Aanxaa

@aanxaa
256
нийтлэл
9,235,688
уншигдсан
6,960
сэтгэгдэл

Хэлбэр ба агуулга

Ер нь явж явж “хүн чанар” гэдэг хэлбэр төдий юм, “мөн чанар” гэдэг агуулга юм. Хүний натур ч гэж ярьдаг даа. Социализмын үеийн тэр олон “хүн чанар” 90 он гараад алга болсон.
#нийтлэл #нийгэм

Тодорхойгүй

Товчхондоо гэвэл Монголд бүх зүйл тохиолдлын чанартай, аз ёндооноос хамаардаг учир хүмүүс чадах чинээгээрээ өөрсөддөө аз дуудах гэж хичээдэг байх. Лам бөөд итгэж оюуны хоосролд орчихсон ч юм биш
#нийгэм #нийтлэл

Цээжлэх биш ойлгох

Таваар үржих үйлдэл чинь өөрөө тав дахин нэмнэ гэсэн үг, үржих үйлдлийн мөн чанар нь нэмэх үйлдэл. Олон дахин нэмнэ гэдэг нь үржих үйлдэл, харин олон дахин үржих үйлдэл нь зэрэгт дэвшүүлэх үйлдэл болж өргөжинө. Гурав дахин үржинэ гэдэг гурван зэрэгт дэвшүүлнэ гэсэн үг. Харин гуравны нэг зэрэгт дэвшүүлэх нь язгуур авах үйлдэл бөгөөд “маш муухай” тооны зэрэгт дэвшүүлэх бол логарифм гэнэ.
#нийгэм #нийтлэл

Бичгийн хавчаар

Нийгэм бухимдалтай байна гээд л сүртэй шүүрс алддаг хүмүүс үнэндээ өөрсдөө л нийгмээ бухимдуулах нь элбэг, санаатай юу санаандгүй юу мэдэхгүй.

Цахим ертөнцийн туурь .SU домэйн

Олимпын наадмын зарим рекордууд URS (ЗХУ), GDR (Зүүн Герман), TCH (Чехословак) улсын тамирчдын нэр дээр үлдсэн нь бас л социализмын үлдэгдэл. Олон улсын олимпын хороо дэлхийн улсуудыг гурван латин үсгээр төлөөлүүлж ялгадаг шиг цахим ертөнцөд дэлхийн улсуудыг хоёр үсгээр ялгана.
#нийтлэл #чөлөөт цаг

Баян ходоод

Ардчилалд шилжсэнээр анх удаа уралдаж буй дааганууд... зарим нь булхайцна, зарим нь азаар түрүүлнэ, зарим нь гадаад допинг тариа хэрэглэнэ, зарим нь эрлийз гээд хасагдана, зарим нь үнэхээр шандсаараа үзнэ, зарим нь угаас түрүүлэхгүйгээ мэдээд баян ходоод болохын төлөө албаар хойш сууна. Учир нь дааганы уралдаанд баян ходоодыг ч бас шагнадаг.
#нийгэм #нийтлэл