Цэцэрлэг, сургуульд явдаг та бидний хүүхдүүд шим тэжээлтэй, эрүүл, аюулгүй хүнс идэж чадаж байна уу, хүнсний аюулгүй байдал, хоол үйлдвэрлэл, гал тогооны стандарт, эрүүл ахуй хангалттай байж чаддаг уу? Нэг хүүхдийн үдийн хоолны төсөв болох 1500 төгрөгөөр хүүхэд шим тэжээл авч чадах уу? Гол нь энэ 1500 төгрөг хүүхдэд бүтэн дүнгээрээ хоол болж хүрч чаддаг уу гэдэг асуултуудыг тойрон нэвтрүүлгийнхээ 74 дэх дугаарыг бэлтгэлээ. Зочдоор "Beyond Nutrition" төслийн санаачлагч, Монголбанкны хянан шалгагч Д.Ургамал болон Ц.Гэрэлчимэг, Боловсрол, шинжлэх ухааны яамны Суралцагчийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн дарга Т.Түмэнжаргал, Хүнсний инженер О.Гал-Очир нар уригдлаа.
#үдийн хоол
#сургууль
#цэцэрлэг