. Цайрт минерал дээрэмчнээс гадна оруулж гаргаж буй материалын жин болон vнийг олон дахин дарж татвараас хулгай хийдэг тухай ч мэдээлэл их гарч байна.
Єєр нэг жишээ. 1998 онд Австралийн нэгэн компани Бороогийн алтны уурхайд хєрєнгє оруулахаар тогтвортой байдлын гэрээг Сангийн яамтай байгуулжээ. Гэтэл Газрын хэвлийн хуулиар гэрээ нэгэнт хvчингvй болоод олон жил єнгєрсний дараа Канадын Сэнтэриагоулд гэдэг компани 2003 оноос хєрєнгє оруулж эхэлжээ. Анх гэрээ байгуулж байхад “халзан Ганболдын” гэж нэрлэгдэх болсон алтнаас авах 10 хувийн онцгой татвар vйлчилж байсан юм. Энэ татварыг цаанаас зориудын захиалгатайгаар 2001 оны 12 дугаар сарын 28-нд УИХ-аас хvчингvй болгожээ. Гэрээг УИХ-д Содхvv гэгч помешик танилцуулжээ. Гэрээг хvчингvй болгох хуульд идэвхитэй оролцсон Алтай, Гунгаадорж нарын таван хvнийг 2002 онд Монгол банкны ажилчдад зориулсан сууцаар шагнажээ. Тавуулаа хотын унаган иргэд байсан ба хэн нь ч уг байранд амьдарсангvй, шинээр нь зарж орхив. 40-50 сая тєгрєгєєр зарсан, єєрєєр хэлбэл тийм хэмжээний хахууль авсан гэсэн vг. Бороо гоулд энэ татвараас мултарснаар 100 сая орчим доллар хожижээ. Хэрэв та Сэнтэриагоулд компаний вэб сайт руу орж vзвэл 2001 онд Монголд 30 сая долларын хєрєнгє оруулсан гэж байгаа. Хардах эрхээр бvрэн хангагдсан Монголын нэгэн иргэний хувьд энэ мєнгє авилгад явжээ гэж боддогоо нуух юун. Сэнтэриа гоулд нь олон улсын бирж дээр гарсан хувьцаат компани учир хахуулиа ч нуух эрхгvй юм. 100 сая доллароор Монгол улсыг хохироох процесст идэвхитэй оролцсон єнєєгийн сайд Баяртсайхан одоо болохоор Бороо гоулдтай тогтвортой байдлын гэрээг шинэчилж хийснээ урьдын муухайг засаж нам засагтаа буян болсон мэтээр єєрийгєє рекламдаж хурал цуглаан хийгээд гvйж явах юм.
Цайрт менерал ч тэр, Бороо гоулд ч тэр 2000-2004 онд хяналтгvйгээр тєр барьж байсан Засгийн газрын гишvvдийн хувийн бизнес луйвар байсан. Тогтвортой байдлын гэрээ гэдэг бол бидэнд тулгагдсан факт. Монголд их хэмжээний хєрєнгє оруулалт хийж буй хэн ч заавал ийм гэрээ хийж л таарна. Бид хєрєнгєнд нь баталгаа хийж єгч буй хэрэг. Vvнгvйгээр хэн ч орж ирэхгvй. Гадны хєрєнгє оруулалтгvйгээр Монгол улс босохгvй. Гэхдээ тогтвортой байдлын гэрээгээр далимдуулж луйвар хийх бол шал тусдаа асуудал. Ийм явдал хуулиар шийтгэл хvлээх ёстой. Ер нь vvгээр далимдуулж авилга єгч авалцах нь хєрєнгє оруулалтыг харин ч тогтворгvй болгож байгаа хэрэг юм.
2007 оны 11 дvгээр сар 25

Зочин
Н.Батболд
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
зочин