Оюуны ялгаатай хөгжилтэй хүүхэд, залуусын эрхийг хамгаалах, ялгаатай байдлыг нь хүлээн зөвшөөрөх, спортоор дамжуулан тэднийг хөгжүүлэхэд эцэг, эхчүүд болон олон нийтийг уриалах, оюуны бэрхшээлийн талаар мэдлэг олгох, нийгмийн хандлагыг өөрчлөх, Тусгай Олимпыг орон нутагт таниулах зорилготой “Боломжийг бүгдэд” төсөлд зориулсан 66 дахь дугаараа та бүхэнд хүргэж байна. Зочдоор Олон улсын Ротаригийн 3450-р дүүргийн 9-р бүсийн захирагч Н.Мягмаржаргал, “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв”-ийн спорт эмчилгээ, хөтөлбөрийн багш Л.Олонбаяр, Дорнод аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Э.Эрдэнэбилэг нар уригдлаа. Манай нэвтрүүлгийг мульт форматаар хүлээн авна уу.
#даун синдром
#оюуны ялгаатай хөгжил
#тусгай олимп
#хүний эрх
#хөгжлийн бэрхшээл
#аутизм