Үндэсний нэвтэрхий толио үндэстнээрээ бүтээцгээе
Британника хэмээх их хөлгөн толь бий. Үүнийг олон хүн нэрнээс нь болоод Английнх мэтээр ойлгодог. Үнэндээ энэ аварга толь нь Америкийнх, төв нь Чикаго хотод байдаг, зөвхөн Чикагод хэвлэдэг эд аж.
Британника хэмээх их хөлгөн толь бий. Үүнийг олон хүн нэрнээс нь болоод Английнх мэтээр ойлгодог. Үнэндээ энэ аварга толь нь Америкийнх, төв нь Чикаго хотод байдаг, зөвхөн Чикагод хэвлэдэг эд аж. Маш жижиг фонтоор бичсэн, зураг чимэглэл багатай энэ нэвтэрхий толь 65 мянган бие даасан өгүүлэлтэй, 44 сая үгтэй, 32 боть аварга эд билээ. Үүнээс том, үүнээс гүн, үүнээс дэлгэрэнгүй нь үгүй. Британника-тай дайны дараахан зөвлөлтүүд нэг удаа өрсөлдөх гэж оролдсон юм. Тэд асар том фонтоор бичиж, зураг чимэглэл ихтэйгээр 50 ботиор Большая Советская Энциклопедия хэвлэж байв. Гэвч үзэл суртал хэтэрснээс гадна Орос, Зөвлөлтийн сууг гаргах гэж хэт оролдсоноор бодит зүйлийг асар ихээр гуйвуулсан тул олон тохиолдолд толь утгаа алдаж шог зохиол шиг болжээ. Ухаан нь автомобилийг тайлбарлахдаа 1771 онд Доод Новогород хавийн тариачин Шамшугенков гэгч анх зохиосон гэсэн нь зөөлөн хэлэхэд гүтгэлэг байв. Уурын тэргийг эцэг хүү Черпанов, радиог Попов, чийдэнг Лодыгин, пенцелинийг зөвлөлтийн эрдэмтэд анх нээж олсон болоод явчихана. Иймээс ч оросын сэхээтнүүд өөрснөө "хамгийн том, хамгийн ухаантай заан бол Зөвлөлтийнх" гэсэн онигоо гаргаж байхав!
Британника 1938 оноос "Оны ном" гэдгийг жил бүр дагалдуулан хэвлүүлэх болжээ. Тухайн жилд улс төр, нийгэм, шинжлэх ухаан гээд бүх салбарт гарсан шинэ зүйлийг бичдэг юм. Британника-гийн 2007 оны номд Монголын улс төрийн тухай бас бичжээ. Тэнд "Бүх зүйл парламентийн гишүүн Цогтын Батаа намаасаа урваж МАХН-д элссэнээр эхлэв. Ингэснээр парламент дахь хүчний тэнцвэр алдагдан Цахиагийн Элбэгдоржийн Засгийн газар огцрохоор боллоо. МАХН-ын дарга Миеэгомбын Энхболд шинэ Засгийн газар байгуулахаар болсон боловч дийлэнх болж чадахгүй учир Эх орон намын Бадарчийн Эрдэнэбат, Бүгд найрамдах намын Базарсадын Жаргалсайхан нарыг холбоотноор татлаа. Тэгээд зогссонгүй гол өрсөлдөгч болох Ардчилсан намаас Ламжавын Гүндалай болон Мэндсайханы Энхсайхан тэргүүтнийг салган шинэ нам байгуулуулж урвуулан өөрийн Засгийн газрын бүрэлдхүүнд оруулж дөнгөлөө." гэж бичсэн байх юм. Британника тольд нэрээ мөнхөлсөн тэдэндээ баяр хүргэе!
Энэ нүсэр толийг япон, испани, хятад польш, унгар гээд нэлээд хэлээр орчуулсан байх юм. Энэ ч том зах зээлтэй орнуудад хийгдэх ажил. Харин Хураангуй Британика гэсэн 25 мянган өгүүлэлтэй нэг боть толь бий. Үүнийг маш олон газар орчуулж үндэсний толь бичгээ болгосон байна. Саяхан оросууд Британника настольная энциклопедия нэрээр хэвлэжээ. Аймаар зузаан, 2 500 хуудастай, үнэ нь ч тарган – 250 доллар. Нэпко хэвлэлийн газар энэ толийг монголчлох эрхийг худалдаж авлаа. Жил хагасын дотор дуусгах үүрэг хүлээсэн. Толийн нийт толгойн 20 хувь нь үндэсний өгүүллүүд байх юм. Занабазар, Бодоо, Энхболд, Туул гол, Тайшир уул, тэвэг, дөрвөн бэрх, Халх голын дайн, Могодын газар хөдлөлт гэх мэт. Ийнхүү Британника стандарттай Монголын үндэсний нэвтэрхий тольтой болох нь, бид. Нийт 5 ботиор буюу боть болгон 500-600 хуудастай байх болно.
Энэ бол янз бүрийн мэргэжлийн олон арван хүн оролцож хийх нүсэр ажил. Ганц биологич хангалтгүй, амьтан судлаач ургамал судлал мэдэхгүй, аль алин нь микробиологийн тайлбар хийж чадахгүй. Дээрээс нь бүх орчуулга төдийгүй үндэсний толгой өгүүллүүдийг бүгдийг нь Британника компани шалгаж стандартаараа оруулж үзэж байж зөвшөөрөл өгнө. Ингээд бодохоор ойгүй луглагар ажил даа.
Санал байна. Үндэсний нэвтэрхий толио үндэстнээрээ нийлж бүтээе. Бид www.news.mn сайтаар дамжиж орж болдог түнш вэбсайт БААБАРПЭДИА нээлээ. Шуудаар ч орж болно, хаяг нь www.baabarpedia.mn Энэ нь өдгөө дэлхийн хамгийн том онлайн нэвтэрхий толь болчихоод байгаа Википэдиа-ийн зарчмаар ажиллах юм. Хэн дуртай нь орж бидний хийсэн толгой үгд тайлбар хийж болно. Мөн хэн ч өөрийн бодож олсон толгой үгээ хийх болон тайлбарлах эрхтэй. Гишүүнээр элсээд гэрээ хийн олон тайлбар хийх аваас шагнал урамшуулалтай төдийгүй Монгол Британника толийн зохиогч, орчуулагчаар нэрийг нь оруулна. Энэ явцаас хоёр янзын нэвтэрхий толь үүснэ. Нэг нь Британника компаниас зөвшөөрөгдсөн хэмжээнд тэдний 25 мянган толгой үгтэй Монгол Британника хэмээх хэвлэмэл толь бичиг гарна. Нөгөө нь интернэтэд үргэлж байх хязгаарлалтгүй үгийн нөөцтэй интернэтэд суурилсан монгол үндэсний маш том онлайн нэвтэрхий толь бүтээгдэх ёстой юм. Монгол Британника толь цаанаасаа өгөгдсөн өөрийн жишиг стандарт, хэв нормтой бол Баабарпэдиа онлайн интернэт толь нь бүтээгдэх явцдаа өөрийн жишиг хэв маягаа олох болно.
Үүнээс гадна шууд биеэр уулзаж толь бүтээх ажилд оролцох янз бүрийн мэргэжлийн хэн хүнийг энэ ажилд оролцохыг урьж байна. tsogt@mobinet.mn гэсэн имэйл хаяг, эсвэл 99091110 гэсэн утсаар холбогдоорой. Үндэсний нэвтэрхий толио үндэстнээрээ нэгдэж хийцгээе.
2007 оны 11 дүгээр сар 15

fghj
shadow
Зочин