Хашчулуун

@khashchuluun
125
нийтлэл
4,600,191
уншигдсан
818
сэтгэгдэл

Бидний хэн нь ч баатар биш, гэхдээ хүн болгонд хамгаалах ёстой ойр дотны хүмүүс бий

Өнөөдөр бид дотооддоо халдваргүй байгаа нь их хувь заяа. Гэхдээ маргааш юу болохыг хэлж мэдэхгүй. Монголын хүчин чадал юу билээ. Африкт гурван сая хүн тутамд сэхээний таван ор байгаа. Гурван сая Монголд маань вирусийн орчинд яг ажиллахаар бэлтгэгдсэн мэргэжлийн эмч ердөө 15-хан байгаа.

Цар тахлын эсрэг чадлаараа сөрөн зогсож буй УОК-ийг дэмждэггүй юм гэхэд зүхэхгүй ажлыг нь хийлгэе

Өнөөдөр хөл хорихоор зад шүүмжилнэ, хорихгүй болохоор бас зад шүүмжилнэ, вакцин хийхээр зүхнэ, хийхгүй болохоор бас зүхнэ. Тэгээд төр засгаа, УОК-ыг, Эрүүл мэндийн яамыг чухам яаж ажилла гээд байгаа ард түмэн юм бэ.

“Коёотэ” компанийн ерөнхий захирал Д.Бямбасайхан: Бизнесийнхэнд төрийн хамгаалалт хамгийн чухал байна

Монголчууд өнөөдөр энэ дэлхий дээр хамгийн аюулгүй, эрсдэлгүй улс орны иргэд. Дайнгүй, шашины мөргөлдөөнгүй, цунами, хилийн маргаан, газар хөдлөлт... бүгд бидэнд байхгүй. Ийм нөхцөлд Монгол Улс дэлхийн санхүүг татах бүрэн боломжтой. Шулуухан хэлэхэд дэлхийн оффшор улс болох ёстой. Дэлхийн санхүүчид хаана хамгийн аюулгүй газар байна, тэнд мэдээллээ хадгалдаг болчихлоо. Том том дата центрүүд хадаглах найдвартай газар олдохгүй, далайд хүртэл датаг нь хадгалсан хөлөг онгоцууд хөвж байна. Тэдгээр дата центрүүдийн хүчинд л дэлхийн бизнес яригдаж байна. Дэлхийн хэмжээний шинжлэх ухаан, технологийн ололтууд хэрэгжиж байна. Манайх хамгийн гоё нь хүйтэн улиралтай. Тэр датануудыг авчирч хадгалъя.


Хөдөлмөр хийх хүсэлтэй хүнд гурван жилийн цэрэг бол амьдралын их сургууль мөн

Гурван жилийн цэргийн алба хаах тухай яригдлаа. Эр эмгүй хааж болох тухай энэ санаа хүмүүсийг сүрхий өдөөв бололтой.

Эрдэнэт-Оюу толгой-Хөгжлийн банк... одоо Л.Оюун-Эрдэнийн онгичих газар юу вэ

Одоо түүний дөрөв дэх “удар” юу байх вэ. Үүнийг олон хүн хүлээж байна. Ер нь бол Таван толгой л байх болов уу. Байгаасай ч гэж хүсч байна. Яагаад гэвэл яг яваад орчих зан чанар түүнд байна. Хэрэв тийм бол Таван толгойн нүүрснээс шанага шанагаар авч амташсан улстөрчдөд тэр дайн зарлана. Хариугүй зарлах гээд ч байгаа юм шиг мэдрэмж бас төрөөд байгаа шүү.