Баабар

@baabar
919
нийтлэл
78,522,111
уншигдсан
37,532
сэтгэгдэл

ТУСГААР ТОГТНОЛООСОО ТАТГАЛЗАХ ЦЭДЭНБАЛЫН ЧАРМАЙЛТ

ЦЭДЭНБАЛ: "Монгол улс бол биеэ дааж чадахгүй юм. Зөвлөлт улстай л нийлүүлье” ЧОЙБАЛСАН:“Чи ер нь ард түмнийхээ байдлыг жаахан харж үзэж байвал дээр байх шүү” ЦЭДЭНБАЛ: “Би ч зориуд хэлээгүй, гэхдээ Зөвлөлтийн харьяат болсноор монгол үндэстэн алга болно гэж байхгүй шүү дээ” ЧОЙБАЛСАН: “Яагаад алга болохгүй гэж! Монгол үндэстэн алга болно л гэсэн үг…”

ХӨГЖИЕ ГЭВЭЛ ШУЛУУЛ, ШУЛУУЛАХГҮЙ ГЭВЭЛ ХӨГЖ

Адам Смит Эдийн засгийн ухаан хэмээх салбарыг үндэслэгч. Яг шинжлэх ухаан мөн гэхэд бас нэлээд эргэлзээтэй л дээ. Гэхдээ хүний нийгмийн амьдралын цаад утга учир, хөдөлмөр зүтгэл, хөдлөх механим, алдаа оноог дэнслэн судлууштай юм гэдгийг анхлан хэлсэн хүн. Хорвоо өнөөдөр даяаршаад, хүн төрлөхтөн ижил төстэй хууль, дүрэм журамд захирагдах боллоо. Үүнээ дагаад эдийн засаг ч найман тэрбум хүний санаа бодол, ааш араншин, элдэв үйлдэл, туршлага, уламжлалаас хамааралтай болжээ. Хүн төрлөхтөн улам л эдийн засгийн ижил төстэй механизмаар урагшилж байна. Галзуу санаа болгон нь, тэнэг туршилт бүр нь, ухаангүй бүдүүлэг хоцрогдол бүр нь улам бүр улиран шахагдаж байна.

ОДОО БҮГДЭЭРЭЭ УЛС ОРНОО Ч, АМЬ АМЬДРАЛАА Ч БОДОЦГООЁ

Энэ хооронд алдсан зүйл тоолохын аргагүй ихээ. Өнөөгийн байгаа төвшингээс хавьгүй дээр байх байсан гэсэн онош байдаг. Гэхдээ ийм оношинд баталгаа байхгүй. Төр улсыг тохинуулах туршлага байхгүй (Тийм туршлага байсан ч мартагдсан, эсвэл өнөөгийн үнэлэмжээс хоцорсон) учир хөлд орж байгаа хүүхэд шиг юм болгон дээр алдаж, эндүүрч, үл мэдэрч (эсвэл мэдэмхийрч) явсаар өдий хүрлээ. Бүхэл бүтэн хүний 1-2 үеийг тууллаа. “Бүү мэд, мэдсэний үгэнд бүү ор” хамгийн муухай хараал юм гэнэлээ. Турж үхэж байгаагаа гайхан шагширсан жингийн хэтрэлттэй хүмүүсээр улс орон дүүрчээ (Урьд нь жаргаж үхэж байсан юм шиг?). Гуч гаруйхан жилд хориод Засгийн газар солигдлоо, урдахаа үгүйсгэн бүх шийдвэрийг нь хүчингүй болгоод, шинэ амьдралыг цоо шинээр дахин хорин нэгэн оноос эхлүүлнэ.

МОНГОЛ ЭРЧИМ ХҮЧНИЙ АСАР ИХ НӨӨЦТЭЙ Ч...

Монголд гаднаас хөрөнгө оруулж дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх бас нэг гарц байна. Ажиллах хүч нь салхи, нар. Дэлхийд салхины гурван том урсгал байдгийн нэг нь Монголын говиор дайрдаг. Технологийн дэвшлийн буянгаар ганц салхин сэнс 8 мегаватт эрчим хүч гаргадаг бололцоо буй боллоо. Гэтэл аймгийн төв дундачаар 4 мега хэрэглэдэг. Монголоор дайрч буй салхи 8 терраватт, нар нь 5 терраватт эрчим хүч үйлдвэрлэх бололцоотой гэнэ. Өнөөгийн Хятад улсын нийт хэрэглээ үүнтэй харьцуулахад ердөө нэг терраватт шүү дээ. "Эх орончид" зөвшөөрвөл ийм боломж байна.

АЛТАН ГУРВАЛЖИH

Алтан гурвалжин дотор 1,5 сая хүн амьдарвал үүнийг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээр яаж хангах вэ? Монгол мал олонтой юм чинь махны хувьд болно гэхсэнж. Гэтэл нүүдлийн мал аж ахуйн сүүгээр энэ их хүнийг хангана гэж үгүй. Иймээс эрчимжсэн мал аж ахуй хэрэгтэй. Хүнсний ногоо мөн Дэвшилийн маягтай өндөр тенологитой байх шаардлагатай. Нэгэнт төвлөрсөн том зах зээл буй болоодохвол үүнээ дагаад эрчимжсэн хөдөө аж ахуй хөгжиж л таарна. Эрчимжсэн хөдөө аж ахуйг хөгжүүлэхийн тулд энэ гурвалжингийн газрыг хувьчлах, үгүйдээ газрын төлөөс бий болгох хэрэг гарна. Алтан гурвалжинг шууд өгөөж тааруутай нүүдлийн мал аж ахутай холилдуулахгүйн тулд тусдаа татварын хууль үйлчлэх ёстой. Тэртэй тэргүй нүүдлийн мал аж ахуйд зориулагдсан хангалттай их бэлчээр байсаар байтал энэ багашаар газар нутгийг илүү үр өгөөжтэй үйлдвэрлэлийн төв болгоход хэн ч хохирохгүй.

ХЭНРИ КИССИНЖЭР: МАО ЗЭДУНААС ПУТИН ХҮРТЭЛ

Хэнри Киссинжэр нь Таллэйран, Мэттэрних нартай эн зэрэгцэх дипломатч юм. Өнгөрсөн үеийн эдгээр домогт дипломатууд гучин жилийн турш тайзан дээрээ байсан бол Киссинжэр ердөө найман жилийн дотор Америк-Хятадын харилцааг сэргээж, Вьетнамд энх тайван тогтоож, Москваг "эерүүлж" дөнгөсөн юм. Эдгээр амжилтын аль нь ч түүхэнд үлдэхэд хангалттай. Хэрэв Киссинжэр АНУ-аас гадна төрөөгүй бол өөрийн чадвар, гавьяа зүтгэлдээ тулгуурлан Ерөнхийлөгчийн суудалд тэмүүлж болох байсан гэж ярьцгаадаг. Дэлхийн дэг журмын ирээдүйн архитектор 1923 оны тавдугаар сарын 27-нд Баварийн Фюрт хотод сургуулийн багшийн гэр бүлд төрж, Хайнц гэгддэг байснаа хожим нь нэрээ "Хэнри" болгон өөрчилжээ. Тэрээр 100 жил наслаад энэ оны арваннэг дүгээр сарын 30-нд Коннэкэикутэд гэртээ нас барлаа.