Баабар

@baabar
919
нийтлэл
78,522,111
уншигдсан
37,532
сэтгэгдэл

КИЕВИЙН ТӨЛӨӨХ ТУЛААН

Тусгай ажиллагаа (ТА) нь хууль сахиулах байгууллагууд, түүн дотор зэвсэгт хүчин ба цагдаагийн байгууллагын тусгай ажиллагааны нэг төрөл юм. ТА нь цэргийн ажиллагаанаас зорилго (тагнуул, хорлон сүйтгэл, нууц үйлдэл г.м.), арга (нууцлал, далд ажиллагаа) зэргээр ялгаатай. Цэргийн ажиллагааг зөвхөн тусгай хүчнийхэн (тагнуул, далд сүйтгэгчид г.м.) гүйцэтгэнэ. ТА-ны зорилго нь цэргийн аргаар хүрч чадахгүй цэрэг. улс төрийн зорилтыг шийдвэрлэх явдал. ТА-ы гол шинж нь бэлтгэл, нууцлал, гэнэтийн байдал, ажиллагааны хурд юм. ТА-г сэтгэлзүйн бэлтгэлийн өндөр түвшинтэй, аль ч нөхцөлд бие даах чадвартай, даалгаврыг шийдвэрлэхэд тулгарах саад бэрхшээлийг даван туулах чадвартай цэргийн албан хаагчдын жижиг бүлгүүд гүйцэтгэдэг. ТА нь маш богино хугацаанд зорилгоо гүйцэтгээд дуусгавар болгодгоороо дайн тулалдаанаас эрс ялгаатай. Путины Украин дахь “Тусгай ажиллагаа” эхлээд гурав дахь жил рүүгээ орлоо. Энэ ТА анх хэрхэн эхэлсэн тухай өгүүллийг сонирхуулахаар орчуулан толилуулж байна.

БИТГИЙ УЙЛ, АРГЕНТИН АА!

Нийгмийн шударга ёсыг номлодог хүмүүс эдийн засаг бол хувааж иддэг бялуу гэж ярьдаг. Гэвч бялуу хэнд ч зүгээр олдохгүй. Хэрвээ төр нь бизнисчидийг шийтгэж, эрэл хайгуулд нь хөндлөнгөөс саад учруулж эхэлбэл бизнес эрхлэх хүсэл сэдэл нь унтарч, улмаар үйлдвэрлэдэг бүтээгдэхүүний хэмжээ буурах болно. Идэх бялууны хэмжээ багасаж, нийгэм бүхэлдээ хохирох болно. Хамтач үзэл нь эрэл хайгуулд нөлөөлж, бизнес эрхлэгчдийн гарыг хумьснаар илүү сайн бүтээгдэхүүн, үйлчилгээг илүү хямд үнээр худалдах боломжийг хязгаарладаг юм.

АСУУДАЛ ДУУССАН, ЭНЭ ТАЛААР БИД ХЭЛЭЛЦЭХГҮЙ

Орос улсаас Нэгдсэн Үндэстний байгууллагад суух байнгийн төлөөлөгч Василий Небензятай хийсэн ярилцлагыг орчуулан толилуулж байна. Ярилцагч нь Би-би-си HARD talk программыг хөтлөгч Стивэн Сакур. Энэ ярилцлагаас Владимир Путины ойлголт, зорилго, зөрүүдлэлийг тольдон харж болно

ХҮНЭН СҮРЭГ

Төрд яагаад нийгмийн хамгийн адаг шаар болсон хэсэг нь очиж овооролддог шалтгааныг Фрэдэрих Хаек хачин гоё тодорхойлсон байдаг. Тэд сул дорой байдаг, нээлттэй нийгэмд амиа аваад, хүүрэн биеэ тээгээд явах чадвар мөхөс байдаг, иймээс төр рүү үхэн хатан зүтгэж түүний найдвартай нэг эрэг шураг нь болдог аж. Төрийн болон шашны ажлыг итгэл үнэмшлээрээ гүйцэтгэдэг, түүндээ мэргэшсэн үнэнч шудрага олон хүн бий. Гэтэл сүргийн дээд бүтэц болсон эдгээр инстүүцүүд дампуурсан, эв эеэ олохоо больсон, суларсан үед нь адаг шаарууд чихэн орж ирж үнэнч шудрага нэгнээ шахаж гаргана.

АРДЫН БОСЛОГО МОНГОЛЧУУДЫГ НИЙТЭЭР ӨЛБӨРЧ ҮХЭХ ТАМААС АВАРСАН

Хуурай өвсөнд түймэр асах мэт бослого Монгол орныг бараг тэр чигээр нь хамрав. Тавдугаар сар гэхэд бослого өнөөгийн засаг захиргааны хуваариар Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Булган, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, мэдээж Архангай, Хөвсгөл аймгийг хамарчээ. Дээрээс нь бөөнөөрөө дүрвэж байсан нутагт Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Баян-Өлгийг хамарч байсан гэж үзвэл эсэргүүцлийн хөдөлгөөн бараг бүх Монголыг хамарчээ гэж ойлгож болохоор байна...Ийнхүү цус асгаруулсан Иргэний дайн Монголд дэгдэх нь тэр ээ! Нэг талд нь гаднын хүчинд дулдуйдсан дарангуйллын бүх систем тогтоц ба түүнийг төлөөлсөн Монголын төр, нөгөө талд нь энэхүү хэрээс хэтэрсэн дарлалыг үл тэвчин эсэргүүцсэн ард түмэн зогсож байлаа.

АРДЧИЛСАН НАМ ӨӨД БОЛОВ

Энэ өгүүллийг бараг хорин жилийн өмнө бичжээ. Тэр үед нэг удаа сонинд хэвлэгдээд дахиж хаана ч гараагүй. Ардчилсан нам одоо ч нам нэртэйгээ оршсоор байгаа. Гэхдээ үзэл санаа, үнэт зүйл, итгэл үнэмшил идэрмэг зориг, зорилго золбоо нь хэдийнээ сэхээнд шилжсэн... Одоо л мартчихаагүй бол нэгэн цагт шинэчлэл өөрчлөлтийн түүчээ болж явсан Ардчилсан нам өөр дотроо эрүүл саруул үндсэн өөрчлөлт хийж чадвал хэвтрийн сэхээнээсээ гарах төдийгүй бусаддаа туршлага болж улс орноо өөд нь татаж болохсон. Хичнээн үнэтэй сайхан байшин барьсан ч хундаам нь муу бол нэг л өдөр нурна. Цамцны эгнээ товчны эхнийхийг зөрүүлж буруу товчилоход бусад нь бүгд буруу товчлогдоно.