Саруул

@saruul
167
нийтлэл
6,702,382
уншигдсан
2,775
сэтгэгдэл

Судар бичгийн хүрээлэнгийн тайлан буюу ОХУ-аас юу хүсэх хэрэгтэй вэ?

Манай Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар айлчлал бүрдээ гагц хийн хоолой асуудаг уламжлал тогтжээ. Тэгвэл дараагийн удаад хийн хоолойг хойш тавьж, Ноён уулаас олдсон эд өлгийн зүйлийг бүтнээр нь эргүүлэн авъя хэмээх санал өргөх хэрэгтэй.

“Уиллиам Вүүдвилл Рокхилл ба Монгол” хэмээх цуврал

... Хук, түүний дараа Пржевальский, хэн хэн нь Цайдамын монголчуудыг зожиг, дүмбэ, бараг л малаасаа ялгагдахгүй хэмээн тодорхойлсон билээ. Гэтэл бодит байдал дээр тэдний дүгнэснээс огт өөр хүмүүс байсанд би их баяртай байлаа.
#нийгэм #нийтлэл

Содномын Энхцэцэг: Элчин сайдын яам, Конгрессын номын сан дамнан хуралдсан илтгэл, үзэсгэлэн, монгол хөгжим бүхий цогц арга хэмжээ болно

АНУ дахь Монгол Соёлын Төвөөс Элчин Сайдын Яамтай хамтран Вашингтон хотноо жил тутам Олон Улсын Монгол судлалын бага хурал зохион байгуулсаар арван жилийн нүүрийг үзжээ.
#нийгэм #нийтлэл

Үг хадгалж үлдэх оролдлого буюу хүүхдийн дуу “Бөжинхөн”

Сартваахь, ялгуугсан гэх мэт үгийг феодалынх гээд халах гээд байхаар нь Ри багш арга хэрэглэж Сартваахь Ленин, Ялгуугсан улаан арми гэж холбоо үг болгоод аварсан түүх ч бий. Ямар ч хүнд сурталтан Ленинийг сартваахь биш, Улаан армийг ялгуугсан биш гэж хэлж зүрхлээгүй юм билээ. Жамцын Бадраа гуайн дууны шүлгэнд ч сонин содон үгсийг албаар хэрэглээнд нэвтрүүлэх гээ юү гэлтэй шигтгэж оруулсан нь байдаг.

Пол Пеллиогийн Судар бичгийн хүрээлэнгийн жинхэнэ гишүүний өргөмжлөл

1921 онд Монгол улсад шинжлэх ухааны анхны байгууллага болох “Судар бичгийн хүрээлэн” Түүх, Хэл зохиол, Газар зүй гэсэн гурван тэнхимтэйгээр үйл ажиллагаагаа эхэлж байжээ. Шинэ тутам байгуулагдсан эрдмийн ийм байгууллагад чадалтай боловсон хүчин, эрдэмтэн мэргэд хамгийн чухал хэрэгцээтэй байсан нь лав.
#нийгэм #нийтлэл

Б. Ринчений “ХУВИЛАЙ СЭЦЭН” шүлгийн далд утгыг шинжихүй

Олон зуун жилийн түүхтэй үндэсний монгол бичгээ халахад хамгийн их харууссан, бас эх оронч үзлийнхээ үүднээс ил далд олон янзаар, хамгийн хурцаар тэмцэж, тийн тэмцсэнийхээ төлөө бас адлагдаж асан хүн бол нэрт эрдэмтэн Бямбын Ринчен гэдгийг өдгөө хүн бүр мэднэ.
#нийгэм #нийтлэл